antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 15, 2016 Comments are off

Улаанбаатарт 5 хэм дулаан

нийтлэсэн Admin

1629b578cef19a25original

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс   секундэд 6-11 метр. Завхан голын эх, Их нууруудын хотгор болон Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Дархадын хотгороор 16-21 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 9-14 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 3-8 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн голын эх, Халх голын сав газраар 9-14 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 3-8 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс  секундэд 5-10 метр, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 1-6 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 8-13 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-14 хэм, бусад хэсгээр 7-9 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.

2016 оны гуравдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 19-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

16-нд баруун болон төвийн нутгаар, 17-нд төвийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгаар,18-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 16,17-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 3-8 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. 16-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 17-нд төв, зүүн зүгийн нутгаар бага зэрэг сэрүүснэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car