Монголд хүний эрх, эрх чөлөө ямар байна вэ. С.Зориг агсны эхнэр Б.Булганы ээж Д.Байгальмаа “Ар гэр, өмгөөлөгчийг нь уулзуулдаггүй, эргэлт оруулдаггүй. Хувцсыг нь хоёрхон удаа сольсон. 24 цагийн гэрэлтэй нөхцөлд байлгадаг шиг байна” гэж хэвлэлд ярьсан. Үүнээс үүдэн Б.Булган гэрч, хохирогч, сэжигтэн аль нь ч байсан тэнд хүний эрх зөрчигдөж байгаа юм биш үү гэсэн асуултыг сэтгүүлчид тавиад байв. Хүний эрхийн чиглэлээр ажилладаг хуульчид “Ар гэр, өмгөөлөгчийг уулзуулахгүй байх, 24 цагийн гэрэлтэй нөхцөлд хорих нь эрүүдэн шүүлтийн хэлбэр” гэдгийг хэлж байсан. Харин холбогдох байгууллагууд “Эргэлт оруулж, уулзуулж байгаа” гэж тайлбарласан. Тэгвэл охиндоо санаа зовсон Д.Байгальмаа гуай УИХ дахь Өргөдлийн байнгын хороо, ХЭҮК-т хандсанаар Ж.Батзандан, Ж.Бямбадорж нар Б.Булгантай уулзсан нь хүний эрхийн асуудлыг дахин хөндөхөд хүргэж байна.
Хамгийн сонирхолтой нь ХЭҮК-ын дарга “Ирсэн гомдлын дагуу ажиллалаа. Мөрдөх явцад эрүү шүүлтийн элемент байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ сонин, хэвлэлээр гарсан шиг айхтар юм байхгүй ч ор үндэсгүй зүйл бас биш юм байна лээ” гэсэн хариултыг өгсөн байх юм.
“Тийм, үгүй, магадгүй” гэсэн түүний үгнээс Б.Булган яг ямар байдалд байгаа нь нь ойлгогдсонгүй. Түүнийг тодруулж тогтоосон дүгнэлт алга. Хууль, хяналтын байгууллагууд түүний эрхийг зөрчсөн бол ямар зөрчил байгааг ч тодруулсангүй. Энэ талаар ажилласан гэх атал Хүний эрхийн байгууллага нь дүгнэлт гаргасангүй. Тэгэхээр Б.Булганыг мөрдөн шалгах явцад эрүүдэн шүүсэн үү, үгүй юу. Тэнд хүний эрх зөрчигдсөн үү? Төв аймгийн урьдчилан хорих төвд дөрвөн сар гаруй хоригдож буй түүний байдлыг үнэн зөвөөр хэлээч Ж.Бямбадорж дарга аа.
Ч.ЗОТОЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Холбоотой мэдээ
-
zochin (March 16, 2016 10:50:44 am )
Batzandan yu ch hudlaa yrj helj medne. Harin Bymbadorj odoogiin uls turiin nuhtsul baidlaas bolood shuud helj chadahgui buurunhiilj l bnldoo. tegehgui bol AN-iinhan yaj ch medeh bhldoo. Mongol ch tun emgeneltei oron bolj huvirchdee. uneniig helj bolohoo bolison……
-
зориг (March 16, 2016 4:34:17 pm )
с.зоригийн хэргийг илрүүлбэл нэн сайн. горьдлого төрүүлсэн дүр исгээд саналаа аваад сураг алдарвал …..
-
Irgen (March 16, 2016 9:23:23 pm )
Bymbadorj amindaa hairtai l bn ter bol zuv ardchilaliihan turd daihad shudrag baival amigui
-
Зочин (March 17, 2016 9:30:22 am )
За даа хулгар чихт Бямбадорж гэж Н.Энхбаярын хажууд эрхэлж далдганасан бээжин хав шиг амьтан цодойчихоод, нэг их том дарга царайтай амьтан гонгиноод явж байсан нь саяхан. Бас намайг элдвээр дарамтлаад байна энэ тэр гээд, УИХ-ын дарга, Еренхийлегч шиг терийн хамгаалалтад орохыг хусч “ОНИГОО” царайлж явсан аймхай хулчгар гар байхаадаа, зайлуул гэж…ккккк
-
zochin (March 17, 2016 4:18:39 pm )
hydlaa hamgiin zalitai ysnaas tseber gardag hun chin naad b.dorj chin tegeed ch manai ene hunii erhiin horoo chin ajilaa hiideggui humuus bdag yum tsalingaa ideed l bj bdag humuus 3dorjtonii har hyyliin 1 n ene shu de n.dorj,sh.dorj 2 n bgaa bas olon shan zalyysiig shorond ybyylah hyyli zohiochood odoo tseberheen hunii erh yriad bgaa yum da ichij uheesei ene
5 Comments