antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 23, 2016 26 comments

“Н.Энхбаярыг орж ирэхээс өмнө Монголын улс төр цэвэр байсан юм шүү”

нийтлэсэн Admin

145869733256f1f474eb0b5

“Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж VS “Женко” Х.Баттулга” гэсэн “хуульгүй” улс төрийн “дүрэмгүй” тулаан ширүүхэн болох төлөвтэй. УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж хүмүүсийг толгой дараалан баривчлан хорьж байгаа нь нийгэмд айдас төрүүлж байна. Түүнийг тойрон хүрээлэгчид, дэмжигчид сошиал орчинд таатай, таагүй олон мессеж цацаж байгаа нь мань ардчилсан Ерөнхийлөгчийг арчаагүй харагдуулах боллоо. Тэртээ 2009 онд Ц.Элбэгдорж анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө “Н.Энхбаярыг орж ирэхээс өмнө Монголын улс төр цэвэр байсан юм шүү” хэмээн нэгэн ярилцлагадаа онцолсон нь олон хүнд хүрсэн. Тэгвэл өнөөдөр тэрхүү үгийг нь сануулах мэт сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Н.Энхбаярын үед ч ийм байгаагүй шүү” гэсэн нь нэгийг бодогдуулна. Өнөөдөр Монгол Улсын хамгийн муухай, муу хүнээр гурав дахь Ерөнхийлөгч асан тодроод байгаа. Тэгвэл үе үеийн Ерөнхийлөгч нараас хамгийн дарангуйлагч нь ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болж таарах нь… Өөрт таалагдсанаа өөд нь татдаг, таалагдаагүйг нь хорьж цагддаг тийм л араншинтай хүнийг бид Ерөнхийлөгчөөрөө сонгочихож. Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн хэлдэгээр Н.Энхбаярын үед арай ч ийм байгаагүй нь үнэн. Түүнийг даган баясч, цэнгэн жаргаж байсан хүмүүс өнөөдөр бүгд төрийн өндөрлөгт хүрсэн нь ч үнэн. Тэр ч байтугай одоогийн дарангуйлагч, ардчилсан Ерөнхийлөгч маань “лааз өшиглөж” яваад Н.Энхбаярын ачаар Ерөнхий сайдын сэнтийд заларч байсан нь ч үнэн. Харин жудаггүй, хүн чанаргүй тэрбээр “томорсныхоо” дараа Н.Энхбаярын өр рүү нь өшиглөчихсөн. Зарим нэг учир мэдэх хүмүүс Ц.Элбэгдорж Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед нь орж уулзаад Хархорин сумын Засаг дарга болгоод өгөөчээ гэж гуйж байсан тухай ярьдаг л юм билээ. Яагаав мань Ерөнхийлөгч “Нүүх үү, үлдэх үү” гээд сүртэй илтгэлээ их, дээд сургуульд “гуйлгаар” тавьж байсан үе шүү дээ.

Хүний хувь заяаг урьдчилан таахад бэрх. Цаашлаад монголын улс төрийн хөшигний цаана өрнөж буй үйл явдлыг урьдчилан таана гэдэг бүр хүнд. Харин “Ц.Элбэгдорж VS Х.Баттулга” гэсэн тулааны ялагчийг тодруулж ядаад байх зүйлгүй. Энэ хоёрын тулаан эв зүйгээ олохгүй энэ хэвээрээ үргэлжилбэл МоАХ Ардчилсан намын булшийг ухна л гэсэн үг. Яг энэ тухай УИХ-ын гишүүн Х.Баттулга өөрөө ч ам унагасан юм. Тэрбээр “Би өшөө олон баримт дэлгэнэ” гэсэн нь зүгээр ч нэг хэлээгүй үг биш байх. Далдуураа, намайг их оролдвол эрх баригчдын томчуудын булхай луйврыг чинь дэлгэнэ шүү гэсэн үг. Товчхондоо, та нар ичихгүй бол би ичихгүй шүү л гэсэн үг юм. Төгсгөлд нь өнөөдрийн эрх баригчдаас хамгийн ардчилсан, шударга, хийж бүтээе гэсэн сэтгэлтэй нь “Женко”. Нөгөө талд түүний хүслийг хязгаарлаж байгаа хүн нь Ерөнхийлөгч гээд бодохоор Ц.Элбэгдорж улаан амиа золин байж тэмцсэн тэмцлийнхээ эсрэг зогсоод байх шиг. “Дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас ч аюултай” гэж Ц.Элбэгдоржийн урилгаар Монголд айлчилсан жинхэнэ ардчилагч, ардчиллын домог эмэгтэй Ан Сан Су Чи хэлсэн нь бий. Харамсалтай нь манай Ерөнхийлөгч дүр эсгээд зогсохгүй, дарангуйлагч болж хувирсныг юу гэж тодорхойлох вэ. Ер нь Ардчилсан намынхан чинь бүгдээрээ айхавтар дарангуйлагчид юм биш үү. Ерөнхийлөгч нь ард түмнээ дарамтална, УИХ-ын дарга нь УИХ-ын гишүүдээ дарамтална, Ерөнхий сайд нь эдийн засгаа дарамтална. Ийм байхад Монгол Улс яаж хөгжих вэ? “Ардчилалд дарангуйллын далд хэлбэр л оршдог. Энэ аймаар зүйлийг эрх баригчид өөгшүүлдэг” гэж АНУ-ын Ерөнхийлөгч асан Гровэр Клэвланд тэртээ 1890 онд хэлсэн байх юм. Харин манайд “ардчилал” гэсэн үгээр бамбай хийж “дарангуйлал”-ыг өөгшүүлж байгаа “ардчилагчид”-тай хэн, хэзээ, яаж хариуцлага тооцох вэ. Явж явж “Ц.Элбэгдоржийг гарч ирэхээс өмнө дарангуйлал гэгчийг монголчууд мэддэггүй байж”.

С.ОГТОРГУЙ

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

26 Comments

  • батболд (March 23, 2016 10:29:01 am )

    Дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас ч аюултай

  • zochin (March 23, 2016 10:46:58 am )

    Elbegee gej idej tsadaj xanadaggvi nobsh ex oron ard tvmnee tuilduulj duuslaa sh dee odoo bas xitsaad irgediin karmaa ruu orj xvvyei mungu zeelexgvi ch gex shig xutsfag gulug

  • zochin (March 23, 2016 10:51:23 am )

    EBA GEJ DARANGUILAGCHAAS SALMAAR BNA

  • dorjbat (March 23, 2016 10:58:49 am )

    ene ebe hun chanargui zavaan hun de.hudlaa hoshiguulaad l.mongoliig zugeer l samarjiishd.enkhbayar erunhiilugchiin ued harin ergeed bodohod haitsangui saihan baij. hudlaa gej heleech!.odoo bol zugeer l ard tumenii archaag n alduuljiishd

  • Anonymous (March 23, 2016 11:34:21 am )

    Ard tumen odoo l hen ni hen be gedgig uhaarch bh shig bna daa Elbegdorj hudal dongdohdoo l sain bolhoos chimeegui hutgan uimuulegch daranguilagch l bga biz de iim hun turd udaan bval ard tumen mini uls oron mini ulam hechuu boloh bh da Mongol tumnig mini zaya ni tushine biz dee

  • Зочин (March 23, 2016 12:09:51 pm )

    Монголын хамаг муухай зүйлийг арилгахын төлөө чөмгөө дундартал тэмцэж яваа хүн бол Ерөнхийлөгч Ц.ЭЛБЭГДОРЖ.
    Ард түмэн байнга Ерөнхийлөгч Ц.ЭЛБЭГДОРЖийн талд байдаг шүү зоригтой байгаарай.

    • Г.Батнасан (March 23, 2016 1:04:03 pm )

      Ард түмэн Элбэгдоржийн талд байсан юм шүү. Харин одоо бол тэрээр өөрөө өөрийгөө ард түмнээс холдуулаад байх шиг.

  • ulaan (March 23, 2016 12:22:48 pm )

    ingej uzej bgaa ta nar henuus be nam gej daldagnadag teneguud uu teneg huniig bas neg teneg humuus uugshuulj eh orniig mini iim bolgoj bgaa vm bishuu buh huniig ingej taltsuuldag namuudiig tseverleh tsag ni boljee

  • Anonymous (March 23, 2016 12:42:56 pm )

    96-2000 ОНД АРДЧИЛАГЧИД МОНГОЛЫН ТӨРИЙГ БАРИХАД ЦЭВЭР БАЙСАН УУ? ХАРИН ЖИНХЭНЭ БУЗАРЛАА БИЗ ДЭЭ. ТЭР ҮЕД ЭНХБАЯР ХЭН Ч БИШ БАЙСАН

  • irgen (March 23, 2016 12:48:37 pm )

    ERUNHIILUGCH OO , TAND ARD TUMEN CHINI YAGAAD IIM IH DURGUI BAIDAG UM BE

  • Anonymous (March 23, 2016 1:37:06 pm )

    ENHBAYARAAS UMNU BAS HEVLEL MEDEELEL EYREG BSIIMSHUU!!! ODOO EHENH HAR PR MEDEELEL HOT HUTGALT ENE HUNTEI MAH MAXH TAI HOLBOOTOI BDAG!!!!

  • zochin (March 23, 2016 1:44:15 pm )

    bitgii chaatsgaa umhii uher mini odoo ene AN, chini mongoliig zaraad ideed duugaj bna tsaan chini dahiad ur taviad yvaj novhc mini

  • zochin (March 23, 2016 1:46:06 pm )

    bitgii tuulichar hereenuude bugd hulgaichuud hen heniigee ve

  • zochin (March 23, 2016 1:50:36 pm )

    uls ornii huglild saad bolood baigaa battulga metiin humuusiig harin ch erthen zailuulah baisiin hudlaa ard tumen mini gechiheed orsuudiin bugsiig doloogch hugiin novsh

  • EDDIE (March 23, 2016 2:30:57 pm )

    UGAASAA L BOHIR BAISAN SHUUDEE.HARIN ENHBAYR ODOO TSEVERLENE NAAD BOHIRIIG CHINI. ENHBAYR ERONHIILOGCHOO DEMJINEE

  • Зочин (March 23, 2016 2:57:08 pm )

    Мал тэжээвэл ам тосдоно.Цахиагийн цодгор хүүг ардчилсан нам тэжээвэл толгой цусдана гэхийг яруу тодоор харууллаа.Монголд асар их татварын өртэй америк нөхрийг зүгээр л суллаад явуулчихдаг мөртлөө,нутгийн нэгэн эрийг зүгээр л түүнд ажиллаж цалин авч амь амьдралаа тэжээж байсан эмэгтэйчүүдийг хоморголон барьж байгаа нь 37 оны сүмийн лам нарыг барьдагтай ялгаа юу байна. Тийм сүрхий юм бол төрөөс баяжсан Тэрбумтангуудыг шалгалуулалдаа.Хонзон санасан хүнээ сайн зуудаг эр байна.17 оны Ер/сонгууль хүртэл олон хүн ачигдах нь дээ.

  • batdorj (March 23, 2016 4:57:41 pm )

    erinhiilugchee demjie.

  • зочин (March 23, 2016 6:48:48 pm )

    Элбэгдорж цэргийн сургуульд сурч байхдаа нөхдүүдтэйгээ маргалдаж уурлахаараа “араас чинь хутга шаана” гэдэг л модны тайрдас шиг нөхөр байсан юм. Энэний хутга шаана гэж юу байхав гэж боддог байсан юм. Үнэхээр л нөхрийнхөө араас -хутга шаадаг” хүн болж дээ. Шууд гар зөрүүлчих чадваргүй, нуугдажбайгаад араас нь шаадаг нь арчаагүй хүний зан даа.

  • uzel (March 23, 2016 8:10:20 pm )

    Yag chin unen bol Elbegdorj Bat-Uul ardchlal hiigeegui ehelj heden ug helsen hunii toond orno Ardchlalig ard tumen demjij ted hiisen ganzagachid baraara zuuj huviin hevshliin humuus noir hoolgui zutgej jijig sajig zuiliig bosgoj malchid malaa usguj hun bur huchin zutgesen ed harin bsan buh zuiliig ustgaj bna gazar shoroo uul us uildver bank geed….iim uls bgaagui umnud hyatad ulsaa har ted eh nutag gazar shoroogoo ter bm huniig tejeeh gej zaraagui zugeer ediin zasgiin dayarchlalig mash zuv ashiglasan nam bolj togloogui ard tumnee gesen buh zuiliig shinchilsen ted odoo har shaahaigui ted neg ijil huh huvtsas umsuugui bna ted ard tumnee bayan bolgoson ..zugeer neg engiin jishee hyatad hun mash olon orond bna manaih ardchlalin buyanaar gadaad garsan gedeg ugui ugaasaa garah bsan tsag ue uls niitiin haritsaa iim bolgoson

  • zaaval unshaarai (March 23, 2016 9:47:54 pm )

    elbeg dorjiin ogson ugaadasand tsadsan ymnuud l elbegdorjiig omoorch uhehnee elbwg dorj ooroosoo yuch ogogui tatvariin mungiig shagnal bolgoj turiin bairiig ardduudad ogsn bh tiim mundag ym bol hotoor duuren bgaa hujaa nariin barisan bairiig mongolchuuddaa ogoh ni yaasiin hujaa gj bodohoor tsus negtei bolohoor xamaatanuud bolohooe chadaxgui bga bailgui mongol zaluuchuud ni gadaadruu garch hujaa nar udaxgui hotoor duuren bolox l ym bnda

  • zochin (March 23, 2016 9:57:59 pm )

    elbegt yamar ch hujaa tsarai bhgui shuu

  • HMMM (March 23, 2016 11:26:15 pm )

    Medreluud medreltej uguh yumaa. Humuusiig uursudteigee adil teneg bialduuch yum unshaad oilgodogui hulduus gej boddog bololtoi ene teneg setguulch.

  • зочин (March 24, 2016 6:37:04 am )

    Энэ Мөнхбаясгалан гэж мөнгөний донтой нөхөрт өгөх мөнгө Энхбаярт байгаа юм боловуу?Үнэхээр Энхбаяр балалчаагүй бол.улс төр цэвэр бхйсан нь яг үнэн.Элбэгдорж Энхбаяр хоёр.бол.нөгөө малгай оймс хоёрыг яаж зэрэгцүүлэхүү гэдгийн ижил.Элбэгээ бол бүхэл бүтэн нийгмийг өөрчиллөцсөн гавяатан.Энхбаяр бол ардчиллыг буруу замаар оруулсан гэмтэн

  • иргэн (March 24, 2016 9:57:53 am )

    Юу тарина түүнийгээ хураана гэдэг шиг Э ерөнхийлөгч хийсэн нүглийнхээ горыг амсах өдөр ирэх байх.

  • Зов хуу (March 24, 2016 2:13:29 pm )

    Барьж хорьж улс тор хээль хахуулийг дарж авхаас толгойг нь илээд хээл хахуулийн сулжээнд орсон хууль шуух атг еронхийлогч дарга нар хар хэрээ бие биенээ яачиж бодсон хорихгуй шалгахгуй ужиг омхийрч яалзарч бгаа биз дээ

  • ноён к (April 13, 2016 4:17:55 pm )

    үнэндээ элбэгдорж л монголын төрийг бузралсаншдээ

antalya rent a car