“1996-2000 нэг хэсэг хүмүүс энэ улс орны нийгэм эдийн засаг, ард түмний аж амьдрал, итгэл мөрөөдөл, ирээдүйгээр нь гараа угаагаад гадаад далайн чанад руу зугтаж байсан. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд дээрх үйл явдал давтагдахгүй гэхийн аргагүй болсон ийм нөхцөл байдал үүссэн байна. 2000 онд хэсэг хүмүүс монголын төрөөр тоглож, өмч хувьчлалыг бужигнуулж, олон банкийг дампууруулж өмчгүй Монгол Улсыг үлдээж байсан бол өнөөдөр өртэй Монгол Улсыг үлдээж байгаа тухай бид ярьж сууна. Эрх баригчдын энэхүү алдаатай харалган бодлого, улс төрд хямрал бий болгосон завхралыг засаж залруулах ёстой. Монгол Ардын Нам, ард түмэнтэйгээ хамтран эрх баригчдын бий болгосон өр, эдийн засгийн хямрал, ард түмнээ амьдралыг доройтуулсан бодлогыг засаж залруулах болно” хэмээн өнгөрөгч баасан гаригт болсон УИХ дахь МАН-ын бүлгийн иргэдтэй хийсэн тайлан уулзалт дээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэлсэн юм. Үнэхээр өнөөдрийн эрх баригчид 1996-2000 оны хооронд “Ардчилсан холбоо эвсэл” нэртэй олонхи болохдоо дөрвөн ч удаа засгаа сэлгэж, өч төчнөөн төрийн өмчийг үнэгүйдүүлж, арван олон банк дампууруулсан хар түүх одоо ч яригдсаар л байдаг. Тухайн үед одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Ард”, “Хотш”, “Сэргээн босголтын банк”, “Төв ази банк” зэрэг банкуудыг дампууруулан хувийн “Голомт” банкинд нэгтгэсэн нь банкны салбарт гарсан анхны хямрал байв. Зөвхөн банкууд дампуураад зогсохгүй банкны захирлаар ажиллаж байсан хэд хэдэн хүнийг “аавынх” руу илгээсэн гашуун үнэн өнөөдрийн эрх баригчдад наалдах хасах оноо.
Арван хоёр жилийн дараа тэд дахиад л төрийн эрхийг гартаа авсан нь ард түмэнд наалдах хасах оноо болж хувирсан юм. 17.5 хувьтай явсан эдийн засгийг нүд ирмэхийн зуурт 2.4 рүү буулгаж дөнгөсөн “гавьяа” харин Ардчилсан намд наалдах хасах оноо. “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” нэрээр хэдхэн компанийг /өөрсдийн хүрээллийн/ санхүүжүүлсэн нь өнөөдрийн эдийн засгийн хямрал үүсэх гол нөхцөл болсныг манай улсын хийгээд олон улсын эдийн засагчид тоймлон бичиж байна. Тэр ч байтугай олон улсын томоохон сэтгүүлд “Монгол Улс эдийн засгийн тусгаар тогтнол 2013 онд ганхаж эхэлсэн. Харин 2015 онд бүрэн алдагдсан” гэж бичиж байгаа нь эрх баригчдад тавьсан дэлхийн нэр хүндтэй эдийн засагчийн дүн байлаа. Бүр цаашилбал, 2012-2016 оны хоорондох дөрвөн жилийн хугацаанд тавьсан эрх баригчдын өр Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутаг, үндэсний аюулгүй байдалд халдаад эхэлснийг дотоодын эдийн засагчид ярьж эхэллээ. Тэд “Монгол Улсын бонд нэрээр босгосон өрийг БНХАУ худалдаж авна. Ингэснээр Монгол Улс урд хөршөөс шууд хамааралтай болно. Өрөө төлж чадахгүй бол газар нутгаасаа тасалж өг гэж шантааж хийнэ. Ингэснээр Монгол Улс газар нутаг ч үгүй, тусгаар тогтнол ч үгүй болно. Товчхондоо, Тажикстаны араас л орно гэсэн үг” хэмээн ярьж байна.
Гэрлийн хурдаар уруудсан эдийн засгаа аврахгүй бол тусгаар тогтнолоо алдаж мэдэх аюул нүүрлэснийг дээрх баримтуудаас харж болно. Өнөөдрийн эрх баригчдын харалган бодлогын эцсийн үр дүн нь энэ. Бонд нэрээр босгосон “Чингис”, “Самурай”, Хөгжлийн банкны бондын өр монгол хүний эрх чөлөө, монгол хүний эх орон руу халдаж эхэллээ. Элгээрээ хэвтсэн эдийн засаг ард түмнээсээ аврал ирж байна. Зөвхөн эдийн засаг гэлтгүй “Монголоо аврах цаг боллоо”.
С.БУЯН
Холбоотой мэдээ
-
ЗОЧИН (March 24, 2016 12:09:37 pm )
та нарт 20 жил хууртлаа болоогүй дуусаагүй байх уу сонгууль болгонд та нар улиг болсон ядуурлаас гаргана гэж ярьдаг 17 хувийн өсөлт та нарын түрийвчинд л орсон байх увсын хулгайч ХҮРЭЛБААТАРААС эхлээд 15 сая доллорын ажил хийгээд 65 болгож авдаг луйварчдаа шоронд хийгээгүй цагт та нар битгий хуц гэж хэлмаар байна МАН ХУЛГАЙЧ НАРАА АЛЬЧ НАМ НЬ АДИЛХАН ХУЛГАЙЧ ШҮҮ ДЭЭ сонгогдохыг чинь харнаа
-
mkh (March 24, 2016 12:11:20 pm )
АСЕМ
Өмхий, хөрсний бохирдол, тоосжилтоороо гамшиг дагуулж байгаа УБ-аас иргэд нь дүрвэж байхад эрүүл ахуйн энэ шалтгаанаас үүдэн АСЕМ-ийн томчуул ирэхгүй ээ. Дэлхий даяар лалын аюул ноцтой нүүрэлсэн энэ цаг үед Хэнэггүй бөгөөд олзонд нугасгүй бид чинь Ази, Европын томчуулын аюулгүй байдлыг хангах өвчүүхэн ч баталгаа, чадвар үнэндээ үгүйг цаадуул чинь сайн мэдэж байгаа.
Путин, Буш, Абе нар урд онуудад яалаа. Буянт ухаад онгоцоо 2 цаг барьж байгаад гар барьж зургаа авахуулаад мордсон биз дээ.
Улс орон нь асар их гадаад өрөнд, иргэд нь ипотекийн их зээлэнд баригдсан энэ хүнд үед нь ядмаг ард түмнээ олон татвараар сөхрүүлэн байж маньд падлийгүй, тэгээд асуудал шийддэггүй энэ хурлыг хийх цаг биш. Гуриигтсан иргэдээ хөдөө хөөгөөд ч нэмэргүй, булавч бултайна. Ийм их баялагтай, уудам нутагтай атлаа 3-хан сая иргнээ яагаад ингэж дарамталж өлбөрүүлж байна хэмээн эрх баригчдыг маань барьж аваад шүүж өгвөл яана. Очко авах гээд сүгсэлзэн яваад хамаг шившигээ ингэж дэлгэх л дутаа юу.
Иргэдийнх нь амьжиргааны түвшин, сэтгэл ханамж, эрүүл саруулаас аливаа орны нэр хүнд өсдөг болохоос даржин байж хөршүүдээсээ гуйлга гуйн, сүржин хурал хийснээр МУ-ын нэр хүнд өсөхгүй шүү дээ.
Асар их мөнгө зарж байгаа ЭНЭ хурАл Монголд ахдаж, эгэл иргэдэд УЛАМ ДАРАМТ БОЛЖ БАЙНА. Ямаа дээр тэмээний гарз гэгчээр Ази Европын хэдэн элчин ирвэл их юм. -
ардчилсан хулхидалт (March 24, 2016 1:00:54 pm )
26 жилийн 15 жилд нь АН хамтарч бас дангаараа засаг барьсан байдаг.
-
зочин (March 24, 2016 3:09:24 pm )
МАН-ыгаа дэмжинэ ээ, харин та гар сайн ажиллаж улс орныг хямралаас хурдан гаргахгүй бол энэ улс сүйрлээ, АН-ыг үзэн ядаж байна, хулгайчдын намаас хурдан салмаар байна аа
-
unen (March 25, 2016 12:19:26 am )
MAN chin tom ah ni sh de Hulgaichdiin
-
-
АН (March 25, 2016 8:56:25 am )
Хямралаас гаргах санаа бичсэн юм байх гэсэн чинь юу вэ тэнэг сэтгүүлчээ. Аль өнгөрсөн юмыг гуйвуулаад биччихсэн байхийн. Тэгвэл МАН юу хийсийн. Гал унтраах маягаар л ажилладаг биз дээ. Шинэ санаа санаачлага байхгүй. Орон нутагт хэдэн эвдэрхий зам барьсанаас өөр юу хийсийн. Зууны хулгайч авлигач луйварчидаар дүүрсэн нам биз дээ. Өр зээлнээс айвал бид хэзээ ч өөдлөхгүй. Америк Монгол 2 өвгөний онигоо болох байлгүй. Манай өр гээд байгаа юм нь 5 тэрбум доллар гэнэ Зайлуул ганц тэрбумтний хөрөнгөнд ч хүрэхгүй мөнгө. Монголын нэг толгойтой программист залуу дэлхийд тоогдох программ, апп, юмуу тоглоом зохиоход л олох мөнгө шүү дээ. Чингис Самурай бондын хөрөнгийн ихэнхийг үндэсний үйлдвэрүүдэд зээлсэн. Тэд нар чинь техник технологоо шинэчлээд, экспортонд эхнээсээ бүтээгдэхүүнээ гаргаад зээлээ төлж байна. Жишээ нь арьс ширний үйлдвэрийг очоод хар. Дэлхийд өрсөлдөх арьс шир гаргадаг боллоо. Үүнийг хямралаас хурдан гаргах гэдэг юм малаа. /МАН-н мэдээ бичигчээ/
-
АН (March 25, 2016 9:04:24 am )
Эдийн засаг яагаад 17,5 хувь болсон юм бэ гэдгийн учрыг эхлээд бич дээ. 2009 онд Австралийн нүүрсний уурхайнууд үерт автсанаас нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өссөнөөр шүү дээ. Энэ МАН-н гавья юу. Одоо Австралид үер болоогүй байна л даа хөөрхий. Дэлхий нийтээрээ хямарч байхад ганцхан Монгол хямраад байгаа юм шиг битгий худлаа бураад бай за. Харин ч хааяа хямрах нь ашигтай тал байдаг юм шүү. Ядаж л хэмнэж сурна. Юм сэтгэж бодож эхэлнэ. Илүү тансаглал байхгүй болно. Эдийн засгийн худлаа хөөс арилна. Энэ бол байгалийн шалгуур. Зуд болсны дараа өвс ногоо хичнээн сайхан ургадаг билээ. /МАН-н мэдээ бичигчээ/
7 Comments