Төрийн ордонд өчигдөр Шадар сайдын өрөөний хавьцаа томоохон улс төр өрнөлөө. Бүр тодруулбал, Н.Энхбаярт АТГ-ын мөрдөн байцаагчид албан бичиг хүргэж өгөх гэхэд нь МАХН-ынхан улс төр хийж “бяцхан” шуугиан дэгдээгээд амжлаа.
МАХН-ынхан хэвлэлийнхэнд хандаж Төрийн ордонд гүйцэтгэх ажиллагаа хийх гэж байна хэмээн цуу яриа тарааж, ордны зүүн талын хаалган дээр цөөн тооны гишүүд, дэмжигчдээ цуглуулснаар асуудлыг олны сонорт хүргэж орхив. АТГ-аас Н.Энхбаярыг аль хэдийн сэжигтнээр татаж, хэд хэдэн хэрэг дээр тайлбар авахаар албан бичиг таван удаа хүргүүлсэн ч нэг ч удаа очиж тайлбар өгөөгүй юм. Тиймээс АТГ-ын ажилтнууд өчигдөр зүгээр л өөрсдийн биеэр очиж ийнхүү сэжигтэн гэгдээд буй МАХН-ын дарга Н.Энхбаярт албан бичиг өгсөн хэрэг.
Тэгвэл үүний ард томоохон улс төр өрнөж буй талаар зарим эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Тодруулбал, энэ бүгд ирэх сонгуулийн бэлтгэл ажил аж. Өөрөөр хэлбэл сонгуулиас өмнө аль болох эвслийг задалж, эсвэл МАХН-ыг засгаас гаргах асуудлыг ярьж эхэлсэнтэй холбоотой гэнэ. Ирэх сонгуулийн дүн одооноос ерөнхийдөө харагдаж байгаа. Сонгуулийн дараа хоёр том нам нэгдэж засаг байгуулах таамгийг ч дэвшүүлсээр удаж байна. Ингэхийн тулд гуравдагч хүчнүүдийг үгүй хийж, аль болох суудал авахуулахгүй байх бодлого барих ёстой. АН-ынханд хамгийн ихээр гай болох нам нь Н.Энхбаярын нам. Тэд 2012 оных шигээ оргил амжилтаа давтаж чадахгүй ч гэсэн нэр бүхий хэдэн гишүүн болон Н.Энхбаярын нэр нүүрээр дахин хэдэн суудал авахыг үгүйсгэхгүй. Мөн байдал эвгүйтээд ирвэл МАН-тай эвсэж сонгуульд оролцоод АН-д “цохилт” өгөх ч боломжтой. АН-ынхан эдгээр үйл явцыг битүүхэндээ таамагласан учир түрүүлж хөдөлж МАХН-ын гурван гишүүнийг Засгийн газраас гаргах асуудлыг хөндөх талаар ярилцаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл МАХН-ыг засгаас гарлаа гэж шоудахаас нь өмнө асуудлыг шийдвэрлэж “гал”-ыг намжаах гэж буй хэрэг. Үүнийг өнгөрсөн даваа гарагт нотолж эвслийн хоёр гишүүн бүлгээсээ гарахаа мэдэгдлээ. Харин үүнийг нь ашиглаж Н.Энхбаяр АН-ын эрх бүхий албан тушаалтан эвслийн сайдуудаар оролдвол засгийг “нураана” хэмээн сануулж амжлаа. Харин маргааш нь АТГ Н.Энхбаярт албан бичиг хүргүүллээ.
Н.Энхбаярыг АТГ-аас хоёр ч хэрэгт эрүү үүсгээд байгаа. Ер нь бол асуудал үүсэх нь үүссэн. Ингээд хаврын улс төр халуухан шатандаа орж байх шиг байна. Эвсэл задрахаас хамгийн их айж байгаа нь мэдээж АН юм. Тэдэнд МАХН-ыг цэвэрхэн хөөж гаргаад М.Энхсайханы МҮАН-тай засгаа үргэлжүүлэх л чухал байгаа. Ер нь бол эвсэл аль хэдийн задарсан. Өнгөндөө л эвсэл эвсэл хэвээр байгаа болохоос биш.
Мөн З.Энхболдын талынхан энэ хавар нэг хэсэгтээ л зовоох байх. Харин МАХН-ынхан байдал буруугаар эргэвэл засгийг унагаж “өшөө”-гөө авах вий дээ.
Г.Ган
Zaluu.com
Холбоотой мэдээ
-
zochin (March 23, 2016 9:40:53 am )
ЭНЭ ТЭНЭГ АН-ХАН УЛС ТӨРИЙН ТОГЛООМОО БОИОЧЭЭ.ТА НАРТ АРД ТҮМЭН АЛЬ ХЭДИЙНЭЭ ДҮНГЭЭ ТАВЬЧИХСАН.МӨРӨӨРӨӨ ХЭДХЭН ХОНОЧХООД ЗАЙЛААД ҮЗ.ТА НАРЫН ҮЕД АРД НЬ ЯДУУРЧ, УЛС НЬ ХУВХАЙРЧ ДУУСЛАА
-
zochinKKKK (March 23, 2016 9:55:43 am )
AN-iinhan togloomoo bolioch de odoo nam sam geh shaardlaga baihgui. eh oron ard tumnee bodoh tsag ni bolson
-
-
zochinKKKK (March 23, 2016 10:00:40 am )
mongol uls 3 sayauulaa shu de …neg l huneer oroldood baihiim da .odoo bolnooo songuuli dohohoor l nogoo l enhbayar gehiim… oor hiih ajilgui gishuud bololtoi ..gaihaltai …
-
Зочин (March 23, 2016 12:04:23 pm )
Хуулиа мэдэх “ТӨРИЙН” эрхэм ямаршуухан будилаан тарьж байгааг дэмжигчид нь хүртэл хараад гайхах байлгүй дээ? Хуулийн өмнө хүн бүр тэгш-гэдэг үгийг хэлж чадах-чаддаг амнууд танай намд олон бий?? хуулиаг гууль болгодог намын дарга нарын амнаас яаж үг гардаг бна аа??
-
ЗОЧИН (March 23, 2016 2:20:10 pm )
5-н удаа дуудахад нь очих хэрэгтэй улс төржүүлж олныг үймүүлэх гэж оролдох хэрэггүй олох нийт МАХН-ынханд хуурдахаа өнгөрсөн Бүх юмыг улс төр болгодог хэнээс эхтэй гэхээр Энхбаяраас өөрөөс нь эхтэй мэхт мэхэндээ гэдэг энэдээ
5 Comments