antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 8, 2016 10 comments

Н.Алтанхуяг БРАВО

нийтлэсэн Admin

527-1460016003MPA-PHOTO-1178-810x540УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг энэ сарын 4-нд мэдээлэл хийж, улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаар нэлээд чангахан дуугараад авлаа. Товчхондоо бол, түүнд БРАВО гэж хэлэх хэрэгтэй биз ээ.
АН дотор юу болоод байгааг тэрээр товч бөгөөд тодорхой хэлчихлээ. Монголын улс төр өнөөдөр ямар арга замаар явж байгааг “…Эх орноо гэх сэтгэлгүй, ханаж цаддаггүй шуналтай хүмүүс төрийн эрх мэдлийг хувийнхаа явцуу зорилгодоо увайгүй ашиглаж, монгол хүн монголдоо сайхан амьдрах хүслийг нухчин дарж, Засгийн газрыг хүртэл огцрууллаа. Тэд төрөө хутган үймүүлж, баялаг бүтээгчдээ айдас хүидэст автуулж, хуулиин нэрээр далайлган, айлгаж, мөнгө, бизнес, лицензийг нь ил тод дээрэмдэж байна…” гэж ингэж тодорхой хэлсэн төрийн өндөр албан тушаалтан байсан билүү.
2012 оны сонгуулиас хойш эд хөрөнгөө, ажил албаа, компаниа, лицензээ, аж амьдралаа засаг, хуулийн нэр барьсан дээрэмчдэд дээрэмдүүлж, шоронд орж, дарамтлуулсан бэ гэдгийг тооцоод гаргаад ирвэл урт жагсаалт гарах биз ээ. Ийм хэлмэгдүүлэлт, засаг хуулийн нэр барьсан дээрэм болдог юм байна гэдгийг биеэрээ мэдэрч, амссан учраас Н.Алтанхуяг өнөөдөр ингэж дуугарч байгаа. Түүнээс хар нүднээс хөмсөг гадуур гэдэг шиг өөр дээр нь өөрийнх нь амьдралд, гэр бүлд, найз
нөхдөд нь тулаагүй бол Н.Алтанхуяг магадгүй мэдэхгүй, мэдрэхгүй ингэж дуугарахгүй л байсан болов уу даа.
“Хууль хяналтын байгууллагыг бохир зорилгодоо ашигладаг болсон. Тэд таалагдаагүй, барьцаалах боломжгүй, золиослох шаардлагатай хүмүүсээ тэр шударга бусын хонгилоор ямар ч шударга ёсны хэмжүүргүйгээр зохиомол хэрэг үүсгэж, ялтан хэрэгтэн болгож чадаж байна. Тэд ашиглах гэсэн зарим хүнийхээ шийдвэр гаргах эрхийг сүрдүүлээд, барьцаалаад сейфэнд нь хийгээд цоожилчихдог болсон” тэр бүлэглэлийн эсрэг тэмцэж, тэдэнд “Битгий давар” гэж үнэхээр хэлж чадвал монголчууд таныг хүрээлээд л авах биз ээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • болд (April 08, 2016 9:40:57 am )

    ҮНЭН ШҮҮ АЛТАНХУЯГАА

  • Saran (April 08, 2016 9:53:10 am )

    Ene hun mongoliin turiin gajuudal, horon sanaa, luivar, ashig sonirhol , ataarhal hiimel ner turiin tuluu uhej yvaa humuusiig hamruulj mash zuv heleed avch haragdsan. Irgenii huvid mash zoigtoi unen ug helsen gej dugneh baina.

  • зочин (April 08, 2016 10:39:06 am )

    маш үнэн дэндүү хожуу дуугарлаа гэхдээ л дуугарлаа

  • гана (April 08, 2016 1:27:46 pm )

    Баяр хүргэе. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ.

  • Anonymous (April 08, 2016 4:58:45 pm )

    Монгол сэтгэлгээтэй ерөнхий сайд байсан хүндээ Алтанхуяг гишүүн, АН сонгуульд ялаагүй бөөн амбиции болсон фракцууд, хүчтэй сөрөг хүчин болох МАН, бие даагчид нь хүчтэй популистууд, ИЗНН, МАХН, МҮАН-ы шуудайнд хийсэн эвэрнүүд мэтийн гишүүдтэй УИХ-аас Засгийн газраа харин ч эсрэгээрээ удаан хугацаанд хамгаалж, бас хамгийн их ажил хийсэн шүү дээ. Бас дээр нь ерөнхийлөгч маань олон нүүрт байжээ. Амжилт хүсье!

  • zuw (April 08, 2016 8:04:45 pm )

    sain bna amjilt

  • Anonymous (April 08, 2016 9:34:19 pm )

    Altanhuyagiin zuv shuu yag l iim yum bolood bna huzuugui tolgoit mongoliig mini samarch bna

  • Anonymous (April 09, 2016 6:16:46 pm )

    “битгий давар” энэ үгийг элбэгдоржид хэлж чадах өөр хүн байна уу? Шалгаад эхэлсэн гэсэн үнэн үү. Би Алтанхуягийн талд байгаа шүү

  • zochin (April 10, 2016 12:02:33 am )

    yostoi mundag

  • Зочин (April 10, 2016 8:19:50 am )

    Сайханбилэг луйварчинг тэгээд яагаад огцоруулпхгуй яасан юм бол тэгсэн бол оюу толгойн луйварын гэоээ явагдахгуй байлаа

antalya rent a car