antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 18, 2016 9 comments

Үнэгүйдсэн ИЗНН

нийтлэсэн Admin

2466

Гурван толгойтой гэгддэг ч үнэн хэрэгтээ өнгөлөн далдлалт болгосон энэ нам Ардчилсан намтай нэгдэх туйлын сонирхолтой байсан ч хүсвэл хясна гэгч болсон.

Ганц хүний нам гэдэг нэрийг эртнээс зүүснээсээ болоод УИХ-ын гишүүн С.Оюун эмэгтэй хүний хатан ухаан гаргаж, намаа олон ургальч үзлээр асуудалд ханддаг, олон даргатай гэсэн имижээр чимэхийг хичээсэн ч тусыг эс олов. Бахь л байдгаараа. Гишүүд нь огтхон ч тодордоггүй. Тодрох ч боломжийг өгдөггүй гэдэг шүүмжлэлд байнга шахам өртдөг ч ИЗНН сандал суудлын хуваарилалтад яаж ийгээд багтчихдаг нь УИХ-д байгаа 2 суудлынх нь ач гавьяа юм.

Гишүүдийнх нь тодорхойлсноор “Анхиагүй, унхиагүй” Ерөнхий нарийн бичгийн даргатай, албан тушаал, алдар хүндээс өөр тоох зүйлгүй дарга нартай Иргэний зориг ногоон нам үнэгүйдэж дууссан юм байх. Сонгуульд нэр дэвших хүн ч олдохгүй, сандал суудлын төлөөх дажингаас нь болоод зарим нэг гишүүн нь нүүр буруулж, ёстой л нөгөө нусаа хамартаа наана гэгчийн үлгэр энэ намд нүүрлээд байгаа гэнэ.

Ерөнхий сайд асны хүү гэдэг нэрнээс өөр цаашгүй Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян нь намынхаа гал тогоог хариуцаад явчихаж чадахгүй байгаагаас болоод санхүүжилтийн асуудал нь хүндэрч, цалин цайгаа ч тавьж чадахгүйд хүрч, данс нь улаанаараа эргэлджээ.

УИХ-ын гишүүн 2 дарга нь ч санхүүжилтийн асуудал дээр цөхрөнгөө барсандаа Ардчилсан намтай нэгдэх асуудлыг ч зөвшөөрсөн бололтой юм даг уу даа.

Ийм нэг нэр хүнд нь ч шалдаа буусан, хэн ч тоодоггүй, тоогдох гэж хичээсэн ч хүслийг нь хууль хясчихдаг нам улс төрд тэсч үлдэх эсэхээ ирэх сонгуулиар шалгуулах гээд сэтгэл түгшин хүлээж байгаа бололтой юм.

У.Жанцан

Эх сурвалж: Цензургүй.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • EDDIE (March 18, 2016 11:23:22 pm )

    STRESS TAILAGDLAA EOH EOH

  • зочин (March 19, 2016 5:22:38 pm )

    ямар хөгжилтэй зураг вэ үүнийг үзээд зөндөө инээлээ үнэн шүү дээ оюун гэж нэг авгай сонгууль болхоор л хэн нэгэнтэй гар бариад л тв-ээр гараад байдгийн одоо ч хүн авхаа байж дэ ха хаа эрлийн эрдэнэбат буян жагай бас хэн ч билээ порумын энхбат ч бил үү нас аа нас ч гэж ха хаа

    • zochin (March 21, 2016 9:08:01 am )

      Ouynd buu ataarah. er ni ouyndaa bish songuuli bolohoor tuuniig ashiglah gesen humuus olon boldog. jishee ni enhbold. ouyn shig huchtei medlegtei daichin 10 emegtei IH-d baival heregtei bna

  • зочин (March 19, 2016 5:23:52 pm )

    guya dagaj huzuu gej

  • зочин (March 19, 2016 9:04:04 pm )

    Хоёр балайр амьтан байж байгаагийн харахаас дургүй хүрмээр

  • Монолчуудад (March 20, 2016 9:33:55 am )

    Угаасаа л ямарч үнэ хүндгүй нам Оюун юу хийсэн юм мэдэхгүй

  • зочин (March 20, 2016 2:31:02 pm )

    АН-аас салж эдийн засаг улс орон, ахуй амьдралаа аварцгаая, монголчууд минь ээ

    • зочин (March 20, 2016 10:07:23 pm )

      яг үнэн

  • bor (March 21, 2016 9:03:13 am )

    IZNN bol manaid baigaa hamgiin shudraga eruul uls turiin huchin.turiig togtvortoi bailgahiin tuluu zolios l bolj bna daa. uher tergeeg tuulai guitseh tsag aisui.amjilt

antalya rent a car