antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 7, 2016 9 comments

Хоёр даргын хоёр араншин

нийтлэсэн Admin

   9d83eac10b1398b9original

MAH, МАХН хамтран тэмдэглэсэн Эх орончдын баярын дараа тус хоёр намын даргын хэлсэн үгийг олон нийт, намын гишүүд нь анхааралтай уншиж, анализ дүгнэлтээ хийж байна. Үгэн доторх үгийг уншчихдаг ухаантнуудын ажигласнаар М.Энхболд ба Н.Энхбаярын хэлсэн үгнээс тэдний зан араншингийн ялгааг мэдэрч болох гэнэ.

Тухайлбал, Н.Энхбаяр үгээ эхлэхдээ нэгэн сонин сайхан мэдрэмж төрж буйгаа хуваалцаж, “Миний өмнө сайн таньдаг байсан хүмүүс өнөөдөр өндөр албан тушаалд оччихоод ааш араншин нь хувиран өөрчлөгдөж, би тэднийг ч, тэд нараар дамжин Монголоо ч танихаа байчихдаг болсон” гэсэн юм. Тэр энэ “гашуун” мэдрэмжийг гадаадад эмчлүүлж байгаад ирэхдээ мэдэрчээ. Энэ үгээрээ Н.Энхбаяр нэг талаар хамтран засаг барьж буй АН- ынхныг хэлж буй байх. Нөгөө талаар өөрийг эзгүйд намыг нь телөөлөн өндөр албан тушаал хашиж байсан эрхэм журмын нөхдөө хэлж байгаа мэт олон хүнд санагджээ. Тэрбээр БНСУ-д удаан хугацаагаар эмчилгээ хийлгэж байгаад 2014 оны аравдугаар сард эх орондоо ирсэн.

Түүнийг ирэхэд МАХН-ынхан буюу Н.Энхбаярын өөрийнх нь томилсон хүмүүс өндөр албан тушаал хашиж байв. Тухайн үед Д.Тэрбишдагва Шадар сайд, Ч.Улаан Сангийн сайд, Н.Удвал Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байлаа. Харин өнөөдөр МАХН засагтаа хэвээр байгаа хэдий тэдний хэн нь ч албан тушаалдаа алга. Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар Н.Энхбаяртаа гомдлын үгс цухуйлгах болсон. Д.Тэрбишдагва Г.Шийлэгдамба шиг матаач захидал бичээгүй ч даргадаа захидал бичээд сэмхэн өгчихсөн гэж байгаа. Хүмүүс нэг намд байж өдөр бүр уулздаг хүмүүс бие биедээ захидал өгөх болсоныг анхааран ажиглаж байгаа.

Удахгүй Д.Тэрбишдагвын захидал Г.Шийлэгдамбын захидал шиг олны хүртээл болж мэднэ. Д.Тэрбишдагвын яриагаар бол намынхаа даргад хэлэх ёстой чухал зүйлийг бичсэн, гащаараа бодож эргэцүүлэг гэсэндээ ийм алхам хийсэн гэсэн. Сонирхолтой нь Н.Энхбаяр Эх орончдын баярын хурлын индэр дээрээс, илтгэлийнхээ бүр эхэнд өөрийг нь өвдөж, зовж явахад ар талыг нь дааж явсан журмын нөхдөө дайруулан өөнтөглөж буй нь хэнд ч сайхан санагдсангүй. “Өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүсийг хараад эх орноо таниагүй” гэдэг түүний үг товчхондоо Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарт хаягласан мессэж байлаа.

Тэр үед МАН-ынхан ямар алба хашиж байсан биш. Гудамжинд сөрөг хүчин хийгээд явж байсан үе л дээ. Н.Энхбаярыг дагаж явсан нөхдөө хаячихдаг гэмтэй гэж намынхан нь ярьдгийг өөрөө үйлдлээрээ батлаад зогсохгүй, баярынхаа өдөр илэрхий шүүмжлэв. Хажууд нь МАН-ын дарга М.Энхболд намбатай илтгэл тавьж, харин ч намаас нь гараад явсан хүмүүсийг уучилж, эвлэрч бүтэх ухаан зааж суув. Учир нь Н.Энхбаяр нэгэн цагт М.Энхболдын Засгийн газрыг огцруулах хорыг найруулсан түүхийг улс төрийн хүрээнийхэн мартаагүй.

Гэвч М.Энхболд энэ түүхийг сөхөх хусэл сонирхолгүй байна. Харин ч огцруулж байсан Н.Энхбаярын “баяраа хамтарч тэмдэглэе” гэсэн саналыг хүлээн авч хэрэгжүүлэв. Ингэж хоёр даргын араншин хэлсэн үг, хандлагаас нь ихээхэн тод ялгарч байна.

Монголын мэдээ Г.Гэрэл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Сүхээ (March 07, 2016 12:44:52 pm )

    Хогийн 2 нам хөтлөлцөөд улс төрийн тавцангаас 1 мөсөн зайл

    • Anonymous (March 07, 2016 7:58:21 pm )

      МАН,МАХН хоёрын гишүүд дэмжигчид нь угаасаа нэгдмэл нэг л намын хүмүүс билээ. Эдгээр намуудын удирдлага нэгдэж сонгуульд орохоос өөр ч арга байхгүй л дээ. Яагаад гэвэл нэгдэхгүй гэсэн талд нь нь гишүүд дэмжигчид саналаа өгөхгүй нь тодорхой шүү дээ.
      Энэ 2 нам нэгдэнэ гэхээс зарим хүмүүс их л айж байх шиг . Энэ сонгуулиар тэээр жилийн сонгуулийн дүн давтагдах нь бараг л тодорхой тул зарим хүмүүс гадаад руу зугатах бэлтгэлээ базааж байх нь дээр болов уу?????

  • Anonymous (March 07, 2016 1:02:14 pm )

    yun ch hudlaa byalduulchilj bichdgiimde ene bichsen setguulch nertei hun ineed hurchihlee

  • ZOCHIN (March 07, 2016 1:09:36 pm )

    NEG NEGNIIHEE HOSHNOGIIG UNERTCHIH YUMAA. HOYOR HAR HEREE NEGNIIGEE GAHDAG SHIG.

  • Anonymous (March 07, 2016 3:35:08 pm )

    NEG NI BAAHAN ORD LICENSE ZARCHIHSAN NUGUUH NI HOTIIN GAZAR BAIRSHILIIG ZARCHIHSAN!!! TEGEED GEMGUI ARIUHAN MET BOLJ JUJIGLEED BGAAMAA!!! ENE KOMMUNISTUUDIIG BUUDAJ ALVAL TAARNA!!!

  • Anonymous (March 07, 2016 5:27:40 pm )

    BIDEND ENE UYE ELEECHIHSEN KOMMUNISTUUD ODOO HEREGGUIE!!! SUULIIN 25 JILD TURD BSAN NUHDIIG AHIJ SONGOVOL UURTUU GOMDOOROI MONGOLCHUUDAA!!! 1992-2000 AH BAS ARDUUD DURGUITSEED 2000-2008 MAXH DURGUITSEED BOSOOD AH ODOO!!! AHIAD ENE MAH NERTEI MAXH HOG NARIIG SONGOJ SUIREV!!!! S.BAYAR SU.BATBOLD GEED OLON HYATDIIN TAGNUULUUD BAS BGAG MEDEH HEREGTEI SHU!!!

  • Zochin (March 08, 2016 7:28:53 am )

    10 gariu jiliin umnu hoyor nogoon idseer gazar zarsaar l bsan odoo ch tsadaagui ni haragdsaar udahgui shiitgelee hurteh bno,, luivarchid

  • Иргэн (March 08, 2016 11:45:53 am )

    Арьсан дээрээ нэгдэнэ
    Ард түмэн болгоомжлоно
    Ааш нь хөдлөхөөр сална
    Ардын засгийг бид байгуулсан
    Алдарт Бодоо Данзаны нэрийг зээлдэнэ
    Асуудал эвгүйрвэл ордноо шатаана
    Арга барагдахад гарч зугатаана.
    Аяа энхрий хайрт нам минь
    Амрагаасаа салвал тэтгэмж өгнө
    Эх орончид чинь

  • Zochin (March 09, 2016 9:42:05 am )

    Namiin neree solisoniig ashiglaad MAHN gej songuuld orj esreg bair suuri ezelj AN iin tald daldagnaj yavsan chigeer ni orhivol yasan yom be.Odoo hamtarval yalagdal huleeh magadlaltai shuu.sain tungaagaarai erhemuud ee.

antalya rent a car