antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 23, 2016 14 comments

Нисэх буудал зэвсэг нэвтрүүлдэг талбар болчихжээ, М.Зоригт сайд юу хийж явна вэ?

нийтлэсэн Admin

527-1458697656airport_guns_080701_mn_700x700

АСЕМ болно, дэлхийн 52 орны төрийн тэргүүн ирнэ гээд манайхан дээр доргүй хөл болж байгаа. Гэтэл урдаа барьдаг ганц нисэх буудал нь хар тамхи, хутга мэс, буу зэвсэг, тэсрэх бодис ямар ч хяналтгүй нэвтэрч байдаг бараг л “терроризмын бааз” аятай болчихоод байгаа нь ТЕГ-ын шалгалтаар илэрлээ.

Муу дээр муу гэгчээр нисэхийн салбарт ажлын байрны бэлгийн дарамт үзүүлдэг албан тушаалтнууд мэр сэр байдаг нь хууль, шүүхийн байгууллагаар шалгагдаж дуулиан шуугиан дагуулж байна.

Тухайлбал, Хөвсгөл аймгийн нисэх буудлын албан тушаалтан ажилтандаа ажлын байрны бэлгийн дарамт учруулсан хэргээр цагдаад шалгагдаж байгаа аж. Хохирогч ИНЕГ-т гомдол гаргасан ч газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Нямдаваа хэргийг дарагдуулснаас яам, тамгын газартаа тулсан сурагтай. Мөн ИНЕГ-ынхан хэргийг нуугаад өнгөрсөн учир хохирогч өөрөө цагдаад гомдол гаргасан гэсэн мэдээлэл ч байгаа юм. Энэ талаар ИНЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Пүрэвсүрэнгээс тодруулахад “Хөвсгөлийн нисэх буудлын албан тушаалтны асуудал цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Юунаас шалтгаалсан, хэнд хариуцлага тооцох вэ гэдгийг шалгасны дараа эрх бүхий байгууллагаас мэдээлэл өгнө” гэснээс үзэхэд хэрэг газар авсныг харуулж байна.

Энэ хэрэг хуулийн байгууллагаар шийдэгдэх байх гэж үзэхэд хяналт, аюулгүй байдал, харуул хамгаалалт ямар байгааг шалгах зорилгоор тагнуулынхан зорчигчийн тээшинд хар тамхи, гарын гипсэнд нь буу, сум нууж оруулахад илрүүлж чадаагүй нь АСЕМ-ын өмнөх аймшиг дагуулсан хэрэг зөрчлийн тоонд зүй ёсоор орно. Гэтэл холбогдох албан тушаалтнууд, салбарын сайд, Ерөнхий сайд, Засгийн газар, таг чиг. Магадгүй “Шалгалт юм чинь” гээд өнгөрөхийг үгүйсгэхгүй. Гэтэл шалгалт, бодит байдал хоёр адилхан. Тэр өдөр бодит байдалд ийм зүйл болсон бол илрүүлж чадалгүй алдах байсан байна шүү дээ. Өмнө нь ч зөрчил, дутагдал бишгүй илэрч байсан. Тухайлбал, ИНЕГ-ын даргын дагуулж явсан албан тушаалтан том хутга цүнхэлж явсныг Чингис хаан олон улсын нисэх буудлынхан илрүүлж чадаагүй. Хонгконгт буух үед нь “барьсан”. Тэгээд шалгасан ажилтныг ажлаас халснаар чимээгүй өнгөрсөн байдаг. Бас нэг нөхрийн цүнхэнд шүдэнз байсныг илрүүлээгүй асуудал яригдаж л байсан. Тэгвэл өнөөдөр юу болов. Энэ юутай холбоотой вэ. Энэ салбар яагаад ингэтлээ уналтад орж, сахилга, хариуцлага гэгчийг умартана вэ. Энэ өнцгөөс харвал, иргэний нисэхийн салбар тэр чигээрээ мэргэжлийн бус хүмүүсээр дүүрчихсэн гэлцэж байна. Жишээ нь, ИНЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Нямдаваа, МИАТ-ын захирал Т.Тамир, Чингис хаан олон улсын нисэх буудлын дарга Б.Бадрал нар мэргэжлийн бус атлаа энэ салбарын толгойд сууж байна. Нисэхийн салбарын удирдан чиглүүлэгч, толгой болсон гурван том байгууллага байна.

Хэдхэн сарын өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Чингис хаан нисэх буудлын байдалтай танилцахдаа нислэгийн онцгой бүсэд 100 төгрөгний сэтгүүлийг 160 ам.доллараар зарж байна. Алив сэтгүүлчид ээ, наашир, нисэх буудал “Нарантуул зах” шиг болчихсон байна” хэмээн халаглаж сүйд болсон. Сэтгүүлээс болж зургаан хүнийг тэр өдөрт нь ажлаас халж, хариуцлага тооцсон. Тэгвэл өнөөдөр “Нарантуул зах” шиг байдлаасаа хэтрээд бараг л “терроризмын бааз”-ын хэмжээнд оччихоод байгаа юм биш үү, Ерөнхий сайд аа. Ийм байхад Засгийн газар АСЕМ-ын бэлтгэлийг хангаж чадаж байна гэж үзэх үү? Тэгвэл манай хөршүүдэд байдал ямар байгаа билээ. Өнгөрсөн намар Оросын иргэний агаарын Когалымавиа компанийн Airbus A321 онгоц Египетийн Синайн хойгт осолдож сүйрэхэд ОХУ шалгалт, судалгааг нарийвчлан явуулсны дүнд дэлбэрэлт гэдгийг нь олж тогтоосон. Тодруулбал, Нисэх буудлын хамгаалалтын ажилтнууд хоорондоо юм ярьж, шалгалт хийх зуур “Сoca cola”-ны лааз тавьчихаад гарсан нь дотроо дэлбэрэх бодистой байсныг илрүүлсэн. Эцэст нь, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Египет рүү аялал, жуулчлал хийхийг хаасан нь тус улсын эдийн засагт хүндхэн туссан нь лавтай. Үүнийг яагаад дурдаж байгаа юм бэ гэвэл, манай нисэх буудлын ажилтнууд ч гэсэн магадгүй мөнгөтэй нэгэнд худалдагдаж, дэлбэрэх бодис байтугайг оруулахад бэлэн болчихоод байгаа юм биш үү. Энэ бай­далдаа дүгнэлт хийж, хариуц­лагажуулахгүй хаагуур яваад байна аа, М.Зоригт сайд аа.

Л.Хэрлэн

Зууны мэдээ сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • Монгол (March 23, 2016 10:59:32 am )

    Худалаа солиорох юм

  • СЭРХЭЭ (March 23, 2016 11:18:32 am )

    Аргагүй шүү дээ Ерөнхий сайд Гаалийн болон бусад албадын байцаагч нарыг ирж буй зорчигдын тээшийг битгий шалга гэж нисэх буудалд ажиллах үедээ хэлж шалгалтыг зогсоосон. Гадаад өндөр хөгжилтэй орны шалгасан гар болон бусад тээшийг юуг нь манайх шалгадаг юм шууд нэвтрүүл гэж үүрэгдсэн. Үүнээс хойш хяналт шалгалт байхгүй болж дураарай дургаж дунд чөмгөөрөө жиргэж эхэлсэн шүү дээ. Ерөнхий сайдаа эргэж нэг хараачээ

  • Бичээч (March 23, 2016 11:46:33 am )

    Худалаа солиорох юм

  • Нямаа (March 23, 2016 12:35:05 pm )

    Ямар аймшигтай хэрэг вэ? Уул их л баримттай юм бичсэн байна. Тоодоггүй хүмүүс юм байхдаа. Ийм нарийн дэг журамтай газарт мэрэгжлийн хүн тавьж ажиллуулж бас болохгүй юу? Хачин төр засагтай улс юмдаа манайх,..

  • Anonymous (March 23, 2016 1:28:38 pm )

    Өндөр хөгжилтэй Бельги улсад нисэх буудал алан хядагчдын дайралтанд өртөж байхад монгол улс манайд хамаагүй гээд сууж байдаг ёстой тэнэг. Тэгээд 53 улсын төрийн тэргүүнүүд оролцсон өндөр хэмжээний олон улсын хурал зохион байгуулах гэж байгаа үед ядаж мэргэжлийн хүнийг ИНЕГ, Чингис хаан Нисэх буудлын удирдлагаар томилох хэрэгтэй дээ.

  • Anonymous (March 23, 2016 1:33:52 pm )

    Ийм тохиолдолд ИНЕГ-ын дарга Нисэх буудлын дарга нар шууд ажлаа өгөх ёстой

  • zochin (March 23, 2016 3:23:42 pm )

    Gadniihsn manaihniig yamar aimaar shalgadag bilee. TER TUSMAA GADNII humuusiig sain shalga yuch awch irj magadgui

  • Anonymous (March 23, 2016 3:39:04 pm )

    Битгий хуц. Тэр буу зэвсэг зөвшөөрөлөөрөө.орж ирж.бгаа,

  • Ажилтан (March 23, 2016 8:15:45 pm )

    Nyamdavaa, Badral metin mergejliin bus AN-yn mungu hulgailahaar irsen luivarchinguud baigaa tsagt aviation safety, security budaa gedeg ni oilgomjtoi. End Gaali yamar hamaa bnaa, 160$ hergeer gaali, hiliin tsergiin darga buruutai gej gurgedeg Davaajavyn argyg heregleed yana daa. Er ni airport Batjargal avgai, Myagmarsuren, Munherdene, Davaajav naryn huviin kompany bolsnyg Nisehiinhen yarij helj baigaa. Nyamdavaa airportod hun shahsaar odoo 800-d hursen aj. Batjargal avgain ohin Undralyg nisehees 48000 $-r gadaadad surgahaar Nyamdavaa tushaal gargasan baina.
    Nyamdavaa, Badral metiin mungunii huralz naryg ajlaas ni halj, shorond ilgeeh heregtei. Nuguu ATGAZAR yasan be?!?!?!

  • laitai (March 23, 2016 9:04:37 pm )

    oo zaza ene malnudas hezee salnaa ene darga nar ni udahgui emnelegin dargaar ochih viideee

  • OYNB (March 24, 2016 2:14:05 am )

    INEG-IN DARGIIG TUR ORLON GUITSETGEJ BGAA NYAMDAVAA BOLON BUUDLIIN DARGA NARIIG SHUUD HALAH YOSTOI!!!!!!! ENE NISEHIIG ARDCHILSAN NAM SUIRUULJ DYYSLAA NISEHIIHEEN TSAANA CHIN MANAI TUSLIIG BAS IDEED YYGAAD DYYSCH BN…. BID BOSOH YOSTOI,,,,,, TA NAR YOSTOI HEREG ALGAA BUGD L VAAKUUM DOTOR BGAA YM SHIG L BOLJ!!!! BUGD MERGEJLIIN BUS TUV BUUDLLIN BADRAL NUSGAI, MIAT- IIN TAMIR ATG HURTSIIN DOODOH, INEG DARGIIN TUR UUREG ORLOGCH G,NYAMDAVAA TROLEIBUSNII INJENER GEH HOVDIIN BOR HOSHNOGO SHIG TSARAITAI YMNUUD GEED YAH VEEEE BUGD MERGEJLIIN BYS MUNGU BOL HARIN SAIN YGAAJ BNSHUU!!!!!!

  • Дорж (March 24, 2016 7:44:22 am )

    Мэргэжлийн хүмүүсээр удирдуулаачээ.Нямдаваа чинь тээврийн байгууллагыг унагаасан хүн Өөрөө огцроочээ хяналт шалгалтаа хийх хэрэгтэй.яасан засаг төр вэ.

  • ням (March 24, 2016 8:31:12 pm )

    Ийм тохиолдолд ИНЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Нямдаваа, Нисэх буудлын дарга Б.Бадрал НБУг-ын дарга Дашням авгай шууд ажлаа өгөх ёстой иргэний нисэхийн салбар ын удирдлага тэр чигээрээ мэргэжлийн бус хүмүүсээр дүүрчихсэн өайхад аргагүй шүү дзз

  • Зорчигч (March 24, 2016 10:12:33 pm )

    ИНЕГ-ын томилгоо: Нямдаваа батхуугийнх, батчулуун, бадрал Зи даргынх, дашням Сайханбилэгийнх, бух ганболд Энхсайханых, туяа богс долоогч гээд явж огно доо. Нисэхээ боддоггуй адгийн шаарнууд нугэл нудээр чинь гарнаа. МИАТ-хан яалаа мод хар ордонд залрах вий.

antalya rent a car