Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хэсгээр хүйтэн салхи, шуургатай байна.
2016 оны дөрөвдүгээр сарын 5-ны 16-22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. 17 цагт 9 хэм, 20 цагт 6 хэм дулаан байна.
15 цагт Улаанбаатарт: 9 хэм дулаан, харьцангуй чийгшил 18 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна
2016 оны дөрөвдүгээр сарын 5-ны 21 цагаас дөрөвдүгээр сарын 6-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Завхан голын эх, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруунаас хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 хэм, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулсаар 0-5 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас, нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад хэсгээр 0-5 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 6-8 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 1-6 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 10-15 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө хур тунадас орно. Салхи баруунаас хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.
2016 оны дөрөвдүгээр сарын 7-ноос дөрөвдүгээр сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
9-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 7-9-нд нутгийн зүүн хагаст, 10-нд Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бусад хугацаанд Завхан голын эх, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.