Энэ хаврын гол сэдэв бол яах аргагүй Мүүн. Мүүний шашинтай, энэ шашныг Монголд дэлгэрүүлсэн,нэвтрүүлсэн гэх Мүүнчдийг илчилж илрүүлсэн үйл явдал, өрнөлтэй, төгсгөл үгүй өдрүүд үргэлжилсээр байна. Нэг хэсэгтээ л Мүүний шашнаар амьсгалж байгаад одоо эрч нь жаахан суларсан бололтой.
Учир нь энэ шашны гол буруутан болсон БСШУЯ-ны Стартеги Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Насанбаярыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр балбасаар байгаад албан тушаалаас нь буулгаж чадсан. Гол бай, бамбай бол энэ хүн яах аргагүй мөн байсан. Энэ хүнийг албан тушаалаас нь чөлөөллөө гээд Мүүний шашин Монголоос бүр мөсөн гарч асуудал эцэслэгдэхгүй юмаа.
Төрийн томчууд эл шашинтай холбоотой байхаар Монголд бүр мөсөн цэвэрлэгдэхгүй гэсэн ойлголтой байгаа юм. Энэ хортой гаж урсгалын буруутай үйл ажиллагаанаас болж өнөөдөр амьдралаа алдсан, амьдрал ч үгүй, аав ээждээ адлагдаж хүний хог болсон хүмүүс цөөнгүй бий. Тэднийг эрүүл эсэхэд нь эргэлзмээр, яг сэтгэцийн өвчтэй мэт санагдаж эхлээд байгаа. Тэгсэн хэрнээ Энхтайвны бэлэг тэмдэг болсон эцэг эх Мүүн минь ээ хэмээн орилж хашгирч, тэднийгээ шүтэж, тэдний төлөө үхэхээс наагуур юм болох юм. Хүнийг шашин шүтлэгээр нь гадуурхаж, хахан хавчиж болохгүй гэж Үндсэн хуульд заасан байдаг л даа. Гэхдээ л энэ шашнаас болж эрэмдэг зэрэмдэг, эрүүл бус элий балай нь мэдэгдэхгүй хүмүүс олширч байгаад эмзэглэж байна.
Хүн эцэг эх, орноо сонгож төрдөггүй гэдэг ч төрж өссөн нутаг ус, төрүүлж өсгөсөн ээжий аавыгаа л шүтэж сүсэглэж явбал уг нь болмоор доо. Хэдхэн хоногийн өмнө нэгэн иргэн цахим хуудсандаа “Эхнэр бид хоёрыг Мүүн аав холбосон юм. Бид сайхан амьдарч байна. Мүүн бол дэлхийг аврах цор ганц шашин юм шүү. Мүүнд итгэдэггүй хүмүүс бүгд янхан гичий, архичин боовны бузарууд” гэсэн пост бичээд устгасан байв. Энэ юу гэсэн үг юм бэ, ариун сэтгэлийн бэлэг тэмдэг болсон хүний амнаас ийм үг гарах уу. Түүнээс гадна миний ойр дотны найз бүсгүй маань оюутан байх цагаасаа л Мүүний шашныг шүтэж эхэлсэн. /Нэрийг нь нууцлая/.
Тэрбээр найз залуутайгаа хамт энэ шашны урсгалд элссэн ч төд удалгүй найз залууг нь Солонгос руу явуулж тэдний харилцаа хөндийрч эхэлсэн юмдаг. Тэр эмэгтэй найз залуудаа хайртай төдийгүй хамт амьдарна гэж үргэлж ярьдаг байсан. Гэтэл бүх зүйл талаар өнгөрсөн. Солонгос руу Мүүний шашны чиглэлээр гараад явсан найз залуу нь эргэж ирэхдээ эхнэртэй болоод иржээ. Тэд хайр сэтгэлээрээ учраагүй, зүгээр л зургаар танилцаж, хуримаа хийгээд нэг гэрт орчихжээ.
Монголдоо ирээд хамт амьдарч байгаа ч тэдний харилцаа хоосон хөндий хэвээрээ. Үр хүүхэд нь гарчихсан хэрнээ өнөөх залуу чинь эхнэрээ хуурч, хуучин найз бүсгүйтэйгээ байнга уулзалддаг болжээ. Солонгост гэрлэлтээ батлуулсан тэд цуцлуулах эрхгүй. Мүүний шашинд гэр бүл салж сарних хориотой байдаг гэнэ. Нэг нэгэндээ хайртай хүмүүсийг нийлүүлчихэж болоогүй, хаа байсан хол газар аваачиж байгаад харь элгийн хүнтэй суулгачихаж байгаа нь энэ. Бас нэг жишээ хэлэхэд бурхан Будда шашинтай айлын хүү Мүүний шашин шүтэж эхэлснээс хойш гэр бүлийнхэндээ гадуурхагдаж хөөгджээ.
Төрүүлж өсгөсөн аав ээж нь “Харь орны гаж шашны урсгалаар толгойгоо угааж, хүнээ байсан чамайг бид үр хүүхдээ гэж санаж явах ямар хэрэг байдаг юм бэ” хэмээн загнаж гэрээсээ бүр мөсөн хөөсөн талаар ч манай найз ярьж байсан удаатай юм. Тэгэхээр Мүүний шашин ийм л хортой байгаа юм даа. Манай найз бүсгүй хүнтэй суугаагүй, хуучин залуудаа хайртай хэмээн ярьсаар л яваа. Тэгсэн мөртлөө Мүүний шашнаа муулж, хүнээр муулуулах маш дургүй. Хэдхэн хоногийн өмнө түүнтэй утсаар холбогдоход мэнд ус ч байхгүй өмнөөс өнөөх л Мүүний шашнаа ярьж, гадуур нийгэмд тараад байгаад мэдээллийг үнэн зөв ойлгуулахыг хичээж, өмөөрсөн. Тэрбээр “Би тайлбар хийж болно.
Манайд байгаа Мүүний шашныхан дотроо хоёр хуваагдчихаад нийгэмд буруу зөрүү ойлголт үүсгээд байгаад харамсч байна. Над руу сэтгүүлчид ярьж тайлбар хийхийг хүссэн. Би татгалзсан. Манай шашны лидерүүд том албан тушаал эрхэлдэг. Тэднийг дуугараагүй байхад би өмнөөс мэдээлэл өгөөд ч яах юм билээ.
Тухайлбал, Зам тээврийн яам, дүүргүүдийн Боловсролын салбаруудтай том алба хашдаг хүмүүс бий. Тэд ярих ёстой” гэсэн юм даа. Түүнийг ингэж ярихад Боловсролын салбарынхныг хардах сэтгэл өөрийн эрхгүй төрөв. Магадгүй манай боловсролын салбар яам болоод холбогдох газруудад нь Мүүний шашинтай хүмүүсээр дүүрсэн байхыг үгүйсгэхгүй. Тэгээд л боловсролын хөтөлбөрт, сургуулийн сурах бичигт Мүүний шашны нөлөө орсон байх магадлалтай юм.
О.Сайхан
Zaluu.com
Холбоотой мэдээ
-
zochin (March 22, 2016 2:37:44 pm )
aaiznii tor shig bolgoson shu de muun chin
-
Иргэн (March 22, 2016 3:01:03 pm )
Гаж зан үйл, сургаалтай нь илт л байх юм. Яагаад тийм их итгэл бишрэлтэй болдог байна аа. Хүмүүсийг татаж, урвуулж, угаахдаа сайн байна аа тэд.
-
Үнэн (March 22, 2016 5:32:27 pm )
Хүний тархийг гэмтээх замаар шашиндаа оруулж эх эцэг, төрөл төрөгсөд эх орных нь эсрэг ашигладаг шашин бол МҮҮН-ний шашин шүү. Нойргүй олон хоногоор хонуулж уураг тэжээлгүй зориудаар бэлтгэсэн хоолоор гэдсийг нь дүүргэж, айлгаж цочроох, нэгэн зүйл сургаалийн давтан давтан тархинд нь суургах замаар тархийг гэмтээж хий юм харж ,хий юм сондог болгодог энэ аргыг Мафактур боол болгох гэдэг юм. Ийм боол болсон хүн эдгэхгүй,эдгэсэн ч согогтой болдог. Энэ хүнийг МҮҮН-ний нэрээр яаж ч удирдаж, юу чхийлгэж болдог. Ийм хүмүүст эцэг эх бүү хэл хэнийг ч юуг ч хайрлах сэтгэл үлдэхгүй. Зөвхөн МҮҮН-ний даалгавар захиасаар хөдлөнө. Энэ хүн мөн үү
-
zochin (March 22, 2016 5:45:25 pm )
Tolgoi ni ergesen myynchyydiig darga zeregtei ni Mongoloos hooh heregtei, Olon niited Myyn ii tald orson hyn bolgon eh ornii , amd hynii daisan gedgiig oilguul.
-
зочин (March 22, 2016 7:46:12 pm )
Хүүхдийн эрх гэж тэднийг эцэг эхээс нь Гэр бүлийн хүчирхийлэл гэж эхнэр нөхрийг бие биеэс нь холдуулдаг вм биш биз дээ.
-
зочин (March 22, 2016 9:38:58 pm )
ХҮНИЙ ЭРХ АРДЧИЛАЛ ЭНЭ ТЭР ГЭЭД ГАЙХУУЛААД БАЙХААР ИЙМ АЮУЛТАЙ БАЙДАЛД ХҮРДГИЙМ.
-
ХӨХ ЧОНО (March 22, 2016 10:41:49 pm )
МҮҮН бол шашин биш,хүнийг энх тайван,эрх чөлөө гэсэн ойлголтоор толгойг нь эргүүлж мунхруулаад өөртөө татаад бузар мөнгөө эргэлдүүлдэг бизнесийн гаж урсгал юм байна.Монголчуудаа бид өөрийн гэсэн эх орон,сэтгэл зүрхтэй биш үү. Энэ асуудлаар мэдээлэл Баярцогт,Идэвхтэн,Ганди П,Очирбат,Элбэгдорж,Ганбаатар,Энхсайхан болон Мүүнтэй холбогдоод байгаа хүмүүсээс теле нээлттэй ярилцлага авъя.
-
МУУН шашин (March 23, 2016 7:30:04 am )
Хууль зуйн яамнаас албан есоор хориглож МУУН шашныг монголоос хоох хэрэгтэйшдээ
-
bagaa (March 23, 2016 9:56:51 am )
mungutei ajiltai bol myyniig tooxgyi ldee daanch
9 Comments