antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 5, 2015 Comments are off

Нийслэлийн удирдлагуудад дайх үг

нийтлэсэн Admin

-30 минутын дотор автобус сэлгэн суувал дараагийн автобусанд үнэгүй зорчино гэж иргэдээ “молигодоод” картынхаа дийлэнх хувийг борлуулчихсан хэрэг-

Ухаалаг гэсэн тодотголтой бүхэнд шунан тэмүүлэх болсон энэ үед автобусаа хүртэл ухаантай болгох шийдвэрийг нийслэлийн удирдлагууд гаргаад кондукторуудаа мөнгө тоологч, цэвэрлэгч болгоод чөлөөлсөн. Нийтийн тээврийн шинэчлэл нэрийн дор “U money” гэх ухаалаг картыг нэг удаа 3600 төгрөгөөр худалдаж авсан иргэнд өнөөх карт нь ид шидээ үзүүлнэ гэж дарга нар тухайн мэдэгдэж байлаа. Тодруулбал, “Иргэд цахим картаа 3600 төгрөгөөр худалдан авна. Мөн дахин цэнэглэж ашиглах боломжтой. Ингэхдээ автобусны урд хаалгаар орж картаа уншуулаад, гарахдаа хойд хаалганы дэргэдэх төхөөрөмжид уншуулна. Дараагийн автобусандаа 30 минутын дотор шилжиж суувал цахим картаар үнэгүй зорчино” гэж  “Улаанбаатар смарт карт” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхболор хэлж байсан юм. Өөрөөр хэлбэл 30 минутын дотор автобусаа сэлгэн суувал дараагийн автобусанд үнэгүй зорчино гэж иргэдээ “молигодоод” картынхаа дийлэнх хувийг борлуулчихсан хэрэг. Бүхий л автобус нь богино эргэлтээр хэдэн буудал үйлчилдэг болсон энэ үед иргэд өмнө төлдөг байснаас хоёр дахин ихийг автобусанд төлж зорчсоор л. Харин нийслэлчүүд Э.Бат-Үүл даргыг амлалтаа биелүүлэхийг хүлээсээр л сууна.

“Цахим карт худалдан аваагүй иргэд 1000 төгрөгөөр зорчдог болно. Ямартай ч эхлээд картаа худалдаад авчих. Тэгсний дараа шуудхан богино хугацаанд автобусанд сэлгэн суусан иргэд үнэгүй зорчдог болно” гэж өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр  Засаг даргын орлогч Н.Гантөмөр мэдээлэл хийж байсан. Харин одоо тэрээр “Энэ асуудлаар ярилцаж, хэлэлцэж байна” гэдгээс өөр үггүй сууна.

Угсраа автобусаар зорчих иргэдээс 1000 төгрөг авч эхэлжээ

Бэлэн мөнгөө төлж автобусаар зорчиж байгаа иргэдээс 1000 төгрөг авах шийдвэр өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ гэж байсан. Гэтэл нийслэлийн удирдлагуудын энэхүү шийдвэр мөн л хэрэгжсэнгүй. “Төлөх ёстой мөнгөө буюу 500 төгрөг төлөөд зорчиж байгаа иргэдээс 1000 төгрөг нэхэж чадахгүй. Энэ шийдвэр хэрэгжихгүй байх” гэж нийтийн тээврийн жолоочид хэлж байсан. Харин угсраа автобусныхан өнгөрсөн долоо хоногоос эхлэн бэлэн мөнгөө төлж зорчиж байгаа иргэдээс 1000 төгрөг аваад эхэлсэн байна. Үүнтэй холбоотой хэрүүл маргаан өглөө бүр автобусны буудал бүрт гарч байгааг иргэд өөрсдийн цахим хуудаснаа бичжээ.

Мэдээж амалсан ёсоор сэлгэн суултьг үнэгүй болгочихвол бүх иргэд ухаалаг картыг худалдан авч нийтийн тээврийн зөв, соёлтой үйлчлүүлээд эхлэх болов уу.

Гэхдээ юуны түрүүнд нийслэлийн удирдлагууд та бүхэн амалсан амлалтаа биелүүлэх шаардлагатай байна. Иргэдээсээ татвар авах, сар бүр авдаг 4.5 сая төгрөгийн урамшууллаас салчихгүй байхыг хичээж байх хойгуур иргэд та бүхний шийдвэр амлалтыг биелэхийг хүлээн, тэвчсээр байгаа шүү гэдгийг энд дахин сануулъя.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car