antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 6, 2016 62 comments

Н.Алтанхуяг гишүүн айдастай байна уу?

нийтлэсэн Admin

4-6-1_700x700

Б.ДАМДИН

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн мэдэгдлийг дагасан үйл явдлууд цаашид өрнөх шинжтэй. Түүний мэдэгдэлдээ “хуйвалдааны төр”-ийг удирдан зохион байгуулагчаар нэрлэсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр чуулганы нээлт дээр гэнэт үг хэлэхээр шийдсэн гэх мэдээлэл тарсан. Энэ нь мэдээж Н.Алтанхуягийн мэдэгдэлтэй холбоотой гэдгийг ажиглагчид хэлж байв. Гэвч хэлсэнгүй.

Н.Алтанхуягийн хэлснээр энэ мэдэгдлээ УИХ-ын хаалттай чуулган дээр хийхээр зэхэж байсан аж. Тэрээр энэ асуудлаа ярихаар хаалттай чуулган хуралдуулах санал гаргаж байсан боловч тийм чуулган болоогүй. Тиймээс ингэж мэдэгдэл хийх “аргагүй байдал” үүссэнийг онцолж байсан. Түүний мэдэгдлийг олон нийт янз бүрээр л хүлээн авч байна. Чухамдаа намынхан нь хийгээд жирийн иргэд түүний мэдэгдлийг хоёр хуваагдсан байр суурьтайгаар хүлээн авч байгаа. Өөрөөр хэлбэл, АН-ынхан зарим нь Н.Алтанхуягийн эр зоригийг магтан дуулж, “хуйвалдааны төр”-ийн хамаг булхайг дэлгэлээ гэж байхад, нөгөө хэсэг нь жинхэнэ авлигач, хуйвалдааны зохион байгуулагч нь өөрөө шүү хэмээж байгаа. Нөгөөтэйгүүр түүний хэлсэн “аргагүй байдал” гэж чухам юу байв гэдэг олны анхаарлыг татаж байна.

Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад нь ахлах зөвлөх Л.Гансүхийг нь “Нүүрс” хөтөлбөртэй холбоотой асуудлаар баривчилсан. Улмаар шүүхээс ял оноосон. Мөн “Цэвэр агаар” сангийн хэрэгт охиныг нь хамаатуулж, хүргэн Г.Дэнзэн нь тэрбум тэрбумын тендерийн асуудалд нэр холбогдсон.

Үнэндээ энэ бүхэн өөрийнх нь хэлснээр 2-3 жил үргэлжилж байгаа. Тэрээр энэ хүртэл тэсч ирсэн. Гэвч хаврын чуулганы өмнөх өдөр гэнэтийн мэдэгдэл хийхэд хүргэсэн нь чухам юу байв?

Н.Алтанхуяг мэдэгдэлдээ “…Энэ бүхнийг удирдан зохион байгуулж буй хүмүүсийн нэгийг өнөөдөр энд нэр цохон хэлэхээс өөр арга алга. Хэдийгээр хүн бүхэн мэдэж байгаа ч хэн ч тэр хүнийг зориглон нэрлэж чаддаггүй. Яагаад гэвэл тэр хүмүүс өнөөх шударга бусын хонгилоос айдаг юм. Хэлмэгдэхээс айдаг юм. Гэсэн ч би Монгол Улсынхаа эрх ашгийн төлөө үгээ хэлж байна. Тэр хүн бол “Шударга байцгаая” гэж гарч ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Миний өнөөдрийн мэдэгдэл амь нас, ойр дотны хүмүүст маань хэдий аюултай ч би айхгүй ээ. Өөртэй нь үгсэн хуйвалддаггүй учир над руу ирж байсан асар их гүтгэлэг, доромжлол, дарамт шахалт, нухчин дарах ажиллагаа өнөөдрөөс бүр илүү идэвхжих нь тодорхой” гэсэн.

Эх сурвалж, журмын нөхдийнх нь зүгээс гарч байгаа мэдээллээр бол дээрх баривчилгаа, шүүх цагдаагийн асуудал өөрт нь тулчихаад байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуяг айдастай байна. Хэзээ мөдгүй өөрт нь ирэхээр болоод буй АТГ, цагдаа, шүүхийн зарлан дуудах хуудасны “сураг”-ийг дуулсан тэрээр ийн гэнэтийн мэдэгдэл хийж, “хуйвалдааны төр”-ийн удирдагчийг нэрлэсэн байх гэх яриа ч бас байна. Юутай ч Н.Алтанхуягийг Ерөнхий сайд, АН-ын даргын суудлаас нь нэгмөсөн буулгасан, залгуулаад ойр дотныхныг нь шалгаж, компанийнх нь байранд хүртэл нэгжлэг хийж байсныг олон нийт мэдэх билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

62 Comments

  • учир мэдэх хүн. (April 06, 2016 10:07:02 am )

    Бүтээн байгуулалт,хөтөлбөр,төслүүдээр халхавч болгоод намаа болон фракцаа, бүлгээ санхүүжүүлэх том зорилго тавьж дараагийн нүүдэлдээ эрт бэлдсэн нь бусад лидерүүдийн хор шарыг хүргэсэн. Алтанхуяг бохир хийж байсан нь үнэн.Одоо өөрийг нь ороох нь ойлгомжтой учраас нийгэм журам,шударга,ардчилал ярьж олон түмний дэмжлэг авах гэсэн задгай заль давхар тооцоо гаргаж байгааг ард түмэн хар байна. Шинэ засаг байгуулагдаад төсөл тендерүүдийг ямар замбараагүй зарж цавчиж байсан билээ ажил горилогч компаниуд хэлнэ дээ.

    • би (April 07, 2016 8:43:25 am )

      манай эбии шиг шудрага ернхиилэгч монголд байтугай дэлхийд байхгуй удахгуй НУБ иин дарга болно. Тэр уед Хурц нь дэлхийн АТГ иин дарга болно

  • NOROV. (April 06, 2016 10:08:28 am )

    Za huu mini yu l bolood baina daa. Bi chamaig ooroo bitgii davarch bai, hodood chini jijighen shuu hodoodniihoo hereer idej bai gedeg baisan daa. hunii ug avahgui shunahaar ingedeg yum. Odoo ter yumandaa yawah geed l sandraad hun amitantai uzeltseed bainaa daa huu mini. Odoo yahav dee hiisen avsan ni unen yum chini olon yum yarij baihaar ochih gazraa och doo.

    • zochin (April 06, 2016 3:23:58 pm )

      gem hiigeegui hyn yahaaraa sandardag yum be ataa jutuuch hudalchuud sandrah yum bishuu unen hezeed yalna altanhuyag shudraga hun

  • Helmegdegsed (April 06, 2016 10:11:02 am )

    Za er ni Turiin albiig doroituulj ard tumniig huvaasan, Mongol turuur togloson, avilgal heel hahuuliig tsetsegluulsen ni ALTANHUYAG chi ooroo shuu dee. Odoo harin buh bulhai ni ilreed ATG ruu achigdahiin davaan deer ireed oroh baih gazraa haigaad nuh oldohgui bolood ireheeree Elbegdorjiig shuumjilsniihee zoliosond l yawlaa daa huurhii, ug ni uuriinh ni helj buigaar ih sain gemgui tsagaan tagtaa baisan yum. Ene Elbegee gedeg hadnii mangaag shuumjilsneeree l ingej helmegdlee gej uruvduuleh, bas hiisen hergiinhee bodit uneniig ungulun daldlah gej zamaa uurchluh gej ami temtsej baigaa gedgiig ard tumen bugd medej baigaa doo. Mongoliin turd hamgiin muuhai halaa selgeenii tsoo shine bulai tehnology nevtruulsen hun hen be? ALTANKHUYAG l shuu dee. Ard tumen martaagui baigaa shuu chamaig. Unuudur yu tarina chi tuuniigee huraana gedeg chini ene dee hu. Ene tehnologiig ni Mongol dayar AN- iin tomilogdson alban tushaaltnuud 100 huvi heregjuulsen. Ene ni ,,ZA CHI MINII, MANAI NAMIIN AJLIIG UG /umnu ni hesee ch iim bulai doroi arga tehnology bgaa ch ugui. Turiin albiig neg nam umchilj ch bgaagui/ , URGUDLUU GARGA, HUSELTEEREE HALAGD, TEGEHGUI BOL ATG, TSAGDAAGAAR SHALGUULNA, YUM GARGANA, HARIUTSLAGAAR HUUJ GARGANA shuu. ENE 2 ZAMIIN ALIIG SONGOHOO BODOOD HARIUGAA UNUUDUR yaraltai UG,, Iim mayagaar turiin buh mergeshsen alban tushaaltniig HUUSUN. daraa ni turshlagagui, zarim ni bolovsrolgui AN- iin gishuudees shahaj tomilno. Tomilson etgeed ter huneesee ooroo huvia avna. Ter tomilogdson etgeediin hiigeed togtson mergeshsen ajil biznesiig doroituulj suliduulna, Harin halagdsan hun ajilguidliin tetgemj avna. Ingesneer negniig ni demjih bus horloj, nuguug ni huuj, tetgemj nereer ulsiin tusviig ursgaj turiin munguur togloj, turiin albiig huchguiduulj, turshlaga gedeg ugiig ugui hiij, Mongoliin hugjliig uhraasan IIM L BALAG TARISAN HUN SHUU DEE. Za tegeed nuurs enee teree ih yum bii dee ene hund. Sain shalgaarai, Unench ajillaarai ATG – iinhan mini, ug burt ni tohiroh HARIU, SHAGNALIIG ni bariarai daa erunhiilugch mini. Ard tumen chini harj baigaa shuu.

  • зочин (April 06, 2016 10:17:15 am )

    Алтанхуяг бол бондын мөнгийг үрэн таран хийсэн хүн, улс орныг өрийн дарамтанд оруулсан, Монголын төрийг төрлийн алба болгож, хууль дүрмийг уландаа гишгэсэн хүн, энэ балай болон АН-ын гайгаар улс орны хөгжил хэдэн арван жилээр саатсаныг хүн болгон мэдэж байна даа

  • иргэн (April 06, 2016 10:17:49 am )

    Ямар ч байсан Элбээг МАН хоёрын дэргэд энхийн цагаан тагтаа. Одоо Элбэгээг МАН болон нүүрсчин намтай түүхийн хуудаснаас хаях цаг болсон.

  • mongolsasask (April 06, 2016 11:04:30 am )

    uls torin yavuurgui bodlogin urshgaar ard tumen hetsuu baidald orson shuu gishuud darga naraa ue uein 76 naraa

  • зочин (April 06, 2016 11:06:13 am )

    Түүнд идэх бололцоо бага байсан бх. Харин Бусад нь бол халиад сүйд болсон байх аа.хэрээ хэрээгээ юу гэдэг билээ.

  • Anonymous (April 06, 2016 11:07:39 am )

    Yur ni elbegee bayartsogt 2 chin bohir tsustai gesendee tsaashaa sanaatai ard ni hujaa nar hamgaalj bdg tednii yatgalgaar ingej hoorondoo uzeltseed yahnav de. AN gej yostoi zavhartsan bolovsrol muutai chaddvargui shunalasaa bolj ulsaa dandaa dampuuruulj bdg hogiin nam shde.

  • Anonymous (April 06, 2016 11:08:25 am )

    Songuuliig luivraar avna gj yaritsgaaj bn gsn yana da. Herev tegvel jinhene temtseh heregtei

  • Иргэн (April 06, 2016 11:29:28 am )

    Ер нь айх юмгүй хүн үгээ хэлдэгш дээ.Алтанхуягийг ямар шалтгаанаар унагасан билээ.Монголд шударга царайлсан луйварчид Элбэгдоржоор толгойлуулаад,МСС,Энержиресус компанид хошуугаа шигтгэсэн луйварчид олон бий.Үүний нэг талд МАН бүрэн массаараа дараад хэвтэж байгаа. Сонгуулийн зардал босгодог том саалийн үнээн дээр дайснаа зодолдуулчихаад уулын орой дээрээс хараад инээлдэж байна бид гэж МАН-ын ЕНБД Мөнхбат гэгч мушийгаад яриад байгаа биздээ.Нүүрэн дээрээ гэмгүй царайлавч дотроо уйлцгааж л байгаа. Магадгүй энэ асуудал босоод ирэхээр газрын наймаачин Мийяагийн хүү Хятадын Коммунист намаас сонгуульд хэрэглэх зоос гуйгаад ирсэн нь лавтай. Сонгуулийн зардалд Юань гуйгаад өрөнд орохуу? Хятад ах нарын итгэлийг биелүүлж захиалгыг нь гүйцэтгэх үү гэдэг тунч ойртлоо.Ээ хөөрхий баян орны ядуу толгойтой гуйлгачин удирдлагуудаа гэж.

  • Иргэн (April 06, 2016 11:39:24 am )

    Элбэгээ бол их сайхан ярьна.Ер нь биелэж байгаа юм гэж ховор. Гаднын луйварчдад авгайгаа хэдэн тэжээвэр хүүхэдтэйгээ өгөхөөс буцахгүй.Энэ нөхөр яав ч монголд элэгтэй эр биш. Баригдашгүй өшөө авагч гэж нэг орос кино байдаг.Дөрвөн Орос залуус цагаантны дээрэмчдээс өшөө авч зорилгоо биелүүлж энэ кинон дээр гардаг бол мань Элбэгээ өөртэй нэгдээгүй,хүсэл сонирхолд нь саад болсон хэн нэгнээс өшөө авдаг.Энийгээ гүйцэтгэхдээ бүхэл бүтэн монгол улсын Шүүх,прокурор,цагдаа,АТГ гэсэн дөрвөн гүйцэтгэх шатны удирдлагуудыг нууцаар шууд удирдан өшөө авч түүнээсээ их л таашаал авч шударга байцгаая гэж хашгирч таахалзан дэвхцэж илэрхийлдэг. Хэлмэгдүүлэлт орчин үеийн өөрийн гэсэн дүр төрхөөрөө нэгэнт ирсэн.Монгол улсад чанга дэглэм,чанга гар гарч одоогийн бүх хуулийг хүчингүй болгож бүх үйлдлийг шинээр эхлэх цаг болсон. Ганц зэвсэг нь С О Н Г У У Л Ь-ТА ӨӨРЧИЛНӨ.

  • zochin (April 06, 2016 11:54:09 am )

    Erunhii saidaa bitgii ai.tanii tald mongoliin ard tumen bii.Harin ta nar etssee hurtel mongol ornii tuluu mongoloo avrahiin tuluu eh oronchoor temtseerei.Tanai zasgiin gazar garch irj mongol ulsad mash ih buteen baiguulalt mongolchuud uursdiinhuu hucheer yaj hudulj boldgiig haruulsan.Gevch mongolchuudiig hugjuuleh sonirholgui Elbegdorj bolonMsc.MAN nii nuhduud bulhai hiiseer bgaad taniig unagasan.Ta huchtei baigaarai.tegj bj ene hytad tsustai ulsuudaas mongoliig avarch chadah bh.Ene muuhai huivaldaand bitgii orootsoldooroi.Taniig Mongoliin zaya zaaval tushne.

  • Өвгөн (April 06, 2016 11:55:36 am )

    Алтанхуяг бол зохион байгуулалттай гэмт бүлгийн толгойлогч маягаар ажиллаж ах дүүс, хамаатан садан, найз нөхөд, фракц гэх бүлэглэлээр улсын хамаг хөрөнгийг идэж уусан луйварчин. Цэвэр агаар, нүүрс, гудамж хөтөлбөр юу юу билээ. Түүний 2 зөвлөх, хүргэн, туслахууд аавынд. Одоо гэмт хэргээсээ айж Элбэгээрүүгээ ноцлоо. Элбэгээ нь ч дандаа худлаа ярьдаг “газар гишгэхээс бусад нь худлаа МҮҮ-ийн хувхай гар хөл. Энэ хоёр бие биенийхээ булхайг илчилж, хоюулаа аавынд уулзах цаг холгүй байх.

  • 123123123 (April 06, 2016 12:18:35 pm )

    ӨВГӨН ийг дэмжинэ, зөв

  • zochin (April 06, 2016 12:21:21 pm )

    Er ni bol ene ardchilald itgeh ymarch nuhtsul alga.Yagaad gevel Mongold jinhene ardchilal hezee ch yvagdaagui.Niigemee oilgohgui bgaa humuusiig dalimduulj Mongol ulsiin buh uildver aj ahuin gazruudiig huvichlal neree hedhen hun luivardsan.tedgeer uildveruuded ajillaj bsan hichneen humuus ajilguichuud bolson.Tuunees hoish il tsagaandaa garch turd garch hulgai hiij bayjdag bolson.ulsaa gadnii haraat urund bariulsan.ene ulsiin nutag devsger deer bgaa buh zuil gazar ul hudluh hurungu uneguidsen.Odoo ergeed harahad ene turd garsan humuus hunii tuluu niigem buteeh bish uursduu herhen huivaldaan zohioj ymar hishig hurungu hurtehees uur yug ch bodohoo bsan bna.Unuudur mongol ulsad baylag buteeh ymar salbar bna.ymar uildver aj ahui bna.ymar ajliin bair bna.tsuuhun heden uildver.tsuun heden hun turiin alba bank surguulid ajillaj orlogotoi bna.hudaldaa uilchilgeenii salbar buren unasan.heden ajilgui avgai huuhnuud ni hudaldaa uilchilgee hiih geed butej bgaa zuil bhgui.uldsen hed ni tetgevriin hugshchuud.huuhduud.Mongol orond ymar ardchilal urnusun um be humuusee.neg ergetsuulj bodoh tsag irjee.ireh songuuliig mash bodoltoi uguh heregtei bna shuu.Gehdee ard tumen ene hudlaa ardchilal nertei mafiin huivaldaaniig odoo meddeg bolson.Uneheer mongol orond ireedui bna uu.

  • Anonymous (April 06, 2016 12:33:54 pm )

    tsaana chin enerji resurs uurhain olborloh talbain huv togtooh huul baihguig dalimduulj oroo darah n

  • Зочин (April 06, 2016 12:55:27 pm )

    Гэмт хүн гэвэлзэнэ. Хөөрхий дөө Алтанхуяг нэр хүндээ барж байна даа

  • Anonymous (April 06, 2016 1:20:44 pm )

    ХОЕР ЛУЙВАРЧААР МАНАНГААР ТОРИЙН МОХОЛ ДУУСАГ.

  • zochin (April 06, 2016 1:22:21 pm )

    Ah duu tyslahyydaasaa bolgoomjil.

  • Anonymous (April 06, 2016 1:24:11 pm )

    Одоо баярцогт сайханбэлэг хоер баяр энхболд гэх мэт зодолдвол монголын ху жаа нар алалцаад дуусах завшаан гарна.

  • Zaluus bid Shinechilne. (April 06, 2016 1:35:50 pm )

    Zochin gej nuhur chi bitgii doligono doo. Erunhii said aa geh shig ineed hurchihlee. Alatnkhuyagaas yu olj idsiim bol doo zailuul. Altankhuyag aa odoo onigoo bolohoo boli doo. Elbegee ta 2 heree hereeniihee hariig gaihav gegcheer ugaasaa ard tumniig AN nereer oorsdiigoo demjuuleed odoo tednii tolgoi deer sheegeed ulandaa gishgeed suuj bgaa yag adilhan. Ta 2 tsalin tetgever nemsen u? ugui ard tumen yaduu baih ni ta nart ashigtai gedgiig tuilaas husdeg humuus ta nar shuu dee. Harin MAN chini dandaa l baga bagaar nemeed baisan biz dee. Ard tumen medne shtee. Yaduu ch teneg bish shuu

  • Zaluus bid Shinechilne. (April 06, 2016 1:38:45 pm )

    ard tumnee AN- iin gishiuud gedeg paiz zuuj setgel hudulguuntei dotroo bodolgui baidliig ni ashiglan oorsdiin umnu sumnaas hamgaalah bambai hiihees uur ta nar ard tumend yu ugsiim be. Ene jil ta nar ugaasaa garahgui gedgee mederch odoonoos ene muuhai humuus shuu bi l hamgiin sain ni baisan yum gej huviin toglolt hiij jujigleed ehelj baina. Bie bienee barij ideh udahgui dee.

  • irgen (April 06, 2016 2:00:32 pm )

    Denzen duu ni hamag baidagaa toochij orhij dee . ingej sandarch baihiig bodohod aidast avtaj argaa barahdaa iim ym yrij baigaa ni todorhoi haragdaj bna .

  • Anonymous (April 06, 2016 3:27:41 pm )

    Зүгээр л бодит байдлыг эргэцүүлье.Хуулийн хүрээнд ажиллах боломжтой.Энэ хүн төрсөн охиноо мөнгөний яаманд,хүргэнээ бүх яам,аймаг нийслэл,ерөнхийдөө монгол улсын засаглалын өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулж байдаг Хэрэг эрхлэх газарт,гар хөл бологсдоо ажил мэргэжил,төлөвшил,чадамжийг нь үл хайхран зоргоор нь төрөөр буюу хариуцлагатай ажил албаар тоглуулсан.Энэ бүхэн нь бусад нөхдөд нь “шилдэг”загвар үлгэр дууриал болж эмх замбараагүй байдал,дур зоргын авир,хууль бус үйлдэл газар авсан.”Үнэ тогтворжуулах”,”Үйлдвэржилт”,”Орон сууц”,”Нүүрс”,”Зам”гэх мэт олон төсөл хөтөлбөрийг ангайсан амных нь хэмжээгээр ямарч,ямарч тооцоо,хяналтгүйгээр асар их хөрөнгийг барьцгүйгээр үрэн таран хийж,үнийн өсөлт,хөөсрөлтийг бий болгосон.Энэ бүхнээ тухайн үед “Та нар худал ярьж байна…амьдрал сайхан байна…Үнэ хэвээрээ…Хулгай луйвар байхгүй байхад АТГ ажил хийлгэхгүй байна…” гэх зэргээр огт санаа зовсон шинжгүй,мэлзэж увайгүй аашилсаар байдагсан.Хамт хожсон хүмүүс ч олон байгаа.Тэр хүмүүс нь энэ бүхнийг ойлгож байсан ч “Олз,ашиг” нь амттай учир буруу бүхнийг хийлгэсэн.

  • ЯЛАЛТ (April 06, 2016 4:19:40 pm )

    Хулгай хийгээгүй юм бол дуугай л байдаа хийсэн бол тонилсон байдаа

  • Nasan (April 06, 2016 5:14:03 pm )

    Baatar hun

  • Улс тор судлаач (April 06, 2016 5:44:04 pm )

    “Монголд шинэ уеийн дарангуйлал” тогтож байгааг зоригтой илчилсэн Еронхий сайд асан Н.Алтанхуягтаа баярлалаа. Гэвч харамсалтай нь ногоо тулхатай нам гээд байдаг МАН-ынхан нийгмийн энэ том хямарлыг таслан зогсооходоорийн хувь нэмэр оруулахын оронд ач холбогдолыг нь бууруулж, нэг арга ядарсан хун “Арьсаа хамгаалж” байгаа мэтээр гуйвуулж байгаа нь унэхээр харамсалтай. Цаашдаа улс орны Ундэсний Аюулгуй байдалтай холбоотой асуудалд нухацтай хандаж байхыг улс торийн бух нам, хучин, иргэддээ урайлж байна.

  • ДОРНОД АЙМГААС (April 06, 2016 7:16:24 pm )

    ДОРНОД АЙМГИЙН DNEWS ГЭДЭГ САЙТ ҮНЭХЭЭР ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ ГЭДГИЙГ МЭДЭХГҮЙ ЮМАА. АРДЧИЛСАН НИЙГЭМД АМЬДАРЧ БАЙЖ ЯРГАЧИН КОММУНИСТУУД ШИГ ТАГНАЖ ЧАГНАЖ ХҮНИЙ БИЧСЭН ЗҮЙЛИЙГ ӨӨРСДИЙНХӨӨ МУНХАГ УХААНДАА ТААРУУЛАН АРИЛГАДАГАА БОЛЬЖ ЧАДАХГҮЙ БОЛ БИТГИЙ СЭТГЭГДЭЛ ГЭЖ ЮМ ТАВИАД ХУДЛАА АРДЧИЛСАН ДҮР ЭСГЭЭД БАЙ. ҮМХИЙ АМТАЙ ХАР МАЛНУУД. ТЭГШ БАЙГААЧ ТИЙМ Л ШУДАРГА ЮМ БОЛ.

  • ДОРНОД АЙМГААС (April 06, 2016 7:18:54 pm )

     Дорнод аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар гэж нэг ноён зантай бас нэг Элбэгээ байнаа.
    Ажилтан нараа хулгайч нар хэмээн доромжилж, би эмч сэхээтэн хүний хүүхэд та нар бол доод гаралтай ажилчны хүүхэд гэсэн доромж байдлаар ханддаг,
     Ажилтан нараа сургах, мэргэшүүлэхийн оронд зааланд тогло, саунд суу хэмээн шаарддаг,
     Өөрөөсөө бусдыг тэнэг хэмээн сэтгэж басамжилдаг, өмнөх бүрэн эрхийн хугацааны дарга нарыг үлбэгэр сул дорой хэмээн гутаадаг,
     Эрхлэх ажлын хүрээнээсээ хальж аймгийн ЗДТГ-ын ажилтан нарыг “энэ хэдэн тэнэгийг ажилд оруулнаа” хэмээн ажилтан нарын дунд хэлж, өөрийгөө хэмжээгүй эрхт эзэн хаан мэтээр авирладаг,
     Аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцээд батлагдсан эрх зүйн актыг дур мэдэн засварлуулдаг, /хуралдааны дэг /
     Ажлын байрны сэтгэл зүйн дарамт үзүүлдэг,
     Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэл, гарсан шийдвэрийг хүчээр засварлуулдаг,
     Ажлын албаны даргад хууль бус шаардлага тавьж хууль бус томилгоо хийлгэн ажлын албанд огт ажиллаагүй, зүс танигдаагүй хүмүүсийг ажиллуулсан хэмээн цалин олгох үйлдлийг хийлгэсэн,
     2012-2015 онуудын ИТХ-ын батлагдсан санхүүгийн хөрөнгө мөнгийг өөрийн зугаа цэнгэл, аялалд бүрэн ашигласан,
     Албан тушаалын албаны машиныг ….
     Өөрийн хэмээх тодотголтой төрийн албаны шалгалтанд тэнцээгүй, төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй хүмүүсийг олноор ажилд авч улстөрийн зорилгодоо ашиглаж байгаа,
     Зарим ажилтан нарт 3-30 хоногийн цалинтай чөлөөг хүндэтгэх шалтгаангүйгээр хууль зөрчиж олгосон,
     Ажилтан нарын ажлын ирцийн бүртгэлийг хүчээр зохиолгодог, өөрчилдөг, худал гаргуулдаг,
     Шүүхийн шатанд байгаа асуудлын баримт бичгийг өөрт ашигтай байдлаар албадан засуулдаг,
     Ажилтан нарын ажил үүргийн хуваарь, хөдөлмөрийн дотоод журам зэргийг танилцуулж гарын үсэг зуруулдаггүй, байнга дураараа өөрчилдөг, ажлын албаны хурлаар хэлэлцүүлж тэмдэглэл хөтөлдөггүй,
     Өөрийг нь өмөөрч, хамгаалан зодоон хийсэн гэх З.Оргилд албан тушаал, ажлын байраар бэлэг барьсан, / сошиал-аар нийтэд тарсан /
     Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж гэмгүй хүнийг /М.Цэрэндаваа-г/ удаа дараа “таалагдаагүй” нэрийн дор ялгаварлан гадуурхаж хяхаж хавчих, эрх бүхий ажилтан нарыг турхирч хууль бус шийдвэр гаргуулсан, /буруу шийдвэр гэдэг нь шүүхээр тогтоогдсон байгаа/
     Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зориулсан хөрөнгийг аймаг, нийслэлийн батлагдсан төсөв дээр нь нэмж олгох замаар төвлөрүүлж, сум, дүүргийн Засаг даргад гэмт хэрэг, хэв журмын зөрчлийн байдлыг харгалзан хуваарилж зарцуулна” гэж заасныг зөрчиж, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж хууль зөрчсөн шийдвэр гаргаж зарцуулсан.

  • зочин (April 06, 2016 8:06:20 pm )

    2 хар хэрээ хэнийгээ хэлэх вэ. Тэгэхдээ Элбэгдорж бол жинхэнэ хужаа шүү дээ тэр ярьж худал хэлж байгаа нь яг л хужаа элбэгээ төрт байгаа үед монгол хөгжихгүй шударга ёс байхгүй болсон. өөртөө зориулж хууль зохиож түүнийгээ намаараа дамжуулж олонхоороо батлуулдаг , хийсэн юм байна уу
    нэг л их шударга ёс ярьсан хүн өөрийхөө жолоочийг яаж амь үрэгдсэнийг яриулах юмсан юу гэж худлаа ярих бол. ерөнхийлөгчийн сонгуулиар уйлж гуйсаар гарч ирээд ард түмэндээ юу хийсэн юм вэ үүнийг ард түмэн бид асуух эрх байгаа гэж бодож байна

  • зочин (April 06, 2016 8:11:38 pm )

    Алтанхуяг зоригтой байна. эрх биш монгол цус гүйж байгаа болохоор одоо л хэлж үүнийг илчилье бодсон байлгүй. Михаелд нэг бодол бий гэж шийдэж дээ. Болгоомж илүүдэхгүй шүү үнэний төлөө явсан хүн хэзээд ялдаг юм. Тэвчээртэй, ухаантай зоригтой байгаарай

    • зочин (April 07, 2016 10:11:50 am )

      Таны саналыг бүрэн дэмжиж байнаа

  • Балт (April 06, 2016 8:26:06 pm )

    Та хоёр хэн нь хэниигээ гэхэв дээ .анархист малнууд …өөрсдиигөө .чанга хашгирч чацга царайлснаа туйлын үнэн гэж ойлгуулж 26 жил боллоо ..Монгол орны бүрэн хөмөрлөө шдээ малнуудаа …ОДОО ТЭГЭЭД ТА НАРЫГ ДАХИН СОНГООД НЭГ МӨР ГҮЙЦЭЭЛГЭХ Л АРГА БАЙН УУ ..ТА НАРЫН БОДЛООР ..ЦУСТАЙ ЧИНЬ ХУТГАНАА ХАРЖ БАЙГААРАЙ

  • Иргэн (April 06, 2016 8:48:32 pm )

    Манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. Сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв (130 жилийн өмнө Японы их соён гэгээрүүлэгч Фукузава Юкичийн хэлсэн үг)

  • Иргэн (April 06, 2016 8:48:53 pm )

    Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /Платон/

  • Иргэн (April 06, 2016 8:49:09 pm )

    Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Августо Пиночет/

  • Иргэн (April 06, 2016 8:49:44 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын (Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн) зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.

  • Иргэн (April 06, 2016 8:50:06 pm )

    Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. /Жан Жак Руси/

  • Иргэн (April 06, 2016 8:50:25 pm )

    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.

  • Иргэн (April 06, 2016 8:51:01 pm )

    Юун Тавантолгой, Оюутолгой. АН-аар цаашид удирдуулвал Монгол орон тусгаар тогтнолоо алдана. АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс хориглох хэрэгтэй.

  • Иргэн (April 06, 2016 8:51:29 pm )

    Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бүхий л үндсэн хуулийн суурь болдог гэдэг нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт. Түүнийг үгүй хийчихвэл бүх байгууламж нурна. Үндсэн хуулийн доторхи хамгийн үнэ цэнэтэй зүйл бол суурь нь. Нэгэнт суурь эвдэгдсэн тохиолдолд бусдыг нь хамгаалах шаардлагагүй. /Фукс/

  • Иргэн (April 06, 2016 8:51:46 pm )

    Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн. /Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон/

  • Иргэн (April 06, 2016 8:52:11 pm )

    Дарангуйлал бол зуршил юм. Тэр хөгжсөөр өвчин болон хувирдаг зуршил. Хамгийн сайн хүн ч энэхүү зуршилдаа хөтлөгдөөд адгуусны хэмжээнд очтлоо бүдүүлэг мунхаг болдог. Хүнийг цус, эрх мэдэл хоёр мансууруулж, яваандаа ухаан мэдэрхүйд нь хамгийн хэвийн бус зүйлс л амттай санагдахад хүргэнэ. Дарангуйлалын зуршилд автсан хүн хичнээн гэмшивч, эргээд хүн чанараа олж авах бараг боломжгүй. Яг үүн шиг бусармаг явдлыг үл тоомсорлогч нийгэм мөн өөрөөсөө халдвар авч замаа алддаг. /Федор Достоевский/

  • Иргэн (April 06, 2016 8:52:39 pm )

    Хүний хамгийн ариун мэдрэмжүүд болох эх орон, элгэн садан, сайн сайхан, цэвэр ариуныг хайрлах хайрыг сувьдаг шунахай зан үгүй хийчихдэг. /Саллюстий/

  • Иргэн (April 06, 2016 8:52:57 pm )

    Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.

  • Иргэн (April 06, 2016 8:53:12 pm )

    УИХ-ыг хоёр танхимтай болгох, УИХ-ын гишүүн өөр албан тушаал хашихыг хориглох, үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, олон намын системыг хориглох, төрийн яам агентлагт үндсэн үйлдвэрлэлд ажиллаагүй, 40-өөс доош насны хүмүүсийг ажиллуулахыг хориглох, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхайн салбарт гадаадын болон хувийн хөрөнгө оруулахыг, хувьчлахыг хориглож зөвхөн төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах, эдийн засгийн бусад салбарыг чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллуулах өөрчлөлтүүдийг Үндсэн хуулиндаа оруулвал дотоодын улс төрийн тэмцэл аяндаа эцэс болж Монгол сэхнэ, сэргэнэ.

  • Иргэн (April 06, 2016 8:53:44 pm )

    Иргэний сэтгэлийг олвоос улс гүрнийг олмуй, иргэний сэтгэлийг алдваас улс гүрнийг алдмуй. Тиймийн учир эрдэмт хүмүүн эн түрүүнд эрхэм суртахуйг хичээмүй. Эрхэм суртахуй буй ахул иргэн хүмүүн буй, иргэн хүмүүн буй ахул эх газар буй, эх газар буй ахул эд баялаг буй, эд баялаг буй ахул эдэлж хэрэглэх нь буй. Эрхэм суртахуй болвоос эх язгуур нь буюу. Эд баялаг болвоос эцэс адаг нь буюу. Эх язгуурыг хөнгөнд үзэж гадгаш, эцэс адгийг хүндэд үзэж дотогш болговоос эх адаг нь урваж, олон иргэн эд агуурсын тулд эзэрхэн тэмцэлдэхүйд хүргэмүй. Тиймийн учир эд агуурсыг хурааваас иргэн олон бутармуй, эд агуурсыг хувааваас иргэн олон хуралдмуй. /Күнз/

  • Иргэн (April 06, 2016 8:54:08 pm )

    Танай улс оронд зүрх сэтгэлийн хөгжлийг умартаж, зөвхөн оюуны боловсролд хөрөнгө хүчээ юүлж байна. Зүрх сэтгэлийн хөгжил хамгийн эрхэм шүү. Зүрхээ энэрэл хайраар дүүргэ. Энэрэл хайр чинь эргэн тойрон, найз нөхдөө төдийгүй эх болсон хамаг амьтныг ивээг. Зүрх сэтгэлд амар амгалан тогтвол даян дэлхийд амар амгалан тогтоно. /Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам/

  • Иргэн (April 06, 2016 8:54:31 pm )

    Улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй билээ. Залхуурал хийгээд амиа бодох муу муухай явдал ард түмний дунд газар авбал нийгэм хагдран унах болно. Хуулийн хүчинд дулдуйдаж энэхүү нийгмийн муу муухайг таслан зогсооё хэмээн хичнээн хүчин чармайлт гаргалаа ч уг муу муухай бас дахин зүсээ хувилгаж өөр хэлбэрээр үзэгдэж, газар аван дэлгэрэх нь дамжиггүй юм. /Самуэл Смайлс/

  • Иргэн (April 06, 2016 8:54:49 pm )

    Ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. Төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний хүн чанараар хэмжигддэг ажгуу. /Самуэл Смайлс/

  • Иргэн (April 06, 2016 8:55:11 pm )

    “Биеэ засахуй нь сэтгэл тэгширэхүй дор оршмуй” хэмээхүй нь болвоос сэтгэл дор уур хилэн буй аваас төвшин үгүй, айдас түгшүүр буй аваас төвшин үгүй, хөөр баясал буй аваас төвшин үгүй болохыг хэлжүхүй.
    “Гэрээ төвшитгөхүй нь биеэ засахуй дор буй” хэмээхүй нь алив хүмүүн амраглан энэрэхүй хүмүүнийг хэтийдэн хайрлахуй, адлан хорсохуй хүмүүнийг хэтийдэн жигшихүй, аюун хүндлэхүй хүмүүнийг хэтийдэн сүслэхүй, өрөвдөн өршөөхүй хүмүүнийг хэтийдэн энэрэхүй, оморхон ихэрхэхүй хүмүүнийг хэтийдэн адлахуйг хэлжүхүй.
    Төрөө засахуйн өмнө гэрээ төвшитгөвөөс зохилтой хэмээхүй нь” өөрийн гэрийн хүмүүнийг сургаагүй бөгөөс өөр бусдыг сургаж чадахуй нь үгүй хэмээхүйг хэлжүхүй.
    Эцэг, хөвүүн, ахан дүүс хүмүүн бүхэн эрхэм ёс суртахуйг сахиваас эл улсын олон иргэн даган сахимуй. Төрөө засахуй нь гэрээ төвшитгөхүй дор оршмуй хэмээсэн нь энэ буюу.
    “Тэнгэрийн дор амгалан болохуй нь төрөө засахуй дор оршмуй хэмээхүй нь” болвоос эрдэмт хүмүүн бусад хүмүүнийг өөрийн адилаар сэтгэж, биеэр жишихүй ёсон буюу. /Күнз/

  • Иргэн (April 06, 2016 8:55:55 pm )

    Цэцэн мэргэн товч сургаалууд эртнийх тусмаа ашиг тустай. Хэрэв зээ эдгээр үгс хүмүүст худал санагдсан бол, ийм урт удаан хугацааны турш зуунаас зуунд дамжин яригдсаар ирэхгүй л байх сан. /Квинтиллиан/

  • zocnin (April 06, 2016 9:39:03 pm )

    tord xyjaa nar vvrlecen bxad yaj ylc oron oodloxobde altanxyagiin zob nsde

  • Anonymous (April 07, 2016 12:28:44 am )

    Алтанхуяг айх хун биш харин элбэгдорж айх хун яс юмандээр монголчууд бугэд мэднэ атг орийн талд ашиглан ес бус зохион байгуулсан хэлмэгдуулж ямар нэг аргаар заавал шоронд хийж санаан амардаг хогий элбэгдорж пиздаа их хорчин муу юмандаа сайн гэж яаав элбэгдоржийг шоронд орвол ямар ээж эхчууд уйлж гуйхгуй хатуу хэлье харин баярлах байх алтанхуягийг дэмжиж байна зов шудрага хэлсэн монголчууд баяртай байгаа шуу биеэ сайн бодож явж байгаарай юмийг яааж мэдэх юм

  • Anonymous (April 07, 2016 12:30:48 am )

    Зов алтанхуягийг дэмжиж байгаа

  • Anonymous (April 07, 2016 12:33:38 am )

    Алтанхуяг зоригтой хэлэх хун гэж бодож байсан эр хун амжилт хусье

  • Зочин (April 07, 2016 11:22:25 am )

    Алтанхуяг зоригтой үнэнийг хэлснээрээ Элбэгийн хорхойтой араанд зуугдлаа Элбэг яаж өс хонзон хадгалдагийг Н.Энхбаяр, Л.Гансүх нар амсаж хохирч байна шүү дээ
    Гансүхээ зоригтой тэвчээртэй бай Чамайг дэмжигч олон шүү Чи ялах нь зайлшгүй шүү

  • Зочин өвгөн (April 07, 2016 11:25:19 am )

    Алтанхуяг , Л.Гансүх нарыг дэмжигч олон шүү

  • Зочин (April 07, 2016 5:40:02 pm )

    З.Энхболд, Р.Бурмаа сайдтай хамтраад малчдын зөвлөгөөн хийж хэрдээ хичээсэн боловч нийгэмд трэнд болж чадсангүй. Үндсэн шалтгаан нь Жэнко даргын хийсэн гэх Мүүн ажиллагаа, жудагт монгол жагсаал гэх мэт савангийн дууриудыг монголын олон нийт илүү сонирхож, илүү ихээр шуугив. Хамгийн харамсалтай нь Жэнко гишүүний хийж буй эдгээр пр эвэнтүүд нь ардчилсан намын өнгөрсөн дөрвөн жилдээ олон нийтийн дунд олж авсан жаахан нэр хүнд, хүлээн зөвшөөрөгдсөн бүтээн байгуулалтын тухай сурталчилгааг системтэй устгаж байгаад байна. Монголын ард түмэн ардчилсан намын үед хэдэн километр зам тавигдсаныг биш хэн хэн мүүнчин болох тухай илүү их ярьж байна. Эдийн засгийг хэрхэн сэргээх, гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ирэхээр Засгийн Газар хөөцөлдөж буйг дэмжихийн оронд хэн хятад гаралтай, гадаадын шулаачдыг хөөж гаргах тухай эх оронч уриагаар амаараа дүүрэн цагаан хөөстэй хашгиралдсан гео эх орончдоор эх орон минь дүүрэн.

  • ZOCHIN (April 07, 2016 5:55:01 pm )

    Altanhyagiig mongolchuud shuud demjij bna bayar hvrgei mongolchuud chamaig hairlana

antalya rent a car