antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 30, 2016 6 comments

Монгол цэргүүд байрласнаас хойш дүрвэсэн иргэд эргэн ирж байгаа гэнэ

нийтлэсэн Admin

12670345_1661348687460210_403400803182948652_n_700x700UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй V ээлжийн мотобуудлагын батальоны хурандаа Б.Баатар захирагчтай бүрэлдэхүүн энхийг сахиулах үндсэн үүргээсээ гадна орон нутагт иргэн-цэргийн харилцааг бэхжүүлсэн арга хэмжээ  зохион байгуулсаар байна. Батальоны захирагчийн орлогч, дэд хурандаа Ж.Мөнхбаяраар ахлуулсан бүрэлдэхүүн энэ сарын /2016.03 сар/ 24-25-ны өдрүүдэд Лийр, Адок, Тонёор суурингийн иргэдэд урлагийн цогц арга хэмжээг зохион байгуулжээ. Тэд Монгол Улсын танилцуулга, үлээвэр найрал хөгжим, жагсаал, гардан тулааны үзүүлэх тоглолт, үндэсний бөхийн барилдааны үзүүлбэр зэрэг олон сонирхолтой урлагийн номеруудыг 10 мянга орчим иргэдэд толилуулснаас гадна эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээг 100 гаруй орон нутгийн иргэдэд үзүүлсэн байна. Лийр сууринд зохион байгуулагдсан арга хэмжээнд Мужийн даргийн орлогч Саймон Чуол Биеэл болон орон нутгийн бусад удирдлага, иргэд оролцсон байна. Тэрээр хэлсэн үгэндээ “Монголын энхийг сахиулагчид манай сууринд ирж байрлан эргүүл хийж эхэлсэнээс хойш цагийн байдал харьцангуй тайван болсон бөгөөд энэ байдлыг та бүхэн бэлхэнээ харж байгаа байх. Иргэд маань одоо орон нутагтаа буцан ирж, мал аж ахуй, газар тариалангаа эрхлэх болсон. Хүмүүсийн амьдрал ахуй ч өдөр өдрөөр дээшилж байна. Энэ бол энхийг сахиулагчдын ач тус юм” хэмээн баярлаж буйгаа илэрхийлжээ. Дараагийн өдөр нь манай энхийг сахиулагчид  Засгийн газрын эсрэг хүчний хяналтад байдаг Тонёор, Адок суурингийн иргэдэд арга хэмжээгээ толилуулсан байна. Адок сууринд байрлах бүсийн командлагч бригадын генерал Габриель Мавих “Танай цэргийн алба хаагчдыг өнгөрсөн оны арванэгдүгээр сараас эхлэн мэдэх болсон. Тэр цагаас эхлэн бид хамтран ажиллаж өөрийн бүс нутагтаа энх тайван, аюулгүй байдлыг тогтоохийн төлөө хичээж, энэ хэрээр ч ахиц дэвшил гарсаар байна. Монголын энхийг сахиулагчид байх болсноор НҮБ болон бусад хүмүүнлэгийн байгууллагууд үйл ажиллагаагаа аюулгүй орчинд явуулж, иргэдэд тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх болсон. 2-3 сарын өмнө энэ газар хүн бүр зэвсэгтэй, айдсаар дүүрэн явдаг байсан. Харин одоо бол зөвхөн цэргүүд зэвсэг эзэмшиж байна шүү дээ. Энэ бол энхийг сахиулагчдын гавьяа юм. Энэ үйл хэрэгт манай орон нутгийн иргэд туйлаас их баярлаж байна” гэжээ.

12931122_1661348704126875_8030489322850931580_n_700x700

Эх  сурвалж: Polit.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Иргэн (March 30, 2016 10:33:48 am )

    Иш хөөрхий энэ ард. Дайн дажнаар яадаг байна аа. Ер ойлгохгүй юм.

  • zochin (March 30, 2016 10:35:16 am )

    yamar saihan hereg ve zuv shuu manaihan sain bna

  • Зочин (March 30, 2016 12:41:29 pm )

    АНУ, ОХУ, Сирийн засгийн газрын хооронд болсон хэлэлцээрээр гал зогсоож, намжмал байдал бий болсон учир дүрвэсэн иргэд гэртээ эргэж ирж байгаа болохоос, Монгол цэргүүд очингуут иргэд нь эргэж ирж гайхамшиг болсон гэдэг ч худлаа байхаа. Ер нь бид юм болгоныг өөрсөндөө хамаатуулж, бүлт бүлт үсэрдэгээ болимоор юм. Галын аюулаас хувь хүн өөрөө амьд гарсан байхад ОБГ нь нэг л их олон хүн галаас аварсан ухааны сурталчилгаа явуулах жишээтэй.

  • Anonymous (March 30, 2016 1:09:33 pm )

    Дээр сэтгэгдэл бичсэн хүн өөрөө юм мэдэж байж бичдээ.Африкт байгаа Монгол цэргийн тухай байхад юу нь АНУ,ОХУ,Сири бэ

  • Anonymous (March 30, 2016 1:58:17 pm )

    tsarai ohoor baahan muuhai blackuud mongol irne baih daA

  • zuv (March 30, 2016 8:46:55 pm )

    ene dain dajintai ornuudtai haritsuulahad manai oron ch nam taivan saihan shu, zarim neg soliotnuud ard irgediig mash auyltai zuild turhirch bgaag humuus oilgoh, demjihgui bh bizee

antalya rent a car