antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 15, 2016 11 comments

Р.Энхбат: Л.Гантөмөр боловсролын салбараа ойлгодоггүй

нийтлэсэн Admin

fgrh

“ЭДМОН” ХХК-ийн захирал Р.Энхбат “Цензургүй яриа” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагынхаа үеэр Боловсролын сайд Л.Гантөмөрийг хатуухан шүүмжиллээ. Тэрбээр “…Мүүний асуудал яригдаад эхэлмэгц “Бидний боловсролын төлөө хийж байсан цэвэр ариун ажлыг зүгээр нэг шашны урсгалаар завааруулж байна” гэсэн мессежийг нийгэмд өгөөд эхэлчихлээ. Яг үнэндээ тийм биш. Одоо мүүний шашны асуудал тодорхой. Тиймээс боловсролынхоо асуудал руу оръё. Боловсролын асуудал руу ороход аймшигтай юм гарна. Ард түмний эсрэг юу хийж байгаа нь илэрнэ. Эсрэг гэдгийг илрүүлэхийн тулд бид нар асуудлыг нухацтай ярьж байж л гаргаж ирнэ. Боловсролын асуудал гарт баригддаг бодитой зүйл биш. Тийм учраас тодорхой түвшний хүмүүс хэлэлцэж байж гаргаж ирнэ… Манай эцэг эхчүүд боловсролын бодлогоос дэндүү хол байна. Боловсролоо төрд даатгачихсан. Төр нь дуртай юмаа хийдэг. Бид нарын мөнгөөр компьютер аваад тарааж өгчихөөд ажил хийсэн гэж хэлж болохгүй. Л.Гантөмөрийн ажлын тайлан ердөө л ийм байна. Л.Гантөмөр гэдэг хүн боловсролын тухай ойлголт байхгүй. Энэ хүнтэй боловсролын тухай юу гэж бодож явдаг тухай нь хамт суугаад яримаар байна” гэсэн юм.

Түүний энэхүү ярианы үеэр жишээ авч үзүүлсэн Боловсролын сайдын ажлын тайланд Л.Гантөмөрийн зураг 50 ширхэг орсон байгаа гэнэ. Р.Энхбат өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд сурах бичгийн агуулга, боловсролын бусад асуудлуудтай холбоотой маш олон гомдол саналыг Боловсролын яаманд хүргүүлсэн ч нэг ч хариу өгөөгүй гэдийг өмнө нь хэлж байсан билээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • ЗОЧИН (March 15, 2016 1:40:18 pm )

    арай андуураагүй байлгүй дээ дүлзэн шиг царайтай нөхдүүдийн зурагнууд байсныг нэг хүн гэж андуурсан юм биш биз дээ

  • журмын нөхөр чинь (March 15, 2016 3:32:30 pm )

    “Л.Гантөмөр гэдэг хүн боловсролын тухай ойлголт байхгүй” гэдэг үэн юм. Тэр мананд хөвж, бусдын бэлтгэсэн, дэглэсэн жүжгээр боловсролын шинэчлэлээ харж төөрөгдөж явна.

  • zochin (March 15, 2016 4:21:01 pm )

    ENKHBATAA CHI UURIIGUU YU GEJ BODOO BE. CHAMD SURAKH BICHIG KHEBLEKH TENDR ZAABAL UGUKH YOSTOI YU. UMNU NI KHEBLESEN SURAKH BICHIGUUD CHIN TEGEED BUGD MUNKHIIN BAIKH BAISAN YUM UU. SURAKH BICHIG YE SHATTAIGAAR SHINECHLEGDEJ BAIKH YOSTOI. TAND SURAKH BICHIGIIG KHYANAKH ERKH BAIKHGUI . TER SAID CH KHYANAKHGUI 6TUSGAI SURAKH BICHIG BOLOBSRUULJ GARGADAG AJLIIN KHESEG ERDEMTED BAIGAA YUM BISH UU6 ESBEL TANAI ADMON KOMPANI DANDAA SURAKH BICHIG KHEBLEJ BAIKH KHUULI GARGAKH YUMUU.

  • MGL (March 15, 2016 4:43:34 pm )

    Р. Энхбатын хэлдээд байгаа зүй туйлын зөв. Монголын боловсрол бүх төвшиндөө унасан ЕБ, их дээд сургууль бүгд адилхан. Их, дээд сургуулийн багш нарын мэдлэг дэндүү муу байна. Нэг л их бие биеэнтэйгээ атаархсан хүмүүс, нэгдсэн хөтөлбөр байхгүй байсанч дээгүүр танилтай нь очоод өөрчилж болж л байдаг ийм байхад юуны чинь олон улсын жишигт нийцсэн болосрол вэ? Одоо төгсөж байгаа оюутнууд зах зээл дээр гологдол болдог. Энэ чинь сургуулиасаа болж байна тэнд багшилдаг багшаас болж байна, тэдний эцэг эхээс болж байна. Энэ гологдлууд танил тал ар өврийн хааалгаар төрийн байгуулгад шургалдаг, тэнэг хүнд сэлэм бариулж байна гэсэн үг. Сэлэм атгасан тэнэг дуртай газраа сэлмээ эргүүл эхлэх нь тэр. Түүнд юугаа ч мэдэхгүй бяцхан хүүхдүүдийг хамгийн түрүүн өртөж байна. Би МУИС-ийг 1980-иад оны үед төгссөн тэгэхдээ би өөрийнхөө муугаас болж /багшийн муугаас биш шүү/дунд зэрэг сурч төгссөн. Миний тэр үед олж авсан мэдлэг одоогийн Ph.D-оос илүү юм билээ. Иймээс мэдлэгийн чанарт анхаарах цаг нь болсон БСШУЯ-ыг боловсролтой махан толгойгоор биш мэдлэгтэй ясан толгойгоор удирдуулах хэрэгтэй. Одоо МУИС-ийн багш нарын тухай сонсоод итгэж өгөхгүй л байна тэнд чинь оюутан сурагчдад мэдлэг олгох биш өөрснөө насныхаа хоолтой байхын төлөөх “дайн” болж байна.

  • зочин (March 15, 2016 5:26:03 pm )

    дээд боловсрол унасан гэдэг нь үнэн шүү. Төгсөгчидийн эзэмшсэн боловсрол одоогийн зах зээлийн шаардлагыг даана ч хангахгүй. Байгалийн ухааны чиглэлээр суралцагсдад хөрөнгө хаядаггүй. Тэгсэн мөртлөө хэдэн захирал дэд захиралууд нь нэг л мундаг гэрээ хэлэлцээр ярьсан юмнууд гадаадад жилдээ хэд хэд доншуучлаад л. Ямар ч өөрчлөлт байхгүй. хайран мөнгө. Тэр мөнгөөр судалгааны ганц багаж аваад өгчихвөл муу нэртэй, та нарыг тэжээж байгаа жирин эрдэмтэн багш нарт хэрэгтэй шүү их зант эрхэм захирлуудаа.

  • Anonymous (March 15, 2016 5:26:33 pm )

    Enhbat guain tvmen zur,manag bolovsrol n System muu sh dee..

  • зочин (March 15, 2016 5:59:24 pm )

    Яг үнэн шүү, Энхбат боловсролыг Гантөмөрөөс илүү мэднэ, өмнө ямар байсныг ч мэднэ.Өмнөх дарга сайд нарыг ч ямар байсныг мэднэ.Энэ 4 жил арай ч внн гнхннр дампуурсан даа, Гантөмөрийн толгойд дахин яаж сонгогдох вэ бодол байхаас өөр юм байхгүй ээ мэддэг хүмүүс яамныхан бүгд мэдэж байгаа

  • баатар (March 15, 2016 6:50:06 pm )

    битгий гуц та нар за юу, боловсролын салбарыг зөв замд нь оруудлсан ганцхан хүн бол Гантөмөр сайд шүү. боловсролын салбарт ажиллахгүй байгаа та нар юу мэдэх вэ, нохойнууд. багш нараас судалгаа авч үзлээ энэ боловсролын салбарт хийсэн шинэчлэл одоо зөв зам руу оруулсан хүүхэд бүр хөгжүүлэхта боломжтой сайн эерэг үр дагвар авчрлаа гэж хэлж байна битгий улс төрийн шоу хийгээрээ, дахин Л.Гантөмөр боловсролын сайд байгаасаа гэж хүсэж байна

  • Зочин (March 15, 2016 7:26:29 pm )

    Би энэ энхбат гэж нөхрийг хэдэн жилийн өмнөөс мэддэг болсын ёстой зүгээр л байгаа даа гэмээр л хүн дээ

  • Иргэн (March 15, 2016 9:45:32 pm )

    Гантөмөр, Насанбаяр, МУИС-ийн Бат-Эрдэнэ нар Монголын дээд боловсролыг үгүй хийсэн. Өнөөдөр Монголд үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэдэг тогтолцоо байхгүй болсон. Их. дээд сургуууль нэртэй байгуулагуудад прагматик сургалтад суурилсан ТМС-ийн (МСҮТ-ийн) мэдлэгтэй хүмүүсийг бэлтгэдэг болсон. Академик буюу шинжлэх ухаанд суурилсан дээд боловсрол олгох сургалтыг дээрх нөхдүүд үгүй хийсэн. Тэд гэмт этгээдүүд, нүгэлтнүүд.

  • зочин (March 16, 2016 12:53:14 am )

    Энэ улаан Розонгийн хүү монголын гэрэл зургийн газарт байж мэрэгжлийн дагуу түүгээр безнес хийж амжилтанд хүрсэнээс боловсролыг сайн мэдээд байх нь юу л бол

antalya rent a car