Намрын чуулганы завсарлагаагаар гишүүд тойрогтоо ажиллаж, УИХ-аас баталсан хууль, тогтоомжийг танилцуулж буй. Мөн баталсан хууль нь амьдралд хэр нийцтэй байгааг судалж, иргэдийн санал бодлыг сонсдог билээ. Үүний дагуу УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар өчигдөр Сонгинохайрхан дүүрэгт ажилласан байна. Тэрбээр тус дүүргийн 12 дугаар хорооны иргэдтэй уулзахдаа “Намрын чуулганаар Хамтын тэтгэврийн болон Сонгуулийн тухай зэрэг хэд хэдэн чухал хууль баталсан. Бид Сонгуулийн тухай хуульд саналын хуудасны 50 хувийг гараар тоолох заалт тусгуулсан. Эдийн засаг хүнд, ам.долларын ханш өндөр байгаа энэ үед дүүрэг, орон нутгийн төсөвт шаардлагатай санхүүг суулгах ажлыг цаг тухайд нь хийж байна. Үүний үр дүнд Баянхошуунд нэг шинэ сургууль ашиглалтад орлоо” гэв.
Сонгинохайрхан дүүрэгт хүн ам олон, гэр хорооллын өрх ихтэй. Тиймээс гэрэлтүүлэг шийдэх шаардлага их гардаг аж. Үүнд найман тэрбум төгрөг шаардлагатайг дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар онцлов. Иргэд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу байгааг хэлж, үүнийг шийдэх, хуучин барилгыг нэг давхраар нэмэх байдлаар ч болов зохицуулж, хөрөнгийг нь шийдүүлж өгөхийг Д.Сумъяабазар гишүүнээс хүссэн байна.
Өнөөдөр сонин
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 11, 2016 11:13:20 am )
Сонгиночуудын хамгийн зөв сонголт Сумъяабазар байсан
-
Anonymous (March 11, 2016 10:50:13 pm )
зөв нь юундаа байгаан ? энийг сонголоо гээд юу дээрдэв ? бүгд худлаа гарууд , төсвийн мөнгийг ямар ч хэрэггүй юманд үрэн таран хийж сүйтгэгчид
-
-
Anonymous (March 11, 2016 11:51:01 am )
Хийсэн ажилтай хэлэх үгтэй сонгогч иргэдийнхээ өөдөөс эгц хараад ярьж чадах хүн тайлан тавьдаг юм.
-
зочин (March 12, 2016 3:40:00 am )
Манайхан УИХ-д бөх, эсвэл мөнгөтэй тэнэг юмнуудыг сонгохоо болимоор юм. Ядаж боловсрол өндөртэй харьцааны соёлтой хүнийг сонгох хэрэгтэй. Ганц нэгхэн гарцаагүй улсын төсөвөөр хийгдсэн ажлыг өөрсдөө хийсэн мэтээр ярихаас эд нар ичих хэрэгтэй эдний гол ажил нь ард түмний эрх ашигт нийцүүлэн хууль батлах болохоос өөрсдийгөө рекламдах явдал биш шүү
-
5112 (March 12, 2016 8:06:52 am )
ЭНЭ МАН-ГАРТ ИТГЭХ ТЭНЭГ БАЙГАА ЮМУУ??? СОНИН Л ЮМ. ДҮҮГИЙНХЭЭ ХӨРӨНГӨӨ Л ӨСГӨХ УХААНАА СИЙЛ… ТЭГЭЭДЧ ХОШИН ШОГИЙНХНЫ ОЛОН НАМЫН ГИШҮҮН БАЙХ ҮЗҮҮЛБЭР ЭНЭ ГЭР БҮЛД ИЛҮҮ ИХ БАЙХ ШИГ БАЙНА… ОДОО БОЛЬ… ТА НАРЫН ТОГЛОДОГ ТОГЛООМ БИШ…
-
Батаа (March 12, 2016 9:42:39 am )
Монголчууд ийм нөхдүүдийг төрд залаад байхаар улс яаж хөгжих вэ дээ
-
Батаа (March 13, 2016 11:06:40 am )
Цөлх монгол ухаан гэж бас. байдаг юм байна даа. Монгол хүн.
-
Пүрэвсүрэн (March 13, 2016 2:16:19 pm )
хүнийг муу хэлэхээсээ өмнө би юу хийж байна юу хийж чадах вэ гэдгээ л бодмоор байна
8 Comments