antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 15, 2016 17 comments

Д.Дорлигжав сайд хэр ЗАНГАРАГТАЙГ ХАРЪЯ

нийтлэсэн Admin

2d8afc0ef27ae1b877b7dfc4293731e9big

Одоогоос жил гаруйн өмнө Соёлын төв өргөөнд зохион байгуулсан ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баярын хурлын индэрээс АН-ын дарга З.Энхболд фракцгүй нам болсноо танхимд суугаа нийт гишүүд, дэмжигчдэдээ зарлаж байв. Намын даргын тамгыг Н.Алтанхуяг гишүүнээс гардаж авснаас ердөө таван сарын дараа өрнөсөн үйл явдал.

Гэвч намын даргын үг цаасан дээрх бэх адил бүдгэрснийг эс тооцвол АН фракцын тогголцоогоо халж чадаагүй л байна.

Эсрэгээрээ Монголын Ардчиллын нэu;эл буюу “МоАН” нэртэй отгон фракцаа “өлгийдөж” авсан нь саяхан. Ингэснээр УИХ дахь АН-ын 35 гишүүн Ардчилсан нам хэмээх том малгайн дор “Алтангэдас”, “Шонхор”, “МҮДН”, “МоАХ”, “Нэг ардчилал” тэгээд “МоАН” гэсэн фракцын хуваарилалтад орж тус тусын ашиг сонирхлоо гүйцэлдүүлж, улс төр хийх бас нэгэн сэжим бүрэлдэв.

Сүүлд мэндэлсэн “МоАН” фракцыг Лу.Болд гишүүн чиглүүлэх бол түүнтэй С.Баярцогт, Г.Батхүү, А.Бакей, Ц.Оюунгэрэл нарын “Алтангадас”, “МоАХ”-ноос өрх тусгаарласан гишүүд хамтарч ажиллах нь тус нэгдлийн анхны хурлаас хэдийнэ ил болсон.

Хэдийгээр “МоАН” фракцынхан ардчиллын үнэт зүйлсийг дээдэлж, нийгэмд хандсан үйл ажиллагаа явуулна хэмээж буй ч ачир дээрээ сонгууль угтсан АН доторх хагарал өндрөө авсны тод жишээ. Эндээс АН-ыг фракцгүй нам болсноо зарласан З.Энхболд даргын үг хөрсөн дээрээ хэрхэн буусныг төвөгтүйхэн шүүж болно. Гэхдээ сонгуулиас урьтаж намын үндсэн дүрэмд өөрчлөлт оруулж, фракцын бус бодлогын нам болгох санал АН дотроос өдөлж эхэллээ. Санаачлагч нь Хууль зүйн сайд Д.Дорлигжав. Нэгэн цагт Төрийн тэргүүнтэй ойр явсан тэрбээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Улсын ерөнхий прокуророор ажиллаж байгаад өдгөө Ч.Сайханбилэгийн танхимд Хууль зүйн сайдаар ажиллаж байна.

Д.Дорлипкав сайдын тодотгосноор нэг намын хоёр гишүүний ашиг сонирхол нэг ажил дээр зөрчилдсөнөөс фракцаараа өрсөлддөг
байна. Харин энэхүү зөрчил даамжирсаар төрийн ажилд нөлөөлөх нь энгийн үзэщэл болсон учир намын дүрэмдээ өөрчлөлт оруулах, бүр Улс

Д.Дорлигжав сайдыг АН-д хэр хэмжээний нвлөөтэй, зангараг заадаг нь тууний гаргасан санаачилгыг дэмжих эсэх УЗХ-ны гишүүд ялангуяа фракцуудын хандлагаар илэрч гарах учиртай АН-ыг эрх барих бүрт томоохон албан тушаалд томилогддог, Ерөнхийлөгчөөс илүу дэмжлэгтэйгээс нь харвал Д.Дорлигжав сайдад зангараг заах боломж хангалттай бий.

төрийн намуудын тухай хуульд тусгах нь зүйтэй гэж Хууль зүйн сайд үзжээ. Нэг үгээр хэлбэл, З.Энхболд дарга шиг тунхагийн чанартайгаар бус зохих хууль дүрэмдээ салхи оруулж байж төрийн ажлыг фракцын хүлээснээс гаргахыг АН-ын экс дарга бусдадаа уриалсан нь энэ. Зөв л жишиг. Гагцхүү ардаа “Шонхор”хэмээх хүчирхэг рам, ‘МоАХ” гэсэн бат тулгууртай АН-ын дарга хүртэл намаа фракцгүй болгож чадахгүй байхад албан ёсоор аль нэгэн фракцын харьяалалгүйгээр зөвхөн Ерөнхийлөгчөөс дэмжлэгтэй явж ирсэн гэгддэг Д.Дорлигжав сайд АН-ыг дэгэнд оруулах нь зарим талаараа эргэлзээтэй. Гэхдээ сайд Д.Дорлигжав үүнд санаа зовних бус сонгуулийн өмнө хуралдах ҮЗХ, Их хурлаар энэ асуудлыг хэлэлцээд шийдвэрлэх боломжтой хэмээн найдлага тавьж буйгаа илэрхийлсэн. Тийм ч байж болох.

2013 онд ёс төдий хуралдсанаас өөрөөр шийдвэр гаргаагүй АН-ын Их хурал, өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээр товлосон ч фракцуудын ажил хаялтаас болж хойшилсон ҮЗХ сонгуулийн өмнө хуралдлаа гэж бодоход Д.Дорлигжав сайд асуудлаа оруулж хэлэлцүүлэх нь өөрөө учир дутагдалтай юм. Сонгууль хаяанд тулсан болохоор АН-ын ҮЗХ, Их хурлын агуулга бүхэлдээ намын дүрэмдээ өөрчлөлт оруулах бус мөрийн хөтөлбөр, нэр дэвшигчдээ батламжилсан болоод л өнгөрнө. Тэр үед АН-ын гишүүдэд сонгуульдаа базаах нь чухал болохоос намын дүрэмд өөрчлөлт оруулах асуудал онцын асуудал биш болсон байж мэдэх.

Д.Дорлигжав сайдын санаачилга Их хурал байтугай ҮЗХ-ныхоо босгыг давахгүй унах эрсдэлтэй гэсэн үг. Тийм зүйл болохгүй байлаа гэж бодоход намын дүрэмдээ өөрчлөлт оруулах, бусад намуудад зөв жишиг тогтоох эсэх нь Д.Дорлигжав сайдаас шууд хамаарна. Өөрөөр хэлбэл, Д.Дорлигжав сайдыг АН-д хэр хэмжээний нөлөөтэй, зангараг заадаг нь түүний гаргасан санаачилгыг дэмжих эсэх ҮЗХ-ны гишүүд ялангуяа фракцуудын хандлагаар илэрч гарах учиртай. АН-ыг эрх барих бүрт томоохон албан тушаалд томилощцог, Ерөнхийпөгчөөс илүү дэмжлэгтэйгээс нь харвал Д.Дорлигжав сайдад зангараг заах боломж хангалттай бий.

Харин АН үнэхээр фракцуудынхаа хүлээсэнд орчихсон, улстөрчид түүгээр нь дамжуулж ашиг сонирхлоо гүйцэлдүүлдэг, нурааж хүчирхээргүй бат бэх хана хэрэм босгочихсон бол энэхүү санаачилга З.Энхболд даргын хэлсэн үг шиг тунхаг төдий болоод үлдэх гэмтэй. Гэхдээ улс төрийн бусад нам эвслээс хамгийн их фракцын хуваарилажад орсон гэгддэг АН-ыг бодлогын болгож төлөвшүүлэх нь улс төрд өөрөө эрүүл үзэгдэл, бусдадаа үлгэрлэх сайн талтай билээ. Хамгийн гол нь, Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш цугааагүй Их хурал, АН-ын даргын тамгыг нэгээс нөгөөд шилжүүлснээс өөрөөр хуралдаагүй ҮЗХ-ны гишүүд намын дүрэмдээ өөрчлөлт оруулж, фракцыг халах Хууль зүйн сайдын санаачилгыг хэрхэн хүлээж авах нь өөрөө сонирхолтой юм. Тэр үед Д.Дорлигжав сайд хэр зангарагтай байхыг харах л үлдэж байна.

С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • man (March 15, 2016 1:39:20 pm )

    ene hun chadah zuilee heregjuulj chaddag chadvartai jinhene uls turch

    • MGL (March 15, 2016 4:08:43 pm )

      За АН хэзээ тэгтлээ чадаж байсан юм. Нэг анхилгүй г нөгөөгөөр нь солисоор байгаад өдий хүрээ биз дээ тэхэд энэ нөхөр хаана байсан юм. Хари гаригт байна гэж дуулаагүй юм байна энд л байсан биз дээ. Ямар танихгүй амьтан байгаа биш түүнийг мянга магтаад яадаг юм. Бүгдээрээ л мэднэ ш дээ. Сонгууль дөхөөр ирхээр хүмүүсийн ухаан саруул болоод л, харсан бүхнээ өрөвдөөд л… жүжиг тоголох юм аа. Сонгуулийн жилд энэ хошин урлгийхан. драмыхан бүг амрах хэрэгтэй юм шиг ээ. Та нарын оронд энэ улс төрч гээд өөрснийгөө нэрэлсэн хэд маань манийгаа удаагүй шинжтэй шүү.

    • Хамгийн их жалга фракцын засарашгүй үзэлтэн ийм үлгэр ярих юм.Хуурчихна гэж бодоод байгаа юм байхдаа.Д .Дорлигжав “Эрдэнэт” үйлдвэрийн за (March 20, 2016 6:00:15 pm )

      Хамгийн их жалга фракцын засарашгүй үзэлтэн ийм үлгэр ярих юм.Хуурчихна гэж бодоод байгаа юм байхдаа.Д .Дорлигжав “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар нь.Ч,Бямбаа худалдаа эрхэлсэн орлогч захирлаар,М.Дэмбэрэл хүний нөөц эрхэлсэн орлогч захирлаар нь очсон .
      Одооч Дорлигжавтай холбоотой дуулиант хэргүүдэд нэрс гарч л байдаг шүү дээ..Юм болгон ардаа эзэнтэй… Хаалгыг нь хөшсөн хүн Д. Одхүү…дөрвүүлээ Увс фракцынх

  • uzmercch (March 15, 2016 1:49:16 pm )

    AHamd odoo n.Dorligjavaas uur lider baihgui bi ene talaar olon udaa setgegdele bichij bna 2016 oni songuuld AH yalalt baiguulaya gevel n.Dorligjavd Z.Enkhbold namin dargin ajilaa uguud songuuld orj gemeene chi uuruu dahin ih hurlin dargin ajilaa urgeljluulen hiih bno es tegvees gudamjind l garna da

  • Estoi Sonin l Yum bna ! (March 15, 2016 1:57:52 pm )

    Herev iim Teneg yum hiivel , Daran Tom Asuudal bolno , Herev Ene Olon hynii Yzel bodol Daraj avbal Gadan baisan Haitag Gynlyygee Oroj byh bie -eeren haitag taraj shavah bolno !

  • zochin (March 15, 2016 3:22:40 pm )

    ene hulgaichiin zangarga gej yu bhabdee idej uuhdaa l zangargatai baih

  • Зочин (March 15, 2016 4:11:59 pm )

    Яагаад ч энэ буруу тийшээ хол явсан юм засрахгүй.

  • зочин (March 15, 2016 4:43:52 pm )

    ан ХУДЛАА ЯРИНА ӨӨР ЗҮЙЛГҮЙ ЯРИХЫГ ХАРИН Ч УЯРТАЛ НЬ ХИЙНЭ ДЭЭ

    • Хамгийн их жалга фракцын засарашгүй үзэлтэн ийм үлгэр ярих юм.Хуурчихна гэж бодоод байгаа юм байхдаа.Д .Дорлигжав “Эрдэнэт” үйлдвэрийн за (March 20, 2016 6:00:37 pm )

      Хамгийн их жалга фракцын засарашгүй үзэлтэн ийм үлгэр ярих юм.Хуурчихна гэж бодоод байгаа юм байхдаа.Д .Дорлигжав “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар нь.Ч,Бямбаа худалдаа эрхэлсэн орлогч захирлаар,М.Дэмбэрэл хүний нөөц эрхэлсэн орлогч захирлаар нь очсон .
      Одооч Дорлигжавтай холбоотой дуулиант хэргүүдэд нэрс гарч л байдаг шүү дээ..Юм болгон ардаа эзэнтэй… Хаалгыг нь хөшсөн хүн Д. Одхүү…дөрвүүлээ Увс фракцынх

  • Anonymous (March 15, 2016 4:54:15 pm )

    jinhene luivarchin daa tui muu hulgaich mongoliin horongiig zuslahaaraa neg bolson burhan odoo ooriig ni shiitgeh dutuu baigaa luivarchin

  • Anonymous (March 15, 2016 4:56:23 pm )

    ELBEGDORJOOS NEG IH DUTAHGUI YARIDAG LALAR HULGAICH DAA YUN SAID SHOROND SUUJ BAIH ESTOI LUIVARCHIN ERDENET UILDVERIIG SAMARSAN LUIVARCHIN ODOO ARDCHILSAN NERIIN TOR SAMARAAD SUUJ BAINA

    • Хамгийн их жалга фракцын засарашгүй үзэлтэн ийм үлгэр ярих юм.Хуурчихна гэж бодоод байгаа юм байхдаа.Д .Дорлигжав “Эрдэнэт” үйлдвэрийн за (March 20, 2016 6:01:14 pm )

      Хамгийн их жалга фракцын засарашгүй үзэлтэн ийм үлгэр ярих юм.Хуурчихна гэж бодоод байгаа юм байхдаа.Д .Дорлигжав “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар нь.Ч,Бямбаа худалдаа эрхэлсэн орлогч захирлаар,М.Дэмбэрэл хүний нөөц эрхэлсэн орлогч захирлаар нь очсон .
      Одооч Дорлигжавтай холбоотой дуулиант хэргүүдэд нэрс гарч л байдаг шүү дээ..Юм болгон ардаа эзэнтэй… Хаалгыг нь хөшсөн хүн Д. Одхүү…дөрвүүлээ Увс фракцынх

  • зочин (March 15, 2016 5:33:21 pm )

    Зангаргийг нь харах яах вэ. Ард түмэн дэмжиж ёстой жагсаал цуглаанаа хийж, өргөх бичгээ барьцгаая. Зөв юмны төлөө хуулийн хүрээнд тэмцэх хэрэгтэй шүү дээ. Дорлигжав сайдад баяр хүргэе. Энэ бол Энхболдыг хоосон тунхаглалаас илүү чухал санаачлага байна. Бүгд дэмжиеээээ.

  • Даашка (March 15, 2016 11:27:26 pm )

    Монгол буцаад 1990 он луугаа буцваа хөөрхий. Энэ хэдэн ардчилагч нэртэй нуснууд тэр үеийн Ху намын ах нартайгаа нийлээд улсыг маань урагш биш хойш хөгжүүлчихлээ. Хайран 26 жил…

    • Хамгийн их жалга фракцын засарашгүй үзэлтэн ийм үлгэр ярих юм.Хуурчихна гэж бодоод байгаа юм байхдаа.Д .Дорлигжав “Эрдэнэт” үйлдвэрийн за (March 20, 2016 6:01:39 pm )

      Хамгийн их жалга фракцын засарашгүй үзэлтэн ийм үлгэр ярих юм.Хуурчихна гэж бодоод байгаа юм байхдаа.Д .Дорлигжав “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар нь.Ч,Бямбаа худалдаа эрхэлсэн орлогч захирлаар,М.Дэмбэрэл хүний нөөц эрхэлсэн орлогч захирлаар нь очсон .
      Одооч Дорлигжавтай холбоотой дуулиант хэргүүдэд нэрс гарч л байдаг шүү дээ..Юм болгон ардаа эзэнтэй… Хаалгыг нь хөшсөн хүн Д. Одхүү…дөрвүүлээ Увс фракцынх

  • SOSORBARAM (March 16, 2016 5:46:44 am )

    SHUDARGA GEED BGAA XUULIIN SAID NI OYUTAN XUUXDEDEE TER BUMAAR NI XADGALAMJ NEEX UU.XAANAAS OLOB OO.BURXAN MINI.ERDENETIIN GOKIIN ZAXIRAL BOLOX GEED XAALGIIG NI EDCHIEED TSONXNII TABTSAN DEER SUUJ BGAA NI NUDEND XARAGDAAD KKK.

  • Хамгийн их жалга фракцын засарашгүй үзэлтэн ийм үлгэр ярих юм.Хуурчихна гэж бодоод байгаа юм байхдаа.Д .Дорлигжав “Эрдэнэт” үйлдвэрийн за (March 20, 2016 5:59:57 pm )

    Хамгийн их жалга фракцын засарашгүй үзэлтэн ийм үлгэр ярих юм.Хуурчихна гэж бодоод байгаа юм байхдаа.Д .Дорлигжав “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар нь.Ч,Бямбаа худалдаа эрхэлсэн орлогч захирлаар,М.Дэмбэрэл хүний нөөц эрхэлсэн орлогч захирлаар нь очсон .
    Одооч Дорлигжавтай холбоотой дуулиант хэргүүдэд нэрс гарч л байдаг шүү дээ..Юм болгон ардаа эзэнтэй… Хаалгыг нь хөшсөн хүн Д. Одхүү…дөрвүүлээ Увс фракцынх

antalya rent a car