
ХАОС хийгээд улс мөхөөх технологи
Монголд хэрэгжсэн Хаосыг удирдахуй
Өнгөрсөн зууны 70-аад оноос Дэлхийн шинэ дэг журам бий болгоход чиглэсэн үйл явцыг бүрдүүлж эхэлжээ. Энд Римийн клуб, Гурван талт Комисс, Билдербургийн клуб, “Рэнд корпорейшн” маягийн сэтгэлгээний фабрик, Санта Фе Институт зэргийг дурдаж болно. Энд дурдсан байгууллага тус бүрийг манай залуус сонирхвол тун сайнсан. Учир нь хаосын онол эндээс гардаг юм.Эндээс гарсан ерөнхий зарчмуудыг том том орнуудын Засгийн Газрууд хийгээд ОУВС, Дэлхийн банк, Дэлхийн Худалдааны Байгууллага зэргийн практикт өргөн хэрэгжүүлдэг.
Дэлхийн эдийн засаг, нийгмүүдэд удирдлагат хаосыг ашигласан шинэ маягийн дайн эдүгээ дэгдээд байна. Энэ дайны золиос болсон улс орны эдийн засаг, нийгмийн амьдрал хаос болон хувирч байна. Харин хаосыг удирдагчид энэ үйл явцыг дэлхийн шинэ дэг журам тогтоох тийш залан чиглүүлж байна.
Дайны энэхүү шинэ төрөл болох удирдлагат хаосыг дэлхийн бүх халуун цэгүүдэд олонтаа туршсан бөгөөд одоо ч гэсэн “өнгөт хувьсгал”, “лалын хувьсгал” мэтийг үүсгэх болон дарахад өргөн хэрэглэж байна.
Удирдлагат хаосыг практикт амжилттай хэрэглэгч хүмүүсийн нэг нь Стивен Манн хэмээх суут ухаантан бөлгөө. Дашрамд дурдахад С.Манн 1988 онд Монголд ирж хэсэг хугацаанд ажиллахдаа АНУ Элчин сайдын яамыг нээж, америкийн хэргийг түр хамаарч (Charge d’Affaires) байсан хүн юм. Яг энэ үеэр манайд ардчилсан хувьсгал гарсан нь санамсаргүй явдал биш ч байж магадгүй. Тэрбээр АНУ-ын үндэсний ашиг сонирхлын үүднээс “шүүмжлэлт чанарын мөлжлөгийг хүчтэй болгох”, “хаос бүтээх” тухай анх номлож практикт хэрэгжүүлсэн юм.
Стив Манныг суут хүн гэж санамсаргүй хэлээгүй. Тэр бол өөрийн төрдөө зүтгэж шинжлэх ухааны шинэ ололтыг практикт хэрэгжүүлдэг суут хүн юм. Стив Манн бол шугаман бус систем, конфликтологи, цэргийн урлагийн өндөр түвшний мэргэжилтэн бөгөөд түүнийг очсон газар болгонд шахам өнгөт хувьсгал гардаг “зүй тогтолтой” учраас түүнийг ирлээ гэвэл бараг бүгдээрээ “айн чичирдэг” юм. Стив Манн одоо ч гэсэн Украинд Европын Аюулгүй байдал, Хамтын ажиллагааны байгууллагын (ОБСЕ)-гийн америкийн талын зохицуулагч хийж байгаа. Манайхан С.Маннын лекцүүдийг олж үзвэл сайн л юмсан. Практик нь нууц байдаг болохоос онол нь нууц байдаг юм биш л дээ. С.Манн аль ч улсад “хаос бүтээх” дараах хэрэгсэл байдаг гэж үзжээ.
Үүнд:
• Либерал ардчиллыг дэмжих;
• Зах зээлийн шинэчлэлийг дэмжих;
• Хүн амын, юуны өмнө элитийн амьдралын стандартыг дээшлүүлэх
• Эрхэмлэл хийгээд үзэл суртлыг нь шахан зайлуулах зэрэг болно.
Эдүгээ манайд энэ нь нэгэнт хэрэгжсэн байгаа.
Төр улс хийгээд үндэстний соёлын уламжлал задарч, үндэсний үзэл санаа өрөвдөлтэй болсон өвөрмөц орчинд хэт онгирох бүхий л төрлийн хөдөлгөөн үүсдэг байна.
Үзэл сурталгүй болгох, үзэл санааны олон ургальч үзэл, эрхэмлэлийн системийг устгах, юуны өмнө элит хэсгийн материаллаг эрэлтийг эрс дээшлүүлэх зэрэг нь эдийн засгийн удирдлагыг алдагдуулах, “ардчиллын солиорол” үүсэх нөхцлийг бүрдүүлдэг бөгөөд эдгээр нь шинжлэх ухааны үндэстэй боловсруулж, санаатай, маш нарийн сонгон авч нэвтрүүлсэн удирдлагат хаос болно. Үүний гол зорилго нь эдүгээ оршин буй үндэсний төр, уламжлалт соёл болон иргэншлийг дахин засварлах явдал юм.
Үүний оронд түүхэн ой санамжгүй болсон хүмүүсээс бүрдсэн цоо, шинэ нийгэм бий болох бөгөөд үүнийг голчлон нийтийн мэдээллийн хэрэгсэл, боловсролын хүрээнд тусгай технологоор хийж гүйцэтгэдэг.
Удирдлагат хаосыг зохион байгуулахдаа мэдээлэл болон нийгэм-соёлын өндөр технологи хэрэглэж хүний оюун санааны бүхий л хүрээнд эрс чанд үйлчилж, ухамсар болон ертөнцийг үзэх үзлийг нь өөрчлөн засварладаг байна. Үүнийг дэлхий дахины мэдээлэл-сэтгэл зүйн дайн хэмээн нэрлэж бүрнээ болно.
Энэ дайны үр дүнд соёлын эв нэгдэл эвдэрч, мөнгө шүтэх үзэл өргөн нэвтэрч, хүн болон нийгмийн тухай социал-дарвинист урьдач бодол ноёрхож, хүн амын олонхийн эсэргүүцэх, өөрөө зохион байгуулагдах, хөгжих чадвар эрс буурдаг байна.
Удирдлагат хаосын үйчлэл нь гурван үндсэн зорилттой байдаг.
Нэг. Шинэ дэг журмыг бүтээгчдэд ашиггүй (?!) хүн амын тоог багасгах. Сексийн хувьсгал, ганц биеийн таашаал буюу гедонизм болон хэрэглээг сурталчлах, хэт аминч үзэл зэрэг неолиберал шинэчлэл нь хүн ам зүйн сүйрэлд хүргэдэг. Социал-дарвинизм болон гай гамшигт хэнэггүй хандах нь хүмүүсийн төрөлтийг бууруулж, үхлийг ихэсгэдэг. Гуйлгачид, орон гэргүй болон хараа хяналтгүй хүмүүсээс бүрдсэн нийгмийн асар том ёроол үүсгэж амиа хорлох зогсолтгүй механизм бий болгодог бөгөөд энэ бүлгийн хүмүүс маш хурдан үхэж үрэгддэг. Энэхүү аймшигт ёроол руу улам олон хүн татагдан орсоор байна.
Хоёр. Үндэсний төр улсыг сулруулах буюу эвдэх. Тэдгээр улсын удирдлагыг үндэстэн дамжсан корпораци, үндэстэн дамжсан гэмт хэргийн синдикат, үндэстнээс дээгүүрх байгууллагууд эзлэн авдаг бөгөөд эдгээр нь удирдлагат хаосыг нэвтрүүлэгчдийн хяналтад байдаг. Энэ зорилтыг шийдвэрлэхдээ удирдлагат хаосын “зөөлөн” хэлбэрээс эхлээд цэргийн шууд түрэмгийлэл хүртэлх олон аргыг хослуулан хэрэглэдэг.
Гурав. Улс орныг хөгжүүлэх, удирдах субъектгүй болгох.Эхний хоёр зорилтыг шийдсэний дараа хамгийн нууц, хамгийн чухал энэ зорилтыг хэрэгжүүлэхэд улс орон хамгийн чухал удирдах субъектгүй болж, улс нь улс биш болдог. Энэ нь өрсөлдөгчөө устгасантай дүйцэх стратегийн ялалт болно. Манайд төр байгаа, тэр нь удирдаж байгаа гэж сэтгэх нь зөөлөн хэлэхэд дэндүү тэнэг хэрэг болно.
Энэ бүхний үр дүнд удирдлагат хаосыг зохион байгуулагчид дэлхийн хамтын нийгэмлэгийн санхүү, цэрэг болон мэдээллийн бүхий л ресурсэд хяналт тавих боломжтой болдог.
Эдүгээ дэлхийн тэргүүлэх орнуудын эдийн засгийн өсөлт үйлдвэрлэлийн өсөлтөөс биш, харин хүчтэй хийгээд сул дорой орнуудын баялгийг дахин хуваарилснаас гардаг байна.Үүнийг хэрэгжүүлэхийн тулд үндэсний төрийг байнгын Өрийн занганд оруулах, өмч хувьчлах, ашигт малтмал зэрэг бүх төрлийн үндэсний ресурсыг худалдаж авах зэргээр үндэсний төр улсыг сул дорой, үхээнц болгодог.
Ийм байдалд орсон үндэсний төр олон улсын санхүүгийн институтын шахалтад орж, өмч хувьчлал явуулан нийгмийн хэрэгцээт зардлаа бууруулж, шинжлэх ухаан, соёл зэрэг үндэсний системээ тэтгэхээ болих буюу харь систем авдаг. Улмаар эдгээр улсууд ажиллах хүчээ гадагш нууцаар бөөнөөр нь гаргахад хүрдэг бөгөөд энэ нь тухайн үндэстнийг ямар ч эрх чөлөөгүй, маш хямд, нэр хүндгүй болгодог.
Удирдлагат хаос нь төр, нийгмийн байгууллагууд, институт зэрэг нийгмийн шинэчлэлд оролцогч бүхэнд зэрэг үйлчилдэг учраас хамгийн их хөнөөлтэй.
Аажмаар хөнөөх арга
Нэг. Хөгжлийн зорилгогүй болгох
• Хэвшин тогтоод ажиллаж байсан улс орныг удирдах системийг эвдэх, үүнийг гардан гүйцэтгэх “боловсон хүчнийг” бий болгох
• Авилгыг хавтгайруулах, мөнгө шүтэх үзэл бий болгох
• Төрийн системийг улам нүсэр, хүнд сурталтай болгох
• Улс орны удирдлага, хөгжлийн асуудлаас шинжлэх ухааны нийгэмлэгийг зайлуулах
• Сахилга бат, зохион байгуулалтыг үгүйсгэж, гадаадыг шүтэх үзлийг бий болгох
Хоёр. Үйлдлийг саармагжуулах
• Явцуу бүлгийн болон шашны байгууллагуудыг бөөнөөр нь экспортлох
• Сонгуулийн кампанид үйлдэл саармагжуулах нууц технологи нэвтрүүлэх
• Нийтийн мэдээллийн хэрэгслийг зах зээлийн субъект болгох
• Нийтийн соёлын бүдүүлэг хэлбэрийг суулгах
Гурав. Нийгмийн харилцааг эвдэх
• Аминч үзлийг дэвэргэж, нийгмийг атомжуулах
• Нийгмийн ойрын хүрээллийн харилцааг эвдлэх, амьдралын чанарыг бууруулах
• Тээврийн дотоод сүлжээг замбараагүйдэлд оруулах
• Угсаатан, соёл, улс төрийн зэрэг бүхий л зөрчлийг дэвэргэх
• Нийгмийг харилцаанд саад болох үүднээс баян ядуугийн заагийг маш их болгох
• Үе хоорондын дайсагнал төрүүлэх
Дөрөв. Нөлөөллийн боломжийг хязгаарлах
• Сонгуулийн кампанид луйврын технологи өргөнөөр нэвтрүүлэх
• Хэт аминч үзэл суртал суулгаж, нийгмийг атомжуулах
• Мөнгө шүтэх үзэл, бүдүүлэг эрхэмлэлийн систем суулгах
• Бие даасан нийтийн мэдээллийн хэрэгслийг оргүй болгох
• Нийгэмд хавтгай авилга болон гэмт хэргийг далдуур өөгшүүлэх
Тав. Хөгжлийн боломжийг хязгаарлах
• Боловсрол, шинжлэх ухааны өөрийн гэсэн системийг устгах
• Үйлдвэржилтийг устгах, мэргэжлийн боловсон хүчний системийг эвдлэх
• Гадаад руу хийх хөрөнгө оруулалтад хаалт хяналт тавих
• Олон улсын санхүүгийн системээс өрийн хараат болгох
• Амин чухал салбаруудыг экспортоос хараат болгох
• Хөгжлийн тодорхой стратегигүйгээр шинэчлэн өөрчлөх “арга замыг” удирдагчдад зааж өгөх
• Улс орны хөгжилд иргэдийн идэвхитэй оролцоог саармагжуулах зэрэг болно.
Энэ үйлсийг зөвхөн оюун сэтгэлгээний маш өндөр түвшинд сэтгэж үйлдэж баймаажин бүтээх бөгөөд үүнийг гүйцэлдүүлэх Монгол залуус хангалттай олон байгаа гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна…
Монголчууд бид удирдлагат хаосын эргүүлэгт гүн шигдэж, түүнийг гардан хэрэгжүүлэгч болсон саяхан эрх мэдэлтэй байсан хийгээд одоо эрх мэдэлд буй цөөн хүмүүсийн гаж тэнэг өрсөлдөөний золиос биш.
Судлаач Д.Ганхуяг
2015 оны 04 дүгээр сарын 02
Холбоотой мэдээ
-
Зочин (April 04, 2016 10:01:41 am )
Судлаачийн бичсэн санааг ойлгож ухаарах цаг болсон л баймаарсан
-
Anonymous (April 04, 2016 11:34:29 am )
АН-ын үйл ажиллагаатай маш адил юм байна
-
Баяр (April 04, 2016 1:37:05 pm )
Элбэгдоржийн үйл ажиллагаа яг энэ загвараар яваад байна. Монголыг төрийн институцийн хувьд устгах гол зорилго.
-
лодой (April 04, 2016 10:26:39 pm )
Ene amerikiin vzel bodliig elbegdorj.enhbold,saihanbileg ed nar mongold heregjuulj toriig emh zambaragui bolgoj,taltsyylj hereldvvlj,sylidyylj bn.Ene vzel bodol yamar hortoig Ykraini jishee tod haryylj bn.Manai hoid horshiin ardchilagchid 90oni ved orsiig yamar bolgoson bilee?Oirhi dornod Irak.livii,siri ged zondoo jishee tataj bolno
4 Comments