antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 18, 2016 2 comments

Н.Энхбаяр дахин сэргэх сүүлийн гарцаа МАН-ыг гэж сонгов уу

нийтлэсэн Admin

145826476756eb5abfa4be1

МАХН-ын Удирдах зөвлөл өгчигдөр хуралдаанаа хийлээ. Уг хуралдаанаар ирэх сонгуулийн талаар олон зүйлийг ярилцсан байна.

Тэдний хуралдааны гол зорилго нь ирсэн сонгуульд аль намтай хамтарч оролцох талаар ярилцжээ. МАХН-ынхан МАН болон Ногоон намтай хамтарч ажиллах санал гаргахаар тогтсон байна. Тиймээс уг шийдвэрийн хүрээнд МАН-тай сонгуульд хамтран ажиллах эсэхийг судлах, яриа хэлэлцээ хийх Ажлын хэсгийг байгуулжээ. Ингээд уг ажлын хэсэг нь Ч.Улаан, О.Баасанхүү, Ж.Эрдэнэжамъян, Б.Тулга нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдсан талаар тус намын нарийн бичгийн дарга Эрдэнэжамъян өөрийн твиттер хуудснаа жиргэлээ.

Ямартаа ч тэд АН-ын зүгээс ирэх дарамт шахалтаас бултахын тулд, өөрсдийгөө хүчтэй болгохын тулд ирэх сонгуульд дээрх хоёр намын аль нэгтэй нь хамтарч оролцох нь зүйтэй гэдгээ ойлгосон бололтой. Харин МАН тэдний саналыг хүлээн авч, Ногоон нам шийдвэрээ баталгаажуулах уу гэдэг сонирхолтой байна.

МАН-ын зүгээс тэдэнд тавих нөхцөл нь хэрэв эвсэж сонгуульд орлоо гэхэд эвслийн дийлэнх эрх мэдлийг авах болон эвслийг толгойлох бодлого барина гэж эх сурвалжууд мэдээлж байгаа. Харин Ногоон намын хувьд нам дотроо эвсэл болон нэгдэх талаарх нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй бужигнаж яваа. Ингээд ажлын хэсэг бүх асуудлыг шийднэ. Хэрэв тохироонд хүрч чадахгүй бол АН-ынханд МАХН ялагдах магадлалтай. З.Энхболд тэргүүтэй АН-ынхан МАХН-ыг ойрын өдрүүдэд засгаас хөөж гаргаж магадгүй нөхцөл байдал үүссэн. Удирдлагуудын түвшинд дээрх шийдлийг ярилцаад эхэлсэн гэдгийг эх сурвалжууд мэдээлж байгаа. Энэ сонгуулиар АН-ын барих гол бодлого нь МАХН тэргүүтэй жижиг намуудад нэг ч суудал өгөхгүй байх. Улмаар хүч ойролцоо яваа МАН-тай сонгуулийн дараа хамтарч засаг байгуулна гэдэг хар зургийг гаргасан гэнэ. Тиймээс хамгийн их хор үзүүлж болох Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ыг “намнахаар” онилжээ.

Н.Энхбаяр даргыг нь Шадар сайд болгоно гэж молигодсон даруйд нь МАХН-ынхан засгаас гарч, Шийдлийн Засгийн газрыг бужигнуулах талаар ярилцаж эхэлсэнтэй холбоотойгоор АН-ынхан өөрсдөө түрүүлж хөдлөх нь зөв гэж үзсэн байх ч талтай. Үүнээс хамгаалахын тулд З.Энхболдод МАХН-ын хүчийг сорж байгаад хүчгүйдүүлээд сонгуульд оролцуулж унагах болон байдал эвгүйтвэл намыг нь татан буулгаад, Н.Энхбаярыг шоронд хийх гэсэн хоёр арга л байгаа. Тэд өнгөрсөн дөрвөн жилийн турш Н.Энхбаяртай эвсэх гээд, нэгдэх гээд, найрамдах гээд үнэндээ чадахгүй гэдгээ ухаарсан. Тиймээс түүнийг аль болох улс төрөөс хол байлгах нь зүйтэй гэж ярилцсан гэнэ.

Ингээд дээрх бүгдээс сэргийлэхийн тулд Н.Энхбаяр тохироонд хүрч чадахгүй байсан МАН-тай нэгдэх асуудлыг сонгуулиар хамтарч эвсэл болох болгон өөрчилж оруулж ирлээ. Өнгөрсөн намраас хойш яригдсан хоёр намын эвсэх, нэгдэх асуудал “төрсөн өдрөө” хамтарч тэмдэглэхээс цаашаа хэтэрсэнгүй. Харин ажлын хэсэг ямархуу ажиллахаас шалтгаалж МАХН “аврагдах” гарцаа олж магадгүй юм. Ямартаа ч үйл явдал хэрхэн өрнөхийг хамтдаа харцгаая.

Г.Ган

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • зочин (March 20, 2016 7:16:32 am )

    Энэ Энхбаяр тэндүү улаандаа буусан этгээд юм даа.Ерөнхийлөгчөө хийж чадахгүй хугацаанаасаа өмнө хөөгдяихөөд гомдоод байдаг нь өөрийнх нь болон гэр бүлийнх нь алдаа. Энхбаярыг алдаа хийж монголыг авилгал хуйвөлдааны үүр болгож байхад эцэг эх хань ижил нь уруу татаж буруу тийш нь зүглүүлж байсан биздээ.Наад зах нь авгайгаа тагнуулын газарт хөгшин ээжээ.байгал орчны яаманд суулгаж ичмээр зүйл хийж байсан.Одоо энэ хүн төрөөс хол.байвал ядсан иргэд бидэнд хүргэх түүний тус тэрээ

  • зочин (March 20, 2016 5:04:37 pm )

    Цаана чинь Энхбаяраас арав зуу дахин том авилгачидтай хуулийнхан ороосолдоод байна .Энхбаярын хэрэг бол цэвэр улс төрийнхний хар явуулга . Мэдлэггүй тэнэгүүд төрөөр дүүрхээр өөрсдийгөө биш бусдыг хардаг харанхуй хүний хийдэг л ажил .Битгий айсгаа ухаанаа уралдуулцгаая

antalya rent a car