
МАХН-ын Бага чуулганы гишүүн Ч. Чимидсүрэнтэй ярилцлаа.
-Олон жилийн өмнө шуугиан тариад намдсан Баатарын хэрэг, “Баатарын захиа” гэх сэдэв саяхнаас гэнэт босч, Шадар сайд Ц.Оюунбаатарыг түүний захиаг хэвлэлд худалдаж байсан гэж бичжээ. Тэр захиатай холбоотой мэдээллийг таныг сайн мэдэх хүний нэг гэж дуулсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Сонгууль ойртоод ирэхээр Гаалын Баатар гэдэг хүний тухай янз бүрийн улстөрчидтэй холбож яригддаг моод дэлгэрсэн юм уу даа. Тодорхой хүмүүсийн нэр хүндийг унагаах, гүтгэх үйлдлүүд гардаг. Тэгэхээр 2007 онд шиг санагдаж байна, Гаалын Баатар гэдэг хүн хууль хяналтын байгууллагад шалгагдаж байх үед өмгөөлөгчөөр нь одоогийн Шадар сайд Ц.Оюунбаатар ажиллаж байдаг юм. Тэр үедээ ихээхэн сенсацтай асуудал байсан. Баатар гэдэг хүний хувьд мэдээж сайн өмгөөлөгчийг хөлслөх, өврийгөө өмгөөлүүлэх эрх нь нээлттэй шүү дээ. Энэ утгаараа хүний эрхийн хуульчийг сонгосон байх.
Гэтэл өмгөөлөгчтэй нь харилцдаг хүн өмгөөлүүлж байгаа хүнийх нь захиаг хулгай хийж таньдаг сэтгүүлчдээ өгсөн хэрэг болсон гэсэн үг. Энэ бүхэн тухайн үед олны анхаарлыг татсан. Учир нь тэр захиаг хулгайлсан нөхөр өөрөө би эрийн сайндаа энэ захиаг олж авч олонд дэлгэсэн гээд хэвлэлийн хурал хүртэл хийж байсан тодорхой эзэнтэй асуудал. Тэр нөхөр бол Арслан гэж хүн бий.
-Х.Баатарын өмгөөлөгчдөө өгсөн захиаг Я.Арслан яагаад авчихсан юм бол?
-Тэр хүн тухайн үед Ц.Оюунбаатар сайдтай хамт ажилладаг байсан уу, хууль зүйн туслалцаа авч орж гардаг байсан шиг байгаа юм. Тэгж явахдаа ажлынх нь ширээн дээрээс хулгайлаад авчихсан гэлцдэг. Хүний юмыг зөвшөөрөлгүй авахыг хулгай хийх гэж хэлнэ биз дээ. Ингэж аваад хэвлэл мэдээллийн байгууллагад зарсан юм уу, зориудаар зарлаа гэж хэлсэн юм уу. Тэрийг бид мэдэхгүй.
-Ер нь сүүлийн үед Ц.Оюунбаатар сайдыг Г.Шийлэгдамбын захиа, дээр нь Х.Баатарын захиатай холбосон мэдээллүүд багагүй гарч, их муу хүн шүү гэсэн месеэж яваад байна шүү дээ?
-Би үүнийг Шадар сайдын нэр хүндийг зориудаар унагах гэсэн цаана нь МАХН-ын нэр хүндэд хар толбо тавих, дотор нь хагалан бутаргах зорилготой зохион байгуулалттай үйл ажиллагаа байна гэж харж байна. Магадгүй сэтгүүлчийн өнцгөөс аливаа зүйлийг хурц сонин содон өнцгөөс бичсэн байхыг үгүйсгэх-гүй. Гэхдээ болсон бодит байдал нь тэс өөр асуудал. Г.Шийдэгдамбын захианы тухайд бол ямар ч баланкан дээр гарын үсэг зуруулаагүй гэж өөрөө тодорхой хэлсэн шүү дээ. Гэтэл зуруулсан, бүр хүчээр зуруулсан. Үүнийг бид мэдэж байна, бид баталж байна гэх ухааны юмыг хөндлөнгөөс бичээд байж болохгүй шүү дээ.
Энэ чинь хүн гүтгэх гэсэн хуулийн заалтад хамаарах зүйл. Гэтэл түүнийг даамжруулаад баттай эх сурвалжаас авсан баримтгүйгээр ярьж, бичээд байдаг. Гаалын Баатарын захианы хувьд ч худал мэдээлэл тарааж байна. Харин ч үнэхээр жудаггүй, хүн чанаргүй гэдэг өнцгөөс харах юм бол Я.Арслан гэж нөхөр байна шүү дээ. Тэр нөхөр хүний зовлон дээр жаргажболохгүй. Мэдээж шалгуулж байгаа хүн айна, ичнэ. Өмгөөлөгч нь тухайн хүний аврагч болж харагдана. Хамаг байдгаа ярьж, хэлээд, өмгөөлөгчдөө өгсөн захиаг хэн нэг этгээд дундаас нь авч тарааж хүний эрхэд халдчихсан. Гэтэл харин хуулийн дагуу туслах гээд явж байсан хүн нь муу муухай нэр зүүдэг ийм тогтолцоо байж болохгүй.
-Та хүн гүтгэх хуулийн заалттай гэлээ. Асуудлыг хууль түшиж тайлбарлахгүй юу?
-Нэгдүгээрт, хүн гүтгэсэн өнгө аяс харагдаж байна. Хоёрдугаарт, хүн муутай этгээдүүдийг өөгшүүлж байгаа хувилбар харагдаж байна. Я.Арслан гэдэгхүн дундаас нь хулгайлсан. Өмгөөлөгчийн ширээн дээрээс хулгай хийж авсан ийм л асуудал. Зөвшөөрөлгүйгээр хүний юмыг авах нь хулгайн хэрэг. Тухайн үед хүн чанар гаргаж Я.Арслангийн талаар хуулийн байгууллагад хандаагүй байх. Тэгээд ч янз, янзын асуудал давхардаж үүсээд байсан болов уу гэж бодож байна.
Ч.Зотол
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Холбоотой мэдээ
-
kkkkkkkkk (April 01, 2016 8:29:09 pm )
arhuchin
1 Comment