Өнгөрсөн 12-р сарын 29-нд буюу Үндэсний эрх чөлөөний өдөр Монгол Улсын гавъяат жүжигчин цолоор энгэрээ мялаасан дуучин Д.Ширмэнтуяа энэ сарын 18-ний өдөр “Монгол бөхийн өргөө”-нд “Бодол” нэртэй ээлжит бие даасан тоглолтоо хийх гэж байгаа билээ. Энэхүү тоглолтонд түүний хамгийн анхны уран бүтээлүүд дуулагдахаас гадна “Улаанбаатар” чуулгын дэргэдэх “Хангарьд” үндэсний найрал хөгжим, УДБЭТ-ын симфони найрал хөгжим оролцох юм байна. Түүнчлэн тэрээр Үндэсний эрх чөлөөний өдрөөр тоглогдсон Чин ван Ханддоржийн “Ай Нанаа” жүжгийн хэсгээс тоглож үзэгчдэдээ бэлэг барихаар төлөвлөөд байгаа ажээ. Мөн энэхүү тоглолтонд найруулагч Эрдэнэбулган ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа бөгөөд тоглолт “Ардын болон Орчин үеийн” гэсэн хоёр үндсэн хэсэгтэй байх юм байна. Тиймээс ирсэн үзэгчид уг тоглолтон дээр хоёр өөр төрлийн Д.Ширмэнтуяаг харж, сонсох болно гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байлаа.
Н.Хувьзаяа www.secret.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.