antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 12, 2016 15 comments

Бизнесмен, УИХ-ын гишүүдэд илгээх ил захидал

нийтлэсэн Admin
527-1460424848222
  Сайн байна уу
Хүндэт  Женко Х.Баттулга,  Алтай  тредингийн  Сү.Батболд,  Ажнай  Д.Бат-Эрднэн, Мон-Ураны Б.Наранхүү, Хурдын Б.Чойжилсүрэн, Эм Си Эс-ийн  Л.Энх-Амгалан, Бодийн  Лу. Болд , АПУ-гийн Г.Батхүү,  Шуудан банкны Д.Зоригт,  Голомтын М.Зоригт   Варьтегийн   Ж.Энхбаяр,  Монгол тамхи Со-гийн   Ц.Дашдорж,  Мон-Роудын  Б.Гарамгайбаатар,  ТБД андуудын  Д.Тэрбишдагва,  Фортуна Н.Батбаяр,  Нью Прогресс С.Бямбацогт,  Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Д.Сумъяабазар, Петровисын  О.Содбилэг   нарт.  Та бүхний энэ өдрийн түмэн амар амгаланг   эрэн  мэндчилж  байна
Та бүхэн бол өнөөдөр Монголын бизнес, улс төрийн орон зайг эзэнгэж буй  цэнхэр халимнууд.  Бидний хайгаад байгаа, бас хараагаад  байгаа олигархууд  та нар биз.   Монголд  та   бүхний   ороогүй салбар, уулзаагүй хүн, харилцаагүй түнш гэж бараг үгүй болов уу хэмээн найднам. Бас Монголын  олон арван охид бүсгүйчүүдийн мөрөөдлийн цагаан морьтой баян ханхүү,    залуусын  хүрэхийг тэмүүлдэг      оргил нь  мөн л та нар.
Одоо тун удахгүй сонгууль болно.  Аль ч намд,  намын даргад, намын гишүүдэд,  сонгуулийн сурталчилгааны штабд  ажиллах  ухуулагчдад   төдийгүй  аль ч тойргийн сонгогчидын  хамгийн “хүсэмжит залуус”  нь та  нар  мөнөөс  мөн.  Одоо бүгд л та нараас хэдэн цаас салгаж авахыгаа дотроо банжиж,  гараа үрж  суугаа. Зах зухаас нь сонсоход та бүхний сонгуульд зарцуулах мөнгөний тоо ч овоо юм дуулдана билээ.
Гэнэтийн зүйл  болохгүй  л юм бол сонгуулийн дараа хоёр Энхболдын нэг нь засгаа толгойлж нөгөө нь Их хурлаа даргалж та нар  өөр өөрсдийн  дагуулуудаа   хөтлөн гар гараасаа барилцан цаашаа хамтдаа яваад өгнө.  Та бүгд зарцуулсан мөнгөө өөр газраас өөр аргаар олоод авна.    Өнөөгийнхөөс юу ч өөрчилөгдөхгүй.   Саналаа худалдсандаа  бантсан ард түмэн дараагийн сонгуулиар л ёстой нэг үзүүлээд өгнөө хэмээн хоосон  халаасаа тэмтчээд   үлдэнэ.
Дахиад  иймэрхүү маягийн   5 сонгууль болоход  та бүхний үр хойчсын  олонхи нь харийн хүмүүстэй ураглаж өөр эх оронтой, өөр үнэт зүйлтэй болж  өтөлж ядарсан өвөө эмээ нараа асрамжийн газар бараадуулж  бие  амар  байхыгаа л  бодож суух биз дээ.  Хилийн чинад дахь өөр соёлыг  дээдлэн шүтэх Монголчуудын   урсгалыг тогтоон барьж байсан үерийн  далан сэтэрцэн ба  одоо зогсоож  дийлэхэд бэрх болсон.  Та бүхэн үүнийг  мэдэхийн дээдээр мэдэж буй.
Тэр үед  Монголын төрийг  хэн  өндөр төлбөр төлсөн гадны бүлэглэлүүд барьж  ард түмэн хоёр өрөө байр, хуучивтар жип машиндаа сэтгэл нь ханаж  харийн голдуу эзэдтэй хамтарсан нэртэй  компаниудад  хөлсний ажил хийж  өдөр хоногуудыг аз жаргалтайгаар өнгөрөөнө.Ийм юм хэзээ ч болохгүй, болсон  ч  бид  буруугүй  хэмээн  та  бүхэн  хэлж  болох  болов ч  үүнийг уг сурвалж нь та бүхэнтэй холбоотой хэмээн үзэж болохоор байна.
Тухайлбал:
1. Намууд өөрсдөө бэхжих,  сонгуульд ялахын тулд ухаантай, бодлоготой  хүнийг бус мөнгөтэй овсгоотой, амбицтай  хүнийг эрхэмлэх үзлээс төрсөн гол дүрүүд нь та нар.  Үр дүн нь танай намын гишүүд үзэл бодолоороо нэгдсэн  гэхээсээ илүү  УИХ-ын гишүүд, дарга нараасаа  ахиухан мөнгө, томоохон албан тушаал  сааж үлдэх   ганц  ашиг сонирхол нэгдэж та нарын төлөө саналаа өгнө, шагналаа авна, саналаа өгнө, шагналаа авна  гэсэн чөтгөрийн тойрогт  гацаж  мөнгө,албан тушаалын донгоос өөр бодох юмгүй хүн сүрэг болж хувирсан.
2. Сонгогчид намуудын гинжнээс салахыг  хичнээн хүсэвч одон медаль , найз нөхөд, хамаатан садан, намын гишүүнчлэл, эмэгтэйчүүдийн, ахмадын  болон залуучуудыг байгууллага гэх мэт  яаж тэмцэвч салж чадахааргүй олон   сүлжээнүүдэд бат ороогдочихоод  дэмий л бухимдахаас өөр зүйлийг хийж чадахаа больсон.
3. Өөрийн бизнесээ босгох 10 гаруй жил унтах нойр идэх хоолоо умартан байж зүтгээд  бүтэхгүй болохоор нь нэгэн даргад хэдэн төгрөг өгөөд яамны хэлтсийн дарга болсон залуу ганцхан жилийн дотор  амьдралдаа тоолж үзээгүй мөнгөө   аахар шаахар зүйлд үрж тансаглаж, гадаад дотоодоор аялаж зугаацаж эхэлхийг харсан бусад хүмүүсийн толгойд  юу бодогдох нь тодорхой.
4. Та нарын хоорондоо дэгдээсэн   “дайны” хөлд  улс орноороо өртөж   бид ганц ч алхам урагшилж чадахаа болив. Нийгэм тэр аяараа буруу үнэт зүйлийг  шүтэх болов. Залуус  чинь ганц нэгээрээ  шоронгийн хаалга татаж эхэллээ.  Одоо сүрэг сүрэгээрээ тийшээ зүглэнэ. Хэн ч тэднийг өмгөөлөхгүй. Тэр ч бүү хэл төр засгийн өндөр алба хашиж байсан хүмүүс бурханы оронд залархад хүмүүс   худлаа ч гэсэн гашуудлаа илэрхийлдэг байсан бол одоо та нарын дундаас  хэн нэгэн үхэхэд хүмүүс баярлаж байгаагаа ил тод зарладаг болсоныг анзаарсан биз. Хүмүүс та нарт ийм дүн тавьж байна.  Эртхэн ухаараач.
5. Та бүгд хөрөнгө мөнгө, нам, хар машин зэрэг олон аргыг ашиглаж энэ  сонгуульд ялалт байгуулж болох боловч  намуудын чинь  дарга удирдлагуудын, та нарын  нэр, нөлөө  өсөхгүй улам бүр дордох болно. Уурлаж бухимдсан, цалин тэтгэврийнхээ зээлийн өрөнд баригдаж ядуурч хоосорсон ард түмний   тэсвэр нэг өдөр алдрах вий дээ. Ийм юм бүү болоосой хэмээн залбирч сууна.
Өнгөрсөн 26 жилд бид өөр өөрсдийнхөө эрх ашгийг  хангалттай бодлоо.  Хувь хувьдаа  тойрогтой, эцэг эхийнхээ төрсөн нутаг хошууг  ард иргэдтэй нь  хүртэл  хувьчилж   авч үзлээ.  Одоо  эртхэн зогссон дээр ээ.  Иймд та бүхнээс дараах зүйлийн хүсэж, бас шаардаж байна:
Үүнд:
1. 2016 оны УИХ-ын сонгуульд бүү нэр дэвш, хэнд ч мөнгө бүү өг,
2. Үүний оронд  дэлхий дээр 1,0 сая орчим ам доллараар худалдаа авчихмаар өчнөөн олон компани байна. Дэлхий даяар хэрэн хэсүүчилж   том дэвжээн дээр гарч хүч чадлаа сориод үз.  Та бүхэн дэлхийн томчуудтай зиндаа ижил харьцахад тустай  нэр төр, туршлага, хүч чадал, арга залийг Монголын төрөөс   сурсан байх ёстой. Үүрэн дотроо  эрхэлж   суухын оронд жигүүрээ дэлгэн нисэх цаг болж. Ингэж чадвал та бүхэнд нэр төр, залууст үлгэр дуурайл, Монголчууд  бидэнд  тус болно.
3. Сая батлагдсан эдийн засгийн өршөөлийн хуулиар ил гарсан мөнгө юуг өгүүлсэнийг ойлгож  байгаа хэмээн найднам.  Ардаа, үр хүүхэддээ сайн мөр үлдээхийг хичээ. Үүний тулд өөр өөртөө  үнэн цагаанаараа амьдарч сурах дадал суулгахыг  хичээгээрэй. Зохицуулдаг, хулгайлдаг, найрдаг, хуйвалддаг цагийг дуусгая.  Монголоо авч үлдэх, Монголоо мандуулах   боломжыг бүү үгүй хийгээрэй. Гуйж байна.
Нэр нь хүртэл шүлэг шиг  залуус минь  нэг  нэг зүйлийг  дотороо бодоорой.
Хүндэтгэсэн:   Монгол улсын иргэн Д.Уламбаяр
2016 оны 04 сарын 12

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • Fuck 76 (April 12, 2016 2:30:01 pm )

    Ed nariig hen business man gedegiin. Bvgd hulgaich nuudl bnshdee. Medkuen bna iim Lalarin business man gej Mai Shvv.

  • Anonymous (April 12, 2016 3:03:46 pm )

    HARAAL IDSEN HULGAICHUUD

  • zochin (April 12, 2016 3:11:49 pm )

    EE CHAABAASDAA ENE ERHKEMBAYAR, GARAMGAIGAI, ERDENEBAT, ARBIN , BAYANSELENGE, BATTSEREG, BATERDENE BAS NER NI ORJ IREHJKGYI NEGEE TOM ZAHKTAI 4 JILD NEG CH UG DUUGARAAGYI TERBUMTAN EDGEERIIG
    ZAILUUL

  • зочин (April 12, 2016 3:30:42 pm )

    Уг нь санаа нь зөв юм аа. Гэхдээ шуналд хязгаар байхгүй гэдэг. Энэ хэзээ нэгэн цагт нүгэл нь нүдээрээ гарах энэ шуналтнууд хэзээ ч буцахгүй ууж идэхийн дон шүгэлсэн болохоор зөвхөн ҮХЭЛ л шуналаас салгаж болно. Харин эд нар дараа төрөлдөө хүмүүний еотөнцөд биш, адгуус, тамын ертөнцөд очоод хэзээч, ядахдаа 100000 жилдээ хүний төрөлд гай бүү болог нэж хараая.

  • дорж (April 12, 2016 3:48:41 pm )

    100 жил наслахгүй байж ,1000 жилийн хөрөнгөөр чи яах гээв. Хурмастын дайтай баялаг байвч, Хумсын чинээг ч аваад явахгүй шүү чи, Үлгэрийн дайны алдар байвч ,Үхсэн хойноо сонсохгүй ээ чи. Үр хүүхдүүддээ идээд барахгүй хөрөнгө үлдээж болноо чи, тэд нар чинь харин аз жаргалтай амьдрах болуу.Үйлийн үр хүн байхын учирт саадтай л гэдэг дээ. Хурааж цуглуулах гэж чи нэг зовлоо, Хумьж хамгаалах гэж бас л зовноо хө, Алдаж асгаж нилээд зовлоо чи, Ахуйд хүлэгдэж мянга зовноо хө. Тиймээс одоо эх орондоо, ард олондоо хойч үедээ буян үйлдэж үлдсэн хугацаагаа зориулаа чи. Ядахдаа ах дүүсдээ 100 жил дурсагдаад маотагдах биш, ард түмэндээ 200 жил хайрдагдах үйлс бүтээ. Шунал, тачаал чинь одоо болноо чамд.

  • дэмжигч (April 12, 2016 5:00:44 pm )

    Энэ хүмүүс талийгаач болохдоо ганц оймс аваад явж чадахгүй юм байж,илүү юмаар яадаг юм болдоо хөөрхийс,үр хүүхдүүд нь хэдэн үеэрээ идэх юмтай болсон байх,уг нь тэр хүүхдүүд нь өөрсдийнхөө хөдөлмөрөөр буй болгосон юмаа идвэл шингүүртэй л байх болов уу

  • ХӨХ ЧОНО (April 12, 2016 9:03:13 pm )

    Гуйгаад хэрэггүй.Сонгохгүй байх л ажиллагаа бидний ялалт болно.

  • Anonymous (April 12, 2016 9:35:49 pm )

    Ишш эд нар дотор бизнесмен нэг ч алга. Бүгд луйварчид. Тиймээс л төрд шургалж луйвар хийж суугаа юм шүү дээ. Жигүүрээ дэлгээд дэлхийн дэвжээнд гар гэнэ шүү. Ёстой нөгөө ацаараа гэгчээр эд нар дотор дэлхийн дэвжээнд бизнес хийж чадах хүн байхгүй. Байсан бол юу гэж ингэж явах юм бэ? Бодоод үзээч.

  • Zochin (April 12, 2016 10:59:01 pm )

    Er ni huviin biznestei humuus gol ard tumniig huurch uursdiinhee tald ashigtai huuluudiig urgun barij batluulah , biznesee tsetsegluuleh mungu ih hemjeegeer bosgohiin tuluu l ih hurald mungu hayaj baij ulairan songogdoh gej zutgedeg ni todorhoi bgaa shuu dee tiimees biznesuudiin mungund huurtaj tedniig songoh hereggui shuu ard tumen mini

  • зочин (April 12, 2016 11:11:30 pm )

    Нээрээ л 100 наслах бишдээ, харин херенге менгений хувьд буруу гараар олсон менге удаан тогтох боловуу даа

  • уншигч (April 13, 2016 12:00:56 am )

    Ариун цагаан ходолмор зутгелеер ийм хемжеенд хурч баяжихгуй ее.Ед нар бол ардин дайсан адгийн хумуус ш дее.Сайхан монгол орон сайхан сетгелт ард туменд минь нар юугаар гийгуулех ве дее. Ард тумен ед нараас юу ч горьдохгуй ее оорсдоо л л сонгууль горьдоод байгаа юм.Харамч баянд хоронго зохимжгуй…халамжгуй настанд наслах зожимжгуй гедег угтей юм.Ед наупчр баян бишее луйвараар хоронгожсон хулгай заль албан тушаалийг амин хувийн ерх ашигт ашиглаж.ингеед болоод байдаг юм геж бодсончп даварсан бас дотроо ед хоронгондоо шаналж яваууа гемт херегтенгууд. Хууль дийлехгуй гех байх хувь тавилан уйлийн ур геж ямар хаалгагуй.юм бий. Ард тумен унехеер ойлгоод зевууцеед ехлеж байна.

  • ард (April 13, 2016 12:38:44 am )

    мундаг баяачууд юуг ч аргалж чадна. юуг ч олж чадна юун 100жил наслахгуй байж геж наадуул чинь монхийн рашаан олоод уучихсан л байгаа даа…та биднийг бодвол за. А харин юм хулхи болсон ене уед хулхи рашаан уучаагуй л байгаасай даа.

  • Irgen (April 13, 2016 1:18:06 am )

    Ardchilsan namiihnaas man-nd bichsen zahidal bn an-n luivarch hulgaicid dahin turiin erhend garj ard tumnii urund ugj mgl nutagiin erdes baylagt suns horogdoh sanaa bn

  • төрөө цэвэрлэж авая (April 13, 2016 9:41:41 am )

    Хүн гуйгаад хэрэггүй.үгэнд орохгүй. ТА АН, МАН ын эсрэг л саналаа өгч УИХ д шинэхэн, шударга хүмүүс орох боломжийг бүрдүүл, ингэхэд ард түмний заяа байна, ард түмнийхээ төлөө гэх сэтгэлтэн, монгол ПУТИН олдож л таарна. Тэр цагт нам дагаж балайтсан хуулийн ажилтан нар байх байрандаа орж шударга ёс ирнэ. Шинэ шоронг МАН ын баяртан, зоригтон, АН ын баярцогттон нар дүүргэх ёстой

  • Батлут (April 13, 2016 10:47:27 am )

    Эд нар орж байж л хууль батлалцахгүй бол өөр хууль батлах хүн олдохгүй байна шүү дээ

antalya rent a car