Хаврын улс төр эхлэхтэй зэрэгцэж УИХ-ын хаврын ээлжит чуулган үүдээ нээлээ. Энэ чуулган энэ УИХ-ын бүрэн эрхийн сүүлчийн чуулган гэдгээрээ онцлогтой юм.
Товчоор хэлбэл энэ хэдхэн сарын хугацаанд л багтаж дуусгаагүй ажлаа дуусгаж, баталж амжаагүй хуулиа батлах болно. Мөн энэ өдрүүдэд л улстөрчид өөрсдөдөө нэмэх оноо “зулгаах” олон арван үйл явдлыг оройлон удирдах учиртай. Тиймээс өнгөрсөн сонгуулиар сонгогдсон 76 гишүүдэд дүнгээ тавих цаг хором хоромоор ойртсоор л байна. Энэ өдрүүдэд хүн бүр л нэгийг бодож, хоёрыг тунгааж суугаа байх.
Тэгвэл үүнээс урьтаж “ангийн дарга”-даа ангийн хамт олон нь дүнг нь тавих бололтой. Өчигдөр УИХ-ын ээлжит чуулган нээлтээ хийсний дараагаар сөрөг хүчин болох МАН-ынхан хэвлэлийн бага хурал зарлаж З.Энхболдыг огцруулах асуудлыг хөндөхөө мэдэгдэв. Гэхдээ тэд хэзээ, яаж гэдгээ олонд ил болгосонгүй. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар УИХ-ын дарга З.Энхболдыг олон, олон хууль зөрчсөн учраас үүрэгт ажлаас нь хугацаанаас нь өмнө огцруулах тогтоолын төслийг УИХ-д өргөн барих юм байна. Одоогоор гишүүд уг хуулийн төсөлд гарын үсэг зурж байгаа талаар ч эх сурвалжууд мэдээлсэн юм.
Эрх баригч хүчний тэргүүнийг суудлаас нь “авч хаях” болсон шалтгаан нь цөмийн хог хаягдлыг үүссэн улс оронд нь булшлах конвенцид нэгдэн орох асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх гэж оролдсонтой нь холбоотой аж. Мөн УИХ-ын дарга З.Энхболд энэ албан тушаалд хууль зөрчиж томилогдсон. Томилогдсон даруйдаа МАН-ыг бүлэггүй байлгах, гишүүдийн байнгын хороонд харьяалагдах эрхийг хязгаарласан, УИХ-ын гишүүдийн хэлсэн үгэнд тайлбар хийж, доромжлох үйлдэл газар авсан, Зайлшгүй шаардлагатай бус асуудлуудыг хэлэлцэх гэж ээлжит бус чуулганыг удаа дараа зарласан, Ээлжит бус чуулганаар авлигачдыг өршөөх, сайд нарыг огцруулах асуудлыг хэлэлцсэн, Хамгийн сүүлд УИХ-ын дарга үүссэн улс оронд нь цөмийн хог хаягдлыг булшлах конвенцид нэгдэн орох асуудлыг хэлэлцэх гэж оролдсон гэх зэрэг олон шаардлагуудыг дурджээ. Иймээс УИХ-ын даргын албан тушаалыг хаших ёс зүйн эрхгүй хэмээн үзэж огцруулах асуудлыг тавихаар болжээ.
Цагийн сайханд З.Энхболд АН-ын гишүүд төдийгүй сөрөг хүчнийхээ хүндэтгэлийг хүлээсэн “шазруун” улстөрч байлаа. Аливаад зоригтой, шулуун шударга ханддаг, огт хий гаргаддаггүй түүнээс намынхан нь төдийгөө олон улстөрчид эмээж байв. Эмээгээд ч зогсохгүй жинхэнээсээ айдаг байлаа. Түүний шүүмжлэлч үнэтэй цэнэтэй бас аймаар байлаа. Гэтэл өнөөдөр тэр УИХ-ын дарга, намын дарга болсон цагаасаа хойш олон ч удаа хууль зөрчлөө. Түүгээр ч барихгүй тэрбээр гишүүдийн үгэнд тайлбар хэлж даргын микрофоноос ашигладаг зэрэг нь иргэдэд ч төдийгүй хүний өөрийн гэлтгүй бүх гишүүдэд таалагдахаа больсон нь үнэн. Огцруулах шаардлагууд бүгд үнэн. Нэг ч хүн өөдөөс нь худлаа гэсэн хариуг өгч чадахгүй биз. Үнэхээр түүний зарлаж хуралдуулсан ээлжит бус чуулган бүр асуудалтай болдог. Тэр эхлээ сонгуулийн хуулийг өөрчилсөн, дараа нь авилгчдыг өршөөсөн, дараа нь хөрөнгө мөнгөө нуун дарагдуулсан олигархуудыг өршөөсөн. Хамгийн сүүлд гэхэд л Цэцийн даргыг хууль бусаар хугацаанаас нь өмнө хүч түрж чөлөөлөв. Ингээд үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр адаг сүүлд нь монголчууд төдийгүй улстөрчдийн хамгийн эмзэг ханддаг сэдвүүдийн нэг болох цөмийн асуудлыг хэлэлцүүлэхээр зүтгэлээ. Тиймээс байдал буруугаар эргэвэл тэр тэсч үлдэхгүй л байх.
МАН бол сөрөг хүчин. Тиймээс тэд аль болохгүй бүтэхгүй болгоныг өлгөн авч шүүмжилэх нь тодорхой. Бүр болохгүй бол огцруулах нь тэдний хувьд хамгийн зөв сонголт бөгөөд баатарлаг ялалт байх учиртай. Харин Их Хурлын даргын хувь заяаг хэлэлцүүлэхэд АН-ын дотоод хагаралдаан асуудлыг шийдэж магадгүй юм. З.Энхболд нам дотроо өнгөрсөн хугацаанд хэтэрхий их дайсан “төрүүллээ”. Аажмаар асуудлыг гартаа авч, гишүүдээ “базах” гэсэн түүний оролдлогыг эсрэг фракцийнхан нь ихээхэн эсэргүүцэж байна. Тэр ч утгаараа түүнийг муухай харагдуулах бүхий л зүйлийг хийж гүйцэтгэж байна. Тиймээс түүнийг улс төрийн золиос болгож УИХ-ын даргаас нь огцруулах явдал өрсөлдөгч фракциудад нь хамгийн хэрэгтэй зүйл юм. АН-ынхан ямар сураагүй биш. Н.Алтанхуягийг өөдөөс нь харж сууж байгаад л огцруулж байсан. Тиймээс намын даргаа огцруулах кнопыг дарах эсвэл ямар нэгэн шалтаг шалтгаанаар хурлаасаа бултаж З.Энхболдыгоо хөөдөх вий дээ. МАН-ын бүх гишүүд огцруулах кноп дарах нь тодорхой. Харин үүн дээр нэмэгдээд намын даргаараа тоглуулсан МАХН-ынхан найман З.Энхболдыг эсрэг кнопыг дарах байх. Сөүлд байгаа дарга нь ч тийм заавар өгөх бололтой. Ингээд үлдсэн таван саналын эрх АН-аас гарахгүй гэхгүй газаргүй шүү дээ.
Ямартаа ч үйл явдал хэрхэн өрнөхийг хамтдаа харах л үлдлээ.
Г.Ган
Эх сурвалж: Zaluu.com
Холбоотой мэдээ
-
төгс (April 07, 2016 11:01:41 am )
ппд
-
төгс (April 07, 2016 11:03:38 am )
зөв огцруул наад нөхөр ёс зүйгүй хүтүүсийг дандаа доромжилно дарамтлан
-
Иргэн (April 07, 2016 11:22:43 am )
Дээрэнгүй ч юм шиг хурлаа удирддаг юм шигээ. Хааяа нэг зурагтаар харж байхад. Захиран тушаах хэлбэрийн хүн дээ.
-
ЭЭНЭЭ (April 07, 2016 11:24:24 am )
Зөв дэмжиж байна.Монголд хууль нь гууль болоогүйл бол ИХД гэдэг дарангуйлагч огцрох ёстой. 76 малаа хариулж чадахгүй,Хурлаа удирдаж чадахгүй тул хурдан огцорч,төрийг минь хурдан цэвэрлэж өгнө үү!!!
-
зочин (April 07, 2016 12:21:34 pm )
zov zov
-
Зочин (April 07, 2016 12:46:25 pm )
Огцруулсан дээрээ, ямар ч соёлгүй, хүний нүүр ч эгцэлж харахгүй сонин ш дээ.
-
Зочин (April 07, 2016 1:30:53 pm )
ЖЕНКОГИЙН ТОМ ПИАР
Сонгуулийн сүүлийн жил АН-ынхан нийгмийн тодорхой сигментүүд рүү илүү хандсан, тэднийг багцалсан байдлаар бодож хийсэн сайн кампанит ажил бол малчны зээлийн хүүгийн бууралт, орон сууцны ипотекийн зээлийн таван хувь байлаа. Шинэчлэлийн Засгийн газар ипотекийн зээлээ сурталчилж, АН-ын дарга З.Энхболд, Р.Бурмаа сайдтай хамтраад малчдын зөвлөлгөөн хийж хэрдээ хичээсэн боловч нийгэмд трэнд болж чадсангүй. Үндсэн шалтгаан нь Х.Баттулга гишүүний хийсэн гэх Мүүн ажиллагаа, жудагт монгол жагсаал гэх мэт савангийн дууриудыг Монголын олон нийт илүү сонирхож, илүү ихээр шуугив.Хамгийн харамсалтай нь Х.Баттулга гишүүний хийж буй эдгээр пиар, эвэнтүуд нь АН-ын өнгөрсөн дөрвөн жилдээ олон нийтийн дунд олж авсан жаахан нэр хүнд, хүлээн зөвшөөрөгдсөн бүтээн байгуулалтын тухай сурталчилгааг системтэй устгаж байгаад байна. Монголын ард түмэн АН-ын үед хэдэн километр зам тавигдсаныг биш хэн хэн мүүнчин болох тухай илүү их ярьж байна. Эдийн засгийг хэрхэн сэргээх, гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ирэхээр Засгийн газар хөөцөлдөж буйг дэмжихийн оронд хэн хятад гаралтай, гадаадын шулаачдыг хөөж гаргах тухай эх оронч уриагаар амаараа дүүрэн цагаан хөөстэй хашгиралдсан гео эх орончдоор дүүрч байна. Х.Баттулга гишүүний энэ бүх гео бөгөөд том пиарын хохирогч нь өөрийнх нь байгуулалцсан ардчилсан нам, түүний гишүүд л байна.
-
Золоо (April 07, 2016 2:29:16 pm )
З.Энхболд шулуун,шудрага зарчимч хүн,ажил хийж буй хүнд алдаа гарах л байх.тэр алдаагаа ухамсарлах л хэрэгтэй.Манай монгол хүмүүс хатуу гар хүсээд байгаа юм биш үү шудрага ажил хийх гэсэн хүнийг тал талаас нь эвгүй байдалд оруулж зайлуулах гэж оролддог нь гэм биш зан болжээ.Тамын тогооны үлгэр хэзээ дуусахыг мэдэхгүйч гэсэн сайхан ярьдаг хүмүүст итгэх хэцүүл байх.
-
Баяр (April 07, 2016 2:47:41 pm )
Хулгайч царайлсан жинхэн хогийн новш. Өрнөөс огт айхгүй гэсэн Их юм хийсэн хүн болох гэж ард түмнээ хуурч өөрийнхөө үхэх хугацаагаа ойрттол энэ л албан тушаалд шигдэж байх санаатай.Дараа энэ улс өрний тулам болж газар нутгаараа төлж хойч үе минь ямар өрөвдөлтэй байдалд орох бол гэхээс айдас төрж байна. Монголын минь буян заяа түшэж хог новшнуудаас салгаж өгч хайрла. Бурхан өршөө
-
irgen (April 07, 2016 2:48:12 pm )
zuvuus zuv.mongold unen zuv yum gevel enhboldiig ogtsoruulah.
-
irgen (April 07, 2016 3:59:34 pm )
Mash zuv iim es zuigui oivorgon hun ih hurliin darga baij taarahgui ee
-
Anonymous (April 07, 2016 4:48:14 pm )
АН ын сул тал баярцогт сайханбалаг нарын олон ху ж аа гарал утсаатангууд.
-
Anonymous (April 07, 2016 5:17:42 pm )
Хүмүүс нэг юм хэлээд байнаа
-
зочин (April 07, 2016 6:21:34 pm )
АН -ынхаан гадны гар хөл бологсодын үгээр намаа бутаргавал сонгууль будаа болно шүү? МАН -ын гарууд ард түмэнд алдсан нэр хүндээ эргүүлэн авахын тулд чөтгөртэй ч нийлэхэд бэлэн ажгуу? Анхааралтай байцгаа?
-
irgen (April 07, 2016 6:24:43 pm )
ogtsor arail denduu deerelhuu us honzon sanadag gar bainlee . uuriiguu haan geed bodchihson baij magadgui ym
-
ZOCHIN (April 07, 2016 8:14:39 pm )
Хууль зерчсен буруу шийдвэр гаргасан хуульч, прокурорыг шийтгэж ял егех естой, ингэвэл шударга есонд нийцнэ
-
IRGEN (April 07, 2016 8:14:59 pm )
Хууль зерчсен буруу шийдвэр гаргасан хуульч, прокурорыг шийтгэж ял егех естой, ингэвэл шударга есонд нийцнэ!!!!!!!!!!!!!!!!!!
-
AMY (April 07, 2016 8:15:17 pm )
Хууль зерчсен буруу шийдвэр гаргасан хуульч, прокурорыг шийтгэж ял егех естой, ингэвэл шударга есонд нийцнэ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
-
AMYNA (April 07, 2016 8:15:34 pm )
Хууль зерчсен буруу шийдвэр гаргасан хуульч, прокурорыг шийтгэж ял егех естой, ингэвэл шударга есонд нийцнэ!!!!!!!!!!!!!???
-
AMYNAA (April 07, 2016 8:15:50 pm )
хууль тогтоогчид шуугчид хууль зерчиж байгааг Элбэгдорж та яах гэж бна вэ, еегшуулсээр байх уу,
-
AMYNAAAA (April 07, 2016 8:16:15 pm )
хууль тогтоогчид шуугчид хууль зерчиж байгааг Элбэгдорж та яах гэж бна вэ, еегшуулсээр байх уу,????????????????????
-
Солонгт Балдан (April 07, 2016 8:25:57 pm )
Ардын наммынхан хуулиа мөрдөж байгаагүй олон бармт байдгийг дахин дахин нийтлэх, бичэх шаардлага олон хүнд гарахнээ дээ Өөрийн толгой дээрх үхрийг харахгүй байж хүний толгой дээрх ялааг харж байхнээ
-
Зочинчин (April 07, 2016 10:52:43 pm )
Энхболдыг огцоруулах нь лзөв энэ хүнд талцуулах хаглан бутрагаас өөр хийсэн ажилгүйвхүндээ огцоруулах бхйсан юм оройтсон боловч огцорууулах хэрэгтэй
-
Зөвлөгч (April 08, 2016 9:37:45 am )
МАН-ынхаан чанга яригчтай чуулгандаа суу заавал Энхболдын хаадаг микрофоныг царай алдаж яадаг юм. Чанга яригчаа чанга дээр нь тавьчихаад наад нөхөрөө өөрийг нь яриулахгүй байх хэрэгтэй
-
Зочин (April 08, 2016 9:41:20 am )
Ардчилсан намд өнөөдөр эв нэгдэл бүхнээс чухал байна. Бааварын хэлснээр 2 сар тэсчихдээ та нар. Уул нь хийсэн ажил өнгөрсөн 4 жилд байгаа юм шүү дээ. Ард түмэн ч мэдэж байгаа. Та нарыг бутаргах ажил гаднаас чинь илүү хийгдээд байна шүү дээ.
-
Anonymous (April 08, 2016 11:48:47 am )
зөв зөв цаанаа хүйтэн дээрэнгүй царайлсан новшийн амьтан намайг хэн хэлдэг юм гэсэн шиг
-
Зоригт (April 08, 2016 1:19:34 pm )
Харсан чинь нөгөө гавьяат маань харин бидэн рүүгээ нулимж байдаг юм. Нэг жижиг гитар барьчихаад манай муу хэн шиг байгаа биз ч гэх шиг. Тэр чинь Ерөнхийлөгчийг элэглэж байгаадаа асуудал нь биш л дээ. Жишээ нь, Э.Бат-ҮҮл ахыг Улсын баатраар шагнахдаа тэр чинь Э.Бат-Үүлийг шагнаагүй юм ш дээ. Биднийг бүгдээрэнг нь шагнасан байхгүй юу. Энэ Ардчилсан хувьсгалыг хийж чадсан олон мянган ард иргэдээ төлөөлүүлж шагнасан юм. Тэрэн шиг тухайн үед Монголынхоо төлөө амь нас бүх зүйлээ огоороод тэмцэж явсан хүмүүсийг бас Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоор төлөөлүүлэн хардаг юм шүү дээ, бас. Өнөөдөр Со гавьяатыг тэгээд л авирлангуут над руу нулимсан юм шиг би хүлээж авч байгаа байхгүй юу. Би Ерөнхийлөгч рүү хандаж байна гэж харахгүй байгаа. Бид нар луу бүгд рүү маань нулимж байна гэж хүлээж авсан. Энэ Со өнөөдөр хэний буянд ингэж яваа юм бэ. Бид нар, бид нартай мөр зэрэгцэж явсан тэр олон мянган залуус байгаагүй бол энэ Со ер нь хаана байх байсан юм бэ. Энэ Со ер нь өнөөдөр хэн болчихоод ингэж солиорч байгаа юм бэ.
27 Comments