
ХОНЬ – (3/21-4/19)
Өглөө сурах, судалгаа хийхэд тохиромжтой. Бодитой төлөвлөгөө гаргаж байж ач холбогдлыг бүрэн ухаарах байх. Хувь заяандаа гомдоллох хэрэггүй. Юу мэдэрч байгаагаа бич. Сөрөг зүйл ярих бүрдээ эерэг зүйл бичиж занш. Дуусахаасаа өмнө сэтгэл чинь сайхан болно. Та сайн сайхан юманд хэдий хэр анхаарлаа төвлөрүүлбэл тэр чинээгээр эерэг энерги хуримтлагдах юм.
ҮХЭР – (4/20-5/20)
Гэрийн даалгавраа хийх, номын санд суух зэрэг эрэл хайгуулд ихэнхи цагаа зориулна. Материаллаг байдалдаа анхаарал хандуул. Амралтын өдрөө хамгийн ойрхон номын дэлгүүр орж сонирхсон номоо ав. Үр хүүхэд, хань ижил тань таниас халамж шаардах болно. Жолоонд сурч буй зарим үхрийнхний хувьд таатай нөхцөл бүрдэнэ. Ажил дээр үүсч болзошгүй бүхий л асуудалдаа болгоомжтой ханд. Орой бизнес уулзаптанд явахад маш тохиромжтой.
ИХЭР – (5/21-6/21)
Бизнес яриа хэлэлцээ хийхдээ зөн билэгтээ итгэ. Интернетээр хэсэж, хилийн чанадад гайхшруулах ямар олон зүйл байдгийг мэдэх болно. Энэ бол аялал зугаалгаар явж, сурч, харийн соёлтой танилцах сайхан боломж юм. Мөн та санаа зовж байгаа бол өөрийнхөө айдсыг хэрхэн даван туулах талаар суралцах болно. Сэтгэл зовоосон асуудлаасаа салж чадахгүй байгаа бол кино үзэж, үзэсгэлэнд оч.
МЭЛХИЙ – (6/22-7/22)
Өнөөдөр таны хувьд хэмнэл нэлээд хурдацтай байлгүй болохгүй нь. Өнөө өглөө тохиолдох саад бэрхшээл, сэтгэлийн хямрал нь танд өнөөдөр зайлшгүй тохиолдох зүйлсийн зөвхөн нэг нь. Хэдийгээр хийх зүйл маш олон байлаа ч урьдаас төлөвлөж, тэр дор нь биелүүлэх замаар явбал чухал асуудлыг шийдвэрлэхэд танд амар байх болно. Буд гараг буцаж эргэж байгаа тул ерөнхий алдаанууд гарах магадлал тун өндөр.
АРСЛАН – (7/23-8/22)
Таны төлөвлөсөн зүйлс хэн нэгнээс шалтгаалан оройноос нааш бүтэхгүй тул хэт яарах хэрэггүй. Аливаад ул суурьтай хандахыг хичээ. Найзтайгаа утсаар хууч хөөрөх юм уу дуртай газартаа очиж, элдвийг хүүрнэн ярих нь танд таатай санагдана. Амьдралын чигээ өөрчлөх шинэ санаа бодол орж ирнэ. Гэнэт хол газар аялахыг хүсч магадгүй. Хайр дурлалдаа шатаж байгаа ч цуг амьдрах эсэхээ шийдэхэд эртдэнэ.
ОХИН – (8/23-9/22)
Өнөөдөр хүнс, барааны захаар хэсч нэлээд их зүйл худалдан авах бөгөөд энэ хэрээр таны мөнгө үрэгдэх бололтой. Мөнгөндөө хямгатай хандаж, дэмий зүйл худалдан авахаас сэргийл. Эрүүл мэнддээ анхаарал тавь. Фитнесээр хичээллэж эхэл. Ажлын нөхцлөө сайжруулахад нэлээд их анхаарах бөгөөд гайхалтай сайхан санаа олох болно. Таны гаргасан амжилтыг үнэлж шагнал урамшуулал өгөх бөгөөд хамт олонтойгоо баяраа хуваалц.
ЖИНЛҮҮР – (9/23-10/22)
Шинэ өглөө маш хурдан эхпэнэ. Таны ихэнх төлөвлөгөөнүүд дэггүй юм. Гэр орноо цэвэрлэх, баяр ёслолын чимэглэл, гэрийнхээ тавилгыг аль тохирох байдлаар өөрчлөн тавих нь зүйтэй. Эрүүл мэнддээ анхаарч салхинд зугаалж, эрч хүчээ сэлбэ. Идэвхтэй түнш жинлүүрийнхэнд гайхалтай гэнэтийн бэлэг барина. Оройн цагаар болзоонд яв.
ХИЛЭНЦ – (10/23-11/21)
Хөрш эсвэл хамаатан садантайгаа яриа өрнүүлэн энэ өглөөг гайхалтай эхлүүлнэ. Өнөөдөр гэр орны ажлаа чухалчлан үзэх хэрэгтэй. Тавилганы байрыг өөрчлөх, солих эсвэл ханын шүүгээгээ янзал. Төлөвлөгөөнд орсон гэнэтийн өөрчлөлт таныг эвгүй байдалд оруулж, гайхашруулж мэднэ. Та гэнэтийн үйл явдалд сандарч цаг алдалгүй арга хэмжээ авахад бэлд. Гэр бүлийн хэлэлцүүлэг энэ оройг сонирхолтой, идэвхтэй болгоно.
НУМ – (11/22-12/21)
Үл хөдлөх хөрөнгө, нэхмэл эдлэлээс бусад ямар ч зүйл худалдан авахад таатай. Хэрэв эдгээр нь их үнэтэй зүйлс бол бүр ч тааламжтай байна. Өнөөдөр улс төрчдөд хамгийн таатай өдрүүдийн нэг байх болно. Хувийн амьдралдаа яаруу, хөнгөн хуумгай шийдвэр гаргахгүйг хичээ. Хэрэв та илүү ардчилсан зарчмыг баримталж чадвап бүх асуудал шийдэгдэх болно.
МАТАР – (12/22-1/19)
Өөртөө итгэх итгэл өндөр байж өнөөдрийн төлөвлөгөөнд чинь эерэг боломж олдоно. Таны зорилгодоо хүрэхийн тулд гаргаж буй хичээл зүтгэл санаснаа биелүүлэхэд тань дөхөм өгнө. Учир нь та шийдэмгий, няцашгүй зантай хүн юм. Эцэг эхэд тань тусламж хэрэгтэй болно. Санхүүгийн асуудлууд таны толгойд эргэлдэнэ. Танд мөнгө олох, эд хөрөнгөө арвижуулах амархан болж ирнэ.
БУМБА – (1/20-2/18)
Энэ өглөөг завгүй байлга. Гэрийн бүх л ажлаа хий. Үдээс хойш олон нийтийн үйл ажиллагаанд оролцох байх. Энэ үед cap хумхын орд руу нүүнэ. Иймээс алдар нэр, шинэ төсөлд бэлэн бай. Хайр дурлалаа хайхад азтай өдөр байх нь. Шохоорхол танд маш үнэтэй тусч, үрэлгэн байдал нэмэгдэнэ. Таны дур булаам байдал, хүнийг өөртөө татах чадвар ямар ч зүрх сэтгэлийг эзэмдэх бололтой. Өндөр настай хамаатан саднаас болж гэр бүлийн асуудал хэцүүдэх шинжтэй.
ЗАГАС – (2/19-3/20)
Нийгмийн төлөвлөгөөг өглөө босоод боловсруулбал илүү сэтгэл хөдөлгөсөн байна. Ижилхэн сонирхолтой эсвэл ашиггай, сайхан зорилготой хүмүүстэй цагийг өнгөрөөж, бүгдтэй нь яриа өрнүүлж нөхөрлөлөө бэхжүүл. Үд дундад Cap Хумхын орд буюу нууц болон ганцаардлыг тань илтгэдэг арванхоёрдугаар гэрт орж танд тайвшран амарч ажиллахыг шаардан зайгаа дахин цэнэглэх дохио өгөх болно.
Холбоотой мэдээ
Comments are closed.