
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс Г.Уянга, Л.Цог нар гарсныг хүндэтгэж байгаагаа мэдэгдэж, одоогоор өөрөө бүлгээсээ гарах эсэхээ шийдээгүй байгаа гэлээ. Түүнчлэн тэрбээр УИХ-ын дэд дарга болохгүй хэмээн мэдэгдэв.
Учир нь УИХ-ын гишүүн Л.Цог тус эвслийн бүлгээс гарснаар УИХ-ын дэд даргын ажлаа хүлээлгэн өгөхөд хүрч байгаа юм. Тиймээс “Шударга ёс” эвслийн бүлэг хуулинд заасны дагуу бүлгээсээ УИХ-ын дэд даргад нэгнийгээ санал болгон оруулна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ тухайд, “УИХ-ын дэд даргын албан тушаалд очих бол юу хийх вэ, юу бүтээх вэ гэдэг нь тодорхой хүн очих ёстой. Өөрөөр хэлбэл, тэр албан тушаалд ажил хийх хүн л хэрэгтэй. Надад УИХ-ын дэд дарга болоод юу хийх нь ойлгомжгүй байна. Тэгээд ч миний хувьд дэд дарга болно гэдэг хууртаад, хөөрцөглөөд явах нас ч, цаг ч биш. Намайг УИХ-ын дэд дарга болгоно гэдэг саналыг намаас хэн ч гаргаагүй, би болъё гэдэг санал ч тавиагүй” гэв.
Түүнчлэн тэрбээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз мэтгэлцээнд дуудсан дуудлагаа цуцлаагүй гэдгээ мэдэгдээд мэтгэлцээний хугацааг 4 дүгээр сарын 23 болгон нэг сараар хойшлуулсан гэлээ. Хэрэв зарласан цагт ирээгүй тохиолдолд түүнийг тойрогтоо ажиллах үед нь сонгогчдын дунд мэтгэлцээнээ зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа хэллээ.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 23, 2016 2:13:34 pm )
bylgeese gar
-
zochin (March 23, 2016 3:17:38 pm )
засгийн газрыг тараа.сандал ширээний наймаанд хуртай болохгүй шүү.дэмжиж бн
-
зочин өвөө (March 23, 2016 5:45:10 pm )
хурдан гар бүлэгээсээ та 3 нам хэрэггүй шууд биё даагч чигээрээ гарах юм байна ах нь үзлээ???
-
haha (March 24, 2016 12:02:54 am )
ene balaig yu gej niitleed bgaa yum,
4 Comments