-Г.Мандахнаран тав, Д.Хүдэрбулга гурав дахь удаагаа түрүүлэв-
М.ХҮСЛЭН
“Mongolia Open-2016” чөлөөт бөхийн олон улсын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт боллоо. Тав дахь удаагаа болсон энэхүү нэр хүндтэй олон улсын тэмцээнд БНСУ, БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орон, Индонези, Казахстан, Киргизстан, ОХУ-ын Буриад, Тува, Якут улс, Калининград, Кемерово мужууд, Пермь хотын зэрэг гадаадын зургаан орны нийт 96 бөх хүрэлцэн ирж барилдлаа. Мөн Монгол Улсаас гавьяат тамирчин Э.Бэхбаяр, Г.Мандахнаран, Т.Мөнхтуяа, Н.Ням-Очир, О.Насанбурмаа, С.Цэрэнчимэд, Ц.Энхжаргал, ДАШТ-ний медальт Б.Номин, Д.Отгонцэцэг, дэлхийн залуучуудын аварга А.Батцэцэг, Э.Даваачимэг, азийн аварга Ч.Ганзориг, Д.Хүдэрбулга зэрэг манай 100 гаруй бөхчүүд зодоглолоо.
Якутын бөх, дэлхийн хошой аварга Виктор Лебедев, Дэлхийн цомын аварга Владимир Флегонтов, дэлхийн залуучуудын аварга Александр Рассадин, Буриадын бөх, Залуучуудын олимпын наадмын аварга Алдар Балжиннимаев, Европын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОХУ-ын гурван удаагийн аварга М.Вильнова, Казахстаны бөх, Азийн наадмын мөнгө, азийн аварга, залуучуудын ДАШТ-ний мөнгөн медальт Расул Калиев, азийн залуучуудын аварга Булат Сакаев гээд шилдэг тамирчид барилдсан нь үзэгчдийн сонирхлыг татлаа.
Якутын багийн дасгалжуулагчаар 2001 оны ДАШТ-ний 65 кг-ын жинд Беларусь улсын нэрийн өмнөөс орж түрүүлсэн Герман Контоев, Казахстан улсын багийн дасгалжуулагчаар тус улсын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч, Төв аймгийн Баянцогт суманд төрсөн Есентай нар Улаанбаатарт хүрэлцэн ирсэн байна.
Эхний өдөр эрэгтэй 57, 65, 74, 97, эмэгтэй 48, 55, 60, 69 кг-ын жингийн бөхчүүд дэвжээнд гарч өрсөлдлөө. Эхний өдрийн барилдаанд долоон жинд Монголын, нэг жинд нь Казахстаны бөх түрүүллээ. Эрэгтэй 65 кг-ын жинд гавьяат тамирчин Г.Мандахнаран “Mongolia Open” тэмцээнд тав дахь удаагаа дараалан түрүүллээ. 97 кг-д Азийн аварга Д.Хүдэрбулга гурав дахь, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, олон улсын хэмжээний мастер Э.Даваачимэг нар хоёр дахь түрүүгээ авлаа. Өчигдөр буюу тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэй 53 кг, 58 кг, 63 кг, 75 кг, эрэгтэй 61 кг, 70 кг, 86 кг, 125 кг-ын жингүүдийн барилдаан боллоо.
Тэмцээний медальтнууд
Эрэгтэй. 57 кг. 1. Э.Бэхбаяр, 2. Д.Цогтбаатар, 3. С.Батболд (бүгд Монгол), 3. Х.Дондуков (ОХУ)
61 кг. 1. Т.Түвшинтулга (Монгол), 2. В.Елегонтов, 3. Н.Турган, Даша Шарастепанов (гурвуул ОХУ)
65 кг. 1. Г.Мандахнаран, 2. Б.Номин (хоёул Монгол), 3. А.Бакеев (Казахстан), В.Степанов (ОХУ)
70 кг. 1. Д.Алтангэрэл, Г.Идэрхүү, Б.Батзориг, С.Батсүх (бүгд Монгол)
74 кг. 1. С.Айжанов, 2. Б.Аринов, 3. Д.Кайсанов (Бүгд Казахстан), Б.Бямбадорж (Монгол)
86 кг. 1. Л.Төртогтох, 2. П.Өсөхбаатар, 3. Г.Нямбаяр, Д,Гомбодорж (бүгд Монгол)
97 кг. 1. Д.Хүдэрбулга (Монгол), 2. Е.Королец (ОХУ), 3. Ч.Ганзориг, Ө.Батзул (хоёул Монгол)
125 кг. 1. Б.Цыжипов (ОХУ), 2. Н.Золбоо, 3. Р.Пүрэвдагва, Я.Алтантулга (бүгд Монгол)
Эмэгтэй. 48 кг. 1. Ц.Энхжаргал, 2. Б.Дөлгөөн, 3. Ц.Цэнджав (бүгд Монгол), С.Цыбыкова (ОХУ)
53 кг. 1. Д.Отгонцэцэг (Монгол), 2. С.Оршуш (ОХУ), 3. А.Казимова (ОХУ)
55 кг. 1. Э.Даваачимэг (Монгол), 2. М.Вильнова (ОХУ), 3. Нина Менконова (ОХУ), Б.Номин-Эрдэнэ (Монгол)
58 кг. 1. С.Цэрэнчимэд, 2. Д.Гантуяа, 3. Б.Шоовдор (бүгд Монгол)
60 кг. 1. Б.Нямгэрэл, 2. О.Оюунтуяа, 3. Х.Болортуяа, С.Наранцэцэг (бүгд Монгол)
63 кг. 1. С.Батцэцэг, 2. Н.Чанцалнямаа, 3. Э.Цэвэгмэд (бүгд Монгол)
69 кг. 1. Ш.Түмэнцэцэг (Монгол), 2. Чаян Фан (БНХАУ), 3. О.Насанбурмаа, М.Хишигмаа (хоёул Монгол)
75 кг. 1. Г.Наранчимэг, 2. О.Бурмаа (хоёул Монгол), 3. Ву Юу Гао (БНХАУ)
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Холбоотой мэдээ
Comments are closed.