antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 24, 2016 13 comments

АН-ын томчуудын “ЗОДООН”

нийтлэсэн Admin

a_namЧуулган завсарласан учраас улс төр өнгөн талдаа унтаа байгаа юм шиг харагдавч хөшигний цаана хөгийн юм их болж  байна. Энэ нь мэдээж ирэх сонгуультай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, сонгуулиар олон суудал авч, эрх мэдлийн эзэн суух гэсэн заримхүчний, хүний хүсэл дээд цэгтээ хүрч, энэ хэрээрээ адал балмад явдал гаргах нь ихэслээ. Бүр тодруулбал, ийм үзэгдэл эрх баригчид буюу АН дотор ид өрнөж байна. Тогооноосоо хальсан тэдний энэ үйлдэл сүүлийн өдрүүдэд олон нийтэд ил болоод буйг уншигч та ч анзаарсан биз ээ. АН-ынхан эрх мэдэлтэй байх энэ хугацаагаа ашиглан нэгнээ “намнах ажиллагаа” явуулж байгаагийн нэг жишээ нь УИХ-ын гишүүн, “Женко” Х.Баттулгын эргэн тойрныхныг хорьж цагдаж буй явдал. Энэ үйл явдал Шинэ төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой, их хэмжээний мөнгө угаасан, гаднын гар хөл болсон. Үндсэндээ үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал гэх халхавчтай ч цаана нь эрх баригчдын доторх “дайн” болж хувирсны илрэл юм. Наагуур нь хэн нэгэн элдэв жүжиг тавьж, асуудпын үнэн мөнийг гуйвуулсан эсвэл гуйвуулахыг оролдсон ч эцсийн дүндээ ганц үнэнийг хуулийнхан л тогтоох учиртай.

Гэтэл үүнээс наана мөн ч их зүйл өрнөж байна. Дөрвөн настай хүүхэд нохойд бариулж амь насаа алдахад, ихэр хүүхэд тээж явсан эмэгтэй хорих ангид үр зулбахад, эдгэрдэг өвчнөөр нас барах хүүхдийн тоо 10 хол давчихаад байхад дуугараагүй УИХ-ын гишүүд, нийгмийн идэвхт-нүүд Х.Баттулгын туслах эмэгтэйг хорилоо гэж хэчнээн чанга дуугарч буйг та бид харж байна.

Үнэхээр л бусдыг гэсэн сэтгэлтэй юм бол бүх цаг үед, хэнийг ч алагчлалгүй адил тэгш хандаач гэдгийг УИХ-ын гишүүн Г.Уянга, Д.Ганбат, Л.Эрдэнэчимэг нарт сануулъя. Хэн тэднийг ингэж хүчтэй дуугарах хөдөлгүүр нь болоод байна гэх асуулт хариултгүй үлдэж байна.

Харин АН-ынхан яагаад зодолдох болов гэдэг тун энгийн. Нам доторх нам болсон олон фракц, бүлэглэлийнх нь эрх ашиг савнаасаа хальсан нь л “алалцах” шалтгаан. “Женко”-гийн гэх тодотголтой төмөр замын хэрэг чухам юу болж байгааг тааж мэдэх боломжгүй ч Х.Баттулга гишүүний хэлж буйгаар “Энэ бол улс төрийн захиалгат хэрэг” гэсэн. Бүр болоогүй цаашдаа ч энэ хэргийн араас маш олон ажиллагаа хөвөрнө гэдгийг тэрбээр зарлачихаад байгаа. Харин энэ бүхний цаана ганц л асуулт хариултаа нэхэж байна.

АН засгийн эрхэнд байгаа энэ үед тэр дундаа улс төрийн сонгууль хаяанд ирсэн энэ үед Х.Баттулгыг шалгаж, хамсаатнуудыг нь хорьж цагдаж эхэлсний цаана хэний, ямар эрх ашиг үйлчилж байна вэ. Сонгууль дөхөхөөр улс төрийн зорилготой баривчилгаа, хэлмэгдүүлэлт эхэлдэг нь гэм биш зан болсон. Гэхдээ өнгөрсөн удаагийн түүхийг сөхөхөөр Ерөнхийлөгчөөрөө, түүний мэдэлд байдаг АТГ-аараа дамжуулан хамгийн том өрсөлдөгч болох МАН-ын гишүүдээс намнаж байсан нь олон байх юм. Яг сонгуулийн өмнө УИХ-д нэр дэвшихээ зарлачихсан залуусыг хоморголон баривчлаад сонгуулийн дараа “Энэ хүн гэмгүй юм байна” гэх ухааны юм яриад суллаж байсан тохиолдол хэчнээнийг ч нэрлэж болно. Гэтэл энэ удаад АН 12 жилийн дараа засгийн эрх барьж байгаа энэ үедээ намынхаа хамгийн том фракц /МоАХ/-ын толгойлогчийг оролдоод байгаа нь яалт ч үгүй эрх баригч намынхны толхилцлыг илтгээд байгаа юм. Уг нь улс төр идэвхжээгүй, сонгууль дөхөөгүй үед шинэ төмөр замтай холбоотой ямар хууль бус асуудал үүссэнийг шалгаж болох л байсан. Гэвч магадгүй цаг үеийг ингэж тааруулсан байж болох.

АН-ынхан дотроо “алаан”-тай байгааг илтгэх бас нэгэн үйлдэл саяхан болж өнгөрлөө. Тодруулбал, УИХ-ын дарга З.Энхболд орон нутагт ажиллах үеэрээ Х.Баттулгын гэх хэрэгт өөрийгөө ямар ч холбоогүй буюу “Би буруугүй” гэсэн утгатай мэдэгдэл хийв. Түүний хэлсэн үгийг сийрүүлбэл, “Б.Батзаяагийн хэрэг эхэлсэн цагаас харзнасан байдалтай байгаа. Үнэхээр Б.Батзаяа нь мөнгө, төгрөг идсэн ч юм уу, би мэдэхгүй. Шүүх хурал болоогүй байна. Энэ зүйл дуусахгүй үргэлжлээд улс төрийн сонгуульд нөлөөлөх зорилго агуулж байгаа бол АН-ын дарга үг хэлэхээс өөр аргагүй байдалд орно. Хэн нэгэн хүнийг баривчилж болно. Яллаж болно. Гэхдээ бүх зүйлийг шүүх шийдэх ёстой. Хуулийн байгууллагыг улс төрийн зорилгоор ашигладаг арга бол хуучирсан. Хуулийн байгууллагыг хувийн ашиг сонирхлоор хамгаалдаг хүмүүс байна. Ийм үл бүтэх этгээдүүдийг хөөж явуулахгүй бол энэ зүйл үргэлжлээд л байна. Цагдаагийн даргыг Ерөнхий сайд, харин прокурор, шүүгчийг Ерөнхийлөгч томилдог. Харин би хэнийгч томилдоггүй. Тэгэхээр энэ бүх салбар УИХ-аас хол байгаа биз. Хуулийн байгууллагад ажиллаж байгаа, хувийн компанийн гар хөл болсон хүмүүсийг зайлуул гэж би хэлсэн. Зайлуулахгүй байгаа. Би тэгээд яах уу” гэлээ. Түүний энэ үгнээс олон утгыг уншиж болно.

Эхний ээлжид АН засаглаж байгаа энэ үед Х.Баттулгыг оролдож эхэлсэн нь төрийн томчуудын зохион байгуулалттай ажиллагаа гэж олон нийт харна гэдгийг адарласан хашир эхний ээлжи өөрийгөө цэвэрлэх алхмыг хийлэс Нялх хүүхэдтэй эмэгтэйг цагдан хорьж байгаад ямар ч байсан Зи буруугүй гэдгийг тэрбээр харуулахыг хүссэн нь юуны учир вэ. Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлддөг гэх нь бий. Түүнд дуугүй байх сонголт байсан ч тэрбээр ийнхүү арьсаа хамгаалан дуугарлаа. Нөгөөтэйгүүр, Зи даргын үгнээс харахад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ бүх хэргийн учир зангилааг мэдэж байгаа мэтээр ярьсан байх юм. Энд нэг зүйлийг сануулахад З.Энхболд гэдэг хүн АН-ыг төдийгүй Засгийн гаэрыг “эчнээ” тэргүүлдэг гэдэг. Өөрөөр хэлбэл, Ч.Сайханбилэг Зи-гийн удирдлага, дохиогоор хөдөлдөг гэдэг. Энэ ч зарим үөд ил харагддаг, Гэтэл ийм нөхцөлд Ч.Сайханбилэгт намын нөхрөө /Х.Бөттулгыг/ намнаад байх эрх баймгүй. Энэ үүднээс авч үзвэл З.Энхболд биш

юм бол Ерөнхийлөгчид л бүх учир байгаа юм байх.
 Гэтэл төрийн гурван өндөрлөгийн нэгд уг нь тэр өөрөө багтдаг. Гэхдээ өөрийгөө “Цэвэр хүн” гэж зарлаад номөр нэг, гурав хоёрт учир бий гэж хэлээд сууж байх юм. Тэр юуны учир бүхнийг бусад руу чихэв. Гэмт хүн гэл бэлзэнэ гэдэг энэ үү, эсвэл сонгууль дөхсөн энэ үөд эрх баригч намын дарга “Цэвэр хүн” болж харагдахыг хүсэв үү. Ямартай ч, АН-ын томчуудын зодоон ийнхүү хурцдаж эхэллээ. Олон нийтийн өмнө нэгнээ бараг л “Гэмт хэрэгтэн ба гардан зохион байгуулагч” гээд зарлачихлаа. Эрх баригч намын томчуудын толхилцоон хэрхэн өрнөхийг харах л үлдлээ.

М.ӨНӨРЖАРГАЛ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • 12457896 (March 24, 2016 4:05:01 pm )

    Энэ Зи бэлтрэг Энхболдыг Төрөөс зайлуулмаар байна. Энэ одоо Хэн юм бэ. Үндсэн хуулийн цэцийн даргыч зайлуул гээд л, ЦЕГ-ын даргыгч зайлуул гээд Тэр өөрөө хэн бэ. Манай Монголд Хаантай болчихоо юу, Сталин Гитлер дахин амилж байна уу

  • ЗИКА (March 24, 2016 4:45:08 pm )

    ЭЛБЭГДОРЖ СТАЛИН БОЛ БИ ГИТЛЕР

  • Ganbaa (March 24, 2016 4:50:14 pm )

    Fuck 76

  • zzzz (March 24, 2016 5:00:49 pm )

    AN SUNU AHIN TA NAR TORD GARAHGUI

  • ZOCHIN (March 24, 2016 5:04:32 pm )

    uls torin togloomoo bolij uls ornoo bodoochee AN-n teneguudee

  • ЗОЧИН (March 24, 2016 5:51:28 pm )

    БАТТУЛГА ЗИГ МӨНГӨӨР АМЫГ НЬ ТАГЛАСАН УЧРААС БУСАД РУУ БУРУУГ ЧИХЭЖ БАЙХГҮЙ ЮУ??? БАТТУЛГА Ч АЙМААР ЛУЙВАРЧИН ДАА. АМТАШСАН ХЭРЭЭ 13 ЭРГЭНЭ ГЭГЧЭЭР 17 ЧИНГЭЛЭГ СПИРТИЙН ХЭРГЭЭ ДАРСАН ТУРШЛАГААРАА АЖИЛЛАЖ БАЙГАА БИЗ.

  • Songogch irgen (March 24, 2016 6:11:51 pm )

    Монголын төрд хэдэн аймшигтай хүн байнаа. Төрд дахин ойртуулмааргүй юм. Х. Баттулга, Н. Энхбаяр

  • zochin (March 24, 2016 7:06:53 pm )

    Ene tom amtai gishvvd jaaxan xvvxed amidaaraa noxoid bariulj zovoj vxej baixad yagad duugarch boldoggvi yum Battulga guai ta mongoloo gecen cetgrltei xvn gelvv tegvel ter AMiDAARAA NOXOID ZUlGAALGAJ vXEJ BAIGAA XVVXEDIIN TULUU. odoo baigaa shigee shanalcan bol taniig shvtex bailaa.Gevch tanii vnen nvvr tsarai ard tvmnii nvden deer il baigaan bishvv.Tuv tsarailcan luivsrchin

  • цэцэг (March 24, 2016 7:08:34 pm )

    Batzayagiin ahk Ochibat guai nart hkolbootoi mungutui hkolbootoi tom asuudal baigaa tsag ni bolhkoor ilerne

  • zochin (March 24, 2016 8:47:30 pm )

    anu s haraat sugselzuuruud

  • Anonymous (March 24, 2016 11:16:25 pm )

    Энэ хэдэн бие биеэ барьж идэх гэсэн хулгайчуудыг тороос хол байлгаж идэж уусан луйвардан дээрэмдсэнийг илруулэн ял шийтгэлийг нь эдлуулэн шудрага есыг тогтоох Улс орон ард тумнээ гэсэн сэтгэлтэй лидер монголд тороосой Одоо ард тумэн туунийг л хулээж бна даа Улс орон ард тумэн Минь хэцуудэж бна даа

  • irgen (March 25, 2016 12:34:03 am )

    Жэнко нэгдүгээрхэд төлөх татвараа дутуу, эсвэл төлхөөс татгалзсан юм биш үү кк

  • zochin (March 25, 2016 9:37:05 am )

    luivarchidiig zaazalaachee edend huuli uilchildegui um bna battulga huuliin baiguullagiig atgasan bna turiig busnuilagch bol enhbayar battulga nar muun huuli hatuu arga hemjee avaachee

antalya rent a car