antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 8, 2016 11 comments

З.Энхболдод албан тушаалаасаа татгалзах шаардлагыг гардууллаа

нийтлэсэн Admin

1460090613570736f5dc729

УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын даргын албан тушаалаасаа сайн дураараа татгалзахыг шаардсан шаардлагыг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод гардуулж өглөө.

Уг шаардлагад “Зандаахүүгийн Энхболд Та Монгол Улсын Их Хурлын даргаар “сонгогдож” ажилласнаас хойш 4 жил шахмын хугацаа өнгөрлөө.

Энэ хугацаанд улс орон урьд өмнө хэзээ ч байгаагүй өрийн дарамтад орж, гадаадын хөрөнгө оруулалт зогсож, улсын эдийн засаг, нийгэм, улс төрийн амьдрал гүнзгий хямралд өртлөө. Ийм хямралт байдалд орсон нь эрх баригч намын байгуулсан Засгийн газрын бодлого, үйл ажиллагаатай холбоотой нь үнэн боловч Улсын Их Хурлын дарга таны хэт дураараа авирласан, ганцаараа бүхний дээр гарч бүхнийг удирдах гэсэн болчимгүй оролдлого, бодлогогүй үйл ажиллагаа бүр ч ихээр нөлөөлсөн нь баримттай бодит үнэн.

Улсын Их Хурлын дарга нь нам, эвслийн бүлэг, гишүүдийн бүрэн эрхэд хүндэтгэлтэй хандаж, асуудлыг эв эеэр шийдвэрлүүлэх уур амьсгал бүрдүүлэх үүрэгтэй. Гэтэл Та Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг болон гишүүдийг олонх, цөөнхөөр нь ялгаварлан гадуурхах, бүлэг байгуулах, бүлгийн завсарлага авах, гишүүдийн үг хэлэх эрхийг хаах, санаачилсан хууль, төслүүдийг нь хэлэлцүүлэгт оруулахгүй байх, гаргасан санал, хэлсэн үгтэй нь холбогдуулан гишүүдийг дайрч доромжлох, хэлсэн үгийг нь мушгин гуйвуулж, олон нийтэд гүтгэлэг тараах зэргээр туйлын бүдүүлэг, болчимгүй, зохисгүй арга хэлбэрээр төрийн эрх барих дээд байгууллагыг удирдаж ирлээ.

Таны хууль бус балмад үйлдлүүд Засгийн газрыг ч бие даан асуудлаа шийдвэрлэх боломжгүй болголоо. Та Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг огцруулах ажлыг нам дотроо ил далдуур зохион байгуулж, улмаар намын даргын суудлыг “булаан авсан” төдийгүй дараачийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг чуулганы хуралдааны индэр дээрээс “огцруулна” гэж, сайд М.Энхсайханыг “хөөж явуул” хэмээн сүрдүүлж, Тавантолгойн талаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийг нь Байнгын хороо, чуулганаар хэлэлцүүлэлгүй өдийг хүрлээ.

Улсын Их Хурал зөвхөн өргөн баригдсан хууль, шийдвэрийн төсөл хэлэлцдэг байтал Та 2015 онд ээлжит бус чуулган зарлаж, Ерөнхий сайдыг өөрийг нь огцруулна хэмээн дарамтлан байж Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилох асуудлыг шийдвэрлүүлж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдсан.
Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэгтэй зөвшилцөлгүй ээлжит бус чуулган гэгчийг удаа дараа зарлан, ээлжит чуулганаар хэлэлцэх боломжтой олон асуудлыг хэлэлцүүлэхээр тулгаж Улсын Их Хурлын үйл ажиллагааг гацаанд орууллаа. Ирцээ бүрдүүлж чадалгүй намын хурлаа цуцалдаг чадваргүй байдал тань Улсын Их Хуралд ч давтагдах боллоо. Хамгийн сүүлд зарласан ээлжит бус чуулганд гишүүдийнхээ ирцийг бүрдүүлж чадахгүй байсаар нээлтээ хийж чадаагүй чуулган “хаалт-аа хийсэн тохиолдол болон төрийн түүхэнд тэмдэглэгдэн үлдлээ.

Олон нийтийн дунд эргэлзээ төрүүлсэн цөмийн хог хаягдлыг үүссэн оронд нь булшлах конвенцид нэгдэн орох асуудлыг чуулганы завсарлагаар, тодорхойгүй шалтгаанаар яаравчлан батлах гэсэн явуургүй оролдлого хийж, бүтэхээ баймагц бусад улс төрийн намуудад буруугаа тохсон, худал хуурмаг мэдээллийг чуулганы индрээс олон нийтэд цацлаа. Мөн Та “Эдийн засгийн форум”-ыг хааж үг хэлэхдээ төрийн хүнд үл зохих зан авир, үг яриагаа дахин давтаж ард түмэн, гадаадын хөрөнгө оруулагч, элчин сайдууд, дипломат болон олон улсын байгууллагын төлөөлөгчдийн өмнө АН, Монголын төрийн доройтлыг нотлон харууллаа. Бусдыг гүтгэж гүжирдэх, хуурч мэхлэх, доромжилж даажигнах явдал тань хэрээс хэтэрлээ. Хамгийн сүүлд Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгэндээ ч энэ байдлаа давтан харууллаа.

Бүхнийг захирах гэсэн таны шунал хэрээс хэтэрч, барилгын үнэ, зээлийн хүүг өрөөндөө тогтоож, Сонгуулийн ерөнхий хороог твиттерээр, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг утсаар удирдаж, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг хууль бусаар хөөж явуулах хүртлээ даамжирлаа. Энэ бүхнээс шалтгаалан Улсын Их Хурал хэрэг дээрээ ганц хүн санаа бодлоо бусдад тулгадаг дур зоргын газар болон хувирч, өөрийн тань энэ алхам цаашдаа улс төрийн хямралыг даамжруулах өдөөн хатгалга боллоо.

Улсын Их Хурал бол Монголын ард түмний төлөөллийн байгууллага. Таны хэтийдсэн дураар авирлал, бүдүүлэг зан араншин төрийн эрх барих дээд байгууллагыг эцэс төгсгөлгүй хэрүүл, үл ойлголцол, учир утгагүй өрсөлдөөний талбар болгож, хуулийн хүрээнд ажиллах чадваргүй болголоо.

Эцсийн дүнд Та Улсын Их Хурлын даргын болон Ардчилсан намын даргын албан тушаалыг ашиглан Улсын Их Хурал, Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, Сонгуулийн ерөнхий хороо, Монгол банк зэрэг төрийн бүх байгууллагыг өөрийн хувийн компани мэтээр ойлгож дарамтлах, айлган сүрдүүлэх, хясан боогдуулах аргаар төрийн бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэхийг оролдож, эрх мэдлийн зохист хуваарилалт, ардчилсан ёс зэрэг Үндсэн хуулийн суурь зарчмуудыг байнга уландаа гишгэж, Монгол оронд хэрэг дээрээ фашист, коммунист маягийн дэглэм тогтох хөрс суурь бүрдлээ.

Монгол орныг дарангуйллын тогтолцоонд оруулах гэсэн таны эдгээр бусармаг ажиллагааг цаашид тэвчих аргагүй болж байгаа тул Улсын Их Хурлын даргын албан тушаалаас сайн дураараа татгалзахыг Улсын Их Хурлын гишүүд бид албан ёсоор ШААРДАЖ байна” гэжээ.

14600906565707372072e71

14600906275707370344c53

14600906295707370551a4e

Д.Жаргал


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • ЗОЧИН (April 08, 2016 2:38:14 pm )

    МАН ХЭЛСЭН БОЛХООС ҮНЭН Л ЮМ БАЙНА

  • сүхээ (April 08, 2016 2:41:41 pm )

    өв-д очиж тоосоо гөвүүл

  • irgen (April 08, 2016 3:19:12 pm )

    anhnaasaal huuli bus dargadaa

  • irgen (April 08, 2016 3:55:01 pm )

    Undsen huulia zurchij songogdson ankhnii tom darga ..

  • Huh tenger (April 08, 2016 4:01:39 pm )

    za svrjigned bga man anaasa doloon dor shde 2 uula mongold hereggvie tonilj vz

  • дэмжигч (April 08, 2016 4:11:50 pm )

    Энэ муу З.Энхболд чинь харин Таван толгойг авч үлдлээ шүү дээ. Та нар дэмий л юм хийж байна даа

  • уншигч (April 08, 2016 5:22:12 pm )

    хожимдсон ч унен зов шаардлага.Хурлийн дарга байх чадваргуй назгай удаан муу юмандаа сайн…енд ех орондоо их хурлин дарга.еронхийлогч хоер гадаад ертонцод монгол улсийг толоолж байгаа гехеер унен утга алга даа.Нам яахав бодит бус зуйл нам дотор байгаа хун нь л чухал юм байна.ене енхболд елбегдорж мет ноход тараа аль ерт таниулсан бид хожигдоод байгаа шуу !!!,

  • zochin (April 08, 2016 8:19:29 pm )

    Xууль тогтоогчид шуугчид хууль зерчиж байгааг Элбэгдорж та яах гэж бна вэ, ееXшуулсээр байх уу,???????????

  • zochin (April 08, 2016 8:19:58 pm )

    TANGARAG URGUSUN HUULIIHAN OORSDOO HUULIAA ZORCHIH NI JIRIIN IRGEDIIN HUULIA ZORCHIJ BAIGAAGAAS ILUU HOHIROLTOI!!!!!!!!!!!!

  • zochin (April 08, 2016 8:20:13 pm )

    Хууль зерчсен буруу шийдвэр гаргасан хуульч, прокурорыг шийтгэж ял егех естой, ингэвэл шударга есонд нийцнэ

  • Зочин (April 09, 2016 11:28:14 am )

    Элбэгдорж, Энхболд хоёр засгийн ажлыг нь хийлгээчээ.

antalya rent a car