antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 29, 2016 4 comments

Монгол хүү Энэтхэгт амиа хорложээ

нийтлэсэн Admin

527-14591438272012_12_08_Mundgod_G04

ШИНЭ-ДЕЛИ. /sahilonline/. Энэтхэгийн Карнатака мужийн Уттара-Каннада тойргийн Мундгод хот дахь Түвдийн II баазын оюутны байрны ариун цэврийн өрөөнд монгол оюутан амиа хорложээ.

“Монголын иргэн Уранчимэгийн 19 настай хүү Бямбацогт өөрийгөө дүүжилсэн байсан бөгөөд тэрбээр тус баазад Буддын шашинд дөрвөн жил суралцсан байна” гэж Мундгод хотын Цагдаагийн газрын мөрдөн байцаагч С.Ц.Патил мэдэгдэв.

Хичээлдээ төвлөрч чадахгүй байгаагийн улмаас сэтгэлээр унаж, ийм үйлдэл хийсэн тухайгаа Бямбацогт эцэг, эхдээ үлдээсэн захидалдаа дурджээ.

Энэ хэрэг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт болсон бөгөөд уг хэргийн талаар Монголын Элчин сайд яаманд мэдэгдэж, хүүгийн цогцсыг тус баазын эрх баригч нарт хүлээлгэн өгсөн гэж Патил мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • иргэн (March 29, 2016 10:52:41 am )

    хөөрхий дөө, ямар ч хэцүү юм бэ дээ

  • Иргэн (March 29, 2016 11:13:12 am )

    Нэгэнт сонирхолгүй, эсвэл оюуны лимит нь хэтэрсэн бол суралцах гэдэг их дарамт болдог. Амь насаа егөөтхөж байхаар эцэг эхдээ хэлээд буцсан бол өөр зүйл сураад, хийгээд явах арга олдох л байсан даа.

  • irgen (March 30, 2016 1:46:39 am )

    Naadah chini shal hudallaa 4 jil baljir baihdaa surchihaad byten 4 jil sursan hyn ami horlono gedeg negel sonin bna .

  • иргэн (March 30, 2016 11:05:15 am )

    хүнд хорлогдсон юм болов уу

antalya rent a car