antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 15, 2016 Comments are off

Зөрчлийн оноогоо цахимаар мэдэх боломжтой боллоо

нийтлэсэн Admin

8b43f9053feb6b4coriginal

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль шинэчлэгдсэнтэй холбоотой хоёрдугаар сарын нэгнээс эхлэн жолооч нарт зөрчлийн оноо тооцож эхэлсэн. Тэгвэл жолооч нар зөрчлийн оноогоо цахимаар шалгах боломжтой болсон байна. Жолооч та http://www.service.police.gov.mn/ тус хаягаар орж, зөрчлийн оноо болон Цагдаагийн ерөнхий газартай холбоотой бүх мэдээллийг авах боломжтой аж.

Дашрамд сонирхуулахад жолооч нарт нийт 10 оноотой байх бөгөөд дүрэм зөрчсөн, хурд хэтрүүлсэн зэрэгт зөрчлийн онооноос хасаж байгаа юм. 10 оноо нь дууссан жолооч дахин сургалтад хамрагдаж шалгалтад тэнцсэн тохиолдолд 10 оноог дахин олгох юм. Мөн алдсан оноогоо тухайн үедээ Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд хандаж, сургалтад хамрагдан цахимаар  жолооны шалгалт өгч нөхөн авах боломжтой.

Зам тээврийн ослын 80 хувь нь хамгаалах бүс зүүгээгүйгээс, хурд хэтрүүлснээс, гүйцэт түрүүлснээс, гэрлэн дохио зөрчсөнөөс, явган зорчигчид зам тавьж өгөөгүйгээс шалтгаалж гарсан байдаг байна. Иймээс осол гаргах, өртөх хамгийн аюултай 17 зөрчилд жолоочоос оноо хасаж эхлэхээр болжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car