
Гурван жил хүлээлт үүсгэсэн Сонгуулийн хуулийг яаран сандран шинэчлэн, баталж улмаар Үндсэн хуулийн цэцэд өөрийн хүнээ оруулахын тулд хүч түрсэн шийдвэр гаргаж, дангаараа ирц бүрдүүлэн хуралдсан АН-ын цаад санаа одоо л ил болж эхэллээ. Тэд төрийн эрх мэдлийг улайран авч сурчээ. 2012 оны сонгуулиас хойш Сонгуулийн хуулийг батлах тухай ярьж, ажлын хэсэг байгуулсан нэрээр гацаасаар гурван жил болсон.
Ингэснээр 1.4 сая хүн амтай нийслэл УИХ-д бүрэн төлөөлөлтэй болох аж. Нийслэлийн хүн амын тоо нэмэгдэж, сонгогчдын төлөөлөл бүрэн эрхээ хангуулж чадахгүй байгаа нь үнэн. Гэвч энэ мэт өөрчлөлтөө бид хуулийн хугацаанд буюу 2015 оны арванхоёрдугаар сараас өмнө хийх учиртай байлаа.
Харин хуулийн төсөл батлагдсаны дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хуулийн төсөл дотор Сонгуулийн хуульд шат шатны сонгууль болохоос зургаан сарын өмнө өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалт алга байгааг бид хараагүй гэх мэтээр улаан цагаандаа гарчихсан ярилцлага өгчээ. Энэ өөрөө гэмт хэрэг. Хуулийн төслийн зүйл заалтыг нуун дарагдуулсан хариуцлагагүй үйлдэл. Гэвч хэн ч өнөөдөр хариуцлага ярихгүй байгаа. Ардын намынхан өөрсдөө тохироо хийж батлалцсан учраас амаа үдүүлчихсэн. Эвслийн бүлгээс ийм зүйл хүлээгээд ч нэмэргүй.
Ганц нэг бие даагчид дуугарсан ч Цэцээс өөр хандах газаргүй. Харамсалтай нь Цэц намын халаасанд хэдийнэ орчихсон учраас ёстой л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг нь болжээ. Санаатайгаар авч хаясан заалт өнөөдөр ямар чухал байсныг АН-ын гишүүдийн Засгийн газарт өргөн бариад байгаа Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс харж болох нь.Хуулийн төсөлд байгаа заалтыг авч хаяснаар одоо хэн дуртай нь хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хөөцөлдөж эхэллээ. 76 гишүүн ч өөрчлөлт оруулах, өөрийнхөө эрх ашгийг хамгаалах боломжийг бүрдүүлж өгчээ. Аль ч төрийн үед мартаагүй заалтыг санаатай орхиж, улмаар Цэцэд маргаан үүсгэж унах нь тодорхой байсан учраас АН-ынхан яаран сандран Цэцийн бүтцэд өөрчлөлт оруулж, даргыг нь чөлөөлж санаа амарлаа. Одоо тэдний дээр хөх тэнгэрээс өөр зүйл байхгүй. Санаатай мартсан заалтын хариуцлагыг ярих Цэц өөрөө АН-ын мэдэлд орж байгаа учраас тэд хуулийн төслийг хүссэнээрээ өөрчилж болно.
Хүч түрээд л батлуулчихна. УИХ ойрын өдрүүдэд Сонгуулийн хуульд оруулах хоёр ч өөрчлөлтийг хэлэлцэхээр болж байна. Гуравдугаар сард зарласан ээлжит бус чуулганы зорилго нь ч угтаа хуульд өөрчлөлт оруулах болон хуулиар маргаан үүсгэх эрхтэй Цэцийн амыг барих асуудлыг хэлэлцэх нь тодорхой байгаа. УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржоос гадна УИХ-ын гишүүн С.Одонтуяа Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж, Засгийн газарт өргөн мэдүүлсэн гэх мэдээлэл бий. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дээрх нэмэлт өөрчлөлтүүд дэмжигдсэн тохиолдолд УИХ ээлжит бус хурлаа зарлана. Ш.Түвдэндорж гишүүний өөрчлөлт нь нийслэлийн мандатын тоог нэмэгдүүлэх тухай асуудлыг тусгажээ.
76 гишүүн ч өөрчлөлт оруулах, өөрийнхөө эрх ашгийг хамгаалах боломжийг бүрдүүлж өгчээ. Аль ч төрийн үед мартаагүй заалтыг санаатай орхиж, улмаар Цэцэд маргаан үүсгэж унах нь тодорхой байсан учраас АН-ынхан яаран сандран Цэцийн бүтцэд өөрчлөлт оруулж, даргыг нь чөлөөлж санаа амарлаа. Одоо тэдний дээр хөх тэнгэрээс өөр зүйл байхгүй. Санаатай мартсан заалтын хариуцлагыг ярих Цэц өөрөө АН-ын мэдэлд орж байгаа учраас тэд хуулийн төслийг хүссэнээрээ өөрчилж болно.
Харин С.Одонтуяа гишүүний нэмэлт өөрчлөлт нь эмэгтэй нэр дэвшигчдийн асуудлыг тусгасан гэх мэдээлэл байгаа ч одоогоор нийтэд ил болоогүй. Нийслэлийн хүн ам нэмэгдэж, сонгогчийн тоо хол зөрүүтэй болж, нэг нэр дэвшигчид оногдох хүн амын тооноос хол зөрсөн учраас нийслэлийн мандатыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзээд АН-ынхан өмнө нь хуулийн төсөл өргөн мэдүүлж байсан билээ. Харамсалтай нь эхний хэлэлцүүлгээ ч давалгүй төсөл унасан. Гэсэн ч тэд бууж өгөхийг хүсээгүй бололтой. Дахин төсөл оруулж, бүр жагсаалтын 28-аас зургааг нь нийслэл рүү татах хуулийн төсөл боловсруулсан нь энэ.
Ингэснээр 1.4 сая хүн амтай нийслэл УИХ-д бүрэн төлөөлөлтэй болох аж. Нийслэлийн хүн амын тоо нэмэгдэж, сонгогчдын төлөөлөл бүрэн эрхээ хангуулж чадахгүй байгаа нь үнэн. Гэвч энэ мэт өөрчлөлтөө бид хуулийн хугацаанд буюу 2015 оны арванхоёрдугаар сараас өмнө хийх учиртай байлаа. Хуулийн төслийг хэлэлцээд эхлэхэд АН, МАН-ын дунд ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй, болно гэсэн хэрүүл үүснэ.
Дахиад л улс төрийн хэрүүл, гацаалт, ажил хаялт үргэлжилнэ. АН дангаараа хүч түрэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталлаа ч ард түмэн тэдэнд одоо олигтой дүн тавих нь юу л бол. МАН-ын бүлэг ч хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжихгүй гэдгээ хэлчихсэн. Бие даагчдаас дэмжих тухай асуугаад ч хэрэггүй. Шударга ёс эвслийн бүлгийн санаа сэтгэл нэгэнт МАН талдаа эргэчихсэн учраас АН энэ удаад дахиад л өвдөг шороодох нь тодорхой. Хэдийгээр Сонгуулийн хуулийн төсөлд хуулийг хэзээ дуртай үедээ өөрчилж болох заалт оруулсан ч НҮБ-ын Хүний эрхийн конвенцитэй холбогдуулан гаргасан УИХ-ын тогтоолд “УИХ-ын ээлжит сонгууль болохоос зургаан сарын дотор Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах боломжгүй” гэдэг заалт өнөө хэр байгаа. Хууль нь чухал тогтоол юу ч биш гэж үзвэл Монгол Улс өөрөө хүний эрхийг үл тоодог орон болно.
Өнөөх сүр болж авсан Хүний эрхийн зөвлөлийн гишүүн орны нэр хүнд ч шалдаа унах учиртай. Тиймдээ ч ирэх өдрүүдэд улсынхаа нэр хүндээр туг тахиж эрх мэдэл олж авахын тулд улайрах уу, эсвэл хуулийн хүрээнд асуудлаа шийдэх нь үү гэдэг нь сонирхол татах сэдэв болоод байна. Нэгэнт газар авахгүй, дэмжлэг хүлээхгүй энэ мэт өөрчлөлт оруулж, албан тушаалд улайрахаасаа АН-ынхан минь одоо жаахан ичих цаг нь болж. Дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас илүү хортой гэдгийг эрх барьсан гурван жил хангалттай үзүүллээ, бид ч харлаа.
Эх сурвалж: www.mminfo.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 07, 2016 2:40:04 pm )
aniinhan myyhai tsarailaad ulsgulun zarlaad hevtej baisan ingehgeed baij hen baigaad hen bolsnoo hartsgaa
-
y (March 07, 2016 2:59:43 pm )
Yu yay yu yay naizuudaa argaa barsan mongoliin ug nam nam l gj yrih yum uhsnii chin nam an man izn gh l yum tsaana n hedhen hun l bna eniig ustgaj bolno nadaas asuu
-
хххх (March 07, 2016 4:10:02 pm )
улс орон ард түмний эрх ашгийг хамгаалдаг үнэнч шударга иргэдийн төлөө саналаа өгмөөр байна Идэж уух албан тушаал алдар нэр өөрсдийн явцуу эрх ашгийн төлөө улайран тэмцэгч намуудын төлөө саналаа өгмөөргүй байна Ард түмний санал авч чадахгүй байгаа нөхдийг нам нэрийн дор гишүүн болгосоноор тэд нь их хуралд мануухай болдог сонгуулийн хуулийн гаж тогтолцоог өөрчлөх шаардлагатай Үндсэн хуульд заасан иргэдийн сонгох эрхийг нам нэрийн дор хясан боогдуулж байна Амлалтаа биелүүлээгүй гишүүнд хариуцлага тооцдог болмоор байна Тэгээгүйгээс худал амлаж зөөлөн сэнтийд горилогсод олширсон байна
-
Иргэн (March 07, 2016 5:24:41 pm )
Сонгуулийн хуулийг АН,МАН хоёр хуйвалдаж батлаа биздээ.Хууль нэгэнт гарсан.Галт тэрэг хөтөлсөн.Ганцхан Иргэдээс сонгогдчихоод хуралд оролцохгүй,оролцвол үймүүлж,гацаа шалтгаан удаа дараа гаргасан буюу ёс зүйн зөрчил гаргасан этгээдүүдийг эргүүлэн татах, түмнээс сонгогдчихоод намын эрх ашиг хамгаалагсадыг эргүүлэн татах заалт оруулахгүй хуучнаар луйварчдыг хамгаалах,хэнч халдахгүй дархан эрх гээч юмаар биеэ хамгаалуулсан нөхдийг шууд татах заалт оруулахгүй бол сонгууль дахих магадлал өндөр.
-
huuhen (March 07, 2016 7:23:57 pm )
niisleldee hun aminhaa -50 huvid tevlercen nemeg ni zev sh dee.
-
Зочин (March 08, 2016 9:46:13 am )
АН ын энэ увайгүй ичгүүр сонжуургүй үйлдэлүүд, цагаандаа гарсан идэлтүүд , улс орноо удирдах чадваргүй байдал зэрэг нь ард түмний тэвчээрийг барж байна. Сонгуулиар луйвар хийвэл тэвчээр нь тас үсэрнэ шүү. Тэгвэл юун УИХ ын суудал болох байх шүү. Харамсахгүйн тулд хугацаанаасаа өмнө буучвал яасан юм бэ.
-
Зочин (March 08, 2016 9:47:26 am )
АН аа гэж ямарч ч чадваргүй.
-
Саран очир (March 08, 2016 4:05:02 pm )
Сонгуулийн хууль сонгууль болхоос зургаан сарын дотор өөрчиллөлт оруулж болохгүй гэсэн саналыг санаатай орхигдуулаад одоо сансан санаагаа түвдэндорж гэдэг балай бага тушаалын офицероор хуууль санаачилуулан булхайцах гэж байна энэ санаа нь үндсэн хуулийн цэцээр гадны бодлогтонгууд хужаагийн эрлийзүүд оролдож байхад харагдаж байсан тэр дайралт бол төрийн эргэлт байсан юм одоо үндсэн хуулийн цэц ямарч хүчгүй нэг намын харяны түр комис болж хувирсан шүү дээ энэ тэмүүжэнгийн хуулийг үйлдлийг дэмжиж байгаа хүмүүс монголоо хятадад барьж өгч байгаагаа ойлгох цагт оройтсон байна одооч харамсах үлдэх талруугаа яваад байна даа харамсандаа харамсана
-
зочин (March 08, 2016 5:25:19 pm )
Банкны нөхцөл шаардлагыг хангасан хүмүүсийн өмнө нь авсан орон сууцны 8 хувийн зээлийг /одоо төлж яваа бүх хүний зээлийг/ 5 хувь руу шилжүүлнэ гээд л их хурлын дарга з.энхболд тв-ээр яриад байсан чинь яав аа. Одоо болхоор хотоос хол дүүрэг, дахин төлөвлөлт, хөдөөнийхөн ч гэх шиг худлаа ярьж байна. Ингэж худлаа ярих хэрэг байна уу. Ард түмэнд маш их хүлээлт үүсгэчихээд тэгээд сонгуульд АН намдаа өг гээд байгаа юм уу хаашаа юм бэ
-
зочин (March 08, 2016 8:19:59 pm )
Zul boxoxiinxoo omno yadag bilee kk
-
Galdan (March 08, 2016 8:33:51 pm )
Øørsdiigøø ardchilsan gex, ørøøl busdiig bol avilgalch gex xogiin xulgaich nariig Mongoliin uls tørøøs zailuulaya !
11 Comments