antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 11, 2016 7 comments

“Насны зам” компанийн насгүй замын ажлыг зогсооё

нийтлэсэн Admin

 12016031114576605191921 оны үед “Ардын хувьсгал” гэгч нэгэн эр цээжээ дэлсэж, хөрөнгө чинээтэй хүмүүсийг хар,

шар феодалууд хэмээн хур их хөрөнгийг нь хүчээр хурааж, бурхан тахил тэргүүтнийг нь тал дүүрэн “булж” байсан түүх бий. Тэгвэл өдгөө “зам”-д хөрөнгө мөнгө булдаг “мода” дэлгэрээд удаж буй. Жил бүр зам засах, шинэчлэх, солих, өргөтгөх нэрээр татвар төлөгчдийн мөнгийг хэдэн тэрбумаар нь газарт булдаг ч үр дүн нь эвдэрхий цоорхой, энхэл догол, хэл ам, хэрүүл тэмцэл дагуулах нь уламжлал болчихож. Арга ч үгүй биз, авсан хэдэн тэрбум нь газарт дарагдахааргүй их учраас энд тэндээс бултайх нь тэр. Тэр ч бүү хэл, энэ ажлаа төсөв дутуу гэдгээр шалтаглаж ахин нэмж даврах нь бүр ч яршигтай.

 Өнөө жил манай улс энэ тал дээр их л анхаарч нэг их наяд гаруй төгрөгийг төсөвлөсөн. Хувьсгалын үед булсан бурхан тахилыг ухаж гаргаад дамнаж баяжсан нэгэн сонсогддог. Гэтэл замд булсан мөнгөний хувьд ийм боломж байхгүй. Нэг ёсондоо тас алга болно гэсэн үг. Харамсалтай нь тавьсан зам нь сар ч болохгүй эвдэрч, цоордог нь энгийн үзэгдэл  болж. Нэг жил болсон замаа “Энэ их сайн зам. Нэг жил болж байхад яагаа ч үгүй. Их тэсч байгаа шүү” гэж ирээд л магтана гээч. Зарим нь бүр хүлээлгэж өгч амжаагүй байхад л эвдэрчихсэн, түүн дээр нь машин зөрөх гэж бөөн хэрүүл маргаан дэгдэж, цагдаа дуудахдаа тулдаг хошин шог шиг түүх манайхаас өөр аль ч улсад байхгүй байх. Өдгөө ийм ажилдаа гаргууд компаниудын тэргүүн эгнээг “Насны зам” гэх компани өнгөлж буйг учир мэдэх нэгэн нь хэлдэг. Учир юу гэвэл, тус компани улсын төсвөөс хөрөнгө авахдаа чанартай сайн зам барих даалгавартай, шинэ техник, технологи ашиглан “насны зам” тавина гэсэн том амлалттай, сайхан замаар хүмүүсийг саадгүй давхиулна хэмээн аман шоу хийж, хүлээлт үүсгээд төдийгөөс өдий хүртэл нүдэнд харагдаж, гарт баригдсан зүйлгүй атал мөнгө булсаар буй нь асуудал хөндөхөд хүргэв.

 “Насны зам” гэх компанийг эв­дэр­хий зам тавьж, дахин да­хин төвөг уддагаар нь бид мэ­­­­дэх болоод 10 гаруй жил өн­гөр­чээ.Хаана ашигтай зам бай­на, тэр тендерийг ямар нэ­гэн аргаар авч, хөрөнгөө зу­заат­гадагаараа зартай энэ компани 2001 онд БНХАУ-ын 100 хувийн хө­рөнгө оруу­лалт­тай­гаар бай­­гуу­­лагдсан аж.  Хамаг л ашигтай тендерт мөнгө хаяж авч чаддаг энэ ком­пани манай төрийн тү­шээ­дийг ч өөрийнхөө талд ур­вуулж чадсан гэх явган яриа ч бий. Тус компанийн бусар аргаар олж авсан тендерийн “сүйтгэн байгуулалт”-ууд  даанч олон. Тодрийлбал, 2011 оны арванхоёрдугаар сарын есөнд ЗТБХБЯ-нд зарлагдах ёстой байсан авто замын тендерийг “Насны зам” компани будлиантуулж ор­хи­сон гэдэг. Ашигтай замыг хүч тү­рэн авдаг зангаараа бу­лаа­цал­даж, улмаар яам тенде­рийг хойшлуулахаас өөр ар­га­гүй болсон нь энэ аж. Үүгээр ч дуусаагүй. Хэдэн жилийн өмнө Булган-Уньт чиглэлийн замыг барих зардлыг Мон­гол Улсын Засгийн газар Ара­бын эдийн засгийн хөгж­лийн Кувейтийн сан хоо­ронд байгуулсан зээлийн гэ­рээ­гээр шийдвэрлэсэн. Гэ­рээ­ний дагуу “Насны зам” ком­панид Булган-Уньтын чиг­лэ­лийн авто замыг бари­хад зориулж, 25 тэрбум төг­рөг гаргаж өгсөн аж. Гэвч “Насны зам” компани энэ мөнгийг нь чам­лаж, элдэв материалын үнэ нэ­мэгдсэн гэдэг шалтгаанаар дахин зургаан сая ам.доллар нэхэж халаасласан байх юм.  Яг энэ үеэр Уньтаас цааш Хөвсгөл аймгийн Та­риа­лан сум хүртэлх авто зам барих асуудал давхар гарч ирч бас л уг компани алга урвуулахын зуурт л гартаа авч хагас “үхлүүд” замаа талаар нэг тавьсан нь халагламаар. Хачирхалтай нь өмнөх ажлаа дуусаагүй, батлагдсан төсөв дээр нэмж мөнгө нэхсэн ийм компанид да­хин зам барих эрх олгосоор буй нь төрийн түшээдтэй дэр нэгтгэснийг батлах шиг. Ийм том эрх дархтай, ком­па­ни “Насны зам”-аас өөр Монгол Улсад ал­га. Ингэж эрх мэдлээр түрий барьж тендер булаадаг “Нас­ны зам” ХХК Булганаас Уньт хүртэлх замыг санхүүжилт дут­уу гэсэн шалтгаанаар дөр­вөн жил дамнуулан сунжирч бай­ж арай гэж ашиглалтад өгсөн. Гэвч бас л зам на­рий­хан, чанар муутай гэх зэ­рэг шүүмжлэл дагуулсаар буй. Хамгийн гол нь “Насны зам”-ын бүтээн байгуулсан гэх замууд өнөөдөр бүгд л асуудал дагуулж байна. Эн­­гийн жишээ гэвэл Төв айм­гийн Лүн сумын зам, Өм­нөговь аймгийн алдарт нүүрсний замуудыг нэрлэж болно. Нүүрсний замыг хэт нарийн тавьснаас тэнд өдөр бүр осол аваар гарч, жолооч, зорчигчид амиа алдаж байна.

Мэдээж энэ бүхний ха­риуцлагыг “Насны зам” бо­лон түүнийг дэмжиж, ха­лаа­саа зузаалдаг дарга нар хү­лээхгүй. Үхсэний хохь болоод л үлддэг. Мөн даахгүй нохой бу­луу хураана гэгчээр өмнөх аж­лаа бараагүй байж дахин нэг тендер хүч түрэмгийлж ав­сны нэг нь  Өндөр­хаан-Чойбалсан чиглэлийн 143 км замын ажлыг өдгөө “Насны зам” компани гүйцэтгэж байгаа бөгөөд урдахаа бараагүй байж 30 гаруй км-ыг нэмж шуналтсан байх юм. Он дамжин хийгдэж байгаа энэ ажлын гүйцэтгэл 64.8 хувьтай явж буй аж. Өнгөрсөн долоо хоногт ийм үзүүлэлттэй байсан бол долоо хоногийн дараагаар ажил урагшилсангүй. Тус компанийн хувьд 65 ажилчин, 55 машин механизм, 39 машин механизмтай, шаардлагатай тоног  төхөөрөмжийн  хувьд   ажил явуулах бүрэн бололцоотой.Гэтэл энэ удаагийн шалтгаан өнөөх хэдэн жижүүрийн үгс нь аж. Сийрүүлбэл, Хүн хүчний хувьд урд хил дээр 100 хүн ирчихсэн бөгөөдсанхүүжилтэд гацаа үүс­сэнээс тэр хүмүүсээ оруулж чадахгүй, ажил нь зогсчихоод байгаа гэсэн тайл­бар өгч буй гэнэ. Угтаа бол тус компани 1.3 тэрбумыг төсвөөс авчихаад ханалгүй дахин 8.8 тэрбум төгрөгийг нэхэж аван улайм цайм мөнгө газарт булснаа ядмаг аргаар далдалж буй нь энэ.

Эцэстээ “Муу хүнийг зар, зарсан хойноо өр” гэгч нь болж аргаа барсан салбарын сайд газар дээр нь очиж үзэхээр Дорнод руу явсан аж. Засгийн газрын тэргүүн ч энэ компанид ундуйцаж  “Насны зам” компанийн хувьд 172 км замын ажлыг гүйцэтгэж чадна хэмээн ам гарсан. Хэлсэндээ хүрч чадахгүй бол өөр компаниудад хувааж өгнө” гэдгээ анхааруулж дахин өөгшүүлэв. Угтаа бол

Монгол Улс “Насны зам” гэдэг ганцхан за­мын компанитай биш дээ сайд аа. Өч­нөөнөөрөө л байнадаг. Тус компани  ганц борооны ая даахгүй зам тавьчихвал “Хайран ч мөнгө минь” гэж харуусаад өнгөрдөг түүх үргэлжилнэ гэсэн үг. Ингээд бодохоор жилд багахан төсөв гаргаад нөхөөд сууж байх нь дээр мэт. Иймээс элдэв тендерийг хуруугаа ч хөдөлгөлгүй авдаг энэ компанийг тендерт оролцуулахгүй байвал дээр биш үү. Хэдий хүртэл хятад эзний мөнгөөр сүр хүчийг үзүүлсэн “Насны зам” компани гишүүдээр бамбай хийж, авто замын салбараас мөн­гө хүүлсээр байх вэ. Энэ асуудлыг анхааралдаа авч ажиллаач ээ. Тэгэхлээр бид зам тавихад зориулан төсөвлөсөн мөнгийг залгих гэж хамгийн ашигтай тендерийг өөрийн болгодог“Насны зам” гэх мэт компанийн нөхдөөс хариуцлага асуудаг, чанар шаарддаг болж байж л бүтэн машин, эрүүл бөөртэй үлдэх байх. Яаж ийж байгаад гайгүй тендер авчихвал аль нэг орны технологи ярьж мунхруулаад талыг нь газарт, талыг нь хэтэвчдээ шургуулж л байвал “уран бүтээл” нь хэд наслах тус компанид хамаагүй. Сайн зам мөрөөдөж, сайхан үлгэрт итгэж явтал ар хойгуур маань замын мөнгийг залгидаг компаниуд дээд доодгүй хамтранарга нь улам нарийссаар байгааг зогсоох цаг болжээ.

Ж.ЧИМЭГ

amjilt.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Нараа (March 12, 2016 11:58:55 am )

    Насны замын Энхжаргал, түүний хятад эхнэр, мөн тэдэнд туслаж, хамгаалж, авилга авдаг МХЕГ байсан Доржханд нарыг шалгах хэрэгтэй…. Тэд бүгд холбоотой шүү дээ…

  • Anonymous (March 14, 2016 8:39:01 am )

    Muusain hyataduud, bas ter darhanii zam bna, barisan hyataduud ni bayjij baahan hun uhuulsen!!! Mglchuud ni davhar idej huvaalcaad bhiimda yadaj bhad!!!

  • Anonymous (March 14, 2016 10:37:58 am )

    Замын компаниудаас хамгийн сайн машин техниктэй ,арай гайгүй чанартай зам тавьж байгаа нь Насны зам ХХК мөнөөсөө мөн, харин хятадууд болон ямар улсуудтай холбоотой юм бүү мэдээ

  • Bi (March 14, 2016 3:57:19 pm )

    Өмнөх замаа дуусгаагүй, өчнөөн жил сунжруулаад байхад дахиж нэмж зам өгөөд байдаг нь ямар учиртай байдаг юм бол? Дорнодын 143км-ыг дуусгахгүй 2010 оноос хойш сунжирч байна. Өөр компани байсан бол гэрээг нь цуцлах байсан. Гэтэл бүр нэмж тосонцэнгэлийн 67 км зам барих эрх өгч байх юм. Даахгүй нохой булуу хураанаа гэж…

  • зочин (March 14, 2016 6:40:20 pm )

    Ингэж хамаагүй үнэн худал нь мэдэгдэхгүй зүйл бичих ямар шаардлагатай юм бол Насны зам бол сайн компани.Тавьсан замаар нь явж байгаа хүмүүс мэдэж байгаа шүү дээ. энэ нийтлэлийг бичсэн хүн лавтай Алтан хуягийн гар хөл бизээ

  • Anonymous (March 14, 2016 10:18:34 pm )

    Яаж ийм улаан цайм худлаа юм бичиж чаддаг байнаа.Энэ Чимэг гэгч хэний захиалгаар ингэж гүтгэлэг хийж яваад байна

  • зочин (March 15, 2016 11:51:24 am )

    насны зам ххк мэдэнээ ажил хийсэн мөнгө нь ордоггүй өр ихтэй яаядаа гэсэн хүмүүс л бий худлаа ярьж байхын оронд очоод байдал ямар байгааг нэг үзээд сурвалжлаад өгөөч

antalya rent a car