antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 18, 2016 13 comments

Ц.Нямдорж, Н.Жанцанноров нар мүүний шагнал авснаа хүлээн зөвшөөрлөө

нийтлэсэн Admin

e0bdd1cb-7555-4511-ab2e-5f42f9c624ba

Сүүлийн үед МҮҮН гэсэн сэдэв тренд болж буй. Нэг хэсэг нь шашин биш гаж урсгал хэмээн тайлбарлаж байна. Үнэхээр хүүхэд, залуусын тархийг угааж, амьдаар нь авсанд хийж оршуулж, дахин төрүүлнэ гэдэг аймшиг, бас эмгэнэл. Эцэг, эхээсээ урваж, Солонгос өвгөнийг тахин шүтэх сэтгэлгээг суулгах гэж оролдох нь дэндүү харгис. Төрүүлж өсгөсөн эцэг эхээ үл тоож, МҮҮН эцэгтээ л бүхнийг даатга гэж байгаагаас харахад шашин гэхээсээ илүүтэйгээ гаж урсгал гэвэл илүү ойртмоор ч юм шиг. Тэгээд ч хүнийг элдэв шагнал, урамшуулал, мөнгөөр татаж байвал шашин биш, сүлжээ гэлтэй.

Манайхан үнэгүй юманд нугасгүй. Энэ сэтгэлгээ дээр нь дөрөөлж, МҮҮН-чүүд Монголд хүчээ авчээ гэж дүгнэж ч болмоор санагддаг. Даян дэлхийн энх тайван гэдэг сайхан нэртэй элдэв уулзалт, арга хэмжээ, тэтгэлэгт хөтөлбөрт, аялал, гавьяа шагналд хууртаад хуралд оролцоод, шагналыг гардаад авчихсан олны танил эрхмүүд ч цөөнгүй бололтой. Ийм нэр бүхий хүмүүс “чихэр долоолгож” татах аргад орсон гэхээр автобусныхаа мөнгийг яая гэж байгаа оюутнууд, хоногийн хоолыг дөнгөн данган залгуулдаг дорой амьдралтай айлын бяцхан хүүхдүүд хууртах нь бүүр ч аргагүй шүү дээ. Сургалтын төлбөрөө төлүүлэх гэж МҮҮН-ийн цуглаанд оролцдог байсан гэж цахим хуудаст хүмүүс сэтгэгдэлээ бичиж байна.

Төрийн хошой соёрхолт, ардын жүжигчин, Монгол түмний хайрлан хүндэлдэг Н.Жанцанноров гуай хүртэл тэр дэлхийн энхтайвны шагналыг очоод авчихсан байдаг. Өөрөө ч энэ талаар ингэж хэлбээ. Тэрээр “Надруу Цэвээнжав яриад байсан юм. Тэгээд тэр хуралд нь очиж, баярын үг хэлээд, Дэлхийн энх тайвны урлагийн дээд одонгоор шагнууллаа. Хүн шагнаж байхад авахгүй ч гэлтэй биш. Дараа нь нэг хуралд очлоо. Гэтэл МҮҮН гэдэг хүний тухай яриад эхэллээ шүү. Нэг хүн дэлхийн энхтайвныг хөгжүүлнэ гэж байхгүй гээд бултсан. Надруу зардлыг даана гадаадад болох хуралд оролц гээд зөндөө ярьж байсан” гэж үнэнээ өчжээ. Энэ эрхэм худлаа ярихгүй. Нэгэнтээ хууртснаа ч хүлээн зөвшөөрчээ. Тэгэхээр МҮҮН-ийнхэн ингэж хүмүүсийг урхиддаг байх нь.

Улстөрчид МҮҮН-ийг угтаж аваад, баяр хүргээд, гавьяа шагналыг хүртээд олон хурал зөвлөгөөнд оролцсон нь баримтаар, бичлэгээр сошиэл сүлжээгээр тарж байна.

Хашир “бурхи” гэгддэг Хууль зүйн сайдын албыг хашиж байсан, туршлагатай парламентч, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ч бас мүүнчдэд уургалуулсан байхыг бодоход энэ сүлжээ Монголд сүрхий хүчээд авч, ноёрхолоо тогтоож буйг илтгэнэ.

Ц.Нямдорж мөн л нөгөө Дэлхийн энхтайвны дээд шагналыг очоод авчихаж. Ямар гавьяа байгуулсан гэж шагнаж байгаа нь анхаарал татна. Бодвол Н.Жанцанноров гуайг урхидсан шиг нэг ” дэгээ” нь байж мэдэх л юм. Энэ эрхэм Мүүнчдийн дунд нэр нь орох болсондоо санаа зовж, Н.Жанцанноров руу лхагва гаригт утас цохижээ. “Яахав, өвгөөн. Энэ талаар тайлбар хийх үү, яах уу” гэж зөвлөгөө авсныг бодоход Ц.Нямдорж гишүүн ч сандарч байгаа бололтойдог.

Муу нуухаар сайн илчил гэсэн үг бий. Яаж яваад тэрхүү гавьяаны одон энгэртээ зүүж, индэр дээрээс баярын үг хэлснээ шулуухан тайлбарлачих хэрэгтэй шүү дээ. Энэ нь дараа дараагийн үеийнхэнд ч, төөрөлдөж яваа нэгэнд ч тустай.

Х.Тэргэл

times.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Anonymous (March 18, 2016 2:37:48 pm )

    … хүүхэд, залуусын тархийг угааж, амьдаар нь авсанд хийж оршуулж, дахин төрүүлнэ гэдэг аймшиг, бас эмгэнэл. Эцэг, эхээсээ урваж, Солонгос өвгөнийг тахин шүтэх сэтгэлгээг суулгах… гэсэн худлаа мэдээлэл яагаад цацаад байгаам бэ? дэлхийн хаана ч хэзээ ч нэгч хүн амьдаар нь оршуулаагүй, нэг ч үр хүүхдийг эцэг эхээс нь урвуулаагүй л юм байна лээ ш дээ…

  • zochin (March 18, 2016 2:57:03 pm )

    So gomo kinonuudiig uzeed zaluus yamsr bolj bn urubdmuur buldegtei ohiduud boljiin

  • zochin (March 18, 2016 3:21:00 pm )

    muun iig mongold horigloochee

  • zochin (March 18, 2016 3:58:11 pm )

    ene 2 hun uhamsartai l handsan bn shde.Unen bolson yawdlaa helj.Tedentei surhii holbogdson yum alga.

  • зочин (March 18, 2016 4:34:42 pm )

    Эцэг эхээс холдуулах сэтгэлгээ суулгана гэдэг хүлээн зөвшөөрч үл болох зүйл бодохоос ч аймшигтэй Монголоос гаргавал таарна

  • w (March 18, 2016 4:47:41 pm )

    Ухаантай хүмүүс ийм сайхан байгаа ш дээ.Үнэнээ хэлээд гарад ирж байгаа биз дээ.Ухаан муутай юмнууд нууж хаагаад баригдчих вий гэж айгаад үхлээ л дээ.Нймдорж гуайг ч гэсэн Жанцанноров гуай шин ийм шударгаар үнэнээ хүлээгээд гараад ирэхэд ард түмэн хүндлэнэ дээ.

  • ЫҮЫ (March 18, 2016 5:16:20 pm )

    ЭРЭГЛЭЭНИЙ БОЛОВСРОЛ НЭРТЭЙ СУРГАЛТЫГ РОН ХАББАРДЫН САЕНТОЛОГИЙН СҮМИЙН СУРГАГЧ КОМАРОВА ЯВУУЛСАН БӨГӨӨД БЕРНАРД ПЕРСИ ГЭДЭГ НОМЛОГЧИЙГ ИРҮҮЛЖ СУРТАЛЧИЛГАА ХИЙСЭН ОДИТИНГ ГЭЖ НЭРЛЭДЭГ ХҮНИЙ ОЮУН САНААГ ЭЗЭМДЭН ЭРХЭНДЭЭ ОРУУЛДАГ СЭТГЭЛ ЗҮЙН АРГЫН ЭХНИЙ ТҮВШНИЙ СУРГАЛТЫГ ТОЛЬ БИЧИГТЭЙ АЖИЛЛАХ НЭРЭЭР ХИЙСЭН БНЛЭЭ НАСАНБАЯР ӨӨРӨӨ СУРГАГЧ НАРЫГ УРЬЖ ЯАМАН ДЭЭРЭЭ ХАМТ ЗУРГАА АВАХУУЛСАН БӨГӨӨД МОНГОЛЫН ЭРДЭМТЭД СУДЛААЧИД ДУНД ИЙМ ИХ МӨНГӨ ЗАРЦУУЛАХ ГЭЖ БНА ГЭЭД ТЕНДЕР ЗАРЛАЖ БОЛОХ БСАНДАА

  • zochin (March 18, 2016 11:51:01 pm )

    Eroosoo byren byreldhyyneeree ulsiig sonoochuhson um bna ldaa, Jinhen mongoloo gesen hymyys, yamarch hamaatan sadan ni odoogiin tortei holboogui, za holbootoi ch bai zov sanaa bodoltoi hymyys baina uu, Bygdeeree niilj mongoloo avarah zag boljee, Songuuld negch negch odoo tord baigaa hymyysig gargamaargui baina.

  • зочин (March 19, 2016 6:34:11 am )

    их мэдэгч нар ш дээ. ийм юм ойлгоогүй болохоор бага мэдэгчид болж таарлаа.одоо боллоо ш дээ. МАН -ын энэ мэт нь даруй залууст суудлаа тавьж өгөх цаг нь болсон нь өдөр ирэх бүр тодорч байна даа. ард нийтээр иймхэн МАН -ынхнаас салах цаг нэгэнтээ болжээ.

  • Zochin (March 19, 2016 9:32:05 am )

    Ahmaduudaa hundel ajliin bolood amidraliin uhaaniig ni avch uldeh yumsandaa ih yum bgaa ene humuust negniihee muugii ni l harahaas sainiig ni olj harah tun durgui yum daa manaihan

  • зочин (March 19, 2016 12:58:36 pm )

    солонгос киног монголд гаргахыг хоригловол таарна эр эм нь мэдэгдэхгүй юмнууд бөөн хэрүүл зодоон муу үлгэр үзүүлж бн хүүхэд алууст

  • Anonymous (March 21, 2016 7:02:28 am )

    Yalangya Janzannorov guai bol Mongol ugsaa, yos, ov ulamjlal, Mongol bolovsrol geed ih yaridag hun dee. Hun buruu medeelelees bolj aldij bolno, gagzhuu Mngol ulsaa niiteer ni homormoorgui bn shuu. Mongol oron, Mongol ur huuhduudiinhee toloo zovinodog bol Mongol ezeg hunii yosoor ene baidliig niited dorovtoi helj Mongol irgedee, zaluuchuudaa ene muuhai ursgalaas hamgaalahad nemer bolvol ard tumen tand itgej demjih bolno. Ta zorigtoi duu hoiloogoo oruulah heregtei shuu, Janzannorov guai!!!!!!!!!!!!!!!!

  • MGL (March 21, 2016 8:00:48 am )

    МҮҮН гэдэг балай урсглыг иргэд маань зах зухаараа ойлгож эхэллээ. Мүүнд олон хүн хууртагдаж дагсан байна энэ ч тодорхой боллоо. Энэ мүүн гээчийг монгол оруулаж түүний номлолыг идвэхтэй дагасан хүмүүст л харамсаж байна.

antalya rent a car