antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 1, 2016 31 comments

Монголын оймсчидын нам” байгуулья

нийтлэсэн Admin

12910670_1119962228025879_852487275_n

Хоёр жилийн өмнө монголын төрийн гурван “өндөр сандал”-д сууж үзсэн эрхмийг хар үүрээр, оймсийг нь гозолзуулаад, албадан баривчилж байв. Барууны кинон дээрээс л харсан олон цагдаа, үймсэн олон. Энэ явдал булган сүүлтэй байж монголын төрд оймс, гуталны скандал эхэлсэн түүхтэй. Тэр ч бүү хэл оймсноос улстөрч төрж, төрийн шинэ нээлт болсон. Хүн бүр Н.Энхбаяр гэх нэр гарах бүрт бор оймсны дуулийг дурсдаг болсон.

Хэрэг намжив уу гэтэл Багануур дүүргийн удирдлагуудын хуралдааны үеэр нэг нөхөр засаг дарга руугаа гутлаа чулуудаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд хуурай өвсөнд тавьсан түймэр шиг дэгдсэн. Бичлэгэнд бууснаар бол мань эр олимпийн наадмын бөөрөнцөг шидэлтийн төрөлд чамгүй амжилт үзүүлэхээр далайцтай шидсэн юм билээ. Ингэж оймс, гуталны скандал дахин дэгдсэн.

Манайхан ёстой харанхуй бүдүүлэг хүмүүс юм байна гэхээр бас үгүй юм аа. Ийм зүйл гадныханд ч бас тохиолддог л юм байна. 2008 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш Багдадад хэвлэлийн хурал хийж байх үеэр нь орон нутгийн сэтгүүлч Мухтадхар ал-Зайди гэгч эр бүр хоёр гутлаа чулуудаж, сүйхээтэй Ерөнхийлөгч хоёр гуталнаас нь л яг л матрикс шиг бултсан байгаа юм.

Дан ганц АНУ-ын Ерөнхийлөгч ч биш нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга хатагтай Хиллари Клинтон ч нэгэн цагт шаахайнаас бултаж явсан аж. Түүнчлэн Ираны Ерөнхийлөгч индэр дээр үг хэлж байх үедээ цалингаа жил орчим авч чадаагүйдээ уурссан эрийн гутланд оногдох шахсан байх юм. Тэгэхээр энэ гуталны дайн ердөөсөө шинэ зүйл биш байх нь.

Манайхан юм сурахдаа сайныг ч хэлэх үү. Үүнийг тэр дор нь сураад бүр төгс эзэмшчихэж. Өчигдөр л гэхэд Монголын эдийн засгийн форумын хаалт болж УИХ-ын дарга З.Энхболд үг хэлж байх үед эдийн засагч Л.Наранбаатар түүн рүү “Эдийн засгийн алуурчин огцор. Чи монголын ард түмнийг ядууруулж өрөнд орсон биз дээ” гэж орилоод оймсоо чулуудчихсан. Харин мань дарга хээв нэг “Энд бас ийм өвчтэй хүмүүс орж ирдэг юм байхдаа. Манайд ийм мэдрэл юмнууд олон л доо” гэчихээд үгээ өндөрлөсөн.

Энэ явдал сошиалд ёстой бүүм болов. Уг нь өчигдөр ОУХМ Д.Отгондалай Рио 2016-г зорих эрхээ авчихаад байсан хэдий ч оймсны дууль түүнийг нам дарж орхилоо, харамсалтай. Түүнийг төрийн ордны хамгаалагчид яг л бор оймсны эзэн шиг газар дээр нь нам дараад, чирээд гаргаж орхисон. Энэ үеэр фэйсбүүк, твиттер дүүрэн “оймс, биш гутал, би харсан гутал байсан” гэх яриа өрнөх нь тэр.

Зарим нь бүр “Манай Наранбаатар ёстой олигарх зан гаргалаа. Мань мэт байсан бол гутлаа шидчихээд яаж хөл нүцгэн явах билээ дээ” “Цаадах чинь муу гуталтай ирсэн байгаа даа. Одоо эргэж олдохгүй шүү дээ” гэх мэтээр наргиа хийж байх юм. Гэтэл нөгөө талд бүр оймс хэрхэн бөөрөнхийлж амжилттай шидэх талаар хүртэл арга техник зааж байна.

Тодруулбал эдийн засагч Ч.Ганхуяг “Оймс хэрэглэх заавар: Гутлаа хөлөөрөө тайлна. Тэгээд үзгээ унагааж, авах нэрийдлээр тонгойн оймсоо сэм тайлж, эргүүлэн орооно. Бусдад аль болох анзаарагдахгүй байдлаар ажиллах ёстой. Улан тал гаднаа гарна. Ядахдаа нэг өдөр салхи үзүүлэлгүй өмссөн байх ёстой шүү. Тэгээд эдийн засгийн алуурчин, популист, худалч, урвагч нөхрийг болж өгвөл тайзан дээр байхад нь онилж байгаад шиднэ. Дагах үйл явдлыг тэр өдрийн тэнгэр мэднэ” гэж наргиад амжсан байна билээ.

Гэтэл “Л.Наранбаатар хийсэн үйлдлийнхээ төлөө 25 мянгаар торгуулжээ. Одоо НӨАТ-ын баримтаа авахаар хөөцөлдөж байгаа гэнэ” гэх шар мэдээ ч “давхиж явна”. Манайхан үнэхээр хошин шогийн мэдрэмж нь хэдэн хошин урлагийнхнаасаа давчихсан ард түмэн. Ядаж байхад улирал нь ингээд таарчихлаа гэдэг шиг инээдмийн баярын өдөр таарч золигтлоо.

Энэ мэт үйл явдал хөвөрч байтал “Энэ оймс чинь эхнээсээ л Янмалын маркетинг байсан. Экс Ерөнхийлөгч, одоо Наранбаатар бүгд Янмалын маркетинг. Тэгж ярьвал Г.Уянга гишүүн мартын наймнаар Янмалын оймсны цэцгийн баглааг рекламдсан, экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч гэсэн Янмалыг магтаж байсан” гэх мэтээр амандаа орсноо л цуурцгааж байна.

Өнөөдрөөс эхлээд төрийн ордон руу оймстой хүмүүсийг оруулахгүй байгаа тухай “тагнууулын мэдээ” ч байна. Эрчүүд бол яах вэ тайлаад орчихно. Бүсгүйчүүд харин шилэн оймсоо тайлах гэж баларч байгаа байхдаа хөөрхийс. Саяхан СХД-ийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар дүүргийнхээ сургуулийн сурагчид болон цэцэрлэгийн ахлах бүлгийн хүүхдүүдэд ухаалаг утас хэрэглүүлэхгүй байх тухай журам гаргасан байна билээ.

Одоо нэг мөсөн тэдний оймсны хэрэглээг ч гэсэн хорьчих. Тэгэхгүй бол цаадуул чинь багш руугаа оймс чулуудаж мэднэ. Аягүй бол зарим нь хөлдөө бактерлогийн зэвсэг тээгээд явж байгаа. Тийм хүнд зэвсэгт оногдсон багш лав амьд гарахгүй. Тэгж хүний хүүхдийг хэрэгт яах вэ. Оймсыг нь хоригло. Өөр яриа байхгүй дуусаа. За тэгээд оймс, гутлаа шидсэн ч бай Янмалын маркетинг бай ч дүүрч.

Ёстой улирал нь ингээд таарчихлаа. Эцэст нь гэж хэлэхэд энэ бүхнийг эмзэг битгий бодоорой, бүр лав гүн. Дөрвөн сарын нэгээн. Эсвэл “Монголын оймсчидын нам” байгуулья. Ийм нэр арай бүртгэлд байхгүй байлгүй.

Б.Санчир

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

31 Comments

  • Bold (April 01, 2016 4:01:03 pm )

    Ene baruun tald bgaa batsaan Dandaa ene tend negnihen Buunii Nohoi hiij yawahimaa. Ahin dvv Buunii nohoi bsanaas saihan er hvnshig amidraach.

  • Zochin (April 01, 2016 4:01:44 pm )

    Ene buunii Nohoi Negl odor Aawin haalaga tatan oor yaadin.

  • Зочин (April 01, 2016 4:04:18 pm )

    чи бууны нохой байхын харсан юмуу. чи өөрөө бууны нохой байх.

  • Anonymous (April 01, 2016 7:09:49 pm )

    хулгайч нар урцалдаж байга нь тэр

  • irgen (April 01, 2016 10:13:23 pm )

    Gadnihaniig duiraagaad gutal oims shideed yaj neg olni anhaaralin tuvd oroh arga haih yum Songuuli oirtood ireheer shudarga ard tumni tuluu gesen saihan ug helsen humuus ih garah yum daa

  • халдвар (April 01, 2016 10:22:37 pm )

    Одоо хөдөө орон нутгийн нөхөд оймсоо шидвэл бүр ч догь юм бишүү.

  • Mongol (April 02, 2016 12:22:27 am )

    Ene mal gadaadiihand mongoliig luivardahiig l zaaj yavsan.une n unahaar gadaaduud garlaa.enend uuruu l buruutai.uur salbar ruu oroh n yasiin muu gulug min

  • ih zan (April 02, 2016 7:14:21 am )

    oims hiideg nuhdiig mini magtaad baina uu daa yagaad baina jiriin ardiin huuhduud shuu turuus lav mungu avaagui shuu bor zurheeree l yavaa

  • zochin (April 02, 2016 7:42:16 am )

    Shidsen ym bol oligtoihon ym shidehgui hoyorin hoorond ym hiij baih ym.Shal demii.Negent heleh gesen ym bol zorigtoihon helchihgui.

  • Anonymous (April 02, 2016 11:16:28 am )

    Наранбаатар оймс өндөг тоорт шидэж болно. Харин тэгж орилж чарлаж байгаа нь таалагдсангүй.

  • ZOCHIN (April 02, 2016 11:22:35 am )

    ene balai hvnii muud durtai mongolchuud olsoj bna ogstorj chadahgvi alban tuushaal haisnan salbaiduud mongoloor toglogchid

  • зочин (April 02, 2016 11:58:08 am )

    энэ чацгагыг шоронд хатаа ,яасан их зүгүйтэл вэ ямар хүмүүжилгүй нөхөр вэ ,хараажаар хутган үймүүлсэн нохой байна

  • зоч (April 02, 2016 2:35:59 pm )

    Нөхөр Наранбаатарын хурал, цуглаанд оролцох эрхийг 04.29..2016 хүртэл хасвал яасан юм бэ нүён даргаа

  • зочин (April 02, 2016 2:51:17 pm )

    энэ залуугын буруу биш шүү дээ аргаа бараад л ингэж байгаа

  • зочин (April 02, 2016 2:51:41 pm )

    царайлаг залуу байна

  • pkxnh (April 02, 2016 4:17:54 pm )

    бухимдаж аргаа барсандаа л ингээ байлгүй хөөрхий.

  • Anonymous (April 02, 2016 4:38:40 pm )

    Okei

  • уншигч (April 02, 2016 5:21:00 pm )

    За тер оймс гутал шидех гадниханг л дуурайж байгаа юм уу даа.Их л бухимдаж дее. Харинтер Нямбаатар даргйн шийдвер зов шуу…цецерлегийн болон бага дунд ангийн хуухед оорсдийн нуурнеесее том ухаалаг утас гегчеер яах юм бе ецег ехчууд бодмоор л байгаа юм даа..хуухдед унетей том утасний херег байхгуй ее негнийгее дуурайж л байгаа юм.

  • Anonymous (April 02, 2016 6:23:16 pm )

    Ene oims shiddeg zaluu gadniihaniig duuraiz tenegtdeg um baiz. Eruusuu sonin bish baina, zugeer sarmagchin met hun duraisan baina gez oilgogdloo.

  • Зочин (April 02, 2016 7:24:10 pm )

    Одоо горьдоцгоо АН-ын тэнэгүүдээ, 12 онд сонгосон уу, сонгосон, юм хийж чадав уу, үгүй, улс орны эдийн засаг унагааж ард түмний амьдралыг там болголоо, хэдэн мянган төрийн албан хаагчдыг, бизнес эрхлэгчдыг ажилгүй болголоо, дахин энэ намыг хэзээ ч бүү сонго

  • зочин (April 02, 2016 9:38:25 pm )

    монголын ард түмний ядуурал, бухимдал дээд цэгтээ хүрч байгаагийн нэг илрэл шүү сайн ойлгох хэрэгтэй төрийн гурван өндөрлөгөө

  • Zochin (April 03, 2016 12:16:23 pm )

    Ichih bulchirhaigui hulgaich luivarchid turd shurgalsan muusain buusnuudiig oimsoor shideh yi ch bish udahgui yigaar ch yaj ch medeh baih shu. Ard tumen chini.

  • irgen (April 03, 2016 12:20:34 pm )

    AN-iihaan ene jiliin songuuliar uls toriin tavtsangaas buuj taarna shuu . ard tumen ta nart iim dun tavih ni negent oilgomjtoi bolson bna .

  • Зочин (April 03, 2016 2:00:26 pm )

    АН яриад байдаг ардчилал хүний эрх, эрх чөлөө шударга ёс тэгш эрх монголд байхгүй байна. Үгээ үзэл бодлоо илэрхийлж байгаа монгол хүнийг боож хааж хөөн гаргаж байна. Жагсаал хийж байгаа монгол хүнийг баривчлан хорьж байна. Мөнгөтэй эрх мэдэлтэй хүнд монголын хууль үйлчилж өмгөөлөн хамгаалж, мөнгөгүй ядуу иргэдэд хууль үйлчлэхгүй, эрх чөлөөнд нь халдаж байна. Монголын хууль шүүх ард түмнээ мөнгөтэй мөнгөгүйгээр нь ялгаварлаж байна. Энэ Ардчилал мөн үү АН-ынхаан

  • Саса (April 03, 2016 2:31:33 pm )

    Одооны хүүхдүүд эх захаа алджээ Энхболдыг хүндэлдэггүй юмаа гэхэд төрөө хүндлээч энэ цаана МАН.ны явуургүй зүйл байхаа

  • Huh tenger (April 03, 2016 8:09:59 pm )

    Za enech yahav nvvrschdiin zahialga gdg n todorhoi AN unah n todorhoi bolcnlooldo.Enhbold TT g hujaa nariin gar huluus avarch vldseneere mongoliin turd gaviya baiguulsan hvn .ulaim caim hytadin mongol gd gariin vseg zurcan bayrcogt metin novshnuudin hij bga ajil

  • zochin (April 04, 2016 9:11:46 am )

    ta nariin hiisen ajiliin vr dvn turiin ordond uereldej bvlgeere taltsahaas uur um alga ene undur zeeltei 1,6% bairnii zeeliig shiidej uguuchee iim hvnd ved yaj bgaa um be tuviin bvs gee yalgaad baih um ard olonoo yagaad yalgaad bgaa um be

  • зочин (April 04, 2016 9:12:55 am )

    Оймс шидэх сонирхолгүй байна.Тэнд хаашдаа эдийн засгийн томчууд цугларч байгаа юм чинь боодол боодлоор нь доллар үгүй ядахнаа үнэт чулуун хөөргө. их гарын мөнгөн аяга,алмазан болон алтан бөгж зэргийг шидвэл нэгдүгээрт эдийн засагт хэрэгтэй хоёрдугаарт шидсэн хүнийх нь зэрэг зиндааг тодорхойлох бус уу.

  • zochin (April 04, 2016 9:13:38 am )

    Oni umni 100 mkv hamragdalaa geed l baisan 90 -mkv -5%-8% oruulj uguuchee mash hvnd bainaa

  • Зочин (April 04, 2016 10:29:19 am )

    Элбэгдорж, Энхболд, Сайханбилэг, Алтанхуяг нар руу тоосго шидсэн ч багадна.

  • зочин (April 04, 2016 10:58:30 am )

    нэг оймсгүй боллоо одоо үлдсэн ганц оймсоор яах бэ хө ерөнхий сайд руу шидчих ажлаа дуусгах хэрэгтэй

antalya rent a car