Манай нэртэй эдийн засагч, төрийн сайд агсан эрхмийн ар дээр эмгэнэл харууслын хажуугаар баярласан, тавласан, харааж зүхсэн хандлага ч багагүй байна. “Нүгэл нь нүдээрээ гарч байна”, “Бусад 76 араас нь бушуу яваасай”, “Үйлээ эдлээсэй” гэх мэтээр. Зарим нь ч цочирдож сэрдхиймээр…
Уг нь монгол хүн бурхан болоочийн ар дээр хэзээ ч муу үг унагадаггүйсэн.
Мөн ийм хандлагыг буруутгах, үгүйсгэх нь ч байх.
Хасын Г. Ганхуяг: “Цочирдмоор. Аймаар. Бид ямар хүнтэй, ямар нийгмийг бий болгоод байнаа? Ийм хүмүүс олон байгаа нь популистууд ялалт байгуулж, цуст хувьсгал хийж, буцаагаад коммунист дэглэм тогтоох санаархалдаа хүрэх боломжийг бүрдүүлж байна. Би дахин нийгмийн туршилтанд ормооргүй байна. Хүүхдүүдээ тийм юмыг үзүүлмээргүй байна. Үүнийг хамтдаа залруулья, залуусаа.” гэж уриалжээ.
ГЭХДЭЭ “Юм учиртай, сум гичиртэй”.
Бухимдсан олныг “Аймаар, Цочирдмоор” хэмээн буруутгахаас өмнө ЯАГААД ЭНЭ ХҮМҮҮС ИНГЭЖ ИХЭЭР БУХИМДАЖ, ХАРААНА ВЭ? гэдгийг ноцтой анхаарч үзэх хэрэгтэй юм.
Энэ нь манай нийгмийн бухимдал тэсрэхэд бэлэн байдалтай, яг л чүдэнз зураад тавихад бэлэн болчихсон дарьтай торх шиг байгааг илтгэнэ.
Уржигдар би таксинд суусан. Таксины жолооч залуу “Таны өмнө нэг хөгшин суусан юм. Хөгшин хэлж байна. Би энэ томчуудаас нэр бүхий 7 хүнийг буудна гээд. Та хэдийг буудах вэ?” гэж надаас асуух юм. “Яагаад буудах гэж?” хэмээн хариу асуувал “Хар л даа. Биднийг ийм болгочихсон энэ хэдэн гахайнуудаас салахгүй бол өнөөдрийн миний үзэж байгаа зовлонг үр хүүхэд минь үзсээр л байх нь байна шүү дээ. Арай ч дээ. Би л лав 7-оос илүүг буудна” гэж байх юм. Ийм яриа нэг удаагийнх биш. Танил ах маань “Чаддаг бол би энэ луйварчдаас нэг хоёрыг нь буудчихмаар л байна. Нэг хоёрыг нь буудчихвал эрх биш гайгүй болох байлгүй. Хэрвээ ямар нэгэн “юм” болбол ах нь муу хуучин калибраа бариад очино дог” гэж байх. Нийгмийн сошиал сүлжээн дээр ч ийм хандлага ч хүчтэй сонсогддог.
Яагаад бид бурхан болсон хүний араас учиргүй харааж зүхээд байна вэ?
Яагаад бид нэг нэгнээ буудчих юмсан гэж ярьдаг, хүсдэг болоо вэ?
Яагаад бид эвлэж зохицоход бэрх, ойлголцоход хэцүү болчихоо вэ?
.
“Луйварчид”-аас ганц хоёрыг нь буудчих юмсан гэж ярьж буй ах хүүг би л хувьд учиргүй буруутгаж чадахгүй. Тэр хүнийг тийм болтол нь бухимдуулж, аргыг нь барж буй үйл явдал өнөөдөр болж байгааг харин бид бүгдээр харж байна.
Талийгаачийн хойноос элдвээр хэлж буй залуусыг би л хувьд тэгтэл нь буруутгаж чадахгүй. Тэр хүмүүсийг тийм үл хүлцэх үзэлтэн болтол нь тэсвэр тэвчээрийг нь барж буй нөхцөл байдал өнөөдрийн нийгэмд нэгэнт бий болчихсон.
Өнөөдөр бид энэ бухимдсан олонтойгоо тэмцэх биш, харин энэ бухимдлыг бий болгоод буй бусармаг байдлыг цаг алдалгүй засаж залруулах талаар ухаан бодлоо шавхахгүй бол Ганхуягын хэлдгээр цус урсгасан хувьсгал ч гарч, хатуу дэглэм тогтохыг үгүйсгэх аргагүй. Энэ хүсэх юм биш. Цаг алдахгүй арга хэмжээ авахгүй бол бид тийм гашуун ангал руу гулсах эрсдэл нэгэнт бий болчихсон байгаа. Эрх баригчид өнөөдрийнхөө байдлыг болж байна гэсэн харалган сохор байдлаар удаан явбал юу болохыг чухам бурхан мэдэх хэрэг болоод байна.
Савлуур нэг талруугаа хэр их хазайна, эргэж савлахдаа нөгөө талруугаа төдий хэмжээгээр хазайдаг нь физикийн хүчний хууль.
Нийгэм ч мөн адил. Цус урсгасан их хувьсгалуудын түүхэн урьдач нөхцлүүд нь нэг талд нь хэт даварсан дарангуйлал, луйвар, хээл хахууль, шударга бус явдал байсан байдаг.
Улс орныг маань муухай бохир, балиар болгоод буй, хүсэн хүлээсэн хөгжлийг хангаж чадахгүй байгаа энэ намуудын талцал, тэмцэл, энэ хэмжээ хязгааргүй мэт луйвар, хахууль, эрх мэдэлтнүүд, эд хөрөнгөтнүүдийн хуульгүй мэт аашилдаг замбараагүй, анархи, шударга бус байдлыг буюу Товчхондоо ард олныг талийгаачийн хойноос буяны ерөөл биш хараал хэлэх хүртэл хэмжээнд бухимдуулаад байгаа уг язгуур шалтгаанаа эхлээд арилгах хэрэгтэй юм. Түүнээс биш бухимдсан, бухимдсандаа аргаа барж, хэлэх хэлэхгүйг хэлж буй олныг буруутгах нь утгагүй хэрэг. Ёстой нөгөө “УРД ХӨЛ БҮДРЭХЭД ХОЙТ ХӨЛИЙГ НЬ ТАШУУРДАХ”-ын үлгэр.
Харин ч тэднийг буруутгах хэрээр байдал эерэх биш улам эрс болох болно. Шаазгай суугаад болдоггүй овоонд нь анхаарал хандуулах учиртайгаас биш шаазгай руу чулуу шидээд юу ч өөрчлөгдөхгүй шүү.
Товчхондоо талийгаачийн араас ерөөл биш хараал хэлж буй энэ байдал нь Манай нийгэмд, Эрх баригчдад, санхүүгийн бүлэглэлүүдэд, сэтгэн боддог бүхэнд том дохио, сануулга шүү.
Эрүүл саруулаар эргэцүүлэн боддог бүхэн нам, эвсэл харгалзахгүйгээр нэгдэж, нэгийг бодож, хоёрыг хийхгүй бол, нэгдэж, нийгмээ хувьсгалт тэмцлийн бус эрүүл саруул замаар хувьсган өөрчлөх талаар нэг юм хийхгүй бол хожим хий дэмий амаа барьж, харуусан шогшрохоос өөр юу ч хийж чадахгүй түвшинд хүрч мэднэ шүү.
Б.Номинчимэд
Dorgio.mn
Холбоотой мэдээ
-
зочин (March 07, 2016 2:59:09 pm )
Энэ цаг үе хамгийн эрсдэлтэй цаг үе энэ жилийн сонгууль шудрага зөв явахгүй л бол АСЕМ-н уулзалт байхгүй яагаад гэвэл дайн гарна. 7 сарын 1 биш бүр иргэний дайнд хүрнэ шүү энэ байдлаар.
-
Зочин (March 07, 2016 9:00:19 pm )
Энэ нөхөр ямар муу ёрын үг хэлнэ вэ? Юу нь дайн тийм юм ерөөсөө болохгүй, болох ч ёсгүй!
-
Ийм л юм (March 08, 2016 12:11:07 am )
Унэн шуу дээ бидйг удирдаж бга ноход эх орон ард тумэнд ашиг орлог оруулхаар юу ч хийхгуй ба дандаа гададлыханд ашиг орлогтой гэрээ ордууд очиж ба олон том ордыг ард тумнээс нууж гадныханд огч ба оорсдоо хахуулиа гадаад авч гадны банкнд хадглаж ба
-
-
Anonymous (March 07, 2016 3:39:36 pm )
Манай өвөг дээдэс үргэлж хүнийг магтаж ерөөж байсныг би мартаагүй байна Харин өнөөдөр биш 1990 онд л бид хүнийг ерөөхөө байж хараадаг болсон байсан шүү дээ
-
Унэн биднй (March 08, 2016 12:15:34 am )
Биднийг зугээр л эдийн засаг албан тушаалын зохион байгуулттай булэг гэмт хэрэгтнууд удирдаж ба хэлж хийж бгаа тэс оор ард тумныг худлаа толгой эргуулсэн мэдээ мэдээлээр угааж ба унхээр ард тумэнд эдийн засагт ямар ч ашиггуй гэрээ хэлэцээр хийж улс орныг алдагдалд оруулж оорсдоо ашигтай ажилаж ба
-
MGL (March 09, 2016 8:32:56 am )
Ардчилалын гавъяа шүү дээ.
-
-
Zika (March 07, 2016 4:03:46 pm )
Ene bol Zika,Saihanbalag 2-iin hiij baigaa asuudal. Ajlaasaa ogtsrood Huzuucuidorj ogtsorsnii daraa Saihanbalag Zika 2 hutlultsuud 1hudag ruu orood ulsgulun zarlaad hevteed baij dee! Ter ued mongoliin ard tumen harin ch ushuglunu duu. Odoo ajild huuli busaar tomilson humuusteigee hamt yavna daa! Odoo 3sar l soliorood duuschee. Bayartai dulaan huvtssaa beldeerei
-
Зочин (March 07, 2016 5:10:59 pm )
АН Зикагаасаа салалгүй сонгуульд орвол сонгуульд ялсан ч ялагдсан ч ард нь ямар нэг юм болно доо .Намаа бодсон ч,улсаа бодсон ч наад хорлон, хонзогногчоосоо салах цаг нь болоод байна шүү
-
bi (March 07, 2016 6:49:10 pm )
Nominchimed chini, yug demjeed niitleed bainaa,alah buudah hyadahig surtchlaad urialaad baigaa yum uu hevlel medeelel chini niitlelee hyanaj gargahaa bolichihson yum uu, arai ch dee.
-
Anonymous (March 07, 2016 8:13:30 pm )
muug duuddag humuus uursduu ter muu muuhainhaa dairlagand zaawal urtdug ni hudlushgui unen….. ard tumenee uur shigee iim teneg gej anduurch allaga hyadlagad turhirch baigaa humuus huurhiii … um maani bad me hum
-
Anonymous (March 07, 2016 8:36:27 pm )
Ard tvmenii diilenx ni masn ix streestei bgaa evgvi yum olon daxin garaad baival odoo evgvi l bson yum bna daa busdiig turxirsan yum bichex bisn bodit amidrL iim l bgaa sn dee
-
Anonymous (March 07, 2016 8:39:42 pm )
Arai geed baix yum baix yum baixgvi gudamd yvj bgaa xvmvvsees asuuxad xed sain xed ni turxirsan geed bgaa zviliig yrix bol ix sonin bna bvx xuviin xevsnil jijig dund vildvervvd barilga zogsloo end xeden arvan xvn ajillafag yum ted yugaaraa amidrax ve olsson xvn uurtai gej vg bdag
-
zochin (March 07, 2016 10:16:12 pm )
Sain muu uymiig humuus meddeg boljee tiimees muu uym hiij baigaa darag nar horvoogoos holdohdoo haramsah bolon
-
zochin (March 07, 2016 10:18:08 pm )
Bat uul Bolton Elbeg dorj nar hatuu tamruu ochih Bolton doo
-
Gg (March 08, 2016 1:24:30 pm )
Unen sh dee.Bi lav AN-hig buudahad gaihahgui.Uneheeriin durgui hurch bna.Enhbayrig harluulj haychihaad Elbegdorj ,Z.Enhbold,Saihanbileg nar uls ornoo hudaldchihaad suuj bna.Enhbayr dutagdaltai ch gelee uls oron mini buten blaa,bas orgui blaa.Elbegdorj narin ued uls ornig mini ornii baritsaand tavisan.Ireedui hoich yeiig AN-han horlochihloo.AN-han tam ruugaa yvtsgaa.AN-in hulgaich,eh ornoo hudaldachdig uridin tsagt tsaazlah blaa.AN bol gamingiin uldegdel,manai ard tumnii daisnuud uchir buudah ch bagadaj bna.
-
zocin (March 08, 2016 4:49:46 pm )
uygii ni gaixdagiim niigem ni emx zambaraagyi tor zacgiin bj bga tsarai xarj bga bizde xaraax cn bagadana er ni mongoliin niigemd kominict deglem ygyilegdeede bna hsde xeterxii duraaraa xvmyyciig barix tor zacag xer tei ni xar ddag bid cots iin ved iim bgaagyi bygd 1 jigd bdag bcan odoo xar hsunaliin araatnuudaar dyyrcen niigem bocon hsde
-
зочин (March 08, 2016 5:21:01 pm )
монгол улс маани яана даа.сонгуулийн өмнө 1977 оноос хойш төрсөн эрчүүдийг солонгос явуулаад АН дахин луйвар хийж гарч ирэх нь.учир нь эх орноо хайрлан босч тэмцэх залуус нь аав,ээж,хань ижил,үр хүүхдээсээ хол солонгосын боол болж явчихсан байх учраас…….эх орон,үр хүүхдээ ирээдүйгээ хэн хайрлаж, энэ төрд байгаа худалдагдсан гадаадын новшнуудаас хамгаалах юм бээээ….
-
Anonymous (March 09, 2016 11:47:28 am )
Буудах хэрэгтэй, тэхдээ шүүхээр оруулаад, хятад шиг, тэгэж байж л авлига, төрөөс төрөх тэрбумтнууд байхгүй болно
18 Comments