antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 17, 2016 22 comments

Кимура Аяако: Монголчууд нүдэнд харагдах ашгаас өөр сонирхолгүй сонин хүмүүс

нийтлэсэн Admin
 145817643356ea01b1e0fd8Залуу насаа Монголд өнгөрүүлсэн Японы Монгол судлаач Кимура Аяако (University of Tokyo, Japan) гэх эмэгтэйн бичсэн энэхүү нийтлэлийг заавал уншаарай.

Японд суугаа Малайзын элчин сайд «Намайг хорин настай байхад манай улс дөнгөж тусгаар тогтноод байсан бөгөөд олон асуудал тулгараад байсан билээ. Бид амжилт гаргаж, тусгаар тогтнолоо дэлхийн олон улсаар зөвшөөрvvлэх хэрэгцээ шаардлага байсан. Би Малайз эх орны төлөө хvчин зvтгэмээр санагдаад, юуны өмнө гэр орныхныхоо бахархал болсон хvн байх хэрэгтэй юм гэж бодогдож байлаа. Эх орондоо би хэрэгтэй гэж бодож явлаа. Одоо Малайзын Засгийн газар ирээдvй vеийнхний төлөө «Визон-2020» гэдэг төлөвлөгөө зохион гаргаж байгаа билээ.

Улс орны хувьд Малайз амжилт олж, олон улсын тавцан дээр бол тус улс ирэх зуунд удирдагчийн байр сууринд очих ёстой хэмээн зорьж байна» гэснийг уншаад Монголын байр суурь гэдэг юу вэ гэж бодогдлоо.

Хагас жил Монголд байхгvй байгаад буцаж ирэхэд юм болгон хөгийн харагдаад, монголчууд нэг л хөгийн санагдаад болж өгдөггvй. Олон жил хөгийн юмны төлөө зvтгэж явсан би ч бусдад хөгийн харагдаж байгаа байлгvй дээ. Би бол япон хvн.

Гадаадын хvн Монголыг хөгийн байна гэхэд дургvйцэх нэгэн байж болно. Гадаадынхан манай Монголыг хамаагvй шvvмжилж болохгvй гэх хандлагатай хvн ч байж болно. Гэвч миний бие Монголд хөл тавьснаас хойш яг арван жил болж байна. Хэрэв «Гадаадын хvн манай орныг бvv шvvмжил» гэх юм бол би тийм хvнд «Гадаад орноос тусламж бvv ав» гэж хэлмээр байна. Эд барааны тусламж байвал аваад байна, сэтгэл санааны тусламж бол хэрэггvй гэх гээд байгаа юм уу?

Ер нь монголчууд нvдэнд харагдах ашгаас өөр сонирхолгvй, юу ч хэлээд нэмэргvй. Гэтэл нvдэнд vл vзэгдэх нэг юм л хvнийг хvн болгодог шиг санагдах юм. Сайд, дарга болохын төлөө ёс жудгаа худалдаж чаддаг хvн, тэр хvнийг тойрон шавсан шимэгч хорхой шиг хvмvvс.

Миний бодлоор Монголд сайд дарга болсноос малчин болсон нь илvv мундаг.

Өнөөдрийн Монголд дээр өгvvлсэн Малайзын сайдын vгэнд гарсан ухаан шиг ухаан алга. Өөрөөр хэлбэл олон улсын харилцааны тавцан дээр уншигчийн байр сууринд гарна гэсэн ухаан огт алга санагдана. Малайз ч, Монгол ч ялгаагvй Азийн хөгжиж байгаа л орон.

Төр хvчтэй байя гэвэл хууль боловсронгуй, хууль хvчтэй байх ёстой гэх хvн байдаг. Гол нь хуулиндаа биш, хуулийг зөв хэрэгжvvлэх явдал л чухал. Хуулийг зөв хэрэгжvvлнэ гэдэг сэтгэлийн сахилгатай байхыг хэлнэ. Сэтгэлийн сахилга байвал буруугаа засаж, алдсанаа нөхөн сэргээх дотоод дархлал байна. Тийм юм байхгvй бол гаднаас яаж ч оролдоод сайжруулж чадахгvй. Хятадын “Их сургаал бичиг” номын VI бvлэгт “Улс орны хувьд эд хөрөнгийн сонирхол жинхэнэ ашиг сонирхол биш, харин ёс журам бий болгох л жинхэнэ ашиг мөн” гэж бичжээ.

Улс орны удирдагч эд хөрөнгийн талаар хvч чармайлт тавьж байгаа бол заавал хөгийн амьтсыг өөрийн гар хөл болгон ашигладаг. Тэгэхдээ удирдагч тэдгээр ашиглаж байгаа хvмvvсээ чадвартай гэж бодож байгаа бол тийм хөгийн амьтдаар төр, засгийн эрх бариулах ба тэгж эрх бариулбал заавал хvн зоны ч юм уу байгалийн гай гамшиг учирна» гэж бичсэн байдаг.

Хятадын сургаалаас иш татвал өнөөгийн монголчууд «хятадын юм» гэсэн утгаар хvлээж авахгvй ч байж мэднэ. Дургvйцээд зvгээр сууж байснаас хятадуудаас илvv их юм уншиж, наад захын хятадын гvн ухаан мэдэж байх хэрэгтэй бус уу.

Ер нь монголчууд ном уншихгvй болсон байна. Өнөөгийн Японы нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн байгаа хvмvvс залуудаа өглөөнөөс vдэш болтол тасралтгvй ном уншиж байсан бөгөөд одоо ч япончууд маш их уншдаг. Яагаад ингэж уншдаг вэ? Өөрийн дотоод ертөнцийг сайжруулахын төлөө л тэр.

Монголд өрнөсөн ардчиллын vйл явцыг Японы Мэйжигийн хувьсгалтай (1868 оны) зvйрлэн ярьж байсан. Монголыг Японтой зvйрлvvлээд дэмий байх аа.

Тэрхvv Мэйжигийн хувьсгалын өмнө Англи, Францад очсон япон хvн байсан, тэд тэдгээр орны байдлыг гайхаж, улмаар манай Япон хурдан сурч боловсорч, хөгжих ёстой гэж бачимдан цухалдаж байсан гэдэг. Тэр бол жинхэнэ эх оронч сэтгэлгээ юм. Бас дэлхийн II дайны vеийн Японы хямралыг ч өнөөгийн Монголын шилжилтийн vеийн хямралтай зvйрлэдэг хvн бий. Япончууд тэр vед хvн бvр хvчээ дайчлан ажиллаж, Япон орныг баян тансаг болгоё гэж бодож байснаас бус, одоогийн зарим монгол хvн шиг эх орны нэрээр хаа нэгтээгээс олж ирсэн мөнгийг өөрийн нэр дээр гадаадын банкинд шилжvvлж байгаагvй юм гэнэ билээ.

Ийм байхад манай япончуудтай өөрсдийгөө зvйрлэх гээд байгаад зэвvv хvрч байна. Ингэхдээ би манай япончууд мундаг, Монгол хvмvvс муу гэх гээгvй. Хvн л юм хойно аль алинд нь сайн муу юм бий. Гэхдээ монголчуудыг харахаар юмыг зөвхөн хэлбэрдээд л, агуулгыг орхисон шиг бодогдож, санаа зовоох юм.

Yнэхээр соёлын хямрал. Ном уншихгvй, унших ном ч байхгvй. Мэдлэг нь өөрөө олж авсан биш, дандаа бусдаас л дуулсан зvйл байдаг. Ижилхэн санаа бодолтой, нэг төвшний хvмvvс цуглаж ярилцлаа ч хөгжиж дэвжихэд ямар ч нэмэргvй. Телевиз, радио, хэвлэл гэхэд бас л ижилхэн ухаантай, ижилхэн төвшний хvмvvс бичиж, ярьж, нэвтрvvлж байгаа учраас ялгаагvй, тvрvvчийн л цуглаад ярьсны vргэлжлэл.

Тархины тураал. Сайн сураагvй гэж хэлvvлсэн хэрнээ, бас өөрөө тvvнийгээ мэдэж байгаа хэрнээ бодож санах юмгvй яваад л байна. Монгол хvн маш азтай юм. «Монгол vндэстэн» гэдэг нэрээр дэлхий даяарт эрхэлж, дэлхий даяараа эрхлvvлж байна. Чингис хааны нэр барьж ямар нэг юм хийх гээд байх юм уу, хэнээс ямар тусламж орж ирэх нь вэ гэж хараад хvлээгээд л суугаад байна.

Хэрэг болбол залхтал гуйж хоргооно, хэргээ бvтсэн хойно таг чиг болно. Ер нь япончууд хvнээс юм гуйхаас ичдэг, хvний юм авахаас санаа зовдог. Хэрэг бvтсэний дараа л баяр талархал илэрхийлэхийг чухалд vзэж жин даруулдаг. Дэлхий нийтээс ялгарах монголчуудын нэг онцлог бол дээр дурдсан, хэргээ бvтмэгц таг чиг болдог зан.

Манай япон ёс ийм тийм гэвэл зарим монгол хvн «За яршиг, зvгээр. Японы ёс ямар хамаатай!» гэх нь бий. Манай япончууд зvгээр л нэг ажил хөдөлмөрт зvтгээд өнөөгийн хөгжилд хvрсэн биш, хажууд нь ёс төр гэж чухал юм байнга хамт явдаг. Энэ бол Хятадад ч, Америкт, Европт ч бий.

Ойр дотно болох тусмаа ёс төрийг чанд баримтлах нь чухал. Ёс төрийг сайн сахих хэрэгтэй. Залуус бол ер нь ёс төр гэж юу болохыг олигтой мэдэхгvй учраас тал хувь нь бvтэж байсан ажил хэргээ бvр нурааж орхих нь ч бий» гэж бид заалгадаг.

Монголчууд ёс мэдэхгvй гэдгийг тэдэнтэй нэлээд харилцсан япончууд мэднэ. Тэр ч бvv хэл зарим нь «Угаасаа байхгvй юм чи нь, ёс журмыг монголчуудаас эрээд яадаг юм бэ!» гэдэг гээд бод л доо. «Хvн гэдэг хоол, унд, хувцас хунарт зовохгvй болж байж сая хvний ёсыг бодно Монголчууд мөр бvтэн, гэдэс цатгалан болж байж ёсыг сурах байлгvй дээ» гэх хvн ч тааралддаг. Гэвч юу л бол доо.

Монголчууд хоол унд, хувцас хунарт санаа зовохооргvй болчихвол харин ч нvглийг мартах байлгvй. Монголчуудтай харилцахлаар л сэтгэл сэвтэнэ. Сэтгэлийн тусыг ойлгохгvй хардаж сэрдэнэ. Тэгээд «Ямар ч тооцоо, зорилгогvйгээр хvнд тусална гэдэг ойлгомжгvй юм. Тооцоотой, зорилготой байж л хvнд тусална гэдэг нэг талаар зөв» гэх нь урам хугална.

Монголд хvнд хариугvй тус хvргэнэ гэж байхгvй. Энэ бол ядуу байгаагийн шинж. Тулга тойрсон тооцооны богино ухаан монголчуудыг туйлдуулж байна. Миний хувьд, бvр багаасаа «Хvнд туслах бол хариу санаж тооцоололгvй сэтгэлээрээ тусалж бай» гэж сурсан билээ. Харин монгол хvн «Аав ээж намайг «хvнд туслахдаа тооцоотой хандаж бай» гэж сургасан гэхийг сонсоод, Монголын нийгэм дэх хvний сэтгэл Японыхоос эрс өөр болохыг мэдэрлээ. Танай хvмvvжлийн энэ зарчим дөрвөн уулын дундаас бvv гараасай.

Гэлтэй ч тийм хvмvvжилтэй хvмvvс хэдийнээ хил давж, бусдын зэвvv хvргэж яваа нь vнэхээр харамсалтай.

Өгөөш том тусмаа дэмий гэж vг байдаг. «Монголчууд юу ч vгvй юм чинь ядаж бардам зан байх ёстой» гэдэг монгол хvн тааралдана. Гэхдээ одоогийн монголчууд бардам зан гэж юуг хэлэхээ сайн мэдэхгvй байгаа учраас тэдний бардам зан гээд байгааг өөр хэлэнд орчуулбал бvдvvлэг зан гэж л буулгахаас аргагvй.

«Сул дорой хvн тvvнийгээ нуух гэж зөрvvдлээд, найр тавихыг зохисгvйд тооцон омогддог» гэсэн vг бий. Монгол залуучууд «Гадаадынхан бага юм өгч байна. Бvр ихийг өгөх ёстой. Юм өгч байгаа нь цаанаа учиртай» гэх мэт хардлага сэрдлэгийн хачин сэтгэл их гаргана. Баян ядуу гэдэг ер нь юу юм бэ. Миний бодлоор баян хvн өөрийгөө гэх аминч vзлийг дийлэн зохицуулж чаддаг байхыг хэлнэ. Сэтгэлийнх нь бvх орон зай зөвхөн «би» гэх ганц бодлоор дvvрсэн хvнийг аминч vзэлтэн гэнэ.
Миний энэ утгаар баян ядууг ойлгодог хvн Монголд хэд бол? Монголд vнэхээр баян хvн байхгvй гэж боддог. Бузар мөнгө, ариун мөнгө гэж ялгаж чадахгvй, мөнгө бол эрх хэмжээ гэж ойлгож байгаа цагт Монголд жинхэнэ баян байгаа гэж төсөөлөхийн аргагvй. Өөрөө vл тансаглан, өрөөлийг тансаглуулагч л жинхэнэ баян хvн.

Хятадын «Мэнз бичиг» номд «Ордны дотор цэвэр тансаг боловч гадаа хог новштой, тарианы агуулах сав хов хоосон байхыг хулгайчийн тансаглал гэнэ» хэмээжээ.

Муу луйвраар залилж авсан мөнгөөр хvvхдээ гадаадад сургахаар явуулдгийг ойлгохгvй байна. Юуг нь ойлгохгvй байна вэ? Аав нь луйвраар олсон мөнгө гэдгийг мэдсээр байж, тийм мөнгөөр суралцахаар явж чадаж байгаа хvvхдийнх нь сэтгэлгээг vнэхээр ойлгохгvй байгаа юм. Би ямар мундаг хvн биш, монголчуудад сургаал айлдах чадалтай ч биш дээ.

Ер нь Монголд эхлээд хvний дотоод сэтгэлийн хувьсгал л хийх хэрэгтэй. Тэгж жинхэнэ хvн бий болгох ёстой байлгvй дээ. Жинхэнэ хvн гэдэг ямар хvнийг хэлэх вэ гэвэл худлаа хэлдэггvй хvнийг л хэлнэ.

«Монгол хvний vгэнд битгий итгэ!» гэдэг vгийг хаанахын хэнээс ч сонсож болно. Танилцах тусмаа итгэх боломжгvйг ухаарна. Монголыг сайн мэддэг хvн бол юу гэж хөрөнгө оруулалт хийх вэ дээ. Мэдэхгvй хvний толгойг эргvvлж байгаад, хэдэн цаас салгаж аваад нvvр буруулахыгаа л мөнгө оруулалт гэж бодоод ойлгуулаад байх шиг.

Тэгсэн хэрнээ хөрөнгө оруулагч Монголд бус, өөрт ашигтайг бодож vvнийг хийж байгаа мэтээр сонин хэвлэлээр шуугиулах нь дэндvv. Хятадын зохиолч Ро жин, «Усанд унасан нохойг нэрмэж зод!» гэж бичсэн байдаг. Ёс журам эс мэдэх нохойг авартал хэн нэгнийг зууж мэдэх юм шvv гэсэн утгатай энэ vгийг олж уншаад хvчтэй цохилт авсан.

Би багаасаа «Хvн болгонд тусалж бай» гэж хvмvvжсэн.

Гэхдээ монголчуудтай харилцаж явахад Ро жингийн энэ vг орой руу орж билээ. Ер нь Монголд зовлон багадаад байх шиг. Зовж л байж юманд хvрдэг хорвоо доо. Ардчилал иймэрхvv замаар явж байгаагийн хариуцлага ард тvмэнд бас бий.

Монголын ард тvмэн өөрөө хийх ёстой гэж бодохгvй, хэн нэгэн хvн хийж өгөөсэй гэж хvлээгээд сууж байна. Хэн Монголын нийгмийг гайгvй болгох ёстой юм бэ? Дандаа хvний гар харна. Өөрт хамаатай юмыг өөрөө л хийх ёстой гэдэг зарчим алга.

Гадаадад сурч байгаа хvмvvс, гадаадад гарсан хvмvvс монгол орноо хаяагvй байх аа. Гэхдээ тэд «Монголыг гайгvй болохоор нь очно» гэж ярьдаг.

Бас л хvний гар харсан сэтгэлгээ. Монголчууд гадаад хэл их сурч байна. Тэгж сураад юунд хэрэглэх, ямар зорилготой вэ? Бизнес, мөнгө, нэр алдар бодохоос бус, эх орондоо хэрэгтэй хvн болмоор байна, эх орны төлөө сурах ёстой гэж бодох хvн байхгvй. Юуны өмнө өөрийн амьдрал байдлыг сайжруулаад, дараа нь эх орноо гэж боддог, бас тэгж хэлдэг хvн олон.

Өөрийн амьдрал байдлыг сайжруулах гэсэн хvний хvсэлд хэр хэмжээ гэж байхгvй. Монголчуудтай харилцах бvрт, сvvлийн vед «Арсланг дийлэх гэж оролдоод оролдоод яаж ч чадаагvй өчvvхэн хулгана хавханд хавчуулж шархалсан өвдгийг нь хазаж орилуулсан гэнэ ээ» хэмээх нэгэн vлгэр санаанд орж ирээд, тэр арслангийн өвдөг нь би юм шиг санагдаад болж өгдөггvй.

Монголд байх тусмаа монголчуудтай харилцах талаар их юм сурлаа. Амин хувиа хичээгчдийн дунд байх тусам алаг хорвоогийн хоосон чанар илvv тод харагдах аж. Хорвоо ертөнц дандаа нэг янзаараа байхгvй. Цэцэглэсний эцэст хагдрах зайлшгvй. Алдар нэр, албан тушаал гэгч нэг л бодит чанартай биш санагдаад байх юм.

Японы монгол судлаач Кимура Аяако
(University of Tokyo, Japan)

“..Үнэн үг хатуу хэдий ч үйлэнд тустай.” гэсэн сайхан үгийг санагтун…


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

22 Comments

  • zochin (March 17, 2016 9:29:31 am )

    yag yneniig l bichij ganii nydeer yag l ingej haragdaj baigaa sh dee hooson tolgoinuud tom tom darga muruuduud tyndee hyrehiin tuld yuch hiihees butsahgyi boltloo doroitson es zyigyi uhaan muhus ard tymen boloh geed l bna sh dee ene hynii buruu baihgyi yneniig helsend talarhaj bna

    • иргэн (March 17, 2016 3:57:58 pm )

      Энэ япон эмэгтэй өөрийн эх орон байсаар байтал Монголын ард түмнийг нь өөрийнхээ шүүлтүүрээр шүүж амьдалынхаа 10 жилийг нь харийн нутагт өнгөрөөх ямар зорилго байсан юм бол. Монгол хүмүүс идсэн тоогоо руугаа нулимадаггүй юмаа. 10 жил болохдоо муу талыг нь үнэхээр сайн олж харсан байна. Сайнаар бичих зүйл юу ч байхгүй байсан гэж үү!. Чи япон хүн байж,би Монгол хүн. Монгол хүн гэдгээрээ ч бахархадаг. Манай одоогийн залуучууд маш оюунлаг болж байгаа.Ирээдүйд манай ард түмэн ,улс эх орон маань сайхан болох цаг ирнэ гэдэгт би итгэж явдаг.

      • Anonymous (March 18, 2016 3:43:28 am )

        Бүр чам шиг тархины тураалуудад яг таарах нийтлэл байна. Дахин дахин уншаад ойлгож хүлээн зөвшөөр. Магтах зүйл монголчуудад нэг ч үлдээгүй. Яг л ийм болсон. Гутамшиг. Өнгө харж харьцана, дарга харж бөхөлзөнө, өнгө буурайг үзэн ядна, дорд үзнэ. Өөрсдөө юу ч чадахгүй, мэдэхгүй усан толгойнууд байж хамгийн ухаантай хүн гэж итгүүлж цээжээ дэлдэхийг нь яана. Одоо бид л бүрэг байж, миний хүү охин мундаг ухаантай, дарга болно ерөнхийлөгч болно солиордогоо больмоор ш дээ. Нөгөөдүүл нь онгироод ичих нүүрэндээ илэг наагаад савсагнацаах болж. Үнэхээ ухаад үзээд өгье гэсэн ч эерэг зүйл суурин монгол хүмүүст байхгүй болсон. Хөдөө малчид бол харин арай өөр. Хүн чанарын хугас нь үлдсэн.

  • guest (March 17, 2016 9:45:56 am )

    uguisgehiin argagui unen bichjee Kimura Ayako!

  • MGL (March 17, 2016 9:57:38 am )

    Би энэ Кимурагийн бичсэн зүйлийн олон дахин уншдаг одоо ч миний утсан дээр байгаа. Бид гадаадны хүмүүс ийм сэтгэгдэл төрүүлдэг. Ерөөсөө ч бид ийм улс, үүнийг уншсан хүн болгон дотроо эцэг эхдээ буруу зүйл хийгээд зэмлүүлз байгаа хүүхэд шиг хүлээж авах хэрэгтэй. Үүний өөдөөс өрвөлзөх ямар ч шаардлага байхгүй. Үнэхээр бид зовлон үзээгүй ард түмэн, ганц ярьдаг юм нь “хэлмэгдэл” энэ хэлмэгдэл гээч зүйл чинь дэлхийн бүх оронд байсан, одооч байгаа, цаашид ч байна яагаад гэхээр хүн гэдэг ухамсартай араатан байгаа цагт. Энэ өндөр хөгжилтэй улс орнууд тухайн үедээ дайны холд нэрвэгдэж идэх хоол, өмсөх хувцас, орох оронгүй болсон хүмүүс амьд үлдхийн тулд үхэлтэй бие, сэтгэлээрээ тэмцэж ирсэн. Тэр тэмцэл өнөөгий энэ өндөр хөгжлийн эх үүсвэр нь байсан. Гэтэл манайхан яасан морин дэлэн дээр давхиж улс амьтны юмыг булааж, дээрэмдэж хийсэн бүтээснийг нь нурааж сүйтгэж явсан түүхтэй биз дээ. Одоо хар гадны жуулчин манай ирээд юу үзэх вэ? юугаа үзүүлэх вэ? Хөвсгөл нууруу? эсвэл Хархоин уу? Говь уу?… энэ бүхнээс хавгүй илүү үзмэр дэлхийд өч төчнөөн байна. Үүнээс хархад манай өвөг дээдэс юуч бүтээж дэлхийд үлдээсэнгүй. Гэтэл бусад оронд байгаа дэлхийн гайхамшигүүдыг хардаа. Одоо ганц үзүүлэх зүйл “Цонжин болдог” энэ бол гайхамшиг ийм зүйлийг саначилсан бүтээсэн хүмүүст баярлах ёстой. Энэ япон эмэгтэйн олон жилийн өмнө бичсэн энэ нийтлэл зарим хүмүүст нэгийг бодогдуулсан. Тиймдээ ч хүнд муу хэлүүлэхгүйн тулд өөрснөө юм хийж эхэлсэн шүү. Гэхдээ зарим монголчууд залхуу хэвээрээ байна. Бид “хямрал” гэж ярих дуртай болж бүтэхгүй болгоноо хямралтай холбож тайлбарлах юм. Хямрал байнаа гэхдээ ард түмний гар дээр маш их мөнгө эргэлдэж байна. Одоо та гараад л хайшаач явах гэсэн машиний түгжрэл, яам тамгын газар,худалдаа үйлчилгээний гадаа машинаа зогсоох зогсоол олдохгүй л байна. Хямарсан улс ийм байх уу? Монголчууд сэтэхүйн хямралд бүрэн оржээ.

    • Монгол (March 17, 2016 10:51:37 am )

      Заа ойлголоо. Монгол хүн нь сонсож ойлгоё доо.

  • Oogii (March 17, 2016 10:09:56 am )

    yostoi unen yumiig bichjee. Deedsuud unshij baigaa gedegt itgeye.

  • мунх (March 17, 2016 10:30:04 am )

    Япон эмэгтэй унэн хэлжээ монголчууд мин жааханч гэсэн ичиж амьдармаар юм нэг нэгнээсээ уралдаж идэх гэдгэ боль за яахав монголчууд арай ч бугд ийм биш байх гэхдээ гадны хун хархаар монго болж хардаг олон хун бн ном унш хунлэг бай бид хун муутай болж буйгаа ухаарцгаа нуур улайтал хэлжээ шударга хун бн

    • Монгол (March 17, 2016 10:50:33 am )

      Заа ойлголоо. Дээд нөхдүүд бүгд гадаад бололтой. Монгол хүн нь сонсож ойлгоё доо.

  • тийм (March 17, 2016 10:31:30 am )

    үнэн. бэлэн юм дандаа хардаг. дан гуйлга гуйдаг. их сургуулиуд ч тийм сэтгэлгээтэй.

  • үнэн (March 17, 2016 10:33:05 am )

    үнэн юм шиг санагдаж байна. гэхдээ өөрөө дандаа долоогчдын дунд, ашиг хонжоо хайгчдын дунд байсан байна. харин эсрэгээрээ ардуудын дунд бол асуудал өөр байгаа, харамсан гашуудаж байгаа. боломжийг хайн цөхөрч байгаа, цөөхүүлээ учир танайхийг бодвол өрсөлдөөн бага байгаа, шаардлага ч тулгарахгүй байгаа байх

  • Иргэн (March 17, 2016 10:41:07 am )

    Манайхныг гадаадад явхад шоолоод байдаг чинь энэшуу дээ. Энэ хун л унэнээр нь хэлж байгаа болохоос. Ямар сайндаа гадаадад явхаараа Монгол гэхээсээ ичээд Япон, Со гэж хэлээд онигоотож байгааш дээ. Энэ дээр гарсан хувалзнууд чинь энийг уншаад ойлгох тархины багтаамж нь хурэхгуй, бичиг усэг тайлагдаагуй юмнууд байгаа юм чинь Хоосонсэлэнгэ гэх мэтийн тархины тураалтай юмнуудаар удирдуулаад яиж байгаа юм чинь одоо яалтай билээ

  • z (March 17, 2016 10:51:22 am )

    unshaad nuur ulaij bn shu

    • Монгол (March 17, 2016 10:55:19 am )

      Чи монгол бололтой. Би ч бач их ичлээ. Дээрх нөхдүүд нээх шүүмжилсэн хүмүүс өөрсдөө монгол биш л юм байлгүй. Өөрсдөө харин улам чиг тийм зан араншин гаргадаг нөхөд дөө.

  • tudev (March 17, 2016 11:31:21 am )

    Үнэн хэлжээ ийм л байдаг. Худалч хулгайч хулхи хүнийг монгол хүн гэж байна ш дээ. Бидэнд ухаарал өгөх гэсэндээ л бичсэн байна. Уурласан болгон дайсан биш инээсэн болгон нөхөр биш гэж ойлгоочээ монголчуудаа л гэж хэлсэн байх. Энэ хардалт сэрдэлт муу санаа эд нар бол ерөөсөө л хуучин нийгмийн үед боловсроод шинэ нийгмийн үед хулхидаад сурчихсан гарууд шүү дээ.Нийгэмгүй зөвхөн хувиа боддог ганзгын наймаачид эх үүсвэр нь.

  • ЗОЧИН (March 17, 2016 11:32:28 am )

    за да мөн ч үнэн юм хэлсэн байна энэ нийгэм ийм л байгаа шүү

  • МОНГОЛ (March 17, 2016 11:40:00 am )

    Тархины тураал бичдэг охин шиг байна. Бидний монголчуудын талаар үннийг бичсэн байна.Баяраллаа гэж хэлье.Үнхээр төрийн толгой,иргэн хоерын нүүр цариа байгаа нь 800 гаад мянган өрхийн ажил амьдралыг зөв аваад явж чадахгүй төрийн түшээдийгяалтай.бусдыг биш өөрийгөө тансаглуулагч хулгайч дарга нараа яах вэ? алга тосогч өөрсдийгөө яалтай үнхээр ичлээ

  • ЗОЧИН ДБААСАН (March 17, 2016 1:10:37 pm )

    БИДНИЙ ТУХАЙ ҮНЭНИЙ ҮНЭН ҮГ ГЭВЭЛ ЭНЭ Л ЮМ. ДААН Ч ОЙЛГОХООСОО ОЙЛГОХЫГ ХҮСЭХГҮЙ НЬ ЮУТАЙ ГАСЛАНТАЙ ВЭ???

  • zochin (March 17, 2016 3:50:37 pm )

    manaihan mongol hun heleed baihad vg abdaggui shuudee tegeed zaaval gadaadin hvneer shuumjluuj baij hagas dutuu oilgoh baihdaa ichmeer l bndaa

  • Hulgana (March 17, 2016 4:55:02 pm )

    Mongold Ayoka shig setgej, uls ornyhoo onoodroos Ichij, ireeduigees aij baigaa humuus olon bii. Tiim humuusiin uguug sonsoh n buu hel tedniig gaduurhaj eldev yanzaar hochildog. Ayoka bidnii tuloo sanaa zovj yavdagt n ih bayarladag shuu.

  • Адар (March 17, 2016 6:05:44 pm )

    Монгол хүн өмнө нь ямар байсныг мэдэхгүй учраас одоо ямар байгааг л хэлж дээ.Нийгэм маань ингэж л эвдэрч. Монгол хүн ийм л “зэвүүн” амьтад болж хувирч. Энэ хүний үг бол бидний нөлөөгүй толинд туссан дүр байна. Болдог бол хуучны сайхан дүрээ сэргээх юм сандаа.

  • RP (March 19, 2016 4:00:42 pm )

    Muu bna u sain bna u ene tsagaachid yamar hamaatai yum hooj yavuul

antalya rent a car