Бага оврын 300 гаруй автобусны ашиглалтын хугацаа энэ онд дуусгавар болсон тул Нийслэлийн удирдлагууд үйлчилгээнд гаргахгүй байхыг жолооч нарт анхааруулж сануулсан. Гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байсан ч дөрөвдүгээр сарын 1 болж хойшилсон уг шийдвэрийг эсэргүүцэж байгаа “микроны жолооч нар өнөөдөр Чингисийн талбайд 12.00 цагаас жагсаж, эсэргүүцлээ илэрхийлэхээр болжээ.
Иргэдэд үйлчилж буй 390 микро автобусаас ердөө 37 нь үйлчилгээ явуулах боломжтой үлдэнэ гэх тооцоо гарсан. Харин үүнийг Бага оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооныхон болон нийтийн тээвэр хүрч үйлчилдэггүй алслагдсан дүүргүүд болон оройн 21.00 цагаас хойш микро автобусаар үйлчлүүлдэг иргэд эсэргүүцэж, уг шийдвэрээ цуцлах, хойшлуулах хүсэлтийг харьяа байгууллагад гаргаад байна.
О.Сайхан
Zaluu.com
Холбоотой мэдээ
Comments are closed.