antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 1, 2016 10 comments

Ц.Элбэгдорж:Томоохон төслүүдээ хэрэгжүүлсэн бол хямралд өртөхгүй байсан

нийтлэсэн Admin
527-145938956923_15

Монголчууд томоохон төслүүдээ эртхэн хэрэгжүүлж эхэлсэн бол эдийн засгийн хүндрэл нүүрлэхгүй байсан гэдгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, “Сургамж, сорилт, шийдэл” сэдвийн дор болж буй Монголын эдийн засгийн чуулганы үеэр онцлов.

Монгол Улс эдийн засгийн хүндрэл нүүрлэж, өндөр настнууд тэтгэврээ, эмэгтэйчүүд халамжийн дэвтрээ барьцаалж, хоол хүнс, эм тариатай залгаж байна. Санхүүгийн боломжтой аж ахуйн нэгжүүдийн тоо өдөр ирэх тусам буурч, ажилчдынхаа цалинг банкнаас зээлж байгааг Ерөнхийлөгч хэллээ.

Тэрбээр, “Монгол Улсын төсөв жилд 1 их наяд төгрөгийн алдагдалтай гарч, төсвийн тодотгол хийдэг. Төсвийн тодотгол гэдэг бол иргэдэд очих мөнгө, бизнесийнхэнд очих зээлийг хасна гэсэн үг. Хэрэв том төслүүдээ эртхэн хэрэгжүүлж чадсан бол, олон мянган хүн ажлын байртай болж, аж ахуйн нэгжүүд хөрөнгөтай байх байсан. Монгол Улс боломжийг алдах хэмжээний тансаг орон биш. Бидэнд боломж тэр бүр олддоггүй. Гэтэл улс төржилтөөс шалгаалан боломжийг алдаж байна. Тиймээс бид эдийн засгийн талаар бус улс төрийн талаар ярих хэрэгтэй. Улс төрчидтэй хариуцлага тооцох тогтолцоог хэлэлцэх ёстой.

Тун удахгүй УИХ-ын сонгууль болно. Тиймээс нэр дэвшигчдээс хамгийн түрүүнд ямар ажил хийхийг нь, гишүүдийг алдаа гаргасан тохиолдол ямар хариуцлага хүлээлгэх талаар асуух хэрэгтэй. Монгол Улсад хохиролтой шийдвэр гаргаж, хариуцлага алдсан тохиолдолд, авлигал авч, ёс суртахууны доголдол гаргасан үед өөрөө өргөдөл гаргаад, албан тушаалаа хүлээлгэж өгч чадах уу гэдгийг асуух ёстой.

Одоо УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж чадахгүй гурав хонож байна. Энэ чуулганаар Цацрага идэвхит бодисын асуудлыг хэлэлцэх ёстой. Үүнд бид нухацтай хандах ёстой. Тиймээс яарах хэрэггүй. Харин Хариуцлагын тухай, Төрийн албаны тухай хуулийг хэлэлцэх хэрэгтэй. Одоогийн УИХ хариуцлагын тогтолцоо ярихгүйгээр завсарлах эрхгүй” хэмээв.

Ерөнхийлөгчийн үгийг тун удахгүй бүрэн эхээр нь хүргэх болно. Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж буй Монголын эдийн засгийн чуулган “Бизнесийн орчин” нэгдсэн хуралдаанаар үргэлжилж байна.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Anonymous (April 01, 2016 10:21:19 am )

    Энэ хүнийг яах гэж 2 удаа сонгов

  • Anonymous (April 01, 2016 10:21:53 am )

    ард түмнийг ёстой нэг тэнэг гэж бодох юм даа

  • zochin (April 01, 2016 10:26:46 am )

    unasan buhud shaltag haa mundah vee gej

  • Anonymous (April 01, 2016 10:27:04 am )

    Энэ хүн бол ард түмний дайсан юундч үл засрах хүн байна

  • Ану (April 01, 2016 10:50:31 am )

    Худал ч хулгаач лувирчин толгой угааж сурсан гардаа муу санаатай монгол орныг самарч дуусаж Байна энэ хуний хийсэн юм гэж монголд алга ганц н Энхбаярыг чадах зорилогтой лувираар гарсан муу дэв шингэсэн голог Байгаа юм ард тумэн тууний угэнд итгэж огт болохгуй толгой угааж сурсан монгол хун гэхэд хэцуу хун !!!!!!!!!

  • Иргэн (April 01, 2016 11:07:53 am )

    Ганц хүн самрах нь ч хаашаа юм. 100 доторх хүмүүс бүгд л хувийнхөө төлөө самраад л байгаа ш дээ. Бүгд ерөнхийлөгчийн тушаалаар явна байхгүй. Тус тусдаа эсвэл талцаад сайхан л самарсан даа Их Хурлынхан. Одоо болоогүй дахин өрсөлдөх гээд ухаан алга. Хаа сайгүй би эх оронч, би мундаг гээд л тархи угаацгааж байна.

  • mgl (April 01, 2016 11:09:27 am )

    Ene hun avlaga heeli hahuultai gantsaarai l temtseh yum daa.

  • Соко (April 01, 2016 11:13:17 am )

    Энэ бол Маш их худалаа ярьж чаддаг муу еор шугэлсэн балай капла хулгаачийг омоорч монгол орныг дампуу руулсан ос хонзон санаж явдаг муу хужаа Путин элбэгдорж муу н Энхбаяр д Маш сайн асууж сураглаад н Энхбаяр монгол болон орос д нолоотой ледер гэдэг нь мэдэгдэж байдаг элбэгдорж ялалтийн баяраар монголын унэн доошин хийлэгсэн биздээ путинд нэр хунд байхгуй шдээ монголдооч нэр хундгуй онигоо тарьх битгий угаа за !!!!!!!!

  • Соко (April 01, 2016 11:22:42 am )

    Монголд байтуай путинд нэр гуй хун естой унэн ялалтийн баяраар элбэгдорж доошоо орсон унэн бид зурагтаар харсан оорийн эрхгуй н Энхбаяр байсан бол энгэж доош орохгуй гэж хумуус ярьж Байсан унэн шуу унэн !!!!! Тэгээд эх орон доошоо орсон балай элбэгдоржоос болоод !!!!!!!!!!!!!

  • Соко (April 01, 2016 11:43:15 am )

    Элбэгдорж худалчийн худалч с зоригийг арчилсан нам дотороосоо алсан шуу дээ батуул д ямар учиртай баатар огсон гээч хэргийг ман сайн нууцалсан гэж л огсон шуудээ яс юмандээр баатар болох хун биш эх орны толоо байлдаж явсан зарим нэг хун баатар болоогуй л байш дээ энэ шудрага ес мон уу битгий хувилдаад бай !!!!!

antalya rent a car