Өнгөрөгч 2011 оны тавдугаар сараас эхлэн ЭБЭХ-ний сайд Д.Зоригтыг огцруулах тухай санал хэд хэдэн удаа сөхөгдсөн ч тэрээр өдийг хүртэл сайдын суудлаасаа “ховхроогүй”. Үе үе огцом нэмэгдэж, иргэдийн бухимдлыг төрүүлдэг шатахууны үнэтэй холбоотойгоор сайдын суудал “даавилзаж” эхэлдэг. Тиймээс салбараа хянаж чадахаа байсан ч суудалдаа хайртай тэрээр хүмүүсийн хэл ам, сэтгэл санааны “дарамтаас” болж сүүлийн хэдэн сарын турш инээд гэдгийг мартаад байгаа сурагтай. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрээр өнгөрсөн шинэ жилийн баяраар хэд хэдэн шинэ жилийн баярт эхнэрээ хөтөлж ирсэн ч хөмсөгнийх нь “зангираа” тэнийлгүй, хүчээр авчирчихсан юм шиг л хямсгар байсан аж. Үүнийг нь анзаарсан хүмүүс “…сайд маань хөөрхий их л зовлонтой яваа юм байна даа” хэмээн өрөвдөнгүй ярьж байсан гэнэ.
Н.Хувьзаяа www.secret.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.