antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 22, 2016 55 comments

Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн салбарын дампуурал буюу удирдлагуудын тансаглал

нийтлэсэн Admin

okiogik

Хөвсгөл аймгийн  эрүүл мэндийн салбарт онцгойлон анхаарал тавих цаг болжээ.   2015 оны эхний 10 сарын байдлаар нялхасын эндэгдэл 60-д хүрч, өмнөх оныхоос 16 тохиолдлоор өсчээ. Он гараад гурван сар өнгөрч байхад долоон хүүхэд энджээ. Мөн төрөлтийн явцад  эндэх эхчүүдийн тоо ч өссөөр байгаа нь  айдас төрүүлж байна.

Тиймээс Хөвсгөл аймгийн иргэд, олон нийтийн зүгээс эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж муу байгаа талаар гомдол мэдүүлэх болж. Гэвч  аймгийн удирдлагуудын зүгээс ч, Аймгийн Эрүүл мэндийн газраас дорвитой арга хэмжээ авсангүй. Асуудал бахь  байдгаараа. Эх, нялхасын эндэгдэл нэмэгдсэн хэвээрээ байна.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг л гэхэд сэхээний эмч байхгүй 5 жил болж байгаа аж. Мөн амьсгалын аппаратгүй. Түүнчлэн хүүхдүүдийн эмчлүүлж буй өрөө тасалгаанд ачааллаас шалтгаалан нэг хүнд ногдох стандартаас олон хүн хэвтэж буйгаас хүчилтөрөгчийн дутагдал ихтэй, бүгчим. Цонхны хөшиг байхгүйгээс орны бүтээлгээр халхалсан байдалтай байдаг аж. Тус тасгийн эмч нар Дэлхийн Зөн Олон улсын байгууллагад хүсэлт тавин төсөл бичсний хүчинд л хүүхдүүдэд стандартын шаардлага хангах ортой болжээ.

3608fff9-e407-4e2a-b5ec-c186811b0b52

 Хүүхдийн тасаг нь амьсгалын аппаратгүй,  сэхээний эмчгүй 5 жил болж байхад Нэгдсэн эмнэлгийн дарга С.Чагнаадорж,  Эрүүл мэндийн  газрын дарга Л.Дамдинсүрэн, Хөвсгөл аймгийн засаг дарга А.Эрдэнэбаатар та бүхэн ямарч арга хэмжээ авахгүй, төсөв хөрөнгө байхгүй, энэ чиглэлээр мэргэших хүн алга аа гээд ам таглаад сууж байхаасаа ичих хэрэгтэй. Биеийн байдал нь хүндэрсэн хүүхэд сэхээний тасагт орж ирэхэд мэргэшсэн эмчгүй, амьсгалын аппаратгүй  угтана гэдэг үхэлрүү түлхэж байгаагаас ялгаагүй. Хэдийгээр нөхцөл байдалтай нь ирж танилцдаг ч  арга хэмжээ авдаггүй удирдлагуудыгаа  хүлээгээд хүнд өвчтэй хүүхэд орж ирэхэд ямар эмчгүй гээд суултай биш. Тиймээс хүүхдийн тасгийн эмч нараас  сэхээний тасагт ээлжлэн давхар ачаалал  үүрэн  ажилладаг байна.  Тангараг өргөсөн эмч хүнийхээ хувьд “үгүй” гэж хэлэхээс сэтгэл нь өвддөг биз ээ. Тиймээс илүү цагаар ч  хамаагүй, эрүүл мэндийн манаанд зүтгэж явна.

Ийм байдалтай нэг жилийг биш таван хаврыг үднэ гэдэг Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн салбар ямаршуухан дүр төрхтэй байгааг харуулаад зогсохгүй дарга нарынх нь зүтгэлийг илтгэнэ. Аймгийн ИТХ-д үүсээд байгаа нөхцөл байдлыг танилцуулж шийдвэрлүүлэх, эсвэл төсвөөсөө тодорхой хэмжээний хөрөнгийг гаргаж, хүүхдийн залуу эмч нарыг мэргэшүүлэн сургаж, цалин хөлсийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж, ажиллах орчныг бүрдүүлж, боловсон хүчнээр хангах  бололцоо бий.

Энэ бүхэн Нэгдсэн эмнэлгийн  бодлого, менежмэнтээс  ч  хамааралтай. Бас аймгийн Эрүүл мэндийн газрын хариуцлагагүйнх. Ийм чухал асуудлыг таван жилийн турш шийдэхгүй өнөөг хүргэж, балчир  үрсийн эндэгдэл эрс нэмэгдэж байхад  “сүх далайтал үхэр амар” гэгчээр байсаар байх уу. Хэрвээ ийм зохицуулалт хийж чадахгүй бол мэддэг, чаддаг, боловсролтой, менежмэнт сайтай хүнд ажлаа өгөх хэрэгтэй шүү дээ.

Үнэхээр аймгийн эмнэлэг, Эрүүл мэндийн газар хөрөнгөний хувьд шийдэж чадахгүй бол Засаг даргадаа, ИТХ-д хуралдаа асуудлыг оруулж яагаад болохгүй гэж. Өнгөрсөн онд л гэхэд аймгаас  Хотгойдын Шадар ван Чингүнжавыг овоог  засварлах нэрээр  40 –өөд сая төгрөг төсөвлөж,   цементлээд нутгийн иргэдийн дургүйцэл, эсэргүүцэлтэй тулж, буцааж нураасан юм. Хэдэн зуун жил нар, салхинд илбүүлж, улам өнгөжин гялтагнах чулуун овоог цементэлж байхаар аймгийнхаа Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн сэхээний тасагт амьсгалын аппарат аваад өгчихсөн бол буянтай үйлс байх байлаа. Хий дэмий л баахан хөрөнгө цацаад өнгөрлөө.

Бас нэгэн жишээ байна.

 Энэ оны гуравдугаар сарын 14-нд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд Эрүүл мэндийн газрын дарга Л.Дамдинсүрэн эрх шилжүүлэх тухай асуудлыг оруулж хэлэлцүүлээд дэмжүүлжээ.

Тодруулж хэлбэл, Мөрөн сумын 8 дугаар багт байршилтай аймгийн Эрүүл Мэндийн газарт албан конторын зориулалтаар эзэмшүүлсэн 6959 м2 газар эзэмших эрхээс 40 айлын орон сууц барьж гүйцэтгэсэн “Хөвсгөл Геологи” хувьцаат компанид 1272м2 газар эзэмших эрхийг таслан шилжүүлэх асуудлыг оруулж шийдвэрлэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 03 дугаар сарын 14 -ний өдрийн   дугаар тогтоолоор үнэ төлбөргүй шилжүүлж, хандивласан байна.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт орших аймгийн Эрүүл мэндийн газрын эзэмшил газар дээр “Хөвсгөл Геологи” хувьцаат компани болон холбогдох албан тушаалтнууд газрын асуудлыг шийдвэрлүүлэхгүйгээр 2015 оны 06 дугаар сараас 40 айлын орон сууцны барилгын ажлыг   эхлүүлснээс хойш газрыг шийдвэрлүүлэхээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд 2 удаа хэлэлцэгдэн хойшилж байсан байна. Гэвч гуравдахь удаагаа зүтгүүлжээ.

Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.10-д “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн  этгээд хандив, тусламж өгөхийг хориглоно” гэж заасан байдаг. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д “хандив” гэж  тодорхой зориулалтаар, үнэ төлбөргүй, эсхүл нийтэд санал болгож байгаа хөнгөлөлтөөс илүү хөнгөлөлттэй үнээр санхүүгийн эх үүсвэр, эд хөрөнгө шилжүүлэх болон үйлчилгээ үзүүлэхийг; заасны дагуу төрийн байгууллагын хөрөнгийг үнэ төлбөргүй шилжүүлж, хандивлахыг хориглосон.

 Хэрэв хувь хүн, аж ахуйн нэгжид шилжүүлэх бол төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар дуудлага худалдаагаар худалдах, эсвэл төсөл сонгон шалгаруулалт явуулахыг тусгажээ.

 Энэ тухай тус хуулийн  29 дүгээр зүйлийн 1-д төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдахад Засгийн газрын, төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын, бусад эд хөрөнгийг тухайн хуулийн этгээдийн шийдвэрээр гагцхүү дуудлага худалдаагаар худалдаж болно гэж заасан байна.

Хэрвээ үнэ төлбөргүй шилжүүлж хандивласан бол дээрх хуулиудыг ноцтой зөрчсөн асуудал болно.

Барилга барьчихаад дараа нь газрыг хөөцөлддөг жишиг хөдөө орон нутагт ч тогтох нь. Барьсан юм чинь нурааж чадахгүй, газрын зөвшөөрлийг авч ч  таараа гэж хандаад байна уу, баараггүйгээ хийчихээд бардам байна уу гэдгийг хуулийн байгууллага нь шалгах биз ээ.

okioptkih

Хүүхдийн сэхээний тасагт Амьсгалын аппарат авах мөнгө олдохгүй хэдэн хаврыг үдэж байгаа атал Эрүүл мэндийн газар конторынхоо газраас хувийн компанид “бэлэглээд” 40 айлын орон сууц бариулсан байх юм. Энэ 40 айлын хэдэд нь Эрүүл мэндийн газрын ажилтнууд орсон бэ гэдгийг ч тодруулмаар. Эргэлзээтэй, гайхмаар зүйлийг нутгийн хүмүүс  ч ярьцгааж байна.

Холбогдох хуулиудыг зөрчөөд, 40 айлын орон сууц “бариулаад”, газрынх нь асуудлыг барьсных нь дараа шийдүүлээд явж байгаагаас харахад Эрүүл мэндийн газар мөнгөгүй биш бололтой. Шийдье гэсэн асуудлынхаа хойноос уйгагүй хөөцөлддөг юм байна. Гэтэл олон зуун мянган хүний эрүүл мэндтэй холбоотой чухал асуудлыг болохоор хойш тавиад таван хаврыг үдэж байна. Ийм албан тушаалтнуудтай  хариуцлага тооцож, уналтанд орж байгаа салбарыг өөд татаж, эх, хүүхдийн эрүүл мэндийн төлөө дорвитой шийдвэр гаргах цаг болжээ, Ерөнхий сайд аа.

Эх сурвалж: Times.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

55 Comments

  • Зочин (March 22, 2016 9:45:16 am )

    “Хевсгел геологи” ХК чинь аймгийн засаг дарга байсан Цэрэнжав гэх нехрийн мэдлийнх, Эруул мэндийн газрын дарга Дамдинсурэн чинь бас л аймгийн засаг дпрга байсан этгээд,. Хуучин засаг ноедууд хуйвалдаж идээд дуусгаж байгаа юм байнадоо!

  • ҮНЭН (March 22, 2016 10:04:47 am )

    ДАМДИНСҮРЭН Л БОЛИХ ХЭРЭГТЭЙ ТЭТГЭВЭРТ ГАРАХ ТЭТГЭМЖЭЭ 60 ХҮРЧ 3 ЖИЛИЙН ӨМНӨ АВЧИХААД ЗАЛУУ ЭХНЭРЭЭСЭЭ ХОЛДОЖ ЧАДАХГҮЙ ӨДӨР ХОНОГ ӨНГӨРӨӨЖ СУУДАЛ БӨГЛӨЖ ЦАЛИН АВЧ УЛСЫГ ХОХИРООХОО БОЛИОЧЭЭ, ОДООГИЙН ЗАЛУУЧУУД ДОТРООС ЭМГ-ЫН ДАРГА БОЛЧИХ ХҮН БХГҮЙ, СҮҮЛИЙН ҮЕИЙН ТӨГСӨГЧ НАРТ ЭМЧ НЭРТЭЙ МЭДЛЭГ ЧАДВАРГҮЙ ХҮМҮҮС ТӨГСӨЖ ИРЖ БНА, ЭНЭ АСУУДЛЫГ ХААНА ХААНАА АНХААРАХ ХЭРЭГТЭЙ.ЦЭРЭНЖАВ ХЭЛЭХ ҮГТЭЙ ХИЙСЭН ЮМТАЙ ХҮН, МУУ ХҮМҮҮСТЭЙ ХОЛБОЖ БУРУУТГАХ ХЭРЭГГҮЙ.

    • батоо (March 22, 2016 10:15:18 am )

      МАН төр барь идэж уугаад дууслаа ДААмиа бол одоо болих хэргэтэй Хөгшин УХНА минь

  • до (March 22, 2016 10:07:04 am )

    манай эрүүл мэндийн салбар гэж унасан газар байдаг юм дамдинсүрэн гэж нэг хөгшин толгой одоо зайгаа тавьж өгмөөр юм идэж уухаас өөр юмгүй хүн өөрөө засаг дарга басан болоод засаг дарга нартай нийлж суудлаа бөхлөж амжсан шуналын тулам

  • зочин (March 22, 2016 10:18:21 am )

    ӨӨ хаа сайгүй төрийн дампуурал ийм болсон.Мэдлэг мэргэжилдээ сайн хүнийг тавихгүй өөрсдийн дуулгавартай хүмүүсээ тавьж гарынхаа аясаар ажлын нь заадаг.

  • Зочин (March 22, 2016 10:20:14 am )

    Дамдинсүрэн, Чагнаадорж гэсэн дарга одоо ажлаа өгсөн дээрээ байхаа үнэхээр нэгдсэн эмнэлэгийн үйл ажиллагаа маш муу байгаа шүү. Засаг дарга Эрдэнэбаатар ажлаа хийж чадахгүй байгаа чадваргүй хүмүүсийг нь ажлаас нь гаргаач чадахгүй бол өөрөө ажлаа өгч чаддаг хүнийг нь суулгах хэрэгтэй шүү. Одоогийн засаг даргийг бодоход Цэрэнжав дарга бол аймагтаа боломжоороо хийх юм аа хийсэн хүн.

  • Anonymous (March 22, 2016 10:21:24 am )

    хөвсгөлийнхөн хөгжөөнтэй хөнжил дотороо зодоонтой

  • жанжин (March 22, 2016 11:01:12 am )

    Мөрөнгийн нярайн эмч нар олон эхийн хагацал, нулимсыг үзэж байгаа. үйлийн үр нь ирнэ.

  • zochin (March 22, 2016 11:31:28 am )

    AN tor bariad dampuurch duuslaa

  • зочин (March 22, 2016 11:34:14 am )

    Дамдинсүрэн гуай одоо болно доо. Тэр Цэрэнжав гэдэг матар царайт Мөрөнгийн өнгөтэй өөдтэй болгоныг авсан. Одоо эмнэлгийн газрыг нутгийн ахтайгаа хуйвалдаж авсан байна. Энэ балайгийн нүгэл нь нүдээрээ гарах вий дээ.

  • аянга (March 22, 2016 11:41:26 am )

    дээр бичсэн зүйлээс би юу ч ойлгосонгүй ямарч үндэслэлгүй барин тавин юм бичихээ болиоч эрүүл мэндийн салбар улс даяараа хэцүү байгаа ганц манай аймагт ч ийм байгаа юм биш, энэ бол албан тушаалын төлөө 1-2 хүний хов байна.эмнэлэг бол том байгууллага 300-400 хүн ажилладаг энийг бичсэн хүн 3 хүн удирдаж үзээгүй хүн бгаа даа, нэрэндээ зохицсонгүй хаанаа хэзээ тансагласныг нь бичээч

  • zochin (March 22, 2016 11:44:08 am )

    zasag darga erdenebaatar uxna odoo bolij ajlaa ug yuch xiij medexgui ulsin mungiig udej xanalaa chamaig sain medne udam sudraaraa yaduu guilagchin yabsan odoo xubsuliin ard tumni xurunguur garaa ugaaj bna bid eruul mendee bodmoor bna shuu

  • Anonymous (March 22, 2016 11:45:53 am )

    дээр бичсэн зүйлээс би юу ч ойлгосонгүй ямарч үндэслэлгүй барин тавин юм бичихээ болиоч эрүүл мэндийн салбар улс даяараа хэцүү байгаа ганц манай аймагт ч ийм байгаа юм биш, энэ бол албан тушаалын төлөө 1-2 хүний хов байна.эмнэлэг бол том байгууллага 300-400 хүн ажилладаг энийг бичсэн хүн 3 хүн удирдаж үзээгүй хүн бгаа даа, нэрэндээ зохицсонгүй хаанаа хэзээ тансагласныг нь бичээч

  • зочин (March 22, 2016 11:46:40 am )

    дээр бичсэн зүйлээс би юу ч ойлгосонгүй ямарч үндэслэлгүй барин тавин юм бичихээ болиоч эрүүл мэндийн салбар улс даяараа хэцүү байгаа ганц манай аймагт ч ийм байгаа юм биш, энэ бол албан тушаалын төлөө 1-2 хүний хов байна.эмнэлэг бол том байгууллага 300-400 хүн ажилладаг энийг бичсэн хүн 3 хүн удирдаж үзээгүй хүн бгаа даа, нэрэндээ зохицсонгүй хаанаа хэзээ тансагласныг нь бичээч

  • зочин (March 22, 2016 11:52:37 am )

    манай аймгийн эрүүл мэндийн салбарт маш их хөрөнгө оруулалт хийгдсэн харлуулах хэрэггүй байхаа

  • Зочин (March 22, 2016 11:56:28 am )

    Цэрэнжав чинь хийсэн зүйлтэй хэлэх үгтэй хүн. Мөнгөтэй хүмүүс тэрбум доллор цохиж байхад нэг газар дээр 5 давхар барилга бариа л биз. Түүнд чинь Хөвсгөлийнхөн орно, гадныхан орохгүй. Бүтээн байгуулалт биш үү. Харин хүүхдийн эмнэлэг арай л харагдаж байна. Юм бодмоор юм Засаг дарга Эрдэнэбаатар аа.

  • Зочин (March 22, 2016 11:57:53 am )

    Дарга нар тансаглачихсан юм харагдахгүй л байна шүү дээ.

    • xariult ;;; (March 23, 2016 11:35:09 am )

      Aimgiin EMGiinxan buren bureldxuuneeree OXU ruu Negdsen emnelegiinxee mashinuudiig awaad xil dawj tansaglasaniig “” Tansaglal ” gexgui oor yug xelex uu xuuxee medeelel bhgui bol duugaa xuraagaad suuj bmaar ened bue bie omoorch bgaa ulsuud amidral ni toswiin mongonoos xulgailalzsan noxduudiin xuuxed bagachuud ur sad ni bgaa tednii amidral bol OK bgaashuu dee Aimgiin engiin ard irgediin amidral yamar bgaag bie bienee omoorch bgaa GAXAI nuud medexgui eeeeee…..

  • Бат (March 22, 2016 12:01:14 pm )

    Аймгийн ЭМГ нэгдсэн эмнэлэг улс төрийн байгууллага болсон Нохой Эрдэнэбаатар ухна Дамдинсүрэнгээ зайлуулах нь бүү хэл ухнадаад байж бай гээд шагнаад бсан шүү

  • зочин (March 22, 2016 12:04:06 pm )

    хөвсгөлчүүд ухаарах болсон юм биш үү энэ нийтлэл тодорхой зүйлийг хэлээд байна шүү дээ эдгээр нэр дурьдагдсан хүмүүсийг АТГ-д өгч шалгуулаад үнэн худлыг тогтоож дараагийн алхамаа хийх хэрэгтэй юм байна шүү. Дэмий зүйлийг өндөр авахуулах нотлох баримтгүй зүйл бичээд байвал хөвсгөлчүүд онигоонд орно шүү Бурханаар бөөлжидөг ард түмэн минь

  • Бат (March 22, 2016 12:05:23 pm )

    Нэгдсэн эмнэлэгтээ хяналт тавидаггүй Мэдлэг чадваргүй эмч нэртэй МАН угшилтай хүмүүс их болсон газар Үйлчилгээний соёл харилцаа хандлагын талаар ярихын ч хэрэггүй Дампуурсан

  • Ухна (March 22, 2016 12:08:44 pm )

    ЭМГ гэж Дамдинсүрэнгийн хэдэн хүүхэн цугларсан газар Нэгдсэн эмнэлэгт юу болж юу болохгүй бгаад хяналт шалгалт хийдэг мэргэжилтэн гэж алга

  • Ухна (March 22, 2016 12:13:45 pm )

    ЭМГ нэгдсэн эмнэлэгийг улс төржүүлсэн нь Цэрэнжав Дамдинсүрэн 2 доо Энэ 2 байгууллага улс төрөөс хамааралгүй бх ёстой

  • Ухна (March 22, 2016 12:16:59 pm )

    Аймагт АН төр бариагүй МАНГАРууд төр барьж бгаа

  • үзэн ядагч (March 22, 2016 12:58:40 pm )

    за даа дамдинсүрэн гавьяат залуу хүүхэн цохиод л ажлаа хийгээд жавзмаагаа жийгээд байж л байг. энэ хүн хөрөнгө мөнгөтэй хэдэн ч залуу хүүхнийг хангаж чадна тэжээж чаднаа. олон нууц амрагууд бий. дамиа залуу хүүхэн цохь цохь боов чинь сайн босч байгаа даа ажил ч яахав дээ өдөр хоног өнгөрч л хийсэн болоод байж л байг дээ хөөрхий

  • жавзмаа (March 22, 2016 12:59:07 pm )

    за даа дамдинсүрэн гавьяат залуу хүүхэн цохиод л ажлаа хийгээд жавзмаагаа жийгээд байж л байг. энэ хүн хөрөнгө мөнгөтэй хэдэн ч залуу хүүхнийг хангаж чадна тэжээж чаднаа. олон нууц амрагууд бий. дамиа залуу хүүхэн цохь цохь боов чинь сайн босч байгаа даа ажил ч яахав дээ өдөр хоног өнгөрч л хийсэн болоод байж л байг дээ хөөрхий

  • zochin (March 22, 2016 1:27:10 pm )

    NOHOIBAATAR aa naad eruu ovdog ni niilsen ovgonoo zailuulaach ee ali deer tetgevert garaa biz de esvel chi hamt bylhai hiicheed baritsaand orchood bgaam yy

  • zochin (March 22, 2016 1:30:27 pm )

    ene zasag darga ni nohoi tsarailchaad nohoitool bhiimaa tegj bgaad 1 odor chi zaazlagdana shu hiih uymaa zorigtoi hii ter bolovsroliin baatar-ochir ch biluu damdinsuren geed zavaan pizdanyyd hovsgol nytgiig dyysgalaa shde nohoi mini zorigtoi bai chadahgui bol zail

  • сонсооч хүмүүсээ (March 22, 2016 2:35:27 pm )

    сурах гэхлээр сургахгүй,өөрсдөө мөнгө хөрөнгө танил тал хараад хүн сургахгүй 20 жил болсных Хөвсгөлын ард түмэн мэднэ шаардлагатай бол хэлээд өгч болно шүү.дотор нь ажиллаж байгаа эмч нар урам нь хугарч ажлаасаа гарсаар байгаад ажлаа бодоод үлдсэн хэдэн юм бий.Чагнаа гэж дарга нь чадвар байхгүй дээр нь хүний чанар гэж хөлий чигчий хуруу гэдэг нь л болсон залуу байна.Дамдинсүрэн бол угаасаа Хөвсгөлд даам гарсан хүн чагнуур тавьж үзээгүй хүний гавьяат эмч хүн дээ.Ялзарсан Хөвсгөлын дарга нарыг зөв гаргасан байна.

  • хөөрхий (March 22, 2016 2:51:17 pm )

    Ингэж бие биенийгээ үнэн худлаар дайрч үзэн ядах нь хэнд хэрэгтэй вэ? Бодвол сөрөг хүчин болсон нөхдүүдэд гоморхлоо тайлахад нь тус болдог биз . өрөвдөлтэй ч бол доо

  • gЯанаандаа (March 22, 2016 3:22:23 pm )

    Орон нутгийн хөгжлийн хөрөнгөөр ИТХ-ын МАНгарууд хувийнхаа хауст 300 саяаар дулааны шугам тавьж Цэрэн жав гуай 200 саяаар өвөлжөө рүүгээ цахилгаан татуулж байхад хүүхдүүдийн эрүүл мэнд ийм байх даан ч харамсмаар тэгээд бас төрөхийн их эмч аймгийн ИТХ-ын төлөөлөгч гэж байгаа яаандаа

  • айа (March 22, 2016 3:32:02 pm )

    та нар хүнийг ариа дэндүү доромжлох юм наад хүн чинь хөвсгөл аймагт хийсэн юмтай залуу насаа хөвгөлийн эрүүл мэндийн төлөө зориулсан хүн аймгийн дарга байхдаа 110кволтын өндөр хүчдэл тэр эдийн засгийн хүндрэлтэй үед 2002 онд оруулсан биздээ битгий ингэж хүн доромжил бичиж байгаа хүн аймгийн төв тэр дотроо эрүүл мэндийн салбарт ажилдаг хүмүүс байна шүү аймгийн нэгдсэн эмнэлэгийн ажил сайн баЙГАА хир чинээгээрээ үйлчилж байгаа апрад авч өгөх мөнгө төсөвт байхгүй байгаа юм биш үү өр л яриад байх юм өнгөрсөн жил эхний 6 сар улсын хэмжээнд эмийн зардал хасагдсан гээд иргэд өөрсдөө эмээ гаргаж эмнэлэгт хэвтэж байсан ийм байхад юун аппрад цонх хөшиг болдоо наад хүмүүс чинь ажлаа хийж байгаадаа

  • Dorj (March 22, 2016 3:42:48 pm )

    Аймгийн ардчилсан намын нөхдүүд намын дарга нь дуугарахад яадаг байна аа. Тэр Отгон очироос өөр хүн байдаг юм уу.

  • м (March 22, 2016 3:44:25 pm )

    2002 онд Мөрөнд дизель гэдэг юм асаж байсан андаа

  • Зочин (March 22, 2016 4:19:08 pm )

    Энэ ч АН-ын улаан фен эмч ухаантай Ганболдын захиалгаар бичсэн нийтлэл болов уу? Тэр товарищ өөрөө эмч нарын орон сууцны зүүн талд 5 давхар бас нэг том орон сууц барьж байгаа шүүдээ. “Үхэл нь ирсэн тахиа бөгс бөгсөө тоншдог” гэж Хятад үг байдаг юм билээ. Хөвсгөл аймаг мөн ч олон жил улс төржиж байна даа. Одоо урагшаа харж, орон нутгаа, иргэдийнхээ аж амьдралыг бодмоор юм. Бараг бүх аймаг битүү захтай болсон байхад хамгийн олон хүн амтай Хөвсгөл аймаг 5 жил яриад одоо хүртэл жижиг бизнес эрхлэгчид нь өвлийн хүйтэнд хөлдөх дөхөж, зуны халуунд хайлах дөхөж амьдарч байна. Аймгийн МХГ-ын дарга нэртэй нэг муу бэртэгчин “Байгаль эх” захын эзэн нэртэй, олигтойхон айлын гахайн саравчнаас ч долоон дор юм барьчихаад иргэдийнхээ халаасыг сэгсрэх мөртлөө, -Ард иргэдийнхээ аюулгүй,эрүүл амьдралын төлөө нойр хоолгой зүтгэж байгаа ухааны юм ярьж солиорох нь жигшүүртэй.

    • xariulagch (March 23, 2016 11:16:26 am )

      bairnii uniig ni 50 xuwi xayamdruulsan bol bas emnelegiin ajilchidiin bair gex yum daa zax zeeliin uneer ni ogch bgaa gexeer ajilchidiin bair gex uu ariljaa naimaa ashig ologchiin bair l gene shuu…
      xunii emchee ene setgegdel bichsen noxroos l iluu xiij yawaa daa ter Ganbold chine Xovsgol aimgiin ard irged medex bhaa ard tumen nudtei ch dee… Xovsgol aimagt yag bolj bgaa xundreltei xuuduutai yalzarsan udej awaxiin don tussan xumuusiig l bichsen bna ddaa Ene bol manai aimgiin EM iin asuudal xundersen bgaag xun bolgon medej bgaa xarin muu muuhaig zaxaas ni l bichsen bna oshoo ix yum bii shuu dee naizuudaa …..???????

  • bobo (March 22, 2016 4:39:57 pm )

    битүү захыг МАНгарууд 110000 вольтын өндөр хүчдэлийн дор хийсэн юм чинь хэн орохов дээ бэртэгчинтэйгээ хамт насаа барна биз

  • шү (March 22, 2016 5:48:32 pm )

    Аймгийн эмэгтэйчүүдийн тасгийн их эмч Отгонбаяр нарын эмч нар савны өвчтэй эмэгтэйчүүдийн савыг нь авах мэс зсал хийгээд 300000 төгрөгийг бэлнээр авдаг бизнес хийгээд удаж байна. Үүнийг зохицуулдаг, шалгадаг газар байна уу.Олон хүмүүс ярьж байна.

  • zochinanu (March 22, 2016 5:56:28 pm )

    arai dendej baina aa.hodood hagarabch togoon dotroo gedeg shuu humuusee.unen hudlaa n medegdehgui zuileer humuusiin tarhi ugaaj nutag ornoo doosh n hiihee bolioch ee

  • Anonymous (March 22, 2016 7:05:52 pm )

    Зөнөгүүдийг зайлуул

  • Anonymous (March 22, 2016 7:08:32 pm )

    Зөнөгүүдийг зайлуул наад захиргаагаар бас баахан зөнөгүүд залуу хүн ажиллуул

  • зочин (March 22, 2016 9:37:07 pm )

    хаа газрын тэтгэврийн хөгшчүүд зайгаа тавьж өгмөөр юм да. Амралтандаа гарч ач зээгээ тойруулаад амар тайван амьдрах хэрэгтэй юм биш үү. Арай л үнэ цэнэтэй шүү дээ.

  • Anonymous (March 23, 2016 7:21:26 am )

    Аймгийн эрүүл мэндийн салбарын одоогийн бодит байдал үнэн хүнд байгаа. Хэдийгээр хямрал байгаач салбарын удирдлагуудын сэтгэлгүй, намархаг, нутгархаг байдал дэндүү сөргөөр нөлөөлж байна. Ялангуяа нэгдсэн эмнэлэг үнэхээр энэ Чагнаагийн үед бараг эргэж сэхэхээргүй уналаа. Аймгийн удирдлагууд сохор юм шиг байгаа нь хөөрхий. Нөхөр Л.Дамдинсүрэнгийн дохио зангаагаар ажил хийдэг хэдэн хүний мэдэлд л үйл ажиллагаа нь явагдаж байгаа шүү дээ. Үнэхээр сэтгэл байсан бол Цэрэнжавын үед аймаг хөгжих боломж байсан. Цэрэнжав өөрийн гарын дор амар байх хүмүүсээр баг бүрдүүлж дураараа туйлж аймгийн ард түмнээр, хөрөнгөөр тоглоод дууссан. Одоо далдаас бас л удирдсаар аймгийн сүйрүүлсээр….

  • Anonymous (March 23, 2016 7:26:04 am )

    Аймгийн эрүүл мэндийн салбарын одоогийн бодит байдал үнэн хүнд байгаа. Хэдийгээр хямрал байгаач салбарын удирдлагуудын сэтгэлгүй, намархаг, нутгархаг байдал дэндүү сөргөөр нөлөөлж байна. Ялангуяа нэгдсэн эмнэлэг үнэхээр энэ Чагнаагийн үед бараг эргэж сэхэхээргүй уналаа. Аймгийн удирдлагууд сохор юм шиг байгаа нь хөөрхий. Нөхөр Л.Дамдинсүрэнгийн дохио зангаагаар ажил хийдэг хэдэн хүний мэдэлд л үйл ажиллагаа нь явагдаж байгаа шүү дээ. Үнэхээр сэтгэл байсан бол Цэрэнжавын үед аймаг хөгжих боломж байсан. Цэрэнжав өөрийн гарын дор амар байх хүмүүсээр баг бүрдүүлж дураараа туйлж аймгийн ард түмнээр, хөрөнгөөр тоглоод дууссан. Одоо ч далдаас бас л удирдсаар аймгийг сүйрүүлсээр….

  • нараа (March 23, 2016 10:45:21 am )

    эмнэлгийн ажилчдаа орон сууцтаи болгосон юунд нь атаархаав сайн мундаг дарга шүү ажлын амжилт

  • Anonymous (March 23, 2016 11:12:25 am )

    Өнөөдөр Мөрөн сумын “Далай элбэрэлт” өрхийн эмнэлгийн дарга Ц.Буяннэмэх эмч хорт хавдартай өвчтөнийг хүний өмнөөс өвдчихсөн биш гэж хэдлээд хэнэг ч үгүй сууж байна. Энэ эмчид ёс зүй байна уу. Мөрөн сумын удирдлагууд болон ЭМГазрынханд.

  • TSOCHIN''''' (March 23, 2016 11:25:39 am )

    TSERENJAW DARGA BOL MUNDAG AJILLASAN SHUU DEE XARIN NOXOIBAATAR BOL TERNII XOLIIN XURUUND NI CH XURSENGUI NAMIIN BOLON ARD IRGEDEE NOXOI ZANGAARAA XULXIDAJ L 3 JILIIN NUUR UZLEE DEE MAN iinxan Noxoibaatraasaa bolj 2016 ond oron nutag UIX dneleen dooguur dun tawiulna daa Nogoo Xatgaliig sum bolgono geed l xuzaad bsan odoo tag iim xulxi Baatar daa

  • Anonymous (March 23, 2016 12:53:10 pm )

    энэ сонгуулийн шоу юм бишүү ха ха

  • Anonymous (March 23, 2016 12:54:55 pm )

    сонгууль дөхөөд ирэхээр л бие биенээ муулах өөлөх юм ч мундахгүй юмдаа согууль тийм гоё байдийн болуу эсвэл кк

  • TSOOJLOGCH (March 23, 2016 5:11:29 pm )

    Damdinsurengiin biznes shuu dee 40 ailiin oron suuz daimaa 5 dawxar bairnii 1 dawxariig zarj idex gej l uxen xatan zutgej bgaa yum xudlaa Geologiin ner barij borluulaltiin mongiig geologruu xiilgej bgaad l awax yum gene bilee Emnelegiin xashaan dotor OYUN UNDRAA emneleg bas Daimaa giin torson duugiin emneleg geed bodchixooroi iim l yumaa amjuulax geed salj chadaxgui Zasag dargaa gadaadruu ger buleer ni ayaluulsan yum shuu dee ” Muu Chagnaa yaxaw namiin ax, nutgiin ax ,yach chdaxgui emnelegiin gazriig OYUN undraatai niilj awsan yum shuu dee Chagnaag emch nar shaxaad shaxaad Shuuxed orgodol ogoxgui bsaar bgaad xuwaaj idelzej bgaa yum uchir ni Emnelegiin darga ni gomdol gargawal Shuux emnelegiin gazar geed gargaj ogox geed bsan yum xoorxii Daimaa axiinxaa daramtnaas garch chadaxgui l yawaa xuu yum shuu dee ayriwal bichwel ix l yum bna daa xagasiig uldee ee ……..

  • зочин (March 24, 2016 2:15:56 am )

    юу болоод байнаа үнэн шүү дээ аливаа зүйлийг бага дээр нь дарахгүй яасан юм бэ арай хэтэрхий газар авчээ хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн нэр хүнд улс даяар цоллуулж байна даа дамдинсүрэн өөрөө тэтгэвэртээ гарахгүй байж тэтгэвэрт гарах хүмүүсийг хөөж гаргадаг аа болимоор байна шүү дамиа одоо худхан шиг ажлаа өгч энэ байдлыг хурдхан дарахгүй бол өшөө их зүйл бичигдэх нээ яанаа санаа зовчихлоо гэр бүл чинь хэцүүдэх нь ээ

  • зочин (March 28, 2016 6:40:43 pm )

    Хүмүүсээ амьддаа бие биенээ хайрла ингэж ажил хийж байгаа хүмүүсээ ядаж хувийн амьдралаар гэр бүлээр нь битгий доромжлооч энэ хүмүүсэд чинь сайн ч юм байгаа муу ч юм байгаа үнэндээ идэж уугаад болохоо байсан юм байгаа бол манай монгол орон арай л сөнөчөөгүй байна шүү дээ ёстой тэр АТГазар нь өгөөд шалгуулаач.Ядаж тэр хүмүүсийн гэр бүл үр хүүхдүүд нь ямар хэрэг хийсэн гэж ингэж шийтгүүлэх ёстой юм бэ

  • зочин (March 29, 2016 3:21:00 pm )

    үнэн үг хэлсэн хүнд үхэр оготно өшөөтэйг мэдэх үү шалгуулаад яах юм бүгдийг гартаа авсан юм чинь огцрох л хэрэгтэй шүү дээ эмнэлгийн эмч нар дэндүү мэдлэггүй шүү дээ баримт жишээ байгаагаа шүү дээ эхний улиралд 3 эх нас барлаа шүүдээ үүнийг юу гэж ойлгох вэ юу гэж хэлэх вэ

  • Зочин (April 01, 2016 2:14:03 pm )

    1000 гаруй м2 газрыг бүтээн байгуулалтанд өгч Мөрөн хотын иргэдийг орон сууцаар хангахад үнэ төлбөргүй тусалсан нь ямар тансаглал байна дарга удирдлагууд хувьдаа авсан биш 40 өрхийн 200 гаруй иргэний эзэмшилд очсон юм биш үү Атаархаж АН-ын Ганболдоо Отгон -Очироо

  • зочин (April 04, 2016 6:36:27 pm )

    үнэн шүү дээ чадваргүй эмч нар байж хахуул авж эмчилнэ шүү

antalya rent a car