antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 7, 2016 19 comments

АТГ-ыг харлуулах сонирхол

нийтлэсэн Admin

1445431961_cc5ffee045e0f6012472e90a1bc16a0abig

Улстөрчдийн эрх ашиг хуулиас гажаад ирэхээр түүнийгээ хамгаалахын тулд АТГ-ын хүчнийг сарниулах гэж оролддог болов

Сонгууль ойртох тусам сонин содон, сонирхолтой өнгө төрх бас эдцэв захиалгат жагсаал цуглаан, акц өрнүүлдэг нь Монголын нийгэмд эртнээс тогтсон жишиг. Заримдаа үүнийг “Хаврын синдром” гэж нэрийдэх нь ч бий. Жишээ нь, МАХН-ын дэргэдэх Ардчилал шударга ёс Монголын залуучуудын холбоог дурдаж болно. Ямар үйл ажиллагаа  өрнүүлдэг, тэр нь нийгмийн аль хэсгийг хамардаг эсэх нь тодорхойгүй тус холбооны залуус Авлигатай тэмцэх газрыг боорлох болсоор удав. Намын удирдлагуудтай

нь холбоотой хэрэг сөхөгдөөд эхэлмэгц Авлигатай тэмцэх газарт албан шаардлага хүргүүлэв.

Ингэх шалтгаанаа МАХН-ын удирдлагуудыг эзлж дараалан баривчилснаас үүдсэн гэх. Үндэслэлээ тус газрыг улс төрийн захиалгаар, дан ганц МАХН-ын гишүүдийг намнаж эхэлсэнтэй холбон тайлбарлав. Араас нь ‘Тусгаар тогтнол”-ын талбайд жагсаал зохион байгуулан хэлмэгдүүлэлгийн үеийн дүр төрхийг санагдуулам хувцас малгайгаар ижилссэн залуус эгээтэй л кино зураг авч байгаа мэт аяглав.

Дээлийг нь нөмрүүлсэн залууст буу тулган зогсох ногоон малгайтнуудыг одоогийн АТГ-тай жишиж, улстөрийн хэлмэгдүүлэлтээ зогсоохыг шаардсан төдийлөн байгаа оноогүй. Хэн нэгэн улстөрчийг шалгаад эхлэхээр захиалгаар ажилладаг гэсэн шүүмжлэлийн бай болдог нь Авлигатай тэмцэх газрыг байгуулснаас хойш бий болж, өнөөг хүртэл дагасаар ирсэн хардлага.

Анх аварга загастай бус жараахайтай тэмцдэг хэмээх шүүмжлэл дагадаг байсан ч өнгөрсөн хугацаанд өрнүүлсэн гүйцэтгэх ажиллагаанаас харахад дийлэнх нь төрийн өндөр албан тушаалтнуудтай холбогдсон нь нэгийг өгүүлэх мэт. Угаас авлигатай тэмцэнэ гэдэг амаргүй ажил. Тэр тусмаа хуулийн цоорхойд дөрөөлөн татвар төлөгчдийн мөнгөнөөс хэдэн тэрбумаар нь халаасалж суудаг мөртлөө өөрсдийгөө уснаас хуурай гаргаад дадчихсан улстөрчидтэй тэмцэл өрнүүлэх нь баргийн хүний хийх ажил биш.

“МИАТ”-ийн, “Цэвэр агаар сан”-гийн, МАХН-ын дарга Н.Энхбаярын, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарын гээд төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой хэргийг зүгээр ч нэг гаргаж ирээд хэн нэгнийг хэлмэгдүүлчихээгүй. Улстөрчдийн өөрсдийнх нь баталсан хууль дүрмийг зөрчсөн, улсад их хэмжээний хохирол учруулсан, эсэхийг АТГ-аас ном журмынх нь хүрээнд шалгаж тогтоосон хэрэг. Улмаар баримт, нотолгоонд үндэслэн яллах дүгнэлт үйлдсэнийг нь прокуророос хянаад эцсийн байдлаар шүүхэд шилжүүлснийг хуулийн хүрээнд шийдвэрлэдэг.

Тэгэхээр АТГ-ыг ногоон малтгайтнуудын үеийг санагдуулсан аймшгийн бус ажлаа хуулийн хүрээнд хийж байгаа УИХ-ын дэргэдэх байгууллага гэж харахаас өөр аргагүй юм. Гэвч улстөрчдийн эрх ашиг хуулиас гажаад ирэхээр түүнийгээ хамгаалахын тулд АТГ-ын хүчийг сарниулах гэж оролддог болсны ойрын жишээ МАХН-ын дэргэдэх залуучуудын  холбооны үйлдлээс илт харагдах болов.

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамба ажил үүргээ гүйцэтгэж яваад хууль хяналтынханд саатуулагдсан анхны төрийн сайд болсон. Түүнийг баривчилсан тухай мэдээлэл нам дотор нь тарсан даруйд Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ МАХН-ынхан АТГ-ын үүдэнд очиж судлахыг шаардаж байв. Намын даргынхаа өгсөн үүргийн дагуу санхүүжилт босгож яваад хуулийнханд гардуулсан хэмээн мэдэгдсэн Г.Шийлэгдамбын хэрэгт холбогдуулж, МАХН-ын зохион байгуулалт, санхүү хариуцсан нарийн бичгийн дарга Д.Цогтбаатарыг саатуулаад буй. Санаж байгаа бол МАХН-ын даргыг Шадар сайдад томилж болох, эсэх асуудлаар АТГ-аас Засгийн газарт хүргүүлсэн саналд Г.Шийлэгдамбын хэрэгт холбогдуулж сэжигтнээр татан шалгаж буйгаа дурдсан байдаг. Тэгэхээр МАХН-ын залуусын өрнүүлж эхэлсэн жагсаал намын удирдлагуудаа уснаас хуурай гаргах гэсэн хэн нэгний захиалга, АТГ-ын хүчийг сулруулж нийгэмд муухай харагдуулах оролдлого байж болох талтай

Авлигатай тэмцэх газар бол Монголд харьцангуй шинэ байгууллага. Тэгээд ч нийгмийн шаардлага, улстөрчдийн өөрсдийнх нь хүслээр олон жилийн турш ярилцсаны үр дүнд байгуулсан. Харин албан тушаалтнууд асуудалд орооцолдох бүрт хэсэг хүн үүдэнд нь очоод суллахыг шаарддаг, чиг үүрэгт нь нөлөөлөх гэж оролддог энгийн газар биш ээ. Тэгэх ч боломжгүй. Хэрвээ хүссэн болгон тус газарт бичиг цаас хүргүүлэх замаар эрхзүйн чадамжнйг нь сулруулаад байвал АТГ гэсэн байгууллага байх шаардлагагүй болно.

Тэр хэмжээгээрээ олон улсад Монголын нэр хүнд унана. Өнгөрсөн намар баталсан Өршөөлийн хуульд авлига, албан тушаалын хэргийг хамруулахаар тусгасан нь Ерөнхийлөгчийн хоригт хүлэгдэн хэсэгтээ намжсан. Хэрвээ УИХ-ын олонхоороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй хэвээр нь явуулах шийдвэр гаргасан бол олон улсад муухай харагдаад зогсохгүй авлигын индексээр сүүл мушгих байв. Харин авлига, албан тушаалын хэргийг Өршөөлийн хуульд хамааруулахгүй байх Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан нь МАХН- ын гишүүдийн дургүйг хүргэснээс бус гадаад ертөнцөд эерэг чимээ өгснийг хууль хяналтын байгууллагынхан одоо ч тодотгодог. Үнэхээр ч тийм.

Угтаа бол Өршөөлийн хуулийн зүйлчлэлийг хэвээр үлдээсэн бол АТГ-т шалгуулж байгаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь, Б. Энэбиш, ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн, Л.Гансүх нар, Нийгмийн халамж,         үйлчилгээний

ерөнхий газрын дарга асан Д.Баярсайхан гээд төрийн өндөр албан тушаал хашиж байсан цагаан захтнуудын хэрэг замхрах байв. Үр дүнд нь АТГ-ын үйл ажиллагаа ч бүдгэрэх байлаа. Гэхдээ тийм зүйл болоогүй. Эсрэгээрээ цагаан захтнуудтай холбоотой хэргийг хуулийн гадна үлдээснээр олон улсын авлигын индексийн жагсаалтыг жил бүр гаргадаг “Транспэрэнси интернэйшнл” байгууллагын судалгаагаар 168 орноос 72 байрт жагсах шалтгаан болсон. 2014 онтой харьцуулахад найман байраар урагшилсан нь чамлахааргүй үзүүлэлт. Олон улсад Монголыг авлига, албан тушаалын хэрэгтэй тэмцэж байгааг үнэлж байна аа л гэсэн үг. Ийм атал хамгийн хараат бусаар ажиллах ёстой байгууллага руугаа хүссэн үедээ хэн нэгнийг турхирдаг, өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэхээр улайрч байгаа нь өөрөө буруу жишиг юм. Ялангуяа улс орны хөгжлийн түүчээ болох учиртай залуус нь намын захиалгаар, хэн нэгэн улстөрчийн утсан хүүхэлдэй болж хууль хяналтын байгууллага руу турхирах нь яав ч зөв үйлдэл биш билээ.  

С.ГАНДӨЛ “ҮНДЭСНИЙ ШУУДАН”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

19 Comments

  • Ner ugui (March 07, 2016 2:00:52 pm )

    Харлуулаад байх юу байхав дээ. Өөрсдийнх нь хийж буй хууль бус үйлдэл нь тэднийг үнэхээр муухай харагдуулдаг шүү дээ. Улс төрйн тодорхой хүчинд үйлчлээд байгаа нь харагддаг юм.

  • Санзай (March 07, 2016 2:22:51 pm )

    Танайх бол тодорхой улс төрийн хүчин, асар их нөлөөтэй хэсэг бүлэглэлд ажилладаг нь тодорхой шүү дээ.Та нар сонгууль дөхөх юм уу,аль нэг хүчнийг унагах,нэр төрийг нь гишгэх үйл ажиллагаанд захиалгаар үйлчилдэг шүү.АТГ-гүй байхад яаж болоод байсан юм бэ?Танай байгууллага үндсэн хуулийн бус хэлмэгдүүлэгч байгууллага.Хадны мангаа

    • зоригт (March 08, 2016 9:43:58 pm )

      Ат г байхгүй болгоод ард түмний хөрөнгө мөнгийг дураараа хусаж баймаар байна уу.Горьд Улам хүчирхэгжүүлэх ёстой.Одоо даруй авилгын хуулийг маш чангаруулахгүй бол үндэсний аюулгүй байдалд нөлөөлж монгол улс байхгүй болно. Төрийн бодлого Уул уурхай зам барилга гэсэн том хшиг сонирхол хэрэгжүүлж болох салбарыг дэмжиж байгаа нь харагддаг.

  • Зочин (March 07, 2016 3:48:38 pm )

    МИАТ бол улсын хөрөнгийг шууд хувааж идэхийн, Цэвэр агаар сан бол гадны буцалтгүй төслийн мөнгийгард түмнээр дамжуулан хувааж идэх, нүүрс хөтөлбөр бол ард түмний мөнгийг ард түмнээс шууд гаргуулан хувааж идэхийн сонгодог үлгэр жишээнүүд шүү.

  • Зочин (March 07, 2016 3:55:48 pm )

    Нүүрс хөтөлбөрийг анх ашгийн төлөө бус ард түмнийг хямд нүүрсээр хангахийн тулд хийж буй ажил гэсэн. Гэтэл 2 тэрбум 500-аад ₮-ийн ашиг олчихсон байдаг. Улсаас мөнгө зээлээд эргэлтийн хөрөнгөө төлчихөөд цааш нь давраад мөнгө олохоор дайрч байгаад муриулчихсан юм биш үү өөрийнхөндөө. Хуваана гэсэн бол нөгөөдүүл нь юу гэж АТГ-д өгөх вэ дээ. Наад хэргийн чинь хохирогч нь ард түмэн шүү. Тэдэнд нүүрсээ илүү хямд өгөхөөс татагнаад ийм асуудал үүсч байгаа юм . хэдхэн сая-ийн ашиг олсон бол жинхэнэ Нүүрс хөтөлбөр байлаа, гэтэл бүхэл бүтэн 2,5 тэрбумийн ашиг олчихоор нүүрсний наймаа болно шүү дээ

  • үнэн (March 07, 2016 4:29:53 pm )

    наад хүмүүс чинь өөрсдөө хүсвэл өршөөлд орно хөөе

  • зочин (March 07, 2016 4:37:48 pm )

    Олны үг ортой гэж. АТГ-хан улс төрчдийн захиалгаар ажилладаг нь үнэн ш дээ. Хамгаалах хүмүүсээ хамгаалдаг л юм чинь хэний ч нүдэнд ил шүү дээ. Хамгийн том жишээ бол Элбэгдорж түүний хамсаатнууд 7 сарын нэгнийг эхлүүлчихээд тийм байдалд хүргэснийхээ шанг огт амсаагүй л байгаа шүү дээ

  • ZOCHIN (March 07, 2016 4:51:36 pm )

    elbeegiin hiideg ajil shvdee vnen yum chin MAx namiig gantshan shalgaad baigaa shvdeATGIIN HUDALAA ajildagaa bolioroi

  • ммммммммм (March 07, 2016 10:27:31 pm )

    АТГ бол Эбгээ ахын удирдалгын дор ажил явуулдаг хүмүүс шүү дээ удаахгүй энэ хэдийг ч бас ……………………….

  • zochin enhee (March 08, 2016 12:01:15 am )

    Төмөр замын гурван угсармалаас гаралтай Ландаг Батцэнгэл, Гомо Мөнхөө гэж алдартай хоёр хулгайч бий. Ландаг нь аяга хоолноос болж төрсөн эхийнхээ эсрэг зуудаг нохой тавьж явсан бол Мөнхөө нь шоронд байхдаа эр эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг оролдоод энэнээсээ болж Гомо Мөнхөө, доошоо орсон хулгайч нэр авсан хүн байгаан.

  • баатар (March 08, 2016 8:37:50 am )

    Монголын ард түмний язгуур эрх ашигт харшилж Оюу толгойн гэрээг байгуулсан, ерөнхий сайд Баяр, Баярцогт, Сайханбилэг гэх мэтчилэн Бороогийн алтны ордыг татваргүйгээр зувчуулсан бороогийн нягтлангийн хэлснээр Сү Батболд гэх мэтчлэн акулуудаа намнаачээ

  • Anonymous (March 08, 2016 10:21:15 am )

    ЭТГ

  • Хохирогч иргэд (March 08, 2016 10:24:49 am )

    АТГ үнэхээр шударга ажилдаг эсэх нь Жэнко Гансүх нарын хэрэг дээр л харагдана. АТГ -ын зориг зүрх нь хүрэхгүй гэж нэг прокурор хэлсэн байсан байх юм. Харья гэж ….

  • uuuuu (March 08, 2016 10:44:06 am )

    АТГ-ЫГ ГАДНААС УДИРДААД БАЙХ ШИГ БАЙДГЫН, ЭСВЭЛ ГАДААДЫН ТӨРД ЗҮТГЭДЭГ НЬ НЭГЭНТ ИЛТ БОЛСОН МОНГОЛЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН АТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛГААГ ЧИГЛҮҮЛЭЭД БАЙНА УУ?

  • Anonymous (March 08, 2016 12:26:33 pm )

    Угаасаа хар өнгөтэй газрыг ямар ч будаг цацсан хар өнгөтэй байна шүү дээ.АТГ бол орчин үеийн До яам

  • nn (March 08, 2016 7:50:01 pm )

    Хуулиндаа яаж заасныг нь биелүүлэх нь АТГ-ын үүрэг .Хуулиа яаж баталдаг нь УИХ-ын үүрэг.Яаж шийдэж шийдвэрлэх нь Шүүхийн үүрэг байх ёстоо бишүү? Гэтэл яагаад АТГ-ыг онцлоод байна.Тэгээд чухам хэнийг хуулинд заагаагүй зүйл ангиар шүүхийн шийдвэргүй буудаад алчихсан юм бэ?
    Харин ч дутуу ажиллаж байна шүү. 37 онд бол юуны чинь жагсах энэ тэр тэгсэн гээд гүйгээд ирэх хүмүүсшүүдээ.
    Улс, түмэн олны өч төчнөөн өмч хөрөнгийг шамшигдуулчихаад намын нэрэн доор сууж байгаа.4хөн жилийн ял авчаад өршөөгдөж байгаа, давж заалдана энэ тэр гээд гүйж яваа нөхдийг шудрага шийргэгдсэн гэж хэлэхгүй шүү.

  • Galdan (March 08, 2016 9:02:46 pm )

    Avilgatai temtsex gazar gej Mongold baixgui. Enxbayartai temtsex gazar bol baigaa. Zasag tøriin tolgoid assan ardchilsan gegdex xyataduudiin uureg daalgavraar MAXN-iin darga udirdlaguudiig songuulid ner devshuulexgui baix, namiinx ni sanxuujiltiig xurtel zogsoox yavuurgui, utgagui uil ajillagaag zai zavsargui yavuulj baina ! Adrchilsan gegdex xyataduudiig gudamjind gargax tsag Mongoliin ard tumend baigaa shuu.

  • монгол (March 09, 2016 1:35:08 am )

    АТГ угаасаа ЭЛБЭГДОРЖИЙН ЗААВАРААР АЖИЛЛАДАГ ГАЗАР биз дээ. Тийм байж юун хачин юм яриад байгаан ард тvмэн энийг чинь харахгvй, мэдэхгvй байна гэж бодоод байгаа юм уу. Хэн Хошногодоржид таалагдахгvй байна тэр АТГ-н vvдийг татдаг биз дээ. Эх орноо худалдсан БАЯРЦОГТ САЙХАНБИЛЭГ БАЯР ЗОРИГТ ГЭЭД ечнеен шалгах естой новшнууд байхад тэдний толгойг илээд хайцаалаад байгааг юу гэж ойлгохов. Удахгvй ДУТУУ чи эд нартайгаа хамт хелее гозойлгоод явах едер ирнээ.

  • Их салхи нижэгнэнхэн хөдөлтүгэй. (March 09, 2016 9:15:09 am )

    АТГ-ЫГ БАЙЛГАЖ БОЛНО. ГЭХДЭЭ ҮНДСЭН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА БИШ ТАТАН БУУЛГАЖ Ч БОЛНО. ГАНЦ МУУХАЙ ХАРАГДУУЛААД БАЙГАА ЗҮЙЛ НЬ ЭЛБЭГДОРЖИЙН ЗААВРААР ӨӨРТЭЙН ХУЛГАЙН МӨНГӨӨ ХУВААЛЦСАН М.ЭНХБОЛД,БАДАМЖУНАЙ,БАРСБОЛД,СҮ.БАТБОЛД,БАЯР НАРЫГ ХАМГААЛТАНДАА АВЧ ТЭДНИЙ ДЭРГЭД ЮУ Ч БИШ ӨӨРИЙН НАМЫН ХҮМҮҮСЭЭ БАРИАД БАЙГАА МУУХАЙ ЗОРИЛГОТОЙ АЖЛЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙГААД Л БАЙГААМ. УГ НЬ ЗОРИЛГО НЬ ЗӨВЧ ҮЙЛ АЖИЛЛАГАА ГАЖСАН БАЙГУУЛЛАГА БОЛЛОО. Л.ГАНСҮХ,Я.БАТСУУРЬ НАРЫН ХЭРЭГ БОЛ ХЭТЭРХИЙ МУУХАЙ ЗАХИАЛГАТ АЖИЛ БОЛСОНШДЭЭ. ЭНЭ МУУХАЙ НЭРИЙГ ЗАСАХАД ХЭЦҮҮ. ДАРААГИЙН ИХ ХУРАЛ ТАТАН БУУЛГАЖ, МӨРДӨНБАЙЦААХ ГАЗАРТ ШИЛЖҮҮЛЭХ НЬ ГАРЦГҮЙ БОЛСОН.

antalya rent a car