Говь нутагт тэртээх он жилүүдэд буга согоо ховордоод байгаа ан амьтад байсны ул мөр хангалттай байдаг. Тухайлбал хадны сүг зураг болон буга согоонууд одоо ч байсаар байна. Аймгийн удирдлагууд болон ард түмний уйгагүй хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүнд 4 буга, 6 согоог “Эрдэнэт ХХК”-аас нийлүүлж, Говь гурван сайхан ууландаа нутагшуулсан юм. Говь гурван сайхан уултай хүйн холбоотой 2 буга өнөөдрөөс эхлэн арван хоёулаа боллоо.
Мөн буга сүргийг өсгөн үржүүлэх хариуцлагатай үүрэг даалгаврыг хүлээсэн Д.Бум гуайн буга сүргээ хариулахад нэн хэрэгцээтэй олон асуудлыг аймгаас шийджээ. Энэ бол Өмнөговьчууд байгаль эх дэлхийдээ, ан амьтаддаа ямар их хайртайн илрэл байлаа. Буга сүрэг бум бумаараа өсөн үржих болтугай.
Холбоотой мэдээ
-
Zochin (April 11, 2016 11:46:38 am )
Heeriin boohoigoos yaj hamgaalah ve ? Hashaalsan gazar baih yum uu ! Amitan hunees buur aihaa bolchihson buga nuud bna !
-
зочин (April 12, 2016 8:19:00 am )
Сайхан мэдээ байна. Сайн хамгаалаарай. Эрдэнэтийн ГОК-ын амралтан тэр хавийн буга хүнтэй дасчихсан хүний гар дээрээс юм идчихдэг юм билээ.
2 Comments