“Засгийн газар шүдээ сугалах нь” гэх бор шувуу төрийн ордноор нисэж явна. Тодруулбал, засаг МАХН–ны гурван сайдыг “хөөх” асуудлыг хаврын чуулганаар хөндөхөөр болсон гэх мэдээлэл.
Хэдхэн сарын дараа халаагаа өгөх Ч.Сайханбилэгийн Засгийн газар ингэж “шүдээ сугалах” хэрэг байна уу. МАХН–ны сайдуудыг хөөвөл эвслийнхэн ч бас засгаас гарна. Тэгэхээр Засаг бутарна гэсэн үг. АН дангаараа засгаа бүрдүүлтэл мянгуужингийн үлгэр. Тэгэхээр баахан сайдгүй яам, бодлогогүй салбар үлдэнэ. Яг л өнөөдрийн эрүүл мэндийн салбар шиг доройтолд орж, хариуцах эзэнгүй үлдэнэ гэсэн үг. Бид энэ асуудлаар МАХН–ы удирдлагуудтай холбогдож тодруулга авах гэсэн боловч олигтой юм сонссонгүй.
МАХН–ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Сүхбаатар “Одоохондоо мэдэгдсэн юм алга. Чамаас л сонсч байна. Би ямар засагт суудаг биш, ордонд ороогүй удлаа” гэв. УИХ –ын гишүүн О.Баасанхүү ч бас “Би хөдөө явж байна. Мэдэхгүй” гэв. Тэгэхээр энэ бол их холоос шидсэн чулуу бололтой.
Нөгөөтэйгүүр, МАХН –ны сайдуудыг “баяртай” гэчихвэл АН хүчгүйднэ. Тэд үнэндээ Н.Энхбаярт илт давуу ялагдана. Ч.Сайханбилэг яагаад Н.Энхбаяртайгаа тохирч, сандал суудлын ашигтай наймаа хийж чадсангүй вэ гэдэг асуулт гарч ирнэ.
Бүр цаад утга нь АН-ынхан ханилж яваа нөхрөө гээх гээд байгаа учир Н.Энхбаяр МАН–ыг л түшиж таараа.
Өөр нэг гаргалгаа бол энэ улстөрд Н.Энхбаяраас өөр хүчтэй нэгэн алга. Тэрбээр Шадар сайд болоогүйдээ шаралхаж засгаас нөхдөө татах гэсэн санаагаа хэрэгжүүлж ч буй мэт. АН–ыхны гараар могой бариулах арга гэх үү дээ.
АН –ынхан үнэхээр хүн муутай улс юм. Тэд эхлээд Шинэчлэлийн Засгийн газраа унагасан. Дараа нь МАН –ы хэсэг нөхдийг урьж оруулж ирчихээд “амбаардаад” явуулчихсан. Харин одоо мөхлийн ирмэгт өөрийг нь аварсан МАХН –ны андуудыгаа “жийх” гээд байна. Ямар тахил нь буруу эргэхээрээ андуудыгаа “нухдаг” юм бол.
З.Хуяг
newscom.mn
Холбоотой мэдээ
-
zochin (March 17, 2016 4:59:05 pm )
АН БОЛ ИЙМ Л АРЧААГҮЙ ХҮМҮҮСИЙН БӨӨГНӨРӨЛ.ТЭДЭНД АРД ТҮМНЭЭ БОДОХ СЭТГЭЛ АЛГА.ЗҮГЭЭР Л УЛС ТӨРИЙН НАЙМАА,АШИГ ХОНЖОО,АЛБАН ТУШААЛЫН ХЭНЭЭТНҮҮД.3-хан САРЫН НАСТАЙ АМЬТАД УДАХГҮЙ ҮҮРД БАЯРТАЙ БОЛНО.ЮУТАЙ САЙХАН….
-
Зочин (March 17, 2016 6:14:02 pm )
Ардчилалынхнд албан тушаалын хэнээтнүүд зандаахүүгийн энхболд ерөнхий сайд болж мөнгө шийднх эрхтэй болж монголыг зарах гэж байгаа юм ардчилынханаас төр засгаа хурдан салгаж авахгүй бол бас ахиад хоер зуун тавин сая ам доллорын өр аваад ирсэн байна энэ улсууд ажил хийсэн нэр дуулхын тулд юу ч хийж мэдэх улс итгэж болохгүй
-
АРДЧИЛСАН ХУЖАА НАМ (March 17, 2016 6:26:30 pm )
АРДЧИЛСАН ХУЖАА НАМЫНХАН ЯАЖ ХҮН САЙТАЙ БАЙХ ЮМ БЭ???
-
Tumur (March 17, 2016 8:14:13 pm )
Hujaa mam vnen shvv vnen hellee
-
unen (March 17, 2016 8:21:33 pm )
ANam zasag bariad oodolson tuuh baihgui Dandaa oorsdoo bayjdag shuu UNEN UG
-
Amar (March 18, 2016 1:21:03 am )
Ardchilsan hertei gaminguud uurd bayrtai.Ta narin bie odoogiin ene amidraldaa Mongold bgaa ch ta narin sunsiig Mongolin nutgaas hiisgeh bno.Yagaad gevel ta nar uls ornoo hudaldsan urvagch,hulgai nar uchraas.
-
Anonymous (March 18, 2016 6:59:21 am )
3 сар битгий хэл 3-хан хоногт монголын өрийг нэмэгдүүлээд хувааж идээд байгааг харж байна уу?
-
MGL (March 18, 2016 7:54:24 am )
Энэ ч арай үгүй байлгүй дээ. Хэрэв үнэн бол “ЗИ”-н хийж байгаа ажил. Алтанхуягийн засгийн газрыг энэ нөхөр унагаа биз дээ. Энэ АН- гишүүд гэж ямар арчаагаа алдсан нөхөд байнаа. Энэ намаа Бат-Үүл нь аваачээ.
-
MGL (March 18, 2016 8:08:47 am )
Өнгөрсөн хугацаанд АН, МАН, Ерөнхийлөгч 3 ганцхан Н.Энхбаяртай л нөцөлдөж хайран цагаа алдлааштэй. Цаана чинь улс эх орон, ард түмэн гэж 3 сая гарахтай үгүйтэй “мануухай” байна гэж бодсонгүй. Нэг л хүнээс айцгаасан, түүнээсээ болоод ажлаа хийж чадхаа байчихсан, одоо бүүр хөг нь өнгөрлөө, бүгд чацага алдаж. Одоо наад Н. Энхбаяраа хаяач хуулиараа гэт хэрэгтэн гээ биз дээ тиймээс төрийн албан тушаал хаших боломжгүй гээд цаад АТГ чинь тодорхойлсон. Нөгөө “үхсэн буурны толгойноос амьт ат айна” гэдэг болж байна.
-
ЗОЧИН (March 18, 2016 8:15:07 am )
АН удахгүй арчигдана биз.Ха ха ха.Засаг барьж чаддаггүй эргүү хурганууд шүү дээ.
-
Anonymous (March 18, 2016 9:46:04 am )
AN zasgiig bariad 4 jil bolloo. Yu buteesen ged harahaar ulsaa hujaa nart gadniihand aldahdaa oirhon ochuulj. Uchir ni het ih urund orood munguu ugch chadahguid hureheer gadnii medeld ochnoo gsn ug. Mun hiisen yumgui gantshan Enhbayariig yaj unagah uu zailuulhu daraagiin hun ni Jenco battulga. iig yaj holduulhuu geseer bgad 4 jil bolloo. Ard ni bga heden hujaa nariin zahialgaar ene 2 huniig ugui hiih ged bn
-
Anonymous (March 18, 2016 9:48:57 am )
ARDCHILSAN NAMIIN 3 UNDURLUG BUTEHGUI EE, ENE NAM HAR MORTEI HAR ENERGITEI YUMOOO. TORD GARAHAARAA L ULSIIG SUIRUULJ BDG. ODO TER HUN NAMIIG DEMJIH HEREGTEI MUNDSG ZALUUCHUUD BGA SHU. HUMUYSEES ENHBAYARIIG GARGAH HEREGTEI, TEGJ BJ GADNII ZALITANGUUD BAGA CH BOLOV AIJ ULSIUN MINI DOTOODRU HSLDAHGUI
-
zzochinozochinchin chzochinin (March 18, 2016 9:53:36 am )
bi beer 1990 onoos umnu darga daamal hiij duudalagiin mashin unasan zaluuhan hurgan darga baihad anh ardchilal garch irj bilee ter ued ardchilaliin udirdlaguudtai uulzan mongol orniig shinchilen hugjuuleh tuhai setgel haramgui yriltsaj demjij tusalsaar edugeeg hursen yum bi ene hugatsaand buh songuulid ene namiin tuluu sanalaa ah duu turul sadanaaraa ugsun gevch bi ymar negen alban tushaal huseegui zuvhun turiig tuvshin avaad l yvahiig l hussen hereg ardchilsan nam ni turiig zasaglaj chadahgui ni ene hugatsaand haragdlaa odoo buh yum uuruur ergeh chig handlaga garah ni oilgomjtoi ardchilsan nam bayrtai
-
зочин 3-р сар15 2О16 12.О5 am (March 18, 2016 10:53:49 am )
Ардчилсан намынхан яаж МАХН-ын сайдуудыг явуулах юм шангий нь өгчих юмсан ийм ямарч зүрх байхгүй хэрвээ үнэхээрийн хөөгөөд явуулчих юм бол АН-д хүн байдаг юм байна гэж бодно шүү ард түмэн минь ардчилсан намд хүн байдаг гэж хэн хэлээд байна энэ намд байгаа амьдадыг сургууль хийсэн төрөл бүрийн амьтад биш юм уу
-
Алтан Одод (March 18, 2016 1:12:01 pm )
• Эрүүл бие
• Залуу нас
• Гоо үзэсгэлэн
• Чөлөөт бизнес
• Байнгын ажлын байр
• Нэмэлт орлого эд бүгдийг нэг дор цогцлоож, бие сэтгэлийн дотоод амар амгаланг мэдрэн өөрийгөө өөрөөр харахыг хүсвэл манайд хандана уу. Утас 94448429.
Маш их ажилсаг, бүтээлч эрч хүчтэй нэг найз маань энэ зарыг цааш сайн дамжуулаад өгөхийг хүссэн юм. Хэн нэгэн хэрэгтэй хүнд нь хүрвэл бас хэн нэгнийх нь хувьд том өөрчлөлт болох биз.Тиймээс бусдад тус болж цааш сайн дамжуулаад өгөөрэй. Буян, тус багададгүй юм гэсэн шүү. -
nn (March 18, 2016 2:50:02 pm )
ерөнхий сайдтайгаа ажиллаж чадахгүй бол хусхад яадаг юм.Ерөнхий сайд нь энийг ингэж хийх ёстой гэхэд тэрийг нь хөгжүүлээд өөрийн оновчтой санаагаар баяжуулаад яг таг хийх ньсайдын үүрэг. Тэр ажилыг хийж чадахгүй бол ажилаас халах нь ерөнхий сайдын эрх.Аль намын хэнтэй ажилаж чадах вэ? Юу бүтээж юу хийж чадах вэ? Миний,бидний ажил хугацаатай зорилогтой гэдэгээ сайдууд даа ойлгуулж хамтарж ажилах нь ерөнхий сайдын үүрэг байх ёстой.
-
ЗОЧИН (March 18, 2016 5:44:23 pm )
НЭГ ӨДРИЙН ӨМНӨ Ч ГЭСЭН ЗАЙЛЦГАА ХОГИЙН ШААРНУУД
17 Comments