antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 13, 2016 1 comment

Орос “Их найм”-д багтах шаардлага байхгүй

нийтлэсэн Admin

halzam_1848

ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер энэ сарын 10-нд “DPA” өгсөн ярилцлагадаа тодорхой нөхцөл шалгуурыг давсан тохиолдолд ОХУ Их наймдаа эргээд нэгдэх боломжтой гэжээ. Үүнээс гадна тэрбээр “Олон улсын ямар ч том зөрчилдөөнийг Оросын оролцоогүйгээр шийдэж болохгүй” хэмээн тэмдэглэсэн байна. Тэгвэл Их найм буюу G8-д ОХУ үнэхээр багтах шаардлагатай гэж үү.
Энэ холбоо 1975 онд “их гүрнүүдийн клуб” хэмээн албан бусаар байгуулагдсан. Анхандаа Франц, Герман, Итали, Япон, Их Британи, АНУ хэмээх баруундаа хамгийн хүчирхэг зургаан орны холбоо байв. Үүн дээр Канад улс нэмэгдэж, Их долоо болсон байна. Харин 1994 онд ОХУ “Их долоо” дээр нэмэгдэж, ажиглагчийн байр сууринаас “7+1” хэлбэрээр оролцож байсан бол 1998 онд бүрэн эрхт гишүүн нь болж, “Их найм” болжээ. Энэхүү элитүүдийн цуглаанд Борис Ельцинийг анх урьсан нь Орос улс ардчилсан, капиталист шинэчлэл хийсний шагнал, шан харамж байсан гэдэг. Өөрөөр хэлбэл өмнөх, зөвлөлт засаглалаасаа татгалзсаныхаа төлөө хамгийн хүчирхэг гүрнүүдийн клубт багтах эрхтэй болжээ.
Харин ОХУ өөрийн ашиг сонирхлыг тодорхой илэрхийлж, үүнийгээ хамгаалах хүчээ харуулсны төлөө шийтгэл амсаж, “Их найм”-аас хөөгдсөн байна.
Гэхдээ “Их найм”, “Их долоо”-г цорын ганц том хүчний төв гэж үздэг үе хэдийнэ ард хоцорчээ. Дэлхий ертөнц хувьсан өөрчлөгдсөөр байна. Энэхүү долоод Хятад, Энэтхэгийн аль нь ч алга. Арабын орнууд ч байхгүйн дээр ОХУ үгүй боллоо.
Уг нь Германы Гадаад хэргийн сайдын хэлснээр олон улсын ганц ч зөрчилдөөнийг Оросын оролцоогүйгээр шийдэж болохгүй гэсэн. Тэгэхээр Оросын оролцоотойгоор дипломат соёл, улс төрийн амжилттайгаар Оросын эргэн тойронд шинэ “шигшмэл клуб” бий болох боломжтой гэсэн үг. Харин энэ нь “Их гурав”, “Их дөрөв”, “Их 10” байна уу, зарчмын хувьд чухал биш юм.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • зочин (April 13, 2016 11:05:27 am )

    Их долоо үеээ өнгөрөөжээ.Харин Орос,Энэтхэг.Хятад,Бразил,Иран гэсэн асар хүчтэй бүлэглэл шинээр төрөх байхдаа.

antalya rent a car