antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 1, 2016 2 comments

Говьсүмбэр аймгийн иргэд Ч.Сайханбилэг рүү гутал шидэх нь

нийтлэсэн Admin

145946968256fdbd7221532

Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр  хуралдан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, 32 дугаар зүйлийн 32.2, 32.6 дахь хэсэг,  Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны 2013 оны 12 дугаар 02-ны өдрийн 228 дугаар болон 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 41 дүгээр тогтоол, Хурлын нэр бүхий найман төлөөлөгчөөс Хурлын даргад өргөн барьсан саналыг тус тус үндэслэн Л.Одсэрийг аймгийн Засаг даргаас огцруулжээ.

Аймгийн хурлын албан бичгээр Говьсүмбэр аймгийн Засаг дарга Л.Одсэрийг аймгийн Засаг даргаар баталсан хурлын шийдвэр хүчингүйд тооцогдсон, Л.Одсэрийн хууль зөрчсөнийг Улсын дээд шүүхийн шийдвэрүүдээр эцэслэн тогтоогдсон болон Хурлын нэр бүхий 8 төлөөлөгчийн саналыг хэлэлцэн гаргасан шийдвэрийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын 2013 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 158 тоот захирамжийг хүчингүй болгох, Л.Одсэрийг аймгийн Засаг даргын үүрэгт ажлаас огцруулах шийдвэрийг хуулийн хугацаанд гаргахыг шийдлийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгээс хүсчээ.

Гэтэл шийдлийн гэх Засгийн газрын шийдэж чаддаггүй тэргүүн Ч.Сайханбилэг тус аймгийн нутгийн өөрөө удирдах байгууллагын хуульд нийцэж гаргасан шийдвэрийг үл тоож хуулиар 5 хоногийн дараа өгөх хариуг 40 гаруй хоногийн дараа өгч байх жишээтэй.

Шийдвэр гаргах чадваргүй Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хуульд нийцээгүй хариуг Говьсүмбэрчүүд доромжлол гэж хүлээн авч түүнээс, өөрөөс нь энэ тухай хариуг нэхэхээр хүлээж байгаа гэнэ.

Бухимдсан иргэд өнөөдөр  Ч.Сайханбилэг рүү гутал шидэж мэдэхээр байна.

Shuurhai.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (April 01, 2016 8:12:14 pm )

    Хуний мууг дууриагаад ичээсэй наад гутал шиддэг ес лалын шашинтай оронд л их муухай узэгддэг болохоос монголд зохихгуй нэртэйгээр нь эцэг эх руугээ гутлаа шид тэнэгуудэд оор эсэргууцлээ илэрхийлэх ухаан байхгуй юу муусайн МАН-ын холсний пиарчид. Бид ч гэсэн МАН-ынханы оодоос гутал шидэж угтаж чадна ш дээ

  • Anonymous (April 01, 2016 8:16:13 pm )

    Шидсэн гутлаа буцааж авахгуй богоод бас хямдхан гутал шидвэл тооцохгуй шуу МАН-ынхаан

antalya rent a car