antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 1, 2016 7 comments

Хятадад гарсан галыг Монголчууд хариуцах ёстой гэж ССTV-13 мэдээллээ

нийтлэсэн Admin

5e771b64708f0d1d5c093f5f4a87cb60

2016 оны 03 сарын 28-ны өдөр ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн зүүн үзэмчин хошууны Улиастай балгасын Баян овоо гацааны хилийн 4-р заставаас гал алдсан байна. Галыг шуурхай унтрааж чадаагүйн улмаас ой хээрийн түймэр болж, хоёр хоногийн турш ажилласаар өчигдөр шөнө галыг бүрэн унтраасан байна. Ой хээрийн энэхүү түймрийн улмаас цөөнгүй малчин орох оронгүй болохын зэрэгцээ түлэгдэж, мал хоргодсон.

2fb5f0e3e07207beaabd0fa0dfbb6bf3

5fb50df360eaeebc185e778ef6fe36e0

49590052219a594da42bc63061b3aee6

Харин энэ талаар Хятадын ССTV-13 телевиз өчигдөр ташаа мэдээлэл гаргажээ. Тодруулбал уг гал нь Монголоос хил давж орж ирсэн. Үүний улмаас гарсан хохирлыг Монгол улс хариуцах болно гэсэн мэдээллийг хүргэв. Харин Шилийн гол аймгийн зүүн үзэмчин хошууны Улиастай балгасын Баян овоо дахь малчин түмэн түймэр хил давж орж ирээгүй харин хилийн 4-р заставаас гал алдсан гэдгийг хэлдэг бөгөөд үүнийгээ баримтжуулсан байна.

Үнэхээр хятадын ССTV-13 телевизээр мэдээлсэн шиг Монголын хилээр дамжин гал гарсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад: Улсын хэмжээнд 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Булган аймаг Бугат сум, Дорнод аймаг Баянтүмэн, Баян-Уул, Матад сум, Сүхбаатар аймаг Эрдэнэцагаан, Сүхбаатар, Наран, Дарьганга сум, Хэнтий аймгийн Биндэр суманд нийт 4 аймгийн 9 суманд 10 удаа, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо Богины аманд 1 түймэр нийт 11 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 2 га ой, 39.350 га хээр, нийт 39,352 га талбай түймэрт өртсөн байна. Хилийн орчим ой хээрийн түймэр гараагүй гэдгийг хэлэв.

Хятадын ССTV-13 телевиз юуны учир ийнхүү ташаа мэдээлэв гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Ташаа мэдээллээ залруулах бизээ.

Эх сурвалж: Dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • IRGEN (April 01, 2016 3:28:34 pm )

    urd elsnees l gal aldahguin bol gal huja ruu orhgui

  • irgen (April 01, 2016 4:19:38 pm )

    Tashaa medeelel tsatssan bol undur torguuli tuluh ystoi , neh, nehie.

  • Bolor (April 02, 2016 1:01:22 am )

    Suhbaataryn Erdenetsagaan sum Shiliin golyn Uliastaitai hil zalgadag bolohoor CCTV duraaraa burj l dee.mash ih ondor ovstei gazar bolohoor heeriin tuimer garval hetsuu

  • gg (April 03, 2016 4:47:16 pm )

    umhii hujaaa nar s rch bhgui yu teneg maluud

  • Anonymous (April 03, 2016 7:54:56 pm )

    er ni tegeed gal aldval toldog boloh yum baina daa

  • Ravdan (April 04, 2016 5:59:10 am )

    shadar saidiin albanaas seremjlyyleg ih hiij bainaa.garsan galiig c sain untraaj bainaa.manaihan daan c heneggyi hecyy hymyys umaa.

  • zocnin (April 04, 2016 6:25:18 am )

    xyjaa nar tashaa medeelel gej zalryylj xaragdaacn

antalya rent a car