antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 22, 2016 2 comments

Их Нартын аргаль угалзын тоо толгой 1000 гаруй болжээ

нийтлэсэн Admin

 sofoig

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт дахь Их нартын байгалийн нөөц газарт 1990-ээд оны сүүлчээр  300 гаруй аргаль угалз байсан бол өнөөдөр 1000 гаруй болж үржсэн байна.

Орон нутгаас Их нартын байгалийн нөөцийн тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах хамгаалалтын захиргааг 2013 онд Даланжаргаланд шинээр байгуулж, төсөв хөрөнгийг нь баталж өгснөөр байнгын ажилтнуудтай болж байгаль хамгаалах, ялангуяа аргаль угалзыг хамгаалах чиглэлээр хийсэн ажлууд  тодорхой үр дүнд хүрчээ.

Их нартын байгалийн нөөц газар нь тус аймгийн Даланжаргалан, Айраг сумын нутгийг хамарсан 50 орчим мянган га газар бөгөөд байгалийн өвөрмөц тогтоц бүхий аргаль, янгирын өсч үржих тааламжтай нөхцөл бүрдсэн газар нутаг хэмээн судлаачид дүгнэдэг.

Д.Өлзий

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • ЗОЧИН (March 22, 2016 3:34:10 pm )

    76 gisgvvnchin alchihgvi boloodooo IH osson baina tsaad hedchin teneg shdee

  • зочин (March 23, 2016 9:16:49 am )

    Амгаланбаатар гэж хүний зүтгэлээр энэ нөөц газар хөгжиж байгаа юм шүү дээ.

antalya rent a car