Л.Гүндалай гишүүний ой тогтоолт муудсан бололтой. Тэрбээр УИХ-ын чуулганы үеэр эгээ л цэцэрлэгийн хүүхэд шиг хамгийн их хөдөлгөөнтэй, ер зүгээр суудаггүй нэгэн. Саяхан ээлжит чуулганыг орхиод гарсан Л.Гүндалай гишүүн эргэж орж ирээд, бараг л гишүүн бүрийн өмнө, хойно очиж тонголзов.
Учир нь гишүүн урьдын зангаараа ширээ хэсч, үг шидэлж явах зуураа гар утсаа хаана тавьснаа мартчихаж. Хэсэг хугацааны дараа санаад буцаад ирэхэд нь “ангийн нөхөд” нь түүнийг баахан сандаргаж, тийн өөрсдийнхөө өмнө бөхөлзүүлсэн хэрэг. Утсаа хэсэг хайж байснаа дахиад л төрөлхийн зан нь хөдөлж, Н.Алтанхуяг гишүүнтэй яриа үүсгээд суучихсан хойгуур нь Г.Баярсайхан гишүүн нуусан утсыг нь ширээн дээр тавьж буй харагдав. Харин Л.Гүндалай гишүүн буцахдаа ширээн дээр нь байгаа “хаясан” утсаа хараад “Хараа ч муу л даа” хэмээн толгой сэгсрэн гарч одов.
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 17, 2012 6:05:31 am )
teneg,oron garan,hudlaa gariig uls turuus zailuulah tsag ali ert bolson baimaar yum da
-
Anonymous (January 17, 2012 8:35:28 am )
naadah chini haraa arhi muu harin atilla sain geed bna sh dee. yum oilgohgui yumaa
-
Anonymous (January 17, 2012 9:32:38 am )
chalh ni bas muudsan bna lee
-
Anonymous (January 18, 2012 6:44:14 am )
chi bitgii tenegt enen deer bichsen nuhur enenees uur oligtoi dunguur setgeltei hun barag baihgui shuu, muu oligarhuudiig demjigch mini
-
Anonymous (January 18, 2012 1:34:58 pm )
Ugaasaa balai yumiig yug ni gaihna ve, mongolchuud unen doroitoj baigaag ene balai tur uls bariltsaj baigaag harahad l bolno.
5 Comments