Хотын оршин суугчид автобусанд тулаанд орсоор урин цагтай золголоо. Өглөөдөө ажилдаа, оройдоо гэртээ харина гэдэг тун хүнд. Хуучин яваад болоод байсан нийтийн тээврийн маршрутыг шинэчилж баталсанаас энэ бүгд эхэлсэн юм.
Хотын дарга, Э.Бат-Үүл ажлаа авсан цагаасаа эхлэн олон ажил хийж, шинэчлэлтийг авч ирэх гэж зүтгэж яваа нь сайшаалтай ч нөгөөтэйгүүр мөнгөөр туйлж байна.
Баримт нэг: Ногоон уут. “Азийн цагаан дагина” гэсэн гоё бичигтэй хогны уутаар мөнгөний тоглолт хийсэн. Иргэдэд болоод байгальд ач тусаа ганц ч удаа өгөөгүй. Энэхүү уутыг 2013 оны аравдугаар сараас 2014 оны нэгдүгээр улирлын хугацаанд 317 мянга 131 өрхөд 33,3 сая ширхэг хогны уут үйлдвэрлэхэд 3,1 тэрбум төгрөг зарцуулсан. Мөн 2014 онд 335 мянган өрхөд тараагдах бөгөөд 2014 оны дөрөвдүгээр сараас он дуустал буюу есөн сарын хугацаанд тараах уутанд 4,5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж зарцуулсан гэдэг. Олон хүний хэл ам дагуулан байж арайхийж уут тараах ажлыг зогсоосон.
Баримт хоёр: Нэг наст цэцгийг суулгаж төсвийн мөнгийг салхинд хийсгэдэг. Жил болгон нийслэлийн төсвөөс мөнгө шийдвэрлүүлж хотын гудамж талбайд нэг наст цэцэгсийг суулгадаг. Өөрөөр хэлбэл, жилийн дөрвөн улиралдаа хэрэглэдэггүй зөвхөн зуны гурван сард өнгө алаглаж, түмний нүдийг баясгадаг гэсэн үг. 2013 онд 350 сая, 2014 онд 500 сая төгрөг зарцуулсан. Харин өнгөрөгч онд 200 гаруй сая төгрөг төсөвлөж цэцгээ тарьсан юм. Нийтдээ 1 тэрбум 50 саятөгрөг зарцуулжээ.
Баримт гурав: Нийтийн тээвэрт шинэчлэл хийх гээд улсын мөнгийг үр ашиггүй үрсэн. 2014 онд хамгийн анхны нийтийн тээврийн шинэчлэлтийн ажлын эхлэл тавигдсан юм. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын А/714 дугаар захирамжийн дагуу наймдугаар сарын 22-ноос 31-нийг дуустал автомашины сүүлийн тоо тэгш, сондогойгоор ялган замын хөдөлгөөн оролцуулах зохицуулалт хийгдэж эхэлсэн. Энэ хооронд нийтийн тээврээр үйлчлүүлэгчид 500 төгрөгийн тасалбар худалдан авч өдөржингөө зорчих эрхтэй болсон. Уг ажил нь иргэдэд ашигтай байсан ч нөгөө талаар асуудал дагуулсанг та бүхэн санаж буй биз ээ. Өдөржингөө сүлжилдэн давхих автобус хоосон шахуу холхисон. Зорчигчдоо хүлээж суулгахгүй хүмүүсээ буулгаад л шууд давхиж байсан. Энэ байдал 10 хоног үргэлжилж 1.3 тэрбум, нийтийн тээврийн хөрөнгөөс 1.8 тэрбум төгрөг гаргаж, автобусны зогсоол дээр билет борлуулагч гаргасан. Гэтэл энэ хугацаанд аль аль талдаа ашиг олоогүй бөгөөд 3.1 тэрбум төгрөгийг үрэн таран хийж орхисон юм.
Баримт дөрөв: 28 сая төгрөгийн алдагдалд оруулав. “Улаанбаатар төмөр зам” Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгтэй хамтран Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч буй төмөр замыг чөлөөт цагаар нь хүн тээвэрт ашиглах, зориулалт бүхий “Railbus”-ыг 2014 оны тавдугаар сард оруулж ирсэн.
Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч байгаа 35 км төмөр замыг хотын зорчигч тээврийн зориулалтаар ашиглан хөнгөн галт тэрэгний үйлчилгээг нэвтрүүлсэн нь энэ. Ингэснээр хотын нэг захаас нөгөө зах хүрэхэд 15 минут зарцуулна гэж рекламдсан. Гэтэл энэхүү галт тэрэг нь зорчигчгүй хоосон холхисоор 1.8 сая төгрөг олж, 28 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж сүүлдээ хотоос гаргасан.
Баримт тав: Өдгөө та бидний үйлчлүүлж байгаа хувийн болон улсын автобус компаниуд түлшээ ч авч чадахгүй болж, ажлаа удаа дараа хаяж байсан. Өнгөрөгч оноос эхлүүлсэн “Цахим карт”-наас үүдэлтэй. Цахим карттай болсноор нийтийн тээврээр зорчигчдын бодит тоо гарах, энэ салбар дахь төсөв санхүү шилэн данстай болох давуу талтай гэсэн. Харин давуу тал биш чирэгдэл дагуулж мөнөөх автобус баазад ажилладаг жолооч, кондуктар цалингаа авч чадахаа байсан гэдэг. Учир нь автобусанд туулайлагчид ихэссэн. Маршрут өөрчлөгдсөний улмаас төв замын чиглэл ачаалал ихтэй болсон.
Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн хянагч, жолооч хоёр бүх зорчигчдоосоо мөнгөө нэг үеэ бодвол нэхсээр мөнгө хураадаг савандаа хийлгүүлж, картыг нь уншуулж байгаа. Гэтэл нөгөө талаараа иргэд хохирсоор байгааг онцлоё. Хүн ихтэй автобусанд ажил, сургуулиасаа хоцрохгүйн тулд чихээд ордог. Орсон хойноо хүүхэд том хүмүүст даруулж унах, жирэмсэн болон өндөр настангууд чихэлдэх харчуудын гарт цохиулах гээд асуудал гарсаар байгаа билээ. Үүнээсээ болж маргалдаан бол үргэлж гарна. Мэдээж автобусанд суугаад хүн үхлээ гэж дуулаагүй бол мөд дуулдаж магад болоод байгаа юм. Угсраа автобус нь их мөнгө хаяж оруулж ирсэн ч гэдэг ч нарийнхан хүн зөрөх зайгүй, одоо үйлчилгээнд явж буй автобуснуудынх нь хаалга нь заримдаа эвдрээд гараараа хүртэл онгойлгож байгаатай удаа дараа тааралдаж байлаа. Зорчигчоо суулгахгүй орхиж, зугтах асуудал бол тоймоо алдсан. Хүний амь эрсдэхээс өмнө нийтийн тээврийн маршрутаа хуучин хэвэнд нь оруулмаар байна Хотын захирагчаа. Та шалгалтаар явахдаа тусгайлан бэлдсэн биш, ид ачааллын үеэр явж буй нийтийн тээврээр зорчоод нэг үзмээр байна. Одоо зун болж оюутаны хичээл тарж ачаалал буурна. Харин намар хичээл цуглахаар “автобус нь дахь тулаан” дахиад л болно.
Эх сурвалж: Доргио.мн Х.Даваа
Холбоотой мэдээ
-
Засаг даргын зөвлөх (April 05, 2016 1:06:30 pm )
Чи битгий худлаа үр дүнг нь ойлгоогүй юм байж хуцаад бай. Одоо хүмүүс хогоо уутанд хийж хаядаг болсон. Зуны 3 сарч гэсэн манай иргэд цэцэг ногоо хараад сэтгэл тэнэгэр явдаг болсон. Хүүхэд багачууд зүлэг ногоогоо хайрладаг болсон. Хогоо ил задгай хаяхаа больсон. Нийтийн тээвэр дээр тэр зохицуулалтыг хийгээгүй бол яах байсийн. Бүгдээрээ түгжрээд хэнийх нь ч ажил бүтсэн юм байхгүй сууцгаах байсан. Харин ч ээлжлээд хурдан хурдан ажлаа бүтээгээд авсан байлгүй. Реалбусан дээр жаахан буруу тооцоолсон юм байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ зорилго нь төмөр замаа дагаж хөгжил бий болдогийг санах хэрэгтэй. Нийтийн тээврийн чихэлдээн бол урьд нь байсан одоо харин гайгүй болсон байлгүй. Би лав тэгж бэртэж гэмтээд чихэлдээд бгааг хараагүй юм бна. Карт уншуулдаг болсоноор дэлхийн соёлтой хэрэглээнд хүмүүс суралцаж бна. 500-хан төгрөг төлөхгүй явж байгаад онигоонд орох хэдэн хүн бгаа бол. Ард түмэн харьцангуй соёлжоод бгаа шүү Даваа гуай
-
зочинНАРАА (April 05, 2016 1:53:13 pm )
За би ч нүдний өмнө болоод харагдаад байгааг хараагүй дүр эсгэж үнэндээ чадахгүй бид автобусанд ямар ч асуудалгүй шинэ смарт картаар үйлчлүүлж хогоо ил задгай хаяхаас татгалздаг бассайхан болжээ
-
zochin (April 05, 2016 2:16:42 pm )
hunii hudulmuriig unelj surah heregtei shuu dee urdiin zasag darga nariig bodohod ih zuil hiisen hiisen zuiliig ni bid bugdeeree harj l bga shuu dee
-
Батзориг (April 05, 2016 2:59:54 pm )
Засаг даргын зөвлөх гэнэ үү, та өөрөө яасан соёлгүй хачин харьцаатай хүн бэ, хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг, гэтэл та өөрийн комментодоо хараалын үг хэрэглэж байгаа чинь хачирхалтай, танаар зөвлөх хийлгэдэг засаг дарга чинь ямар хүн байгаа юм бол. Аравхан үг бичихдээ өөрийгөө таниулсан танд баярлалаа.
-
Энэ өвчтөн оргочихоод элдэв юм бичээд байгаа юм уу даа (April 05, 2016 3:50:28 pm )
Тэнэг малаа цэцэг тарьж хотоо үзэмжтэй болгохгүй тэгээд шороо хараад бухимдаад суух ёстой юм уу цахим карт ашиглаж байгаа маш оновчтой хэдий болтол хиртэй уранхай мөнгө кондуктор нэртэй ааштай юманд өгч хөгжлөөс хоцрогдож явах юм тэр туулайчлах чинь та нар шиг ухаанд нь ухна ишиг давхарлаад үхчихсэн хоцрогдсон новшнууд л явахыг хэлж байгаа юм тэрний төлөө хотын дарга хариуцлага хүлээх ёстой юм уу урд хаалгаар орж ирэхдээ мөнгөө төлөхгүй бол жолооч нь хөөгөөд буулгах ёстой ш дээ сэтгэлгүй жолоочоо хүмүүжүүл эсвэл хал компаниуд хяналтаа тавьж чадахгүй бол өөсрдөө л алдагдлаа хүлээн биз шал тэнэг юм бичих юм. ккк Ёстой хаврын синдром нь хөдөлчихсөн өвчтөнгийн сараачварыг яах гэж бичээд байгаа юм. Хотын боловсролтой иргэд Бат-Үүлээ дэмжнээ
-
Ажиглагч (April 05, 2016 4:31:52 pm )
Шинэ юм болгоныг эсэргүүцэхэ зогсооё. Зарим нэг бүтээгүй ажил багйаа л байх. БҮгдийг харлуулах хэрэгүй.
-
Anonymous (April 05, 2016 4:38:59 pm )
Батүүл новшоо дахин төлөвлөлт нэрээр хүний газар дээрэмдэхээн болиоч Хүүхэдтайгээ нийлээд хүний газар дээрэмдэж байГАА ЧИНЬ Ариун явдал мөн үү Зоригийн авгайтай нийлээд Зоригийг алсан чинь багдаад байна уу Үүний төлөөЭлбэгдорж улсын баатар өгөө биз дээ новшоо одоо больж иргэдээ шулаач чамайг хөнгөхөн алчих хүмүүс зөндөө байна шүү Хотын тохижилт нэрээр хүний нүд хуурсан юм хийж мөнгө идэхээн болиочээ Гэр хороолол дундуур шугам сүлжээ дэд бүтэцийг шийдэж өгнө гэсэн чинь яасан бэ
-
зочин (April 05, 2016 5:33:45 pm )
зэрлэг гаруудын нэг дээ
-
Өнөрөө (April 05, 2016 6:59:50 pm )
Дахин төлөвлөлт, хотын ногоон байгууламж, гудамж төсөл, нийтйин тээврийн шинчлэл гээд олон үр ажлыг хэрэгжүүлж байгаад нийслэлийнхэн баяртайгаа байгаа. 1990 оноос хойг хотод ийм олон үр дүнтэй ажил хийгдээгүй шүү
-
zochin (April 05, 2016 7:23:31 pm )
Uul mini ajilaa Egch uz. Bid vadarch ban.ard tumenee bodol doo .
-
Anonymous (April 06, 2016 11:14:22 am )
Bugd Bat-uuliin tserguud comment bichsiin bish uu? Yamar ch ur ashiggui baahan mungu ursen ajiluud mun sh de, Avilgachdiin uneniig helsen chin uheh n l dee
-
зочин (April 06, 2016 12:50:19 pm )
бат үүл дарга болсноос хойш лав л автобуснуудын учир олдохоо болисон.хотын мөнгийг хувийн юм шиг л үрж яваа хүн дээ.сонгуулийн дараа шалгаж булхайг нь илчлэх хэрэгтэй.
-
Anonymous (April 10, 2016 6:36:42 pm )
ene setguulch unen l helsen bna sh de
13 Comments