Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэр, ИТХ-ын дарга С.Батдорж нарыг АТГ-ын мөрдөгчид солонгосчуудад хууль бусаар газар олгоно хэмээн авилга авсан гэх үнэдслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тодруулбал, БНСУ-ын Жэ Хан группынхан АТГ-т “Налайхын дарга нар биднээс газар олгоно хэмээн их хэмжээний мөнгө авсан. Гэтэл газраа одоо хүртэл олгохгүй юм” хэмээн гомдол гаргаснаар сэжиглэх болсон байна. Мөн тус дарга нарыг багагүй га талбайг хамаатнууддаа олгосон гэж давхар буруутгаж байна. Авилга авсан, өгсөн гэх хэрэгт тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга зуучилсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр холбогдсон сураг дуулдаж байна.
Л.Ялгуун /www.now.mn/
Холбоотой мэдээ
Comments are closed.